2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2026/02672

 

 

 

 

 

2026 03 09 192/ШШ2026/02672

  

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Б.Э ХХК-д холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 138,447,702.45 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Б.Энхжин нэхэмжлэлийн шаардлага 138,447,702.45 төгрөгнөөс 84,447,702.45 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 54,000,000 төгрөгнөөс хариуцагч ТХХК 34,000,000 төгрөгт Kia Sedona маркийн KNDMB5C11M6671502 арлын дугаартай, 12-75 УКР улсын дугаартай автомашиныг тооцож нэхэмжлэгчид энэхүү эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш ажлын хоёр хоногт шилжүүлж, үлдэх 20,000,000 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн дотор нэхэмжлэгч Б.ЭХаан банкны  тоот дансанд шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч, зохигч үнийн дүн дээр тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 850,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 427,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  Д.ДАВААСҮРЭН