2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2026/01331

 

 

 

 

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 29 өдөр            Дугаар 192/ШШ2026/01331                     Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 02 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай 5, Голомт банкны төв байранд байрлах “Голомтбанк” ХК (РД:2075377)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******, 118 тоот хаягт байрлах “Алькор ЭДЦ” ХХК (РД:6561853),

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,,

 

Хариуцагч: *******,,,,, нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,792,043,749.62 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунмандах,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариун-Эрдэнэ оролцов.

 

Нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээж авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Голомтбанк” ХК нь хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,792,043,749.62 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Хариуцагч нар нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Голомт банктай ЗГ1305150146 дугаар зээлийн гэрээ байгуулж, 693,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, ЗГ1305150151 дугаар зээлийн гэрээ байгуулж, 1,627,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай тус тус зээлж авсан. Хариуцагч нар нь дээрх зээлийн гэрээнүүдийн хуваарийг зөрчиж, 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар ЗГ1305150146 дугаар зээлийн гэрээний хувьд үндсэн зээл 462,000,000 төгрөг, үндсэн хүү 45,917,823.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,131,474.24 төгрөг, нийт 509,049,297.59 төгрөг, ЗГ1305150151 дугаар зээлийн гэрээний хувьд үндсэн зээл 1,143,582,380.77 төгрөг, үндсэн хүү 132,288,868.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,098,781.89 төгрөг, даатгалын төлбөр 3,024,421.04 төгрөг, нийт 1,282,994,452.02 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

1.2.Хариуцагч нар нь дээр дурдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Голомт банктай ЗБ1305150146-1, ЗБ-1305150151-1 дугаар барьцааны гэрээ байгуулж, *******,,,, талбайтай үйлчилгээ, агуулах зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******,,, нэгж талбарын дугаартай гэр орон сууцны хашааны зориулалттай газар, *******,,, нэгж талбарын дугаартай гэр орон сууцны хашааны зориулалттай газар, *******,,, талбайтай үйлдвэрийн зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, *******,,, нэгж талбарын дугаартай аж ахуйн зориулалттай газар болон тоног төхөөрөмжийг барьцаалсан.

1.4.Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 1,792,043,749.62 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байна гэжээ.

 

2.Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан үйл баримтын хувьд маргаангүй. Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийн хувьд маргаангүй. Харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж байгааг зөвшөөрөхгүй. Учир нь компанийн үйл ажиллагаа доголдож, зээлийг төлөх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн тухайгаа нэхэмжлэгч компанийн холбогдох ажилтанд мэдэгдсэн боловч гэрээг цуцлахгүйгээр хугацаа алдаж 2025 оны 10 дугаар сард нэхэмжлэл гаргаж, 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж байгаа нь зээлдэгч буюу хариуцагч нарыг хохироосон гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, итгэмжлэл, ЗГ1305150151 болон ЗГ1505150146 дугаар зээлийн гэрээ, ЗБ1305150151-1, ЗБ1305150151-2, БГ1305150151, ЗБ1305150146-1, ЗБ1305150146-2, БГ1305150146 дугаартай барьцааны гэрээнүүдийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүү тооцооллын хүснэгт, Голомт банкинд хаягласан “Алькор ЭДЦ” ХХК-ийн тоног төхөөрөмжийн тодорхойлолт гэх албан бичиг, түүний хавсралт баримт бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн дансны хуулга, “Алькор ЭДЦ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000931564, 001005015 дугаартай гэрчилгээ, газар эзэмших эрхийн 0000007732, 0000007733, 0000097063 дугаар гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, бизнесийн зээлийн даатгалын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, уулзалтын тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Голомтбанк” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг,

Хариуцагч “Алькор ЭДЦ” ХХК-аас хавтаст хэрэгт компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг,

Хариуцагч , нараас итгэмжлэлийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Голомтбанк” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгч “Голомтбанк” ХК нь хариуцагч нарт холбогдуулан 1,792,043,749.62 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нар нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Голомт банктай ЗГ1305150146 дугаар зээлийн гэрээ байгуулж, 693,000,000 төгрөг, ЗГ1305150151 дугаар зээлийн гэрээ байгуулж, 1,627,000,000 төгрөгийг тус тус жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан боловч зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн учир 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар ЗГ1305150146 дугаар зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 509,049,297.59 төгрөг, ЗГ1305150151 дугаар зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 1,282,994,452.02 төгрөгийг тус тус гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардаж байна гэж тодорхойлсон.

 

3.Хариуцагч нар нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг нь тэдэнд тайлбарлаж, хавтаст хэргийн материалтай танилцуулж баримтжуулсан байх ба хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэл нь компанийн үйл ажиллагаа доголдож, зээлийг төлөх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн тухайгаа нэхэмжлэгч компанийн холбогдох ажилтанд мэдэгдсэн боловч зохих шийдвэрийг гаргахгүйгээр хугацаа алдаж 2025 оны 10 дугаар сард нэхэмжлэл гаргаж, 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж байгаа нь зээлдэгч буюу хариуцагч нарыг хохироосон гэж тайлбарлаж байна.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1.Зохигч талуудын хооронд 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ЗГ1305150146, ЗГ1305150151 дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, 693,000,000 төгрөг болон 1,627,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн. (хавтаст хэргийн 6-11, 26-28 дахь тал)

4.2.Зохигч талуудын хооронд 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ЗБ1305150151-1, ЗБ1305150151-2, БГ1305150151, ЗБ1305150146-1, ЗБ1305150146-2, БГ1305150146 дугаартай ипотекийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, *******,,,, талбайтай үйлчилгээ, агуулах зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******,,, нэгж талбарын дугаартай гэр орон сууцны хашааны зориулалттай газар, *******,,, нэгж талбарын дугаартай гэр орон сууцны хашааны зориулалттай газар, *******,,, талбайтай үйлдвэрийн зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, *******,,, нэгж талбарын дугаартай аж ахуйн зориулалттай газар болон тоног төхөөрөмжийг барьцаалсан. (хавтаст хэргийн 12-21, 29-35 дахь тал)

 

5.Дээр дурдсан гэрээнүүдийн гол нөхцөлөөс үзэхэд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ”-ний харилцаа нэхэмжлэгч компани болон хариуцагч нарын хооронд үүссэн байх бөгөөд тус гэрээний дагуу зээлдүүлэгч талаас мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүрэг үүсжээ.

 

6.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй”, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасны дагуу хариуцагч нар нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд өөрийн татгалзал, түүний үндэслэлээ нотлох үүрэгтэй.

 

7.1.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэгч компанийн зээлийн хүү тооцоолол үндэслэлтэй эсэх талаар маргаагүй харин зээлийг төлөх боломжгүй тухай мэдэгдсэн өдрөөс хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй гэж тайлбарлаж байх боловч энэ тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

 

Иймд 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар ЗГ1305150146 дугаар зээлийн гэрээний хувьд үндсэн зээл 462,000,000 төгрөг, үндсэн хүү 45,917,823.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,131,474.24 төгрөг, нийт 509,049,297.59 төгрөг, ЗГ1305150151 дугаар зээлийн гэрээний хувьд үндсэн зээл 1,143,582,380.77 төгрөг, үндсэн хүү 132,288,868.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,098,781.89 төгрөг, даатгалын төлбөр 3,024,421.04 төгрөг, нийт 1,282,994,452.02 төгрөгийн үлдэгдэлтэй гэх нэхэмжлэгчийн тооцооллыг үндэслэлтэй гэж үзнэ.

 

8.Нэгэнт хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх хуваарийг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээг цуцлахаар шаардах эрхтэй юм.

 

9.Хариуцагч нар нь барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй учир Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч компани нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй.

 

10.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нараас 1,792,043,749.62 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч компанид олгож, хариуцагч нар нь төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох *******,,,, талбайтай үйлчилгээ, агуулах зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******,,, нэгж талбарын дугаартай гэр орон сууцны хашааны зориулалттай газар, *******,,, нэгж талбарын дугаартай гэр орон сууцны хашааны зориулалттай газар, *******,,, талбайтай үйлдвэрийн зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, *******,,, нэгж талбарын дугаартай аж ахуйн зориулалттай газар болон тоног төхөөрөмжөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,346,319 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 9,346,319 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч компанид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Алькор ЭДЦ” ХХК, болон нараас 1,792,043,749.62 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Голомтбанк” ХК-нд олгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар нь энэхүү шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2205078647 дугаарт бүртгэгдсэн *******,,,, талбайтай үйлчилгээ, агуулах зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эзэмших эрхийн Э-2205001790 дугаарт бүртгэгдсэн, *******,, ТЭЦ-2-1 гудамж, нэгж талбарын дугаартай, гэр орон сууцны хашааны зориулалттай газар, эзэмших эрхийн Э-2205001787 дугаарт бүртгэгдсэн, *******,, ТЭЦ-2-1 гудамж, 10а тоот хаягт байршилтай 700 м.кв талбайтай, 1681810092 нэгж талбарын дугаартай, гэр, орон сууцны хашааны зориулалттай газар, улсын бүртгэлийн Ү-2205081763 дугаарт бүртгэгдсэн, *******,, ТЭЦ-2 гудамж, 2-26 тоот хаягт байршилтай, 1, талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, эзэмших эрхийн Э-2205002281 дугаарт бүртгэгдсэн, *******,, УБ менежментийн хойд талд гудамж 16101 тоот хаягт байршилтай, 3,222 м.кв талбайтай, 1681800007 нэгж талбарын дугаартай аж ахуйн зориулалттай газар болон 2022 онд үйлдвэрлэгдсэн JC-30HP/40HP загварын цэнхэр өнгийн цогц тоног төхөөрөмж болох тасдагч машин, сэндвич хавтангийн наах машинаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,346,319 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Алькор ЭДЦ” ХХК, болон нараас 9,346,319 төгрөгийг гаргуулан “Голомтбанк” ХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, хуульд заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД