Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 331

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар Б.Оч,

улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч С.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт С-ын Б.д холбогдох 1811001010232 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Протек ХХК-д ахлах борлуулагч ажил эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт . тоотод оршин суудаг, урьд 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 cap хорих ялаар шийтгэгдэж уг ялыг 1 жилийн хугацаатай тэнсэн хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Сүхбатын С.Б/РД- ./.

 

Холбогдсон хэргийн талаар: С.Бнь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Бнь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Нарантуул 2 худалдааны төвийн орчим хохирогч Т.Анхбаярыг зодож эрүүл мэндэд нь хамрын хянга ясны цөмөрсөн хугарал, хамарт няцарсан шарх, хамрын нуруу, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

 

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Т.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд тэр залууг чи намайг писда гэдэг хэн бэ гээд барьцалдаад автал тэр залуу миний баруун нүдний орчимд гараараа нэг удаа цохисон тэгээд намайг тонгойсон чинь нүүрлүү өшиглөсөн бөгөөд хамраас маш их цус гарсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-20х/,

 

Гэрч М.Энхтөрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...танихгүй зүс мэдэх нэг залуу яг юу гэж ярисныг би сонсоогүй манай нөхөртэй маргалдан заамдалцаад шууд л зодолдсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 15х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №887 тоот шинжээчийн дүгнэлтэд: “Т.Анхбаярын биед хамрын хянга ясны цөмөрсөн хугарал, хамарт няцарсан шарх, хамрын нуруу, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь  шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрхи гэмтлүүд нь тухай хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэх /хх-ийн 22х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч С.Бнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч С.Б.д ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг нь харгалзан түүнд шүүхээс тохирох ял шийтгэлийг оногдуулав.

 

Хохирогч Т.Анхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хамараа эмчлүүлсэн тул гомдол санал байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч С.Б.нг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.