Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 356

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Н.Булганчимэг,

шүүгдэгч Э.О

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Харчин овогт Энхтөрийн От.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711000240265 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 26 настай, тусгай дунд боловсролтой, хөнгөн үйлдвэрлэлийн засварчин мэргэжилтэй, Итали пицца-д боршур тараагч ажилтай, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Нэхмэлийн 10-06 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Харчин овогт Энхтөрийн Э.О/РД: ШУ91061011/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ шүүгдэгч Э.Онь өөрийн хамтран амьдрагч Э.Бямбасүрэнгийн бага насны буюу 4 настай хүүхэд Б.Тэргэлийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Онь 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Баянбулаг” сууц өмчлөгчдийн холбооны жижүүрийн байранд хамтран амьдрагч Э.Бямбасүрэнгийн бага насны буюу 4 настай Б.Тэргэлийг зодож, бие махбодид нь нь нүүр ба хоёр шилбэний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэл үйлдсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Э.От.ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...Би Э.Бямбасүрэн гэдэг эмэгтэйдээ 2010 онд танилцаж бие биенээ таньдаг болж 2012 онд үерхэж эхлээд жирэмсэн болсон гэдгийг мэдэлгүй салсан юм. Салсанаас хойш хааяа нэг харьцаж уулзахад чи хүүхэдтэй болсон гэхээр нь итгэдэггүй байсан. Ингээд 2015 онд буцаж нийлэхээс өмнө нь Э.Бямбасүрэн өөр хүнээc хүүхэдтэй болж хүүхэд нь төрөөд уушгиний хатгаа болж өөд болсон гэж надад хэлсэн. Тэр үед Тэргэл гээд миний хүүхэд 2 нас хүрчихсэн байсан. Ийм асуудлаас болж бид хоёр буцаж нийлсэн хойноо хааяа ам мурийдаг байсан ба манай гэрт хамт амьдарч байгаад 2016 оны 01 дүгээр сараас тусдаа гарч амьдрахаар болж энд тэнд орцны жижүүр хийж хамт амьдардаг байсан. Бид хоёр хааяа хүүхдээ өөрсдөн дээрээ авъя гэж Бямбасүрэнгийн ээж болон Цогзолмаа гэх эгчид нь хэлэхэд хүүхдээ аваад яв гээд хөөгөөд байдаг болохоор нь амьдрах газаргүй байсан учир эмээ дээр нь үлдээдэг байсан. Ингэж байгаад 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр бид хоёр хүүгээ авахаар Бямбасүрэнгийн ээж С.Энхжаргал дээр очиж хэд хоног өөрсдөн дээрээ байлгаад авчирч өгөе гэж хэлэхэд зөвшөөрч солих хувцастай нь өгч явуулсан. Тэгээд хүүгээ хүүхдийн паркаар тоглуулж хамт байсан ба 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 12:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвгэрт байрлах 20, 21 дүгээр байрны голд харуулын байрандаа орцоо цэвэрлэчихээд ороход эхнэр Бямбасүрэн нь энэ хүүхэд чинь үгэнд орохгүй хоол ундаа идэхгүй байна, эцэг нь юм бол ганц хоёр үг хэлээд алагдаад аваач гэж хэлэхээр нь 2-3 удаа Тэргэлийн баруун хацарт алагдсан чинь улайчихсан. Хэрэг болдогийн 2 хоногийн өмнө байрны ар талын тоглоомын талбай дээр Тэргэлийг гулсаж байхад нь араас нь хүүхэд түлхээд гулсуураас унаад баруун хацар нь жаахан хөхөрчихсөн байсан тэрийг ээж нь хажууд нь хамт байсан болохоор харсан байсан. Би дээрээс нь нэмээд алагдчихсан чинь бүүр хөхрөөд хавдчихсан. Тэгээд байж байтал орой 17:00 цагийн орчимд Цогзолмаа цагдаа дагуулчихсан орж ирээд хүүхэд хулгайлсан гээд Тэргэлийг авч явсан. Би цагдаад баригдсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 55-56х/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Цогзолмаагийн мөрдөн шалгах ажиллагааны өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр цэцэрлэг тарсан. Би цэцэрлэгийг нь тарангууд 7 хоног эмээ дээр нь байлгаж байгаад хөдөө дүүгийнх рүү явуулъя гэж бодоод эгчийн гэрт Тэргэлийг үлдээсэн. Тэгтэл 2017 оны 6 дугаар сарын 02-ны орой Даваадулам над руу утсаар яриад Тэргэл ээжтэй гэрт үлдсэн чинь байхгүй болчихсон байна гэж хэлсэн. Би эгч рүү утсаар яриад Тэргэл хаана байна гэсэн чинь ээж нь ирээд аваад явсан байлгүй гээд өөр юм ярихгүй байсан. Ингээд тэр орой Тэргэлийг Хан-уул дүүргийн цагдаад алга болсон талаар нь мэдэгдсэн ба түүнээс хойш 7 хоногийн дараа буюу 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр манай эмэгтэй дүү Ариунтунгалаг над руу утсаар яриад Бямбасүрэн, Э.Онарыг Циркийн хажууханд явж байна гэж хэлсэн. ...Ингээд СӨХ-ийн жижүүрийн байр луу ороход Тэргэл байж байсан ба баруун шанаа нь хөх эрээн болж хавдсан, rap болон хөлөнд нь хөх толботой байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 29-31х/

гэрч Э.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Тэргэлд хоол асгачихсан тэгэхээр нь дахиад хоол хийж өгөхөд идэхгүй суугаад байхаар нь тэгж байгаад хоол асгачихсан тэгэхээр нь дахиад хоол хийж өгөхөд идэхгүй суугаад байхаар нь Отгонбаярт хандан чи аав нь юм бол наад хүүхэддээ ганц хоёр юм хэлээч Цогзолмаа хүрч ирэх юм бол хүүхдэд хоол өгсөнгүй гээд яриад байна ш дээ гэж хэлэхэд Э.Обосож очоод Тэргэлийн хацар луу нь дөрвөн удаа алгадсан энэ үед Тэргэл уйлахаар нь боль боль гээд болиулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 40-41х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн №8076 дугаартай дүгнэлт "...Б.Тэргэлийн биед нүүр ба хоёр шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." /хх-ийн 46х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь  хэсэгт: “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заажээ.

Шүүгдэгч Э.Онь  2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр тус гэмт хэргийг үйлдсэн байх ба тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид бага насны хүүхдийг зодож бие махбодид нь  хөнгөн гэмтэл учруулах гэсэн гэмт хэргийн хүндрүүлэх шинж байгаагүй тул түүний гэмт үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй  тохирч байна. Мөн Э.Отгонбаярт оногдуулах ял, түүний эрх зүйн байдал нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас, 2002 оны Эрүүгийн тусгай ангийн 99 дүгээр 99.1 дэх хэсэгт заасан нь дээрдэж байна гэж шүүх үзэв.

Иймд Э.О.ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан буюу бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зйүлийн 72.1.1 дэх заалтад зааснаар тус хэрэг үйлдэгдэж 6 сарын хугацаа өнгөрсөн тул шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэж шийдвэрлэв.

       

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Цогзолмаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ нэхэмжлэх зйүлгүй /хх-ийн 31-32х/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.