Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 960

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Б.Ш*******ы нэхэмжлэлтэй Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгосон тэнхэлгээрэээ ******* м хэмжээтэй, зоорьтой 2 давхар үйлчилгээний барилгын 2******* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4******* дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “...Б.Ш*******аас Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгосон тэнхэлгээрэээ ******* м хэмжээтэй, зоорьтой 2 давхар үйлчилгээний барилгын 2******* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4******* дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, дээрх актын биелэлт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тус тус түдгэлзүүлсэн. 

Нэхэмжлэгч гуравдагч этгээд болоод хариуцагчтай сайн дураараа эвлэрсэн бөгөөд цаашид уг асуудлаар маргахгүй буюу эвлэрлийг шүүхээр баталгаажуулах шаардлагагүй гээд үзэж байгаа учир нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь хэсэг, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-дэх хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ш*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А******* нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгосон тэнхэлгээрэээ ******* м хэмжээтэй, зоорьтой 2 давхар үйлчилгээний барилгын 2******* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4******* дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах”  тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд бичгээр гаргажээ. 

Нэхэмжлэгч Б.Ш*******аас 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр олгосон итгэмжлэлээр С.А*******т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэлээсээ бүрэн буюу хэсэгчлэн татгалзах эрхийг олгожээ. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А******* нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, мөн нэхэмжлэгч нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ш******* нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулан гаргасан  “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгосон тэнхэлгээрэээ ******* м хэмжээтэй, зоорьтой 2 давхар үйлчилгээний барилгын 2******* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4******* дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                         Д.ХАЛИУНА