| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодорж Ганбаатар |
| Хэргийн индекс | 2309000002569 |
| Дугаар | 2025/ДШМ/1158 |
| Огноо | 2025-09-29 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 2025/ДШМ/1158
Г.Г-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор О.Нандинцэцэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, Л.Цэндсүрэн,
шүүгдэгч Г.Г-, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл, Ж.Гантулга, З.Хүрэлсүх,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/1557 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Г-, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх, Б.Батцэнгэл, Ж.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.Г-д холбогдох эрүүгийн 2309000002569 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х- овгийн Г-ийн Г-, .........., ял шийтгэлгүй, /РД:Г-/;
Г.Г- нь 2023 оны 10 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ............................
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/1557 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г-, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх, Б.Батцэнгэл, Ж.Гантулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 111 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР