2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2026/01875

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж  тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг,******* дүгээр хороо,******* байр,******* тоот хаягт оршин суух******* /РД: -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:******* дүүрэг,*******1 дүгээр хороо,*******,*******15 байр,*******3 тоот хаягт байрлах ХХК /РД: /-д холбогдох

 

Гэрээний үүрэгт*******35 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Баасандорж нь ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний төлбөрт*******35 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар гаргаж байна. Үүнд: Миний бие Б.Баасандорж нь 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр "Дабль хурд" ХХК- тай******* дугаартай, "Техник түрээслэх гэрээ"-г байгуулж,, маркийн экскаваторыг жолоочийн хамт хариуцагч талын үйл ажиллагаа явуулж буй алтны уурхайн талбай буюу Сэлэнгэ аймаг, Шарын гол, Хар морьт гэх газарт 2022 оны 5 дугаар сарын 5- ны өдрөөс 2022 оны*******1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 7 сарын хугацаанд алтны уурхайн хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Хэдийгээр бидний хооронд байгуулсан гэрээ нь "Техник түрээслэх гэрээ" гэх нэршилтэй боловч нэхэмжлэгч талын техник, материал, ажилтан зэргийг ашиглан гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх зохицуулалттай байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан "Ажил гүйцэтгэх гэрээ"-ний шинжийг илүү агуулсан гэж үзэж байна. эрээний 7-р зүйлд үнийн дүнг******* /нэг/ сард 45,000,000 /дөчин таван сая/ төгрөг байхаар, сар бүрийн*******4,*******-ны өдөр дээрх төлбөрийг 2 /хоёр/ хувааж төлөх, мөн хугацаа хэтрүүлсэн хоног тутам төлөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож нэхэмжлэгч талд алданги төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхийн тулд миний бие нийт 4 /дөрвөн/ ажилтныг цалинжуулж, техник, тоног төхөөрөмж, цаг хугацаа, санхүүгийн хохирол хүлээгээд байна. Иймд хариуцагч талаас 2 /хоёр/ сарын гэрээний үндсэн төлбөр болох 90,000,000 төгрөг, алданги 45,000,000 төгрөг /2022 оны*******1 дүгээр сарын 30-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нийт 999 өдрийн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасны дагуу тооцов/, нийт*******35,000,000 /нэг зуун гучин таван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ХХК нь бичгээр тайлбар гаргаагүй.

 

3. Нэхэмжлэгчээс: 2025.08.26-ны өдрийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2022.05.04-ний өдрийн******* дугаартай техник түрээслэх гэрээ,*******5-86 УН улсын дугаартай авто тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Б.Баасандоржийн Хаан банк ХК-ийн 5068212274 тоот дансны 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарыны 29-ний өдөр хүртэлх хугацааны дансны хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна. /хх 3-19 тал/

 

4. Хариуцагчаас бичгийн баримт ирүүлээгүй байна.

 

Шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.      Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

 

2. Нэхэмжлэгч Б.Баасандорж нь ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний төлбөрт*******35 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар гаргаж байна. Үүнд: 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр "Дабль хурд" ХХК-тай "Техник түрээслэх гэрээг байгуулж,, маркийн экскаваторыг 2022 оны 5 дугаар сарын 5- ны өдрөөс 2022 оны*******1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 7 сарын хугацаанд алтны уурхайн хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Энэ гэрээ нь Техник түрээслэх гэрээ гэх нэршилтэй боловч нэхэмжлэгч талын техник, материал, ажилтан зэргийг ашиглан гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх зохицуулалттай байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй. Гэрээний үнийн дүнг******* сард 45 000 000 төгрөг байхаар, сар бүрийн*******4,*******-ны өдөр дээрх төлбөрийг 2 хувааж төлөхөөр, төлбөр төлөөгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутам төлөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож нэхэмжлэгч талд алданги төлөхөөр харилцан тохиролцсон боловч төлбөрөө төлөөгүй. Иймд хариуцагчаас 2 сарын гэрээний үндсэн төлбөр болох 90 000 000 төгрөг, 2022 оны*******1 дүгээр сарын 30-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нийт 999 өдрийн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасанд нийцүүлэн алданги 45 000 000 төгрөг, нийт*******35 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

 

3. Хариуцагч ХХК нь бичгээр тайлбар гаргаагүй боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа алдангиас бусад хэсгийг хүлээн зөвшөөрнө ... гэх агуулгатай тайлбар гаргасан.

 

4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3-т дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1 Б.Баасандорж, ХХК нар нь 2022.05.04-ний өдөр******* дугаартай техник түрээслэх гэрээг байгуулж, 2022.05.05-ны өдрөөс 2022.11.30-ны өдөр хүртэл 7 сарын хугацаатайгаар, Hyundai маркын эксковаторыг Сэлэнгэ аймаг, Шарын гол сум, Хар морьт гэх газарт алтын уурхайн хөрс хуулалтын ажилд ажиллах, сарын төлбөр өдөрт хоёр ээлжээр буюу өдөрт 20 цаг ажиллахад 45 000 000 төгрөг байхаар, түрээслэгч нь техник төхөөрөмжийн түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам төлөөгүй төлбөрийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор гэрээг байгуулж, тамга тэмдэг гарын үсгээр баталгаажуулсан байна. /хх 6-9 тал/

 

5. Иргэний хуулийн*******7 дугаар зүйлийн 287.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

 

Талуудын хооронд 2022.05.04-ний өдөр байгуулагдсан Hyundai маркын эксковаторыг 2022.05.05-ны өдрөөс 2022.11.30-ны өдөр хүртэл 7 сарын хугацаатайгаар, уурхайн хөрс хуулалтын ажилд ажиллах зориулалтаар, өдөрт хоёр ээлжээр буюу 20 цаг ажиллахад сарын төлбөр 45 000 000 төгрөг байхаар тохиролцсон гэрээ нь хуулийн дээрх зохицуулалтад заасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Маргаан бүхий гэрээг талууд техник түрээслэх гэрээ гэх нэртэй байгуулсан хэдий ч тухайн гэрээ нь гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийг түрээслэгч зориулалтын дагуу ашиглаж, үр шимийг олж авах агуулгатай биш, харин хөлслөгч эд хөрөнгийг ашиглах, өөрийн хэрэгцээг хангах агуулгатай байх тул Иргэний хуулийн*******7 дугаар зүйлийн*******7.1-д заасан түрээсийн гэрээний харилцаанд хамаарах юм.

 

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаар бичгийн тайлбар ирүүлээгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025.12.10-ны өдрийн шүүх хуралдаанд төлөөлүүлэгч Энхтөртэй уулзсан, алдангиас бусад хэсгийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн. Нэхэмжлэгчтэй уулзаж машинаа үзүүлээд тохиролцмоор байгаа тул эвлэрэх хугацаа өгнө үү гэх тайлбарыг гаргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зохигчийн тайлбар нотлох баримтад хамаарах тул шүүх дээрх тайлбарыг үндэслэн хариуцагч хөлсөөр ажиллах гэрээний үндсэн төлбөр 90 000 000 төгрөгийг маргаагүй гэж дүгнээд хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт ХХК-иас 90 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Баасандоржид олгохоор шийдвэрлэв.

 

6. Алданги 45 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

 

Зохигч маргаан бүхий гэрээний 7.4-т Түрээслэгч нь тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам төлбөрийн дүнгийн 0.5 хувиар тооцож түрээслүүлэгчид алданги төлнө. Алдангийн нийт дүн нэхэмжилсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байна. гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алдангид хамаарах бөгөөд нэхэмжлэгч гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар 45 000 000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг зөрчөөгүй байна.

 

Иймд алданги 45 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******15 дугаар зүйлийн*******15.2.1,*******16,*******18 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн*******7 дугаар зүйлийн*******7.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч ХХК /РД: -иас*******35 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Баасандорж /РД: /-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Баасандоржийн улсын тэмдэгтийн хураамжид урьчилан төлсөн 832 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 832 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Баасандоржид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******19 дүгээр зүйлийн*******19.2,*******20 дугаар зүйлийн*******20.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш*******4 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ