| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/10745/ |
| Дугаар | 192/ШШ2026/01878 |
| Огноо | 2026-02-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2026/01878
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан ******* /РД: /, ******* /РД: / нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчдийн дундаас төрсөн насанд хүрээгүй хүүхэд болох 2009 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Н.Бум-Эрдэнэ /РД: , 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Н.Мөнх-Эрдэнэ /РД: / нарыг эх Б.*******гийнх нь асрамжид, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Н.Ган-Эрдэнийг эцэг М.Намсрайгийнх нь асрамжид тус тус үлдээсүгэй.
3. Гэрлэгчид хэн аль нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан зохигч хэн аль нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухайн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас, мөн хариуцагч М.Намсрай нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс 9 600 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж,************** улсын дугаартай автомашины өичлөх эрхийг Б.*******д шилжүүлэхээр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөг, хариуцагч М.Намсрайгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Намсрайгаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Л.Баянболдод даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ