Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2025/ДШМ/1214

 

2025              10           17                                                                      2025/ДШМ/1214

 

 

Ц.Д-, Л.Ц-, Г.М-

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч Ц.Д-, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр,

шүүгдэгч Л.Ц-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/1653 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Ц-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Ц.Д-гийн өмгөөлөгч Д.Баттөмөр нарын гаргасан гомдлуудаар Ц.Д-, Л.Ц-, Г.М- нарт холбогдох 2202002490361 дугаар эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Д- ноёд овгийн Л-гийн Ц-, .........., /РД:Л-/,

 Х- овгийн Ц-ын Д-, ........., /РД:Ц-/,

Х- овгийн Г-ын М-, ........., ял шийтгэлгүй, /РД:Г-/,

1. Шүүгдэгч Л.Ц- нь Баянзүрх дүүргийн ......... дарга /Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах “...Нийтийн албан тушаалтан”/-аар томилогдон ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэгт заасан өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх...”; 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт заасан “...албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах...”,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад заасан “...албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх...”; 7.1.3 дахь хэсэгт заасан “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах...” гэснийг тус тус зөрчиж  Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1 дүгээр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2021-2022 оны хөтөлбөр”-ийг батлах тухай тогтоолоор батлагдсан “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”-т заасан Иргэн, аж ахуйн нэгжид санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хэсгийг 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/40 дүгээр тушаалаар байгуулж ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”-ийн 4-т заасан “Аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 35 ба түүнээс дээш насны энэ хөтөлбөрийн 2.3, 2.4-т заасан хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэний боловсруулсан ажлын байр бий болгох, хадгалах, хамгаалах зорилготой төслийг хэрэгжих үндэслэлийг харгалзан шалгаруулж, 5.000.000 хүртэл сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатайгаар нэг удаа олгоно” гэсэн шаардлагыг хангахгүй иргэн Г.М-гийн “тус шаардлагыг хангаж буй иргэн Б.Ү-ын нэр, бичиг баримтаар хөтөлбөрт хамрагдаж, санхүүжилт авах хүсэл зорилгыг хэрэгжүүлэх” үүднээс өөрийн шууд удирдлагад ажилладаг Баянзүрх дүүргийн ......... төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ц.Д-д иргэн Б.Ү-ын нэрээр ирүүлсэн оёдол, эсгүүр урлалын төслийг газар дээр нь шалгахгүй, хөтөлбөрт тэнцүүлэхээр “Б.Ү-ын ажлын байрыг шалгаад хэрэггүй, шалгасан гээд энэ зургийг хавсаргачих, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын Ү- тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг гээд биччих” гэж хууль бус үүрэг даалгавар өгч, улмаар хөтөлбөрт тэнцүүлж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн №37 дугаартай “Эргэн төлөгдөх” нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ”-г иргэн Б.Ү-ын нэрээр Г.М-тай байгуулж 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 5.000.000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг Г.М-д олгож давуу байдал бий болгосон,

2. Шүүгдэгч Ц.Д- нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа: Баянзүрх дүүргийн ......... дарга Ц.Ц-тэй бүлэглэн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т заасан “...өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх...”; 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт заасан “...албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах...”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасан “...албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх..."; 7.1.3 дахь хэсэгт заасан “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах...” гэснийг тус тус зөрчиж Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2021-2022 оны хөтөлбөр”-ийг батлах тухай 1 дүгээр тогтоолоор батлагдсан “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”-т заасан Иргэн, аж ахуй нэгжид санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хэсгийг 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/40 дүгээр тушаалаар байгуулагдсан комиссын үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”-ийн 4-т заасан “Аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 35 ба түүнээс дээш насны энэ хөтөлбөрийн 2.3, 2.4-т заасан хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэний боловсруулсан ажлын байр бий болгох, хадгалах, хамгаалах зорилготой төслийг хэрэгжих үндэслэлийг харгалзан шалгаруулж, 5 000 000 хүртэл төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатайгаар нэг удаа олгоно” гэсэн шаардлагыг хангахгүй иргэн Г.М-гийн тус шаардлагыг хангаж буй иргэн Б.Ү-ын нэр, бичиг баримтаар хөтөлбөрт хамрагдаж, санхүүжилт авах хүсэл зорилгыг хэрэгжүүлэх үүднээс Баянзүрх дүүргийн ......... дарга Ц.Ц-ийн өгсөн “Б.Ү-ын ажлын байрыг шалгаад хэрэггүй, шалгасан гээд энэ зургийг хавсаргачих Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын Ү- тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг гээд биччих” гэх хууль бус үүрэг даалгаврын дагуу гэрэл зургийг төсөл хөтөлбөрийн танилцуулгад хавсарган өгч улмаар хөтөлбөрт тэнцүүлж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаартай “Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ”-г иргэн Б.Ү-ын нэрээр Г.М-тай байгуулж 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг Г.М-д олгож давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн,

3. Шүүгдэгч Г.М- нь цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрийн 4-т зааснаар “”Аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 35 ба түүнээс дээш насны энэ хөтөлбөрийн 2.3, 2.4-т заасан хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэний боловсруулсан ажлын байр бий болгох, хадгалах, хамгаалах зорилготой төслөөс зээл авах зорилгоор дээрх төслийн шаардлагыг хангаж буй иргэн Б.Ү-ын нэр, бичиг баримтаар төсөл хөтөлбөрт хамрагдаж, санхүүжилт авах хүсэл зорилготой мэтээр баримтуудыг бүрдүүлэн, Б.Ү-ын нэрээр ирүүлсэн оёдол, эсгүүр урлалын төсөл нэрээр холбогдох баримтуудыг бүрдүүлэн Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс 2021 оны 7-р сарын 6-ны өдрийн 37 дугаартай “Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ”-г иргэн Б.Ү-ын нэрээр тэрээр байгуулж 2021 оны 7-р дугаар сарын 9-ний өдөр 5 000 000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг авч өөртөө давуу байдал болгосон гэмт хэргийг үйлдсэн буюу Баянзүрх дүүргийн ......... эрх мэдэл бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Л.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, 

Ц.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Г.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: шүүгдэгч Х- овогт Ц-ын Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд,

шүүгдэгч Л.Ц-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд,

шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Л.Д-д эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Л.Ц-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч Ц.Д-, Л.Ц-, Г.М- нарт оногдуулсан торгох ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, шүүгдэрч Ц.Д-, Л,Ц-, Г.М- нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-, Л.Ц-, Г.М- нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж тус тус тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-гаас 5.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Ц- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц- миний бие Баянзүрх дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэсийн даргаар 2016 оны 09 дүгээр сард томилогдсон бөгөөд 2022 оны 05-р сар хүртэл ажилласан. Миний бие эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглан ажлын хэсгийн санал гаргах эрх бүхий албан тушаалтнуудтай хуйвалдан М-гийн талд шийдвэр гаргуулахаар нөлөөлж шахалт үзүүлсэн байж болох гэмт хэргийг агуулсан үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй, холбогдогч гэрчүүдийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байтал шүүх хэт нэг талыг барьж намайг гэмт буруутайд тооцож шийтгэж байгаад гомдолтой байна. Би хөдөлмөр эрхлэлтийг ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан хөтөлбөрүүдийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээг зохион байгуулж шалгаруулах ажлын хэсгийн гишүүн биш санал өгөх эрхтэй этгээд ч биш, би удирдах албан тушаал хашиж байх үед над дээр иргэд цаг авч уулзахдаа бүгдээрээ л халамж тусламж төсөл дэмжлэг авах хүсэлтээ тавьдаг. Би иргэдэд таны санал хүсэлтийг сонслоо, анхааръя  гэж тайлбарладгийн адил ажилтан Д-д анхаарчихаарай гэж хэлсэн байдаг ч ажлын хэсгийн хуралдаанд шууд нөлөөлөх байдлаар хандаж, бусдад үүрэг даалгавар өгөөгүй энэ талаарх үйл баримт тогтоогдоогүй өөрөөр хэлбэл миний бие ямар нэгэн байдлаар өөртөө давуу байдал бий болгосон гэх үйлдэл болон хувьдаа ашигласан гэх үйл баримт тогтоогдоогүйн зэрэгцээ Г.М-г хуурамч бичиг баримт бүрдүүлэн хуурч баримт бичгийг ашиглаж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор дээрх үйлдлийг хийж байсан талаар мэдээгүй, мэдэх ч боломжгүй байсан учир нь М- нь өөрөө энэ тухайгаа хэнд ч хэлээгүй байдаг нь хавтаст хэргийн нотлох баримтуудаар авагдсан байдаг. Би энэ гэмт хэргийг үйлдээгүй хувьдаа ашиглаж зарцуулсан зүйл байхгүй байсаар байтал намайг гэм буруутайд тооцсонд гомдол гаргаж байгааг минь хүлээн авч шалгаж өгнө үү.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүйд тооцож намайг гэм буруугүйд тооцуулж цагаатгаж өгнө үү ...” гэв.  

Шүүгдэгч Л.Ц-ийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд шүүгдэгч Л.Ц- нь ... хууль зөрчиж эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж. ... Хөтөлбөрийн шаардлага хангахгүй Г.М-гийн тус шаардлагыг хангах буй иргэн Б.Ү-ын нэр, бичиг баримтаар хөтөлбөрт хамрагдаж. санхүүжилт авах хүсэл зорилгыг хэрэгжүүлэх үүднээс өөрийн шууд удирдлагад ажилладаг БЗД-ийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ц.Д-д иргэн Б.Ү-ын нэрээр ирүүлсэн оёдол эсгүүр урлалын төслийг газар дээр нь шалгахгүй, хөтөлбөрт тэнцүүлэхээр Б.Ү-ын ажлын байрыг шалгаад хэрэггүй; шалгасан гээд энэ зургийг хавсаргачих. БЗД-ийн 14 хороо, Консулын Ү- тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг гээд биччих” гэж хууль бус үүрэг даалгавар өгч улмаар хөтөлбөрт тэнцүүлж, 2021.07.09-ний өдөр 5.000.000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг Б.М-д олгох давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөвөөр үнэлэж, дүгнэх чадаагүй, хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна.

Шийтгэх тогтоолд миний үйлчлүүлэгч Л.Ц-ийн үйлдлийн талаар дүгнэхдээ хавтаст хэрэгт авагдсан гэрч С.О-, Э.У-, Б.Ү-, Ө.Д-, Б.П-, Б.С-, Ц.О- нарын мэдүүлгийг дурдсан байх боловч эдгээр гэрчүүдийн алинд нь ч миний үйлчлүүлэгч Л.Ц- нь шүүгдэгч (цагаатгагдсан этгээд/ Ц.Д-д хууль бус үүрэг өгсөн, Б.Ү- гэх этгээдийн хөтөлбөрийн материалд тооцуулахаар зураг өгсөн гэх үйл баримт дурдагдаагүй, нотлогдон тогтоогдоогүй байна,

Тухайлбал: Хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.С-ын мэдүүлэг /1хх46-47/-т “...хуралдаан дээр мэргэжилтэн Ц.Д-, Б.Ү-ын төслийн ажлын байрны гэрэл зураг гээд танилцуулга гаргаж ирсэн” гэх талаар, гэрч Б.П-ийн мэдүүлэг /1хх41/-т: “...ажлын хэсгийн хурал дээр Б.Ү-ын төслийг очиж шалгаж чадаагүй тул танилцуулга бэлдээгүй байсан. Тэгтэл хурлын дундуур Ц.Д- мэргэжилтэн Б.Ү-ын төсөл гээд танилцуулга өгсөн” гэх талаар тус тус дурдсан байх бөгөөд энэхүү зураг, танилцуулга гэх материалыг Л.Ц- нь Ц.Д-д өгсөн гэх үйл баримт бусад этгээдийн мэдүүлэгт дурдагдаагүй байна,

Гэтэл шүүхээс тус хэрэгт холбогдон шалгагдаж бүй шүүгдэгч, үнэн зөв мэдүүлэг тайлбар өгөх үүрэггүй этгээд болох Ц.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өөрийгөө хамгаалж өгсөн, эх сурвалжгүй, өөр бусад мэдүүлэг баримтуудтай зөрчилдөж байгаа мэдүүлгийг 100 хувь үнэн зөв мэтээр дүгнэж, Л.Ц- нь хууль бус үүрэг чиглэл өгсөн, Л.Ц- нь хуурамч баримтыг Ц.Д-д өгч материалд хавсаргуулсан гэж үзэж байгаа нь илтэд үндэслэлгүй байна.

1. Яллагдагч /шүүгдэгч/ ял шийтгэл хүлээхээс эмээж, худал мэдүүлэг өгч болзошгүй ба ийнхүү худал мэдүүлэг өгснөөр хариуцлага хүлээдэггүй, 2.Бусдын нөлөөгөөр өөр хүний үйлдсэн гэмт хэргийг хүлээж, энэ талаар мэдүүлэг өгч байж болзошгүй, 3. Үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээдэггүй тул хэргийг ямар нэгэн аргаар өөрийн талд ашигтайгаар шийдвэрлүүлэх сонирхол давамгайлсан байдаг зэрэг хүчин зүйлийг харгалзан онцгой анхаарах шаардлагатай байдаг. Иймд шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх явцад ... мэдүүлгүүдийг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай харьцуулан авч үзэх ёстой. ... “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцож болох хэдий ч уг мэдүүлэг дангаараа түүнийг /бусдыг/ яллах үндэслэл болохгүй” гэдгийг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг буюу гэмт этгээд тухайн үйлдэл нь хууль бус гэдгийг мэдэж, хууль бус үйлдлийнхээ улмаас бусдад давуу байдал бий болох үр дагаврыг хүсэж үйлдсэнээр гэмт хэргийн шинж хангагддаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар миний үйлчлүүлэгч Л.Ц- нь шүүгдэгч Г.М- нь хуурамч баримт бичиг бүрдүүлэн, хуурч, бусдын баримт бичгийг ашиглаж, өөртөө давуу байдал бий болгох зорилготой үйлдэл” хийж байгаа талаар огтхон ч мэдээгүй этгээд бөгөөд түүний хувьд Г.М- нь “манай эгч Ү- гэх хүний төсөл юм, анхаарчихаарай” гэж хэлсэн үгийг сонсоод энэ Ү- гэдэг хүний материалыг Г.М- ашиглаж хууль бусаар өөртөө давуу байдал бий болгуулах, хууль буc зээлд хамрагдах гэж байна гээд сэтгэж, ургуулж, зохиож бодох, Г.М-гийн хэлсэн үгнээс цаана нь хийгдсэн үйл ажиллагааны талаар ойлголтод хүрэх ямар ч боломжгүй юм.  Өөрөөр хэлбэл бусдыг буюу Б.М- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор дээрх үйлдлийг бие даан гүйцэтгэж байгаа гэх үйл баримтыг Л.Ц- мэдсээр байж санаатайгаар дэмжсэн гэж үзэх үндэслэл хангалттай тогтоогдоогүй байна.

“Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь ойролцоо төрлийн Хайнга хандах /Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйл гэмт хэргээс гэмт хэргийн субъектив талын шинжээрээ буюу гэм буруугийн хэлбэр, сэдэл, зорилго зэргээрээ ялгагддаг бөгөөд энэхүү ойролцоо төрлийн 2 хэргийн зүйлчлэлийг ялгаж, зааглахын тулд хэрэгт авагдсан баримтуудаар гэмт этгээдийн тухайн гэмт үйлдэлдээ хандсан санаа зорилго, сэдэл, гэм буруугийн хэлбэрийг нарийвчлан тогтоох шаардлагатай ба миний үйлчлүүлэгч Л.Ц-ийн үйлдэлд гэмт хэргийн субъектив талын шууд санаатай, бусдыг гэмт хэрэг үйлдэж байгааг лавтай мэдэж, дэмжлэг үзүүлсэн, хамтран оролцсон гэх шинж тогтоогдохгүй байна. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021.02.09.ний өдрийн 1 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрийн 4.1.2 дахь хэсэгт “Төслийг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн даргын тушаалаар байгуулсан ажлын хэсэг шалгаруулах ба сонгон шалгаруулалтын уе шат ил тод нээлттэй иргэдийн оролцоог хангасан байдлаар зохион байгуулна. Шаардлагатай тохиолдолд төслийн санал ирүүлсэн иргэн өөрийн төслийг ажлын хэсэг болон ажлын хэсгийн үйл ажиллагааг хянаж байгаа иргэдийн төлөөлөлд танилцуулж болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулах төслийг сонгон шалгаруулах эрх нь ажлын хэсэгт байдаг бөгөөд сонгон шалгарсан төсөл ирүүлсэн иргэнтэй гэрээ байгуулах үүрэгтэй.

Миний үйлчлүүлэгч Л.Ц- нь өөрийн ажил албан тушаалд хамаарах хяналт тавих чиг үүргээ дутуу хэрэгжүүлсний улмаас бусдад буюу Г.М-д давуу байдал үүссэн боловч анхнаасаа тус хэрэгт Г.М-тай ашиг сонирхлын хувьд нэгдэж, түүнд давуу байдал бий болгох зорилго агуулаагүй гэдэг байр суурийг илэрхийлж байгаа юм. Түүний хувьд албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд субъектив санаа зорилгоор Г.М-тай нэгдсэн, бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үйл баримт нотлогдон тогтоогдоогүй байгаа юм. Түүний ажил үүрэгтээ хайнга хандсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн зарим шинжийг агуулж байх боловч тус зохицуулалтад албан тушаалтны хайнга хандсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хандсан/ үйлдлийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэж гэмт хэрэгт тооцохоор зохицуулсан байх тул тус гэмт хэргийн шинжийг хангаагүй, харин Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар ажиллаж байгаа албан тушаалдаа хайнга хандсан, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд заасны хариуцлага тооцвол зохих асуудал гэж үзэхээр байна.

Иймд миний үйлчлүүлэгч Л.Ц- нь Г.М-гийн өөртөө давуу байдал бий болгохоор бусдын бичиг баримт, хуурамч төслийн материал ашиглан, төсөл сонгон шалгаруулалтад оролцсон болохыг анхнаасаа мэдсэн гэж үзэх үндэслэлгүй, тус хэрэгт гэм буруугийн санаатай хэлбэрээр хамтран оролцоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалт, тус заалтын тайлбарласан улсын дээд шүүхийн 2023.05.08-ны өдрийн 24 дугаартай тогтоолд тусгагдсан гэм буруутай эсэхэд  гэх ойлголтод шүүгдэгчийн гэм буруутайг тогтоож буй нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхэд үүссэн эргэлзээг ойлгоно, Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал” гэдэгт нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хуульд заасан гэмт хэргийн шинжтэй харьцуулан жишиж, зүйлчлэл хийх үед үүссэн эргэлзээг ойлгоно. “шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан шийдвэрийг гаргах, эсхүл хөнгөн ялтай болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхийг ойлгоно гэж тус тус заасны дагуу шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Л.Ц-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ц.Д-гийн өмгөөлөгч Д.Баттөмөр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ц.Д-г анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт Баянзүрх дүүргийн ..... Л.Ц-тэй бүлэглэн, Л.Ц-ийн өгсөн “Б.Ү-ын ажлын байрыг шалгаад хэрэггүй, шалгасан гээд энэ зургийг хавсаргачих” гэсэн хууль бус үүрэг даалгаврыг хүлээн авч Б.Ү-ын нэрээр төсөл хөтөлбөрт хамрагдсан Г.М-д давуу байдал бий болгож 5,000,000 төгрөгийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлсэн хэрэгт буруутгаж гэм буруутайд тооцсон. Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлах шаардлагагүй гэж дүгнэсэн.

Дээрх прокурорын яллах дүгнэлтийн үндэслэлийг Шүүх гэм буруугийн дүгнэлт болгож дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох” журмыг зөрчсөн ба өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлтэд заасан үндэслэлийг прокурор няцаасан хууль зүйн тайлбар гаргаагүй, ерөнхий агуулгаар тайлбарласан, шүүх өмгөөлөгчийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэл бүхий няцаалт хийгээгүй болно. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.Дараах үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө.  

1.1. шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

1.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн нь мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1. Дараах нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

1.2.дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан 1.3.дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол;

Бодит байдалтай нийцэхгүй үндэслэлийн талаар: Ц.Д- мөрдөн байцаалтын шатанд Ц- дарга надад Ү- гэдэг хүний төсөл байгаа, тэрийг анхаараарай, зайлшгүй хамруулах шаардлагатай байна гэж хэлж байсан. Харин С- гишүүний туслах М- гэдэг хүн байгаа гэж хэлээгүй гэх 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 6 дугаар сарын 4 өдрийг хүртэл хугацаанд төсөл хөтөлбөрийн мэдүүлгийг цахим хэлбэрээр хүлээн  авсан. ....даргын захиж байсан Б.Ү- гэгчийн төсөл ажлын хэсгийн гишүүн С-, П- нарын шалгах хэсэгт хуваарилагдсан байсан энэ талаар Ц- даргад хэлж ажлын байрыг үзэх боломжгүй талаар хэлэхэд Ц- дарга “Б.Ү-ын ажлын байрыг шалгаад хэрэггүй, шалгасан гээд энэ зургийг хавсаргачих, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын Ү- тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг гээд биччих гэсэн юм гэх мэдүүлгээр гэм буруутайд тооцож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6.Гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй. Мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж гэрчийн мэдүүлгийг өөрийнх нь эсрэг ашиглаж гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна. Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч Д.Н-гийн гэрчээр өгсөн: “ямар ч байсан хэлтсийн дарга Ц-д би төслийн шалгаруулалтын явц байдлын талаар танилцуулж, газар дээр нь очиж үзэж чадаагүй, хүмүүс нь утсаа аваагүй ийм ийм төслүүд байна гэдгийг хэлж байсан. Тэгэхэд хэлтсийн дарга Б.Ц- ”нэг ийм төсөл байгаа, үйл ажиллагаа явуулдаг нь үнэн юм байна лээ” гэх зүйлийг хэлж байсан гэж мэдүүлдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан ...албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон ... гэх нь яг ямар албаны бүрэн эрхээ урвуулан ашигласан болохыг нэг бүр тодорхойлох ёстой бөгөөд, Ц.Д-гийн ажил үүргийн хуваарь болон төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэгт нарийн бичгийн даргын байр сууринаас оролцож байсан, төслийн сонгон шалгаруулахад санал гаргах эрхгүй этгээд, нарийн бичгийн хувиар Б.Ү- гэгчийн ажлын байрыг үзээгүйг даргад хэлэхэд энэ зургийг өгсөн гэдгийг хэлсэн гэсэн хэрэгт авагдсан цагаатгах талын бусад нотлох баримтыг үнэлж дүгнээгүй анхан шатны шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Ц.Д- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Ажил үүргээ гүйцэтгэж хүний өгсөн материалыг дамжуулж өгснөөр буруутан болсон” гэв.

Прокурор Г.Ган-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх эсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад заасныг зөрөөгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчил тогтоогдоогүй. Шүүгдэгчид оногдуулсан ял Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад зааснаар нийгмийн аюулын шинж чанарт тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгч Ц.Д- ажлын зургийг танилцуулснаараа буруутан болсон вэ, ажлын хэсэгт санал өгөх эрхгүй оролцдог гэж байна. Цахимаар хүсэлтүүдийг ирүүлж, ажлын хэсэг шалгалт хийх гэхэд Ү-ын утас холбогдох боломжгүй байсан. Гэрч П-, С- хоёр шалгаж чадаагүй байсан. Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэгт тодорхой байгаа. Шалгасан төслийн зургийг танилцуулахаар бэлдсэн байсан. Тухайн үед Ү- гэх хүний ажлын байрыг шалгаж чадаагүй учраас танилцуулга бэлдээгүй байхад, Ц.Д- ажлын байрны зураг танилцуулга гаргасан. П- “бид нар шалгаагүй” гэж хэлэхэд дарга “шалгасан байна” гэж танилцуулсан. Л.Ц- комиссын хурлаар оруулах шалгаруулалт хийх эрхтэй хүн биш, тухайн ажлын хэсгийн гишүүд шалгаруулах ёстой. Ажлын комисст шалгаагүй төслийг шалгасан мэтээр зургийг танилцуулж Л.Ц-ийн хууль бус үүрэг даалгаврыг Ц.Д- дэмжлэг үзүүлж, оролцсон тогтоогддог. Комисс ажлын байр шалгасан талаарх зургийг хараад шалгаруулсан байдаг. М-тай, Л. Ц- уулзсан. Төсөл байгаа “анхаараад өгөөрэй” гэж хэлсэн. Л.Ц- “за анхааръя” гэж хэлсэн. Ц.Д-д зургийг өгчих “ажлын байрыг шалгасан” гээд танилцуулчих гэж хэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг мөн. П-, С- нарын мэдүүлгийн няцаасан нотлох баримт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан учраас хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:      

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.        

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогч, талуудын эрхийг хангаж, тэдний шинжлэн судалсан нотлох баримт болон санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлсний үндсэн дээр шүүгдэгч Л.Ц-, Ц.Д-, Г.М- нарыг бүлэглэн мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Тодруулбал,

Шүүгдэгч Л.Ц- нь:Баянзүрх дүүргийн ......... дарга /Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах “...Нийтийн албан тушаалтан”/-аар томилогдон ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэгт заасан өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх...”; 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт заасан “...албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах...”,  Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад заасан “...албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх...”; 7.1.3 дахь хэсэгт заасан “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах...” гэснийг тус тус зөрчиж  Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1 дүгээр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2021-2022 оны хөтөлбөр”-ийг батлах тухай тогтоолоор батлагдсан “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”-т заасан Иргэн, аж ахуйн нэгжид санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хэсгийг 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/40 дүгээр тушаалаар байгуулж ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”-ийн 4-т заасан “Аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 35 ба түүнээс дээш насны энэ хөтөлбөрийн 2.3, 2.4-т заасан хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэний боловсруулсан ажлын байр бий болгох, хадгалах, хамгаалах зорилготой төслийг хэрэгжих үндэслэлийг харгалзан шалгаруулж, 5.000.000 хүртэл сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатайгаар нэг удаа олгоно” гэсэн шаардлагыг хангахгүй Г.М-д давуу байдал олгосон буюу тухайн шаардлагыг хангаж буй иргэн Б.Ү-ын нэр, бичиг баримтаар хөтөлбөрт хамрагдаж, санхүүжилт авах хүсэл зорилгыг хэрэгжүүлэх” үүднээс өөрийн шууд удирдлагад ажилладаг Баянзүрх дүүргийн ......... төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ц.Д-д иргэн Б.Ү-ын нэрээр ирүүлсэн оёдол, эсгүүр урлалын төслийг газар дээр нь шалгахгүй, хөтөлбөрт тэнцүүлэхээр “Б.Ү-ын ажлын байрыг шалгаад хэрэггүй, шалгасан гээд энэ зургийг хавсаргачих, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын Ү- тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг гээд биччих” гэж хууль бус үүрэг даалгавар өгч, улмаар хөтөлбөрт тэнцүүлж,  2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн №37 дугаартай “Эргэн төлөгдөх” нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ”-г иргэн Б.Ү-ын нэрээр Г.М-тай байгуулж 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 5.000.000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг Г.М-д олгосон, 

Шүүгдэгч Ц.Д- нь: Баянзүрх дүүргийн С- төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа: Баянзүрх дүүргийн ......... дарга Ц.Ц-тэй бүлэглэн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т заасан “...өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх...”; 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт заасан “...албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах...”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасан “...албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх..."; 7.1.3 дахь хэсэгт заасан “...албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах...” гэснийг тус тус зөрчиж Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2021-2022 оны хөтөлбөр”-ийг батлах тухай 1 дүгээр тогтоолоор батлагдсан “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”-т заасан Иргэн, аж ахуй нэгжид санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хэсгийг 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/40 дүгээр тушаалаар байгуулагдсан комиссын үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”-ийн 4-т заасан “Аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 35 ба түүнээс дээш насны энэ хөтөлбөрийн 2.3, 2.4-т заасан хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэний боловсруулсан ажлын байр бий болгох, хадгалах, хамгаалах зорилготой төслийг хэрэгжих үндэслэлийг харгалзан шалгаруулж, 5 000 000 хүртэл төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатайгаар нэг удаа олгоно” гэсэн шаардлагыг хангахгүй иргэн Г.М-д давуу байдал олгоход хамтран оролцсон буюу иргэн Б.Ү-ын нэр, бичиг баримтаар хөтөлбөрт хамрагдаж, санхүүжилт авах хүсэл зорилгыг хэрэгжүүлэх үүднээс Баянзүрх дүүргийн ......... дарга Ц.Ц-ийн өгсөн “Б.Ү-ын ажлын байрыг шалгаад хэрэггүй, шалгасан гээд энэ зургийг хавсаргачих Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын Ү- тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг гээд биччих” гэх хууль бус үүрэг даалгаврын дагуу гэрэл зургийг төсөл хөтөлбөрийн танилцуулгад хавсарган өгч улмаар хөтөлбөрт тэнцүүлж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаартай “Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ”-г иргэн Б.Ү-ын нэрээр Г.М-тай байгуулж 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг Г.М-д олгож давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн,

Шүүгдэгч Г.М- нь: Улсын их хурлын тамгын газарт биет төлөөлөгч, туслахаар ажиллаж байхдаа Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрийн 4-т зааснаар “Аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 35 ба түүнээс дээш насны энэ хөтөлбөрийн 2.3, 2.4-т заасан хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэний боловсруулсан ажлын байр бий болгох, хадгалах, хамгаалах зорилготой төслөөс зээл авах зорилгоор дээрх төслийн шаардлагыг хангаж буй иргэн Б.Ү-ын нэр, бичиг баримтаар төсөл хөтөлбөрт хамрагдаж, санхүүжилт авах хүсэл зорилготой мэтээр баримтуудыг бүрдүүлэн, Б.Ү-ын нэрээр ирүүлсэн оёдол, эсгүүр урлалын төсөл нэрээр холбогдох баримтуудыг бүрдүүлэн Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс 2021 оны 7-р сарын 6-ны өдрийн 37 дугаартай “Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ”-г иргэн Б.Ү-ын нэрээр байгуулж 2021 оны 7-р дугаар сарын 9-ний өдөр 5 000 000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг авч, өөрт давуу байдал бий болгосон буюу Баянзүрх дүүргийн ......... эрх мэдэл бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн хатгагчаар хамтран оролцсон болох нь:  

- гэрч Э.У-ийн “... Би “С-” ТББ-ын гүйцэтгэх захирал ажилтай. Манай холбоо нь худалдаачдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Иргэн Б.Ү- нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр манайд өдрийн зээлийн асуудлаар анх хандаж байсан бөгөөд улмаар манай ТББ-д гишүүнээр элссэн юм. Б.Ү- нь 2022 оны 03 сарын 05-ны өдөр манайд: “Б.Ү-ын найз Д- гэгч нь түүний иргэний үнэмлэхийг ашиглаж, өөрийнх нь нэр дээр төсөл бичиж дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтсээс санхүүгийн дэмжлэгийн зээл авсан байна” гэх утгатай гомдлыг гаргасан. Уг гомдлын дагуу би Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтсийн даргатай уулзахад “2021 онд манайх иргэдээс төсөл, хөтөлбөрийн хүсэлтийг онлайнаар авч байсан, шалгаж үзье” гэсэн. Хөдөлмөр, халамжийн хэлтсийн дарга нь намайг дуудаж уулзаад “Б.Ү-ын асуудлыг шалгаж үзэхэд манай хоёр ажилтан холбоотой байна, би хоёр ажилтнаа халах гээд байж байна, мөн Д- гэгч нь хорооны тодорхойлолтыг хуурамчаар гарын үсэг зурж авсан байна” гэх зүйлийг ярьсан. Э.Д- гэгч нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны иргэний бүртгэлийн ажилтан бөгөөд Б.Ү-тай найзууд юм байна лээ...Үүнд Хөдөлмөр, халамжийн хэлтсийн 5 мэргэжилтэн холбоотой, Төрийн банкны ахлах эдийн засагч хүмүүс холбоотой байж болзошгүй гэж үзэж байна. Учир нь Б.Ү-ын Төрийн банкны дансанд 2021 оны 7 сард Хөдөлмөр, халамжийн хэлтсээс олгосон санхүүгийн дэмжлэгийн 5,0 сая төгрөг орсон юм байна лээ. Уг мөнгө орсон талаар Б.Ү- мэдээгүй байтал Э.Д- утасдаад “Төрийн банкны ахлах эдийн засагчаас асуухад данс руу чинь мөнгө шилжүүлчихсэн гэж байна, мөнгөө авъя” гэж хэлсэн гэсэн. Тэгээд Б.Ү-ын утас руу нь Хөдөлмөр, халамжийн хэлтсийн ажилтнууд ээлжилж мессеж бичиж, залгаад “мөнгөө хурдан хий, хүний нэр дээр зээл авчхаад луйварчин минь, бид нар наадхыг чинь зохицуулж өгсөн, чи шагналд нь 100,000 төгрөгөө аваад 4,9 сая төгрөгийг нь яаралтай хий” гэх зэргээр мессеж бичиж дарамталсан гэсэн. Б.Ү- нь уг мессеж бүхий утсаа хаячихсан гэсэн...” /1хх-18-19/,

- гэрч Б.Ү-ын: “Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны иргэний бүртгэлийн ажилтан Э.Д- бид хоёр 2004 оны сонгуулийн сурталчилгааны ажлын үеэр анх танилцаж, түүнээс хойш найз нөхдийн харилцаатай болсон. 2021 оны 4 сарын сүүлч, 5 сарын эхэн үед Э.Д- над руу утсаар залгаад “чи нийгмийн даатгал төлдөг бил үү” гэхээр нь төлдөггүй гэдгээ хэлэхэд “найз нь чиний дансаар 5,0 сая төгрөг оруулаад гаргачихъя” гэхээр нь би найз болохоор ямар нэгэн юм бодолгүй зөвшөөрсөн. Тэгээд удалгүй Э.Д- намайг “иргэний үнэмлэхээ өгчих” гэхээр нь би Э.Д-г иргэний бүртгэлд ажилладаг хүн болохоор зөвшөөрсөн. Э.Д- “Амгалан зах” дээр лангуу руу хүн явуулж үнэмлэх авч байсан санагдаж байна. Тэгээд 2021 оны 6 сарын үед би Ховд аймгийн Дарви суманд аавтайгаа мод тарих гээд явсан бөгөөд сумын хаалган дээр ковидын шинжилгээ өгчхөөд хариугаа хүлээгээд зогсож байтал миний С- дугаар руу үл таних 98-аар эхэлсэн жи мобайлын дугаараас эмэгтэй хүн залгаад “ажлын байрыг чинь үзье, хаана байна” гэсэн. Тэгэхээр нь би гайхаад “Э.Д- л нэг юм хийж” гэж бодоод утсаа салгаад Э.Д- руу залгаад “над руу хүн залгаад ажлын байр үзье гээд байна, чи юу хийгээд байна” гэхэд Э.Д- “миний найз зүгээрээ, дахиж залгавал утсаа битгий ав” гэж хэлсэн. Тэгээд нөгөө хүн дахиж над руу залгаагүй. 2021 оны 7 сарын эхээр би хотод ирсэн байсан бөгөөд наадмын өмнө хүнсний лангууны үед оргил ачааллын үе байсан. Тэр үед буюу 7 сарын эхээр Э.Д- над руу залгаж “Төрийн банкны данс байгаа юу, байвал 5,0 сая төгрөг оруулаад гаргая” гэж хэлэхээр нь би өөрийн Төрийн банкны С- тоот дансны дугаарыг өгсөн. Тэгтэл 2021 оны 7 сарын 6, 7, 8, 9-ний өдрүүдэд Э.Д- над руу байнга залгаж “мөнгө орсон уу” гэж асуусан. Ажлын ачааллын хажуугаар залгаад байсан учраас би түүнд “мөнгө орвол хэлье” гэж хэлсэн. Тэгтэл 2021 оны 7 сарын 9-ний өдрийн 17 цагийн үед миний Төрийн банкны С- тоот дансанд “санхүүгийн дэмжлэг” гэх утгатай 5,0 сая төгрөг шилжин орж ирсэн. Тэгтэл Э.Д- над руу залгаад “мөнгө орсон байна, Төрийн банкны Баянмонгол хорооллын салбарын ахлах теллерээс асуулаа, чиний мөнгө орчихсон гээд байна, гаргаж өг” гээд залгасан. Наймаачдын дунд олон хоногийн баярын амралтын өмнө өргүй гарах ёстой гэсэн асуудал байдаг юм. Тийм учраас би уг 5,0 сая төгрөгөөр нь компаниудын тооцоонд төлөхөөр шийдэж Э.Д-д “би ажил цуглахаар банкнаас авч өгье, банкууд наадмаар амарна” гэж хэлсэн. Тэгээд наадмын амралт дуусаад 2021 оны 7 сарын 20-ны өдөр Амгалан зах нээгдсэн. Тэр үеэс Э.Д- над руу залгаж мөнгөө нэхэж тайван суулгахаа больсон. Мөн Баянзүрх дүүргийн Халамж, үйлчилгээний хэлтсийн ажилтан гэх хоёр гурван эмэгтэй хүн залгаж “мөнгө орчихсон байхад мөнгө гаргаж өг, мөнгөө авья” гэж нэхэж дарамталсан. Би тэр хүмүүст “яахаараа миний дансанд мөнгө орж ирсэн үгүйг та нар мэддэг юм” гэхэд тэр эмэгтэй хүн “манай халамжийн хэлтсийнхэн зээл авч байгаа хүмүүсийн дансыг хянаж байдаг” гэдэг юм хэлсэн. Э.Д- болон Халамжийн хэлтсийн ажилтнууд тайван суулгахгүй байхаар нь би аргаа бараад дүүгээсээ 5,0 сая төгрөг зээлсэн. Тэгээд Э.Д-гийн хэлснээр түүний Хаан банкны С- тоот данс руу нь өөрийн 5076410729 тоот данснаас “шатны түрээс” гэдэг утгатайгаар шилжүүлсэн. Тухайн үед Э.Д- “цаад хүмүүс 100,000 төгрөгийг нь чамд өгөөрэй гэсэн, чи 100,000 төгрөгийг нь үлдээгээд үлдсэнийг нь шилжүүлээрэй” гэхээр нь би юун ч учиртай мөнгө юм бэ гэж бодоод 5,0 сая төгрөг бүгдийг нь шилжүүлсэн юм. Тэгээд 2022 оны цагаан сарын дараа 2 сард Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс зээлд хамрагдая гэж бодоод очиж уулзтал “та 2021 онд санхүүгийн дэмжлэгт хамрагдсан байна, дахиж хамрагдах боломжгүй” гэж хэлсэн. Тэгж би Э.Д- нь миний бичиг баримтыг ашиглаж зээлд хамрагдаж 5,0 сая төгрөг авсныг нь ойлгосон. ...Гараар бичсэн өргөдөл миний бичиг биш байна. Өргөдөл дээр бичсэн С- дугаар нь Э.Д-гийн өөрийнх нь дугаар байна. Хавсаргасан иргэний үнэмлэхийн хуулбарыг Э.Д- өгсөн байх...” /1хх21-22/,

- гэрч Э.Д-гийн “...2021 оны хавар Г.М- надад хандан “нийгмийн даатгал төлдөггүй, таньдаг хүн байна уу танд, тийм хүн байвал бичиг баримтыг нь дансны дугаартай нь аваад өгөөч, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс зарласан ажилгүйдлийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж хэдэн төгрөг авах юм, гол нь дансанд нь мөнгө орвол гаргаад өгөх найдвартай хүн байх хэрэгтэй” гэдэг юм ярьсан. Би өөрийн найз Б.Ү-ыг нийгмийн даатгал төлдөггүйг мэдэх тул энэ талаар Б.Ү-ад хэлэхэд Б.Ү- өөрөө зөвшөөрсөн. Тэгээд Б.Ү-ын иргэний үнэмлэхийг нь авч хувилаад Г.М-д өгсөн. Би тухайн үед өөрийн нөхөр Борхүүг дээрх Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс зарласан ажилгүйдлийг дэмжих хөтөлбөрт хамруулахаар материал бүрдүүлж байсан бөгөөд багшийн дээдэд байдаг бичиг хэргийн газраас оёдлын цехийн төсөл худалдаж авсан байсан юм. Гэтэл Г.М- “танай нөхөр группт байдаг юм чинь хөтөлбөрт хамрагдаж чадахгүй шүү дээ” гэхээр нь би уг худалдаж авсан оёдлын цехийн төслөө Г.М-д өгсөн юм. Тэгээд Г.М- нь Б.Ү-ын бичиг баримтыг ашиглаж түүний нэрээр Баянзүрх дүүргийн С- материал өгсөн юм. Ингээд уг төсөл нь хөтөлбөрт тэнцэж, санхүүжилт 5,0 сая төгрөг 2021 оны 7 сард Б.Ү-ын Төрийн банкны дансанд орсныг нь Б.Ү- “дансанд мөнгө ороогүй” гэж хэлээд гаргаж өгөөгүй хэд хоносон. Б.Ү- наадмын үе таарсан тул өөрийнхөө наймаанд эргэлдүүлсэн юм байна лээ. Г.М- нь болохоор “Б.Ү-ын дансанд мөнгө орсон, та авч өг” гээд надаас нэхээд байсан. Би үүнээс болж Б.Ү-тай муудалцаж байж 2021 оны 7 сарын 26-ны өдөр Б.Ү- миний Хаан банкны С- тоот данс руу 5,0 сая төгрөгийг “шатны түрээс” гэдэг гүйлгээний утгатай шилжүүлсэн. Г.М- намайг “та шагнал болгож 200,000 төгрөг авчих, хэл амтай хачин хүн олсон байна” гэж хэлсэн, үлдсэн төгрөгийг би Г.М-гийн Хаан банкны С- тоот данс руу шилжүүлсэн. Би хамгийн анх гэрчээр өгсөн мэдүүлэгт залруулга хийх хүсэлтэй байна. Би уг мэдүүлэгт “Баянзүрх дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн ажилтнуудад Нарантуул захын хойд талд өөрийн түрээсэлж байсан оёдлын цехийн байрыг Ү-ын өмнөөс үзүүлсэн” гэж худлаа мэдүүлсэн юм. Учир нь намайг мэдүүлэг өгөхийн өмнө Г.М- “та багшийн дээдээс оёдлын цехийн төсөл худалдаж авсан гэж хэлээрэй, тэгээд консулын гудамжинд байдаг цехийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын ажилтнуудад үзүүлсэн гэж хэлээрэй, танд ямар ч хамаа байхгүй, би өөрөө аргалчихна” гэсэн. Мэдүүлэг өгөх үед би тулгамдаж, айсандаа болоод М-гийн хэлсний дагуу Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн ажилтнуудад оёдлын цехийн байр үзүүлсэн гэж худлаа ярьсан. Над руу Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс ямар ч хүн яриагүй. Би ямар ч хүнд оёдлын цех үзүүлээгүй. Мөн багшийн дээдээс төслийн материал худалдаж авч Халамжийн хэлтэст өгсөн зүйл байхгүй. М- л өөрөө материалуудаа бүрдүүлж өгсөн юм. Юу үнэн бэ гэвэл М- надаас “нийгмийн даатгал төлдөггүй, таньдаг, хэл ам хийхээргүй найдвартай хүний бичиг баримт олоод өг” гэхээр нь л би М-д тусалъя гэж бодоод өөрийн найз Ү-ын бичиг баримтыг авч М-д өгч байсан. Ү-ын хувьд бол анх ямар учиртайг нь мэдэж байсан. Өөрөө хүлээн зөвшөөрсний үндсэн дээр бичиг баримт, дансны дугаараа өгч байсан юм. Одоо болохоор “би мэдээгүй байсан, би өөрөө зээл авах байсан” гэдэг юм яриад байгаа юм. Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороог хаана байдгийг мэдэхээс биш тус хорооны консулын 10 дугаар гудамжны С- тоот байрыг хаана байдгийг ч мэдэхгүй. Би оёдлын цех ажиллуулж байгаагүй. Нөхөр Борхүүгийн нэрийг худлаа яриандаа оруулсан байна. Манай нөхөр энэ талаар юу ч мэдэхгүй. М-гийн хэлсний дагуу л би уг зүйлүүдийг хэлсэн. М- “консулын Ү- тоот гэж хэлээрэй” гэж надад цээжлүүлсэн юм...” /1хх-27-28, 30/,

- гэрч Б.П-ийн “...өмнө өгсөн мэдүүлэгт Б.Ү-ын ажлын байрыг очиж шалгасан гэж буруу мэдүүлэг өгсөн байна. Ажлын хэсгийн гишүүд бүх ирсэн төслийг хороодоор нь хувааж авсан. Тэгэхэд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороог ажлын хэсгийн гишүүн, мэргэжилтэн С- бид хоёр хариуцаж авсан. Тэгээд 2021 оны 6 сарын сүүлээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороон дахь төслүүдийг үзэх гэхэд С- мэргэжилтэн хуралтай болоод явж чадахааргүй болсон. Тэгэхээр нь би мэргэжилтэн С-тай хамт явж төслүүдийг үзсэн юм. Тэгэхэд Б.Ү-ын материалд ирүүлсэн гар утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсан тул төслийг нь шалгаж чадаагүй. Тэгээд ажлын хэсгийн гишүүд өөрсдийн танилцсан төслүүдээ поверпойнтоор бэлдэж ажлын хэсгийн хурлаар танилцуулсан. Б.Ү-ын төслийг очиж шалгаж чадаагүй тул танилцуулга бэлдээгүй. Тэгтэл хурлын үед Д- мэргэжилтэн Б.Ү-ын гэх төслийн танилцуулгыг үзүүлсэн. Тэгэхэд нь би “Б.Ү-ын төслийг очиж шалгаагүй, утас нь холбогдохгүй байсан, юун зураг гараад ирэв” гэхэд мэргэжилтэн Д- “хэлтсийн дарга өөрөө Б.Ү-ын төслийг очиж шалгасан байна” гэж хэлж байсан. Тухайн үед би хэлтсийн дарга Ц- үнэхээр Б.Ү-ын төслийг очиж үзсэн юм байна л гэж ойлгосон...” /1хх41/,

- гэрч Б.С-ын: “Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2021 оны 6 сарын 7-ны өдрийн А/40 дугаар тушаалаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан хөтөлбөрүүдийг эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээг зохион байгуулж, шалгаруулах ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсгийн даргаар Хөдөлмөр, эрхлэлтийн албаны дарга Д.Н-, гишүүдээр Хөдөлмөр эрхлэлтийн албаны мэргэжилтэн Ц.Д-, Б.П-, Э.С-, Х.М- болон би томилогдсон. Ажлын хэсэг хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдийн материалыг цахимаар авсны дараагаар нийт ирсэн төслүүдийг газар дээр нь шалгахаар хуваарилж авсан юм. Тэгэхэд Б.П-, Э.С- хоёрын хариуцсан төслүүдэд иргэн Б.Ү-ын төсөл багтсан юм байна лээ. Тэгээд 2021 оны 6 сарын 10-ны үед Э.С- мэргэжилтэн ажлаас чөлөө авсан тул Б.П- “ганцаараа болчихлоо намайг хамт яваад өгөөч” гэж гуйсан. Тэгээд Б.П- бид хоёр иргэн Б.Ү-ын ирүүлсэн материал дээрх утасны дугаар руу нь залгахад утас нь холбогдохгүй байсан тул ажлын байрыг нь үзэж, шалгаж чадаагүй. Тэгээд 2021 оны 6 сарын сүүлээр ажлын хэсэг ихэнх төслүүдтэй танилцсан тул хуралдаж, үр дүнгээ хэлэлцсэн. Уг хурлын үеэр мэргэжилтнүүд өөрсдийн шалгасан төслүүдийн зураг танилцуулгыг поверпойнт хэлбэрээр ажлын хэсгийн дарга болон бусад гишүүдэд танилцуулж, санхүүжилт олгох боломжтой эсэх талаар санал дүгнэлт хэлсэн юм. Уг хурал дээр Б.П- нь өөрийн шалгасан төслүүдийг танилцуулахдаа иргэн Б.Ү-ын төслийг шалгаж чадаагүй гэдгээ хэлсэн. Гэтэл мэргэжилтэн Д- иргэн Б.Ү-ын төслийн ажлын байрны зураг гэх фото зураг танилцуулга гаргаж ирж үзүүлээд “Ц- дарга Б.Ү-ын үйл ажиллагаатай очиж танилцсан, үйл ажиллагаа нь гайгүй юм байна гэсэн. Тэгээд энэ зургийг өгсөн” гэж хэлсэн. Тэгэхээр нь уг зургийг үнэхээр иргэн Б.Ү-ын төслийн зураг юм байна, Ц- дарга өөрөө очиж танилцсан юм байна гэж ойлгож үнэлгээгээр тэнцүүлсэн юм. Ц- даргыг Б.Ү-ын ажлын байрыг үзсэн гэж ойлгосон тул Б.П- бид хоёр өөрсдөө нүдээр үзсэн гээд мэдүүлчихсэн. Үзүүлсэн зураг нь худлаа гэж огт мэдээгүй. Үнэхээр л Б.Ү-ын ажлын байрны зураг гэж ойлгосон...” /1хх46-47/,

- гэрч Д.Н-гийн: “...Яг ямар иргэний төсөл байсныг би одоо санахгүй байна. Ямар ч байсан хэлтсийн дарга Ц-д би төслийн шалгаруулалтын явц байдлын талаар танилцуулж, газар дээр нь очиж үзэж чадаагүй, хүмүүс нь утсаа аваагүй ийм ийм төслүүд байна гэдгийг хэлж байсан. Тэгэхэд хэлтсийн дарга Б.Ц- “нэг ийм иргэний төсөл байгаа, үйл ажиллагаа явуулдаг нь үнэн юм байна лээ...” гэх зүйлийг хэлж байсан. Яг хэн гэдэг хүний ямар төслийг хэлж байсныг би одоо санахгүй байна. Ажлын хэсгийн хурал дээр төслүүдийн ажлын байрны танилцуулгыг үзэх явцад нэг төслийн танилцуулгыг ажлын хэсгийн гишүүдээс “хэлтсийн дарга үйл ажиллагаа явуулдаг гэдгийг нь шалгасан юм байна лээ” гэж хэлж танилцуулж байсан санагдаж байна. Сүүлд манай мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар утсаа авахгүй байсан төслүүд дунд л дээрх Б.Ү- гэгч иргэний төсөл байсан юм шиг байна лээ. Уг төслийг л хэлтсийн дарга Б.Ц- өөрөө очиж шалгасан гэж зураг танилцуулгыг өгсөн юм шиг байна лээ...” /1хх56-57/,

- гэрч Ц.О-гийн: “...Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлийн 2021 оны 1-р тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан тус хөтөлбөрийн 4.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг бичиг баримтын хүрээнд болон төсөл нь ажлын байрыг хадгалах, хамгаалах, бий болгохтой холбоотой төсөл мөн эсэхийг шалгах, нөөц боломжийг нь шалгаж, сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод явуулах ёстой...Дээрх шаардлагыг хангаагүй хүнийг арга хэмжээнд хамруулж, санхүүжилт олгох боломжгүй...” /1хх62-63/ гэсэн мэдүүлгүүд,

- Нийслэлийн Баянзүрх дүүргийн ......... даргын 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн А/59 дугаартай “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх” хөтөлбөрийн дэмжигдсэн төслүүдтэй гэрээ байгуулж, санхүүгийн дэмжлэг олгох тухай” тушаал болон хурлын тэмдэглэл /1хх135-140/,

- 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 37 дугаар “Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ” /1хх141-144/,

- “Урлал Оёдол эсгүүр урлалын төсөл” /1хх145-158/,

- Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Төрийн банкны харилцах дансны хуулга /1хх159-160/,

- Иргэн Б.Ү-ын Төрийн банкны харилцах дансны хуулга /1хх164/,

- Иргэн Э.Д-гийн Хаан банкны харилцах дансны хуулга /1хх167-191/,

- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/99 дугаартай “Л.Ц-ийг ажилд томилох” тухай: “...Л-гийн Ц-ийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн ......... даргаар 2017 оны 06 дугаар 16-ны өдрөөс эхлэн томилсугай...” гэсэн тушаал /2хх24/,

- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/24 дугаартай “Л.Ц-ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаал /2хх25/,

- Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн даргын 2013 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн тушаао “Ц.Д-г Хөдөлмөр, эрхлэлтийн төсөл хөтөлбөрийн мэргэжилтнээр ажиллуулах тухай /2хх-54/,

- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга тушаал “албан тушаалын тодорхойлолт батлах тухай” /2хх-29-40/,

- Улсын Их хурлын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн захирамж “Улсын их хурлын гишүүний бие төлөөлөгч-туслахаар Г.М-г томилох тухай” /2хх-123/,

- шүүгдэгч Ц.Д-гийн: “Ц- дарга надад “Ү- гэдэг хүний төсөл байгаа, тэрийг анхаараарай, зайлшгүй хамруулах шаардлагатай байна” гэж хэлж байсан. Сүүлд 2022 оны 04 сард У-, Ү-, Д- нар манай ажил дээр ирж хэрүүл болоход л тэр С- гишүүний туслах М- гэдэг хүн ирж уулзаж байсан. Гэхдээ М- би болон бусад ажилтнуудтай огт юм яриагүй. Ц- даргын өрөө руу орж уулзаж байсан. Асуудлыг эхнээс нь яръя. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн №21 дүгээр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2021-2022 оны хөтөлбөрийг батлах тухай” тогтоол батлагдсан. Уг тогтоолын 2 дугаар хавсралтаар “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр” батлагдсан юм. Уг хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан нэг арга хэмжээ нь “Иргэн, аж ахуйн нэгжид санхүүгийн дэмжлэг олгох” арга хэмжээ юм. Уг арга хэмжээнд хамрагдах иргэн нь аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 35 ба дээш насны хувиараа хөдөлмөр эрхлэгч, эсвэл ажилгүй иргэн байх шаардлагатай юм. Уг арга хэмжээнд хамрагдах иргэдийн төсөл, материалыг 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 6 дугаар сарын 4-ний өдрийг дуустал цахимаар хүлээн авсан бөгөөд нийт 89 төсөл ирснээс 8 төсөл нь бичиг баримтын шаардлага хангаагүй болон урьд төсөл, хөтөлбөрт хамрагдаж байсан, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг гэсэн шалтгаанаар хасагдсан. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг боловч давхар ажил эрхэлдэг бол хөтөлбөрт хамрагдах ёсгүй юм. Иймд ажил эрхэлдэг эсэхийг нь тухайн иргэний нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн лавлагаагаар нь тодорхойлдог юм. Ингээд ажлын хэсгийн гишүүд хуралдаад шаардлага хангаж 2 дугаар шатанд үлдсэн 81 төслийг газар дээр нь шалгаж, ажлын байрыг нь танилцъя гэж тохироод 81 төслөө газар нутгийн байрлалаар нь 3 хэсэгт хуваагаад ажлын хэсгийн гишүүд гурван баг болж шалгахаар болсон. Тэр үед даргын надад захиж байсан Баасанжавын Ү- гэгчийн төсөл нь манай ажлын хэсгийн гишүүн С-, П- нарын шалгах хэсэгт хуваарилагдсан байсан. Тэгэхээр нь би Ц- даргад энэ талаар хэлэхэд Ц- дарга “Б.Ү-ын ажлын байрыг шалгаад хэрэггүй, шалгасан гээд энэ зургийг хавсаргачих, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын Ү- тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг гээд биччих” гэсэн юм. Ажлын хэсгийн гишүүдээс өөрсдийн шалгасан төслүүдийн талаар поверпойнт танилцуулга бичиж ажлын хэсгийн хурал дээр танилцуулсан бөгөөд С-, П- хоёрын танилцуулга дээр Б.Ү-ын ажлын байрны танилцуулга байгаагүй. Тэр хоёр шалгах гээд төсөл дээр бичсэн утас руу нь залгахад утсаа аваагүй юм шиг байна лээ. Иймд би даргын надад өгсөн зураг, хаягийг Б.Ү-ын төслийн ажлын байрны поверпойнт танилцуулга дээр бичиж оруулсан юм. Тэгэхээр ажлын хэсгийн гишүүдийн хувьд Б.Ү-ын ажлын байрыг шалгаагүй нь үнэн. Ц- дарга шалгаад хэрэггүй, ажлын байрны зураг нь энэ байна гээд зураг, хаяг өгснийг нь танилцуулгад ашигласан юм. Гэрээнд Б.Ү-ын өмнөөс М- гэгч гарын үсэг зурсан асуудлын хувьд гэрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийг төлөөлж хэлтсийн дарга  Ц- өөрөө гарын үсэг зурдаг юм. Төсөлд хамрагдаж буй иргэн ч гэсэн дарга руу орж гарын үсэг зурдаг. Тийм учраас Ц- дарга өөрөө л М-гаар гарын үсэг зуруулсан байх гэж бодож байна. Надад энэ талаар хэлж байгаагүй. Би М- гэгчтэй өмнө нь огт уулзаж байгаагүй. 2022 оны 4 сард У-, Ү-, Д- гэдэг хүмүүс манай дээр ирж бөөн хэл ам болсон юм. У- нь Д-г “яг мөнгө авсан хүнээ дууд” гэхэд Д- нь М- гэгчийг дуудсан...” /1хх35-36/, “... тэр үед манай хэлтсийн дарга Ц- надад “Ү- гэдэ хүний төслийг анхаараарай, таньдаг хүн байгаа юм шүү” гэж хэлж байсан. Тухайн үед ажлын хэсгийн гишүүд бичиг баримтын шаардлага хангасан төслүүдийн ажлын байрыг газар дээр нь очиж шалгасан. Б.Ү-ын ажлын байрыг шалгахаар мэргэжилтэн С-, П- нар түүн рүү залгасан боловч утас нь холбогдоогүй тул ажлын байрыг шалгаж чадаагүй гэсэн тул би энэ талаар хэлтсийн дарга Ц-д “таны хэлсэн Б.Ү- гэдэг хүний утас нь холбогдохгүй ажлын байрыг очиж үзэж чадаагүй юм байна” гэж хэлсэн. Тэгтэл Ц- дарга хэд хоногийн дараа намайг дуудаж “энэ нөгөө Б.Ү-ын ажлын байрны зураг” гэж надад Б.Ү-ын ажлын байрны гэх зургийг өгсөн. Тэгэхээр нь би хэлтсийн дарга өөрөө очиж үзсэн юм байна гэж ойлгосон. Мөн дарга хэлж байгаа юм чинь найдвартай байх гэж бодоод л уг зургийг Б.Ү-ын материалд хавсаргаж, ажлын хэсгийн хуралд танилцуулсан. Би ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажилласан бөгөөд ажлын хэсгийн хуралд саналын эрхгүй оролцдог... Б.Ү-ын ажлын байрыг шалгахаар хуваарилагдсан ажилтнууд утас нь холбогдоогүй шалтгаанаар ажлын байртай танилцаж чадаагүй байсан. Б.Ү-ын утас холбогдоогүй, ажлын байрыг нь үзэж чадаагүй талаар би хэлтсийн дарга Ц-д хэлэхэд Ц- дарга өөрөө Ү-ын ажлын байрны зураг гэх зургийг надад өгсөн тул хэлтсийн даргыг өөрөө очиж шалгасан юм байна л гэж итгэсэн. Төслийн шалгаруулалт явагдаж байх үеэр 2021 оны 06 дугаар сарын үед л надад уг зургийг өгсөн...” /1хх104-105/,

- шүүгдэгч Л.Ц-ийн “...2021 оны 05 сард манайхаас ажлын байрыг дэмжих төсөл, хөтөлбөр зарласан. Тэгэхэд М- нь манай ажил дээр ирж надтай уулзаад “манай эгч танайхаас зарласан төсөл, хөтөлбөрт хамрагдаж байгаа, урьд нь 3-4 удаа материал өгөөд шалгараагүй, та нэг туслаадхаарай” гэж хэлсэн. Б.Ү-, Ө.Д- хоёрын алийг нь эгч гээд байсан юм мэдэхгүй байна. Үүний дараа сонгон шалгаруулалт явагдаж байх үед би өөрийн хэлтсийн мэргэжилтэн Д-д хандаж “С- гишүүний туслах нэг хүн гуйсан, тэрийг анхаараарай” гэж хэлсэн. Тэгээд М-гийн гуйгаад байсан Б.Ү-ын төсөл хөтөлбөр нь тэнцсэн бөгөөд 2021 оны 06 сард төсөл, хөтөлбөрт шалгарсан хүмүүстэй гэрээ байгуулахаар болсон. Гэрээ байгуулах үед Г.М- над дээр ирж уулзаад “эгчээ, манай эгч хөдөө явчихсан ирж гарын үсэг зурах боломжгүй, би өмнөөс нь зурчихая” гэж гуйсан. Тэгэхээр нь би мэргэжилтэн Д-д хэлж Б.Ү-ын гэрээн дээр Г.М-г гарын үсэг зуруулахыг зөвшөөрсөн. Гэхдээ дараа нь Б.Ү- нь ирж өөрөө гарын үсэг зурна шүү гэдгийг нь хэлсэн. Тэгээд Г.М- гэрээн дээр гарын үсэг зурсан юм.” /1хх49, 50/, “...2021 оны хавар манай ажил дээр С- гишүүний туслах М- гэх эмэгтэй ирж уулзсан. Улсын их хурлын гишүүн С- нь Баянзүрх дүүргээс нэр дэвшиж, сонгогдсон учраас тойргийнхоо сонгогч нарын хөдөлмөр, халамжтай холбоотой асуудлаар надтай шууд өөрөө болон туслахаар дамжуулан харилцдаг байсан учраас миний хувьд М-г таньдаг байсан. Тухайн үед М- нь надтай уулзахдаа “дүүргээс иргэдэд олгодог, жижиг дунд бизнесийг дэмжих хүүгүй, 5,000,000 төгрөгийн зээлтэй холбоотой асуудлаар манай эгч төсөл бичиж, танай хэлтэст өгсөн байгаа юм, та энэ тал дээр анхаараад өгөөрэй” гэсэн...” /1хх88-89/,

- шүүгдэгч Г.М-гийн: “... би хөтөлбөрт хамрагдаж санхүүжилт авахын тулд Ө.Д- эгчид хандаж “би төсөл хөтөлбөрт хамрагдах гэсэн. Нийгмийн даатгал төлдөггүй, найдвартай хүн байна уу” гэж асуусан. Ө.Д- эгч найз Б.Ү-аас асуулаа зөвшөөрч байна гэсэн. Ингээд би Ө.Д- эгчээр дамжуулж Б.Ү-ын иргэний үнэмлэхийн хуулбар, Төрийн банкны дансны дугаарыг гуйж авсан. Тухайн үед Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс хөтөлбөрт хамрагдахыг хүссэн иргэдийн материалыг онлайнаар авч байсан тул би бүрдүүлсэн материалуудыг өөрийн найз Э-ийг гуйж түүний и-мэйл хаягаас Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн и-мэйл хаяг руу 2021 оны 05 сард явуулсан юм. Тэгээд би Ц- эгчээс “дүү нь Б.Ү- гэдэг хүний нэрээр төслөө бичиж танайх руу илгээсэн, та надад нэг туслаач” гэж гуйсан. Удалгүй Ц- эгч “за төсөл чинь болсон шүү” гэж хэлсэн. Тэгээд Ц- эгчтэй ажил дээр нь очиж уулзаж, Б.Ү-ын өмнөөс “эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ”-нд гарын үсэг зурсан. Удалгүй төсөл хөтөлбөрийн санхүүжилт 5,000,000 төгрөг Б.Ү-ын дансанд орсон гэдгийг Ц- даргаас би асууж мэдсэн... уг 4,800,000 төгрөгөөс би байрны зээлийн төлбөртөө 3,000,000 төгрөгийг зарцуулсан... 2022 оны 04 сарын үед Ө.Д- эгч над руу залгаад Б.Ү- асуудал үүсгээд байна гэхээр нь би зээлийг нь халамжийн данс руу шилжүүлээд хаачихая гэхэд Ө.Д- эгч Б.Ү- бэлнээр авна гээд байна гэхээр нь би 5,000,000 төгрөгийг бэлнээр Д- эгчид өгсөн. Д- эгч Б.Ү-тай уулзаж бэлнээр мөнгийг нь өгсөн гэсэн. Би хувь лизингээр орон сууц худалдан авсан байсан бөгөөд байрны төлбөр нэхэгдээд байсан... төсөл хөтөлбөрийн санхүүжилт нь эргэн төлөлт багатай, хүүгүй тул хамрагдахаар шийдсэн. Өөрөөр хамрагдъя гэхээр шаардлага хангахгүй тул бусдын нэрээр хамрагдсан. Ц- эгч надаас юу ч алаагүй, урьд нь Ц- эгч өөрийн хэлтсийн шаардлага хангасан ажилтнуудаа төрийн одон медальд тодорхойлж байсан юм. Тодорхойлолт нь дүүрэг, яам дамжиж явсаар их уддаг бөгөөд үүнийг жаахан хурдлуулахад нь би тусалж байсан. Би Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн ажилтнуудад ямар нэгэн оёдлын цех танилцуулаагүй...” /1хх53-54/, “...материалаа өгсний дараа би Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц- эгчтэй тааралдаад “эгчээ манай нэг эгч танайхаас зарласан төсөл хөтөлбөрт хамрагдах хүсэлт өгсөн байгаа, та нэг туслаад өгөөрэй” гээд Б.Ү-ын нэрийг хэлсэн. Үүнээс хойш би Ц- эгчээс хэд хэдэн удаа утсаар Б.Ү-ын төсөл юу болж байна, яахаар байна гэж асуухад Ц- эгч “болчихно оо” гэж хэлж байсан. Тэгээд 2021 оны наадмын өмнө Б.Ү-ын данс руу төслийн санхүүжилт 5,000,000 төгрөг орсон гэдгийг би мэдсэн. Тэгээд Д- эгчид Б.Ү-ын данс руу санхүүжилт 5,0 сая төгрөг орсон юм шиг байна, та аваад өг” гэж хэлэхэд Б.Ү- нь мөнгөө өгөлгүй зугтаад байсан. Тэгтэл хэд хоногийн дараа Ө.Д- эгч над руу залгаад “нөгөө Б.Ү- чин 4,8 сая төгрөг над руу шилжүүллээ” гэхээр нь надад мөнгө хэрэгтэй байсан тул өөрийнхөө дансаар уг мөнгийг Д- эгчээс авсан. Би өөрөө төсөл хөтөлбөрт хамрагдах шаардлага хангахгүй тул шаардлага хангасан иргэний бичиг баримтаар төсөл бичиж, 5,0 сая төгрөгийн санхүүжилт авах сонирхолтой байсан...Оёдлын цехийн зураг төслийг интернэтээс татсан...” /2хх-114-115/ гэсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.   

Тухайн нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, эх сурвалжаа харилцан нотолсон, хангалттай байх шалгуурт нийцсэн байх тул шүүгдэгч Ц.Д-, Л.Ц-, Г.М- нарын хамтран үйлдсэн “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинж хангагдсан байх бөгөөд үгүйсгэн няцаах үндэслэлгүй байна.       

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын хамтран үйлдсэн тус гэмт хэргийн шинжийн талаар тухайн хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжийн хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх бөгөөд дараах байдлаар тодотгож байна.

а. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах буюу нийтийн албаны эсрэг, нийтийн албан тушаалтан нарын дангаар болон бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг нь нийтийн эрх ашиг, шударга ёс, хууль тогтоомжийн хэрэгжилтэд ноцтой зөрчил, гажуудал, хор уршиг учруулдаг учраас тийнхүү Эрүүгийн хуулиар тусгайлан заасан гэмт хэрэгт тооцогддог.     

 

 

Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд шүүгдэгч Л.Ц- Баянзүрх дүүргийн ......... даргаар, Ц.Д- Баянзүрх дүүргийн С- төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр, Г.М-, Улсын Их Хурлын гишүүний бие төлөөлөгч-туслахаар тус тус ажиллаж байсан байх ба Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаар нийтийн албан тушаалтанд хамаарна.

Мөн нийтийн албан тушаалтны үйлдсэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамтран оролцоход заавал нийтийн албан тушаалтан байхыг шаардахгүй харин Эрүүгийн хуульд заасан хамтран оролцогчийн төрөл, хэлбэрийг журамлан хэрэглэх нь хууль хэрэглээнд тогтсон ойлголт болно.   

Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, дөчин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан акт, ажил байдлын нарийвчилсан журам зэрэгт заасан төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд баримтлах зарчим, нийтлэг ба тусгайлсан эрх, үүргийг тодорхойлсноос гадна хууль тогтоомж зөрчсөн аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг. 

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т : "албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг...ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг; 3.1.4-т "давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүнд...буй болох эдийн...ашигтай байдлыг; мөн Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт тусгайлан хуульчилсан “Тайлбар”-т : “албан тушаалын байдал”, “урвуулан ашиглах” гэдгийг хэрхэн ойлгохыг тус тус тодорхой тайлбарласан.  

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, бэхжигдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж, харьцуулан дүгнэхэд: 

Баянзүрх дүүргийн ......... дарга Л.Ц- болон Улсын Их Хурлын гишүүний бие төлөөлөгч-туслахаар ажиллаж байсан Г.М- нар, мөн Баянзүрх дүүргийн С- төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ц.Д- нар тус тус албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, хамтран оролцсон буюу “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”-ийн 4-т заасан “Аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 35 ба түүнээс дээш насны энэ хөтөлбөрийн 2.3, 2.4-т заасан хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэний боловсруулсан ажлын байр бий болгох, хадгалах, хамгаалах зорилготой төслийг хэрэгжих үндэслэлийг харгалзан шалгаруулж, 5.000.000 хүртэл сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох” журмын шаардлагыг Г.М- хангахгүй болохыг мэдэж, ухамсарласан атлаа  албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж, улмаар хууль бусаар буюу иргэн Б.Ү-ын нэр, бичиг баримтаар хөтөлбөрт хамрагдаж, санхүүжилт авах гэсэн Г.М-гийн гэмт сэдэлт зорилгыг хангаж, түүнд давуу байдал олгосон болох нь зөрүүгүй байдлаар тогтоогдсон байх тул тэдний хамтран оролцож үйлдсэн тухайн гэмт хэргийг цагаатгах үндэслэлгүй гэж үзнэ.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн аюулын шинж, хор уршиг нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй нийтийн албан хаагчид эрх мэдэл, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх, бусдад давуу байдал олгохоор урвуулан ашигласан гэмт үйл ажиллагааны улмаас аливаа төсөл, хөтөлбөрт хамрагдах, сонгон шалгаруулалтад бусад иргэн, аж ахуйн нэгж тэгш, шударгаар өрсөлдөх боломж хязгаарлагдаж, тэдний хууль ёсны ашиг сонирхол, түүнчлэн төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, хууль ёсны байдал буюу төрийн албаны үйл ажиллагаанд итгэх иргэдийн итгэл алдагдсанаар тодорхойлогддог.

Шүүгдэгч нар хамтран үйлдсэн гэмт хэрэгт тэдний гэм буруугийн талаар эргэлзээ төрүүлэхүйц буюу ухамсаргүйгээр, санамсар болгоомжгүй хандсан гэх үйл баримт илрээгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн хувьд гэмт хэрэгт хамтран оролцогч бүрийн санаатайгаар нэгдсэн цаад сэдэлт, зорилго юу байсан эсэх буюу тус бүртээ хувийн шунахай сэдэлттэй байсан эсэх нь тухайн гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Хэрэв шүүгдэгч Л.Ц- болон Г.М- нар, мөн Л.Ц- болон Ц.Д- нар тус тус албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт тус тус гэмт санаагаа нэгтгэж хамтран оролцоогүй бол тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үндэслэлгүй байсан байх тул яллах дүгнэлт болон шүүхийн шийдвэрт шүүгдэгч нарын хамтран оролцсон төрөл, хэлбэрийг зөв дүгнэж хэрэглэсэн, шүүгдэгч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон шинж, үндэслэл бүрэн хангагдсан байна.

б. Тус хэрэгт анх мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тухайн шүүгдэгч нарыг тус бүр гэрчээр мэдүүлэг авсан, ингэхдээ тэдний эрх, үүргийг тайлбарлан танилцуулсан байх төдийгүй тэдний эрхийг ноцтой зөрчсөн эсхүл өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, өөрийгөө буруутай гэж хүлээхийг албадан тулгасан гэж үзэх үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй байна.

Гэмт хэрэгт холбогдсон аливаа хүний хувьд гэрчээр байцаах нь  тухайн хэргийг хэн үйлдсэн нь тодорхойгүй буюу таамаглан сэжиглэх боломжгүй, түүнчлэн тухайн гэмт хэргийг хэд хэдэн этгээд хамтран үйлдсэн байж болох үндэслэл бүхий тохиолдолд гэрчээр мэдүүлэг авсан байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан зохицуулалтын утга агуулгад нийцнэ гэж үзэх бөгөөд энэ нь хууль хэрэглээний практик нийтлэг хэрэгжиж байсан болно.

Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар тус хуулийн холбогдох зарим зохицуулалтаас өмнө хийгдэж, дууссан байсныг дурдах нь  зүйтэй.

Мөн шүүгдэгч нарын хамтран үйлдсэн тухайн гэмт хэргийн бодит байдлыг зөвхөн дан ганц хэн нэгэн этгээдийн гэрчээр өгсөн мэдүүлгээр тогтоогоогүй харин тус хэрэгт цугларч, бэхжигдсэн бүхий л нотлох баримтыг харьцуулан шалгаж, нотлох баримтын стандарт шаардлагын хүрээнд үнэлж, дүгнэснээр шүүгдэгч нарын гэм бурууг тогтоосон байна.

в. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь хуулиар баталгаажуулснаар түүний эрхэд хамаарах ба тус эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тухай бүр танилцуулж тайлбарласан буюу түүний эрх зөрчигдөөгүй байна.     

2. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.М-гаас 5,000,000 төгрөгийг гаргуулан Улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийгээгүйгээс түүний эрх зүйн байдлыг дордуулсан байна. Учир нь: 

- шүүгдэгч Г.М-гийн: “...Ө.Д- эгч над руу залгаад Б.Ү- асуудал үүсгээд байна гэхээр нь би 5,000,000 төгрөгийг бэлнээр Ү-ад өгсөн...” /1хх-53-54, 4хх-182/,

- иргэний нэхэмжлэгч С.О-ы “...М- гэгч 5 сая төгрөгөө Ү-ад буцаан өгсөн гэсэн...Ү-тай утсаар ярихад 5 сая төгрөгөө гэрээний хугацаанд буцаан төлнө гэж хэлсэн...төлөөд явах бол бид өөрсдөө шийдвэрлэнэ...” /2хх-165/

- иргэний хариуцагч Б.Ү-ын”...Би 5 сая төгрөгийг авсан, нэгэнт миний нэр дээр гарсан тул эргэн төлөх ёстой гээд авсан, би тогтоосон хугацаанд төлж барагдуулна...” /2хх-168/ гэх мэдүүлэг тус тус авагдсан байх тул шүүгдэгч Г.М-гаас Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар хөрөнгө орлого хураах үндэслэлгүй байна.

Харин иргэний хариуцагч Б.Ү-аас хэрхэн гаргуулах асуудлыг шийдвэрлэх асуудлыг орхигдуулсан, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс яагаад Ү-ад хууль бусаар сонгон шалгаруулалтын баримтаар буцаан олгосон эсэх нь тодорхойгүй байх тул иргэний хариуцагч Б.Ү-аас гаргуулж, улсын орлого болгох асуудлыг иргэний журмаар жич шийдвэрлэхийг прокурорт даалгаж үлдээх нь зүйтэй гэж үзсэн болно.

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.

Анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Ц.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Л.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэхдээ дээр дурдсанаар харгалзвал зохих шалгуур, шаардлагын талаар дүгнэлт хийсэн, энэ нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон талаарх прокурорын санал, дүгнэлтийг тус тус үгүйсгэх боломжгүй гэж үзэв.  

4. Дээр дурдсан үндэслэлийн хүрээнд: Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, харин шүүгдэгч Л.Ц-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Ц.Д-, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр нарын  гаргасан “нэр бүхий шүүгдэгч нарын цагаатгуулах” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/1653 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Шүүгдэгч Л.Ц-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Ц.Д-, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр нарын  гаргасан “нэр бүхий шүүгдэгч нарын цагаатгуулах” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.       

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.     

 

 

                                       ДАРГАЛАГЧ, 

    ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                           ШҮҮГЧ                                    Л.ОДОНЧИМЭГ

 

                           ШҮҮГЧ                                    Г.Г-