Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 404

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтөлж,

улсын яллагч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагай,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-,

шүүгдэгч Д.Э-, түүний өмгөөлөгч Ц.Амар /ҮД:2563/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И- т- овогт Д-ын Э-д холбогдох эрүүгийн 1803004710273 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний орчуулагч, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, “Чингис хаан” олон улсын нисэх буудалд мэдээллийн лавлах-үйлчлэх ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Төв аймаг Зуунмод сум 1 дүгээр баг, Номт манзушир өргөөгийн 2 дугаар байрны 7 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, И- т- овогт Д-ын Э- /РД: ………../

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Д.Э- нь 2018 оны 05 дугаар сарын 26-ны шөнө 03 цаг 46 минутын орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн товчооны урд замд “Тоёота кровн” маркийн 30-38 УНЧ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч тээврийн хэрэгслийн онцлог байдал, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 2-р хавсралт “Энэ хавсралтанд заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, …ашиглахыг хориглоно”, 3.5-д “нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.А-г мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

         

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Д.Э- шүүхийн хэлэлцүүлэгт: “ ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б- шүүхийн хэлэлцүүлэгт: …Талийгаач Завхан аймагт төрсөн. 10 хүүхэдтэй айлын 9 дэх хүүхэд юм. Ослын талаар хагас сайны орой нь ахаасаа сонсож шүүх эмнэлэгт очоод мэдсэн. Жолооч Д.Э- оршуулгын зардалд 6.000.000 төгрөг төлсөн. Одоо хохирол төлбөр, гомдол санал байхгүй гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “ …2018 оны 05 дугаар сарын 26-ны орой 19 цагийн үед эгч Гэрэлхүү залгаад “ах Амгалан өнгөрсөн байна” гэхээр нь мэдсэн. Талийгаачийн буяны ажлын зардал 6.000.000 төгрөг гарсныг төлж барагдуулсан…гэх мэдүүлэг /хх-ийн 24-27-р хуудас/,

 

Иргэний хариуцагч Д.Ө-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “ …Д.Э- нь манай бэр байгаа юм. Уг автомашиныг би Д.Э-ы нөхөр Өсөхбаярт 1 жилийн өмнө 6.000.000 төгрөгөөр зараад нэрээ шилжүүлээгүй байсан. Уг автомашин нь манай дүү Өсөхбаярын автомашин…гэх мэдүүлэг /хх-ийн 70-р хуудас/,

 

Гэрч Д.Ө-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “ …2018 оны 05 дугаар сарын 25-наас 26-ны шилжих шөнө эхнэр Д.Э- 03 цаг 20 минутын үед “ажилдаа явлаа” гээд миний эзэмшлийн 30-38 УНЯ улсын дугаартай “Тоёота кровн” маркийн автомашиныг унаад явсан. 30 орчим минутын дараа эхнэр над руу залгаад “юм мөргөчих шиг боллоо” гэхээр нь “хөдөлгөхгүй байж байгаарай, би одоо очлоо” гээд 20 орчим минутын дараа очиход эхнэрийн дүү Эрдэнэцогт болон цагдаа ирчихсэн байсан. Би “юу болсон юм бэ” гэхэд эхнэр Э- “зам дээр явж байхад 2 автомашины гэрэл гялбаад юм мөргөчихлөө” гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 72-р хуудас/,

 

Гэрч Э.Э-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “ …2018 оны 05 дугаар сарын 26-ны шөнө 03 цаг 45 минутын үед эгч Э- над руу залгаад “эгч нь нэг юм мөргөчих шиг боллоо, чи яаралтай Товчооны хойно байрлах шатахуун түгээх газрын баруун талд хүрээд ирээч” гэхээр нь яваад очтол эгч уйлчихсан, надтай юм ярихгүй байсан. Би өөрийн дугаараас 102, 103-т дуудлага өгөхөд 10 орчим минутын дараа түргэн тусламж ирээд тухайн хүний биед үзлэг хийгээд “энэ хүн нас барчихсан байна” гээд явсан. Дараа нь цагдаа ирээд хэргийн газрыг хамгаал гэсэн. Би эгч Э-аас юу болсон талаар асуухад “би сайн мэдэхгүй байна, урдаас нэг гэрэл туссан, өөр зүйл мэдэхгүй байна” гээд уйлаад байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 75-р хуудас/,

 

Гэрч Б.О-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “ …Би 2018 оны 05 дугаар сарын 25-ны орой 20 цагийн үед Яармагийн хашаан дотор машин янзлаад сууж байхад Амгалан бага зэргийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирээд “та Өлзийт хороолол явах гэж байгаа юм уу, би явмаар байна” гэхээр нь “за тэгье” гээд дагуулаад Өлзийт хороололд байрлах Цэцэгээ эгчийнд үлдээгээд гэртээ ирсэн. Маргааш нь орой 20 цагийн үед Яармагт машин засаж байхдаа Амгаланг автомашинд дайруулсан гэж мэдсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 77-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №1185 дугаартай дүгнэлтэнд:

1. Ч.А-гийн цогцост дээрх оношинд бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэл буюу авто ослын улмаас хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь богино буюу ойролцоо цаг хугацаанд үүссэн тул дэс дарааллыг тогтоох боломжгүй болно.

3. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдоогүй.

4. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ.

5. Талийгаачид 2018.05.26-ны 08 цаг 45 минутад цогцосны гадна үзлэг хийхэд нас бараад 2-3 цаг болсон байна.

6. Талийгаач В /III/ бүлгийн цустай байна.

7. Талийгаачийн цусанд 3%о спиртийн агууламж илэрсэн ба хүнд зэргийн согтолттой байжээ. /хх-ийн 83-87-р хуудас/,

 

Баярзүрх дүүргийн Техникийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлтэнд:

1. Уг автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ, хойд хоёр дугуйн тормосны хүчний хэмжээ, зогсоолын тормос, зүүн гар талын холын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангаж байна. Харин урд хоёр дугуйн тормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй байна. Мөн баруун гар талын их гэрлийн гаднах шил бяцарч алга болсон, урд салхины шил бүхэлдээ бяцарч унасан, баруун урд крыло нугарч хунирсан, урд буферын баруун хэсэг тасарч хугарсан, баруун харах толь хугарч алга болсон, хянах самбар дотогш цөмөрч унасан гэмтэлтэй байлаа.

2. Автмашины урд хоёр дугуйн тормосны хүчний хэмжээ стандартын шаардлага хангахгүй байна. Урд салхины шил бүхэлдээ бяцарч унасан, баруун урд крыло нугарч хунирсан, баруун урд их гэрэл бяцарч алга болсон, баруун урд буфер тасарч хугарсан, баруун харах толь хугарч алга болсон, хянах самбар дотогш цөмөрч унасан гэмтэлтэй байлаа.

3. Урд салхины шил бүхэлдээ бяцарч унасан, баруун урд крыло нугарч хунирсан, баруун урд их гэрэл бяцарч алга болсон, баруун урд буфер тасарч хугарсан, баруун харах толь хугарч алга болсон, хянах самбар дотогш цөмөрч унасан эвдрэл, гэмтэл нь ослын үед үүссэн тул осолд нөлөөлөхгүй. Харин урд дугуйн тормосны хүч зүүн талдаа 1.80кН, баруун талдаа 2.30кН, зөрүү нь 21.74% (стандарт <20%), буюу бага зэргийн зөрүүтэй байгаа нь автомашины хурднаас хамаарч тормос гишгэхэд тормосны зам уртсах, шарвалт үүсэх байдлаар нөлөөлөх боловч уг осолд ямар байдлаар нөлөөлснийг нарийн тогтоох боломжгүй байна.

4. Тормосны шингэн дамжуулгатай, АВS системтэй байна.

5. Урд дугуйн тормосны хүч зүүн талдаа 1.80кН, баруун талдаа 2.30кН, зөрүү нь 21.74% (стандарт <20%) байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. /хх-ийн 91-96-р хуудас/,

 

Замын цагдаагийн албаны шинжээчийн №423 дугаартай дүгнэлтэнд:

1. “Тоёота кровн” маркийн 30-38 УНЧ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Д.Э- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Мөн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх хяналтын үзлэгийн төвийн нэр бүхий шинжээчдийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн тээврийн хэрэгслийн оношилгооны үзлэг, дүгнэлтээр: “баруун гар талын хойд дугуй Falken марк /бусад дугуй нь Bridgestone маркийн/-тай”, “.. урд дугуйн тормосны хүч зүүн талдаа 1.80кН, баруун талдаа 2.30кН, зөрүү нь 21.74% /стандарт 20%/ буюу бага зэргийн зөрүүтэй байгаа нь автомашины хурднаас хамаарч тормос гишгэхэд тормосны зам уртсах, шарвалт үүсэх байдлаар нөлөөлөх боловч…” гэх тул Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дахь заалт “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах,” 2 дугаар хавсралт “Энэ хавсралтад заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, …ашиглахыг хориглоно. 3.5 Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан.” гэснийг зөрчсөн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулсан байна.

2. Явган зорчигч Ч.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9 дэх заалт “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, ... г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.

3. Уг зам тээврийн осол хэрэг гарахад замын байгууламж, тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл харагдахгүй байна. /хх-ийн 99-100-р хуудас/,

Яллагдагчаар Д.Э-ы мөрдөн байцаалтад өгсөн: 2018 оны 05 дугаар сарын 26-ны үүрээр 03 цаг 15 минутын үед Төв аймгийн Зуунмод сумд байх гэрээс ажил руугаа буюу Чингис Хаан нисэх онгоцны буудал орох гээд 30-38 УНЯ улсын дугаартай “Тоёота кровн” маркийн автомашин жолоодоод ганцаараа гарсан. Айдасын даваа уруудаад явж байгаад Хан-Уул дүүргийн нутаг “МТ” шатахуун түгээх станцын баруун замд явж байтал эсрэг урсгалаас хурц гэрэлтэй хоёр ачааны машин зөрөөд гарсан. Би “ямар хурц гэрэлтэй машин бэ” гэж бодоод хурдаа хасаад буцаад хаазаа өгөөд гэрлээ шилжүүлж хол дээр нь тавиад явж байтал гэнэт миний баруун гар талаас нэг хар юм пид пад гээд үсрээд ороод ирсэн. Би тормосоо гишгээд баруун гар тал руугаа дараад зогсож машинаасаа буух гэж байснаа “хүн мөргөчихлөө” гэж бодоод айгаад буцаж машиндаа суугаад нөхөр рүүгээ залгаад “би юу мөргөснийг мэдэхгүй байна, юм мөргөчихлөө” гэж хэлсэн. Дараа нь дүү рүүгээ залгаж бас хэлсэн. Би шоконд ороод ухаан алдсан байсан. Нэг мэдсэн чинь манай дүү ирчихсэн намайг сэрээхээр нь уйлаад “би яагаачгүй” гээд сандарсан байдалтай хэлсэн гэсэн. … Тухайн үед гадаа харанхуй, зам гэрэлтүүлэггүй, цаг агаар тогтуун, зам хуурай байсан. Машины хөдөлгөөн байхгүй хоёр том оврын ачааны машин надтай зөрсөн. Өөр машин байгаагүй. Би 60 орчим км/цагийн хурдтай явж байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 109-110-р хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-12-р хуудас/,

Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-17-р хуудас/,

Яаралтай тусламжаар 102-т хүлээн авсан баримт /хх-ийн 18-р хуудас/,

Тээврийн хэрэгслийг түр саатуулсан мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 19-р хуудас/,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 117-р хуудас/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 20-р хуудас/,

Бичиг баримт түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 21-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/,

Баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 32-р хуудас/,

Хохирлын баримт /хх-ийн 33-45-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-гийн оршуулгын зардалд 6.000.000 төгрөг хүлээн авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх /хх-ийн 102, 136-137-р хуудас/, хохирол төлсөн баримт /хх-ийн 136-137-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Д.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /хх-ийн 80-р хуудас/, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг Номт, Манзушир өргөөгийн 2 дугаар байрны 7 тоотод оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 112-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 113-р хуудас/, Д.Э-ы өмчлөлд тээврийн хэрэгсэл бүртгэлгүй гэх Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /хх-ийн 114-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 115-р хуудас/, Д.Э- нь Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Зорчигч үйлчилгээний албаны мэдээллийн лавлах-үйлчлэх ажилладаг гэх тодорхойлолт /хх-ийн 120-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 121-р хуудас/, жолоочийн үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 122-р хуудас/, урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 123-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 124-125-р хуудас/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 126-р хуудас/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 127-р хуудас/, бусад баримтууд /хх-ийн 129-134-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

            Шүүгдэгч Д.Э- нь 2018 оны 05 дугаар сарын 26-ны шөнө 03 цаг 46 минутын орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн товчооны урд замд “Тоёота кровн” маркийн 30-38 УНЧ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч тээврийн хэрэгслийн онцлог байдал, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 2-р хавсралт “Энэ хавсралтанд заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, …ашиглахыг хориглоно”, 3.5-д “нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч амь хохирогч Ч.А-г мөргөж, амь насыг нь хохироосон гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “… Д.Э- оршуулгын зардлын 6.000.000 төгрөгийг төлсөн. Одоо хохирол төлбөр, гомдол санал байхгүй гэх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-гийн “… 2018 оны 05 дугаар сарын 26-ны орой 19 цагийн үед эгч Гэрэлхүү залгаад “ах Амгалан өнгөрсөн байна” гэхээр нь мэдсэн. Талийгаачийн буяны ажлын зардал 6.000.000 төгрөг гарсныг төлж барагдуулсан…гэх мэдүүлэг /хх-ийн 24-27-р хуудас/,

 

Иргэний хариуцагч Д.Ө-ийн “… Би уг автомашиныг Д.Э-ы нөхөр Өсөхбаярт 1 жилийн өмнө 6.000.000 төгрөгөөр зараад нэрээ шилжүүлээгүй байсан. Уг автомашин нь манай дүү Өсөхбаярын автомашин…гэх мэдүүлэг /хх-ийн 70-р хуудас/,

 

Гэрч Д.Ө-ын “… эхнэр Э- над руу залгаад “юм мөргөчих шиг боллоо” гэхээр нь “хөдөлгөхгүй байж байгаарай, би одоо очлоо” гээд 20 орчим минутын дараа очиход эхнэрийн дүү Эрдэнэцогт болон цагдаа ирчихсэн байсан. Би “юу болсон юм бэ” гэхэд эхнэр Э- “зам дээр явж байхад 2 автомашины гэрэл гялбаад юм мөргөчихлөө” гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 72-р хуудас/,

 

Гэрч Э.Э-ын “… Эгч Э- над руу залгаад “эгч нь нэг юм мөргөчих шиг боллоо, чи яаралтай Товчооны хойно байрлах шатахуун түгээх газрын баруун талд хүрээд ирээч” гэхээр нь яваад очтол эгч уйлчихсан, надтай юм ярихгүй байсан. …Түргэн тусламж ирээд тухайн хүний биед үзлэг хийгээд “энэ хүн нас барчихсан байна” гээд явсан. Дараа нь цагдаа ирээд хэргийн газрыг хамгаал гэсэн. Би эгч Э-аас юу болсон талаар асуухад “би сайн мэдэхгүй байна, урдаас нэг гэрэл туссан, өөр зүйл мэдэхгүй байна” гээд уйлаад байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 75-р хуудас/,

 

Гэрч Б.О-ын “… Би 2018 оны 05 дугаар сарын 25-ны орой 20 цагийн үед Яармагийн хашаан дотор машин янзлаад сууж байхад Амгалан бага зэргийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирээд “та Өлзийт хороолол явах гэж байгаа юм уу, би явмаар байна” гэхээр нь “за тэгье” гээд дагуулаад Өлзийт хороололд байрлах Цэцэгээ эгчийнд үлдээгээд гэртээ ирсэн. Маргааш нь орой 20 цагийн үед Яармагт машин засаж байхдаа Амгаланг автомашинд дайруулсан гэж мэдсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 77-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №1185 дугаартай дүгнэлтэнд: Ч.А-гийн цогцост дээрх оношинд бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэл буюу авто ослын улмаас хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь богино буюу ойролцоо цаг хугацаанд үүссэн тул дэс дарааллыг тогтоох боломжгүй болно. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдоогүй. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Талийгаачид 2018.05.26-ны 08 цаг 45 минутад цогцосны гадна үзлэг хийхэд нас бараад 2-3 цаг болсон байна. Талийгаач В /III/ бүлгийн цустай байна. Талийгаачийн цусанд 3%о спиртийн агууламж илэрсэн ба хүнд зэргийн согтолттой байжээ. /хх-ийн 83-87-р хуудас/,

 

Баярзүрх дүүргийн Техникийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлтэнд: Уг автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ, хойд хоёр дугуйн тормосны хүчний хэмжээ, зогсоолын тормос, зүүн гар талын холын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангаж байна. Харин урд хоёр дугуйн тормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй байна. Мөн баруун гар талын их гэрлийн гаднах шил бяцарч алга болсон, урд салхины шил бүхэлдээ бяцарч унасан, баруун урд крыло нугарч хунирсан, урд буферын баруун хэсэг тасарч хугарсан, баруун харах толь хугарч алга болсон, хянах самбар дотогш цөмөрч унасан гэмтэлтэй байлаа. Автмашины урд хоёр дугуйн тормосны хүчний хэмжээ стандартын шаардлага хангахгүй байна. Урд салхины шил бүхэлдээ бяцарч унасан, баруун урд крыло нугарч хунирсан, баруун урд их гэрэл бяцарч алга болсон, баруун урд буфер тасарч хугарсан, баруун харах толь хугарч алга болсон, хянах самбар дотогш цөмөрч унасан гэмтэлтэй байлаа. Урд салхины шил бүхэлдээ бяцарч унасан, баруун урд крыло нугарч хунирсан, баруун урд их гэрэл бяцарч алга болсон, баруун урд буфер тасарч хугарсан, баруун харах толь хугарч алга болсон, хянах самбар дотогш цөмөрч унасан эвдрэл, гэмтэл нь ослын үед үүссэн тул осолд нөлөөлөхгүй. Харин урд дугуйн тормосны хүч зүүн талдаа 1.80кН, баруун талдаа 2.30кН, зөрүү нь 21.74% (стандарт <20%), буюу бага зэргийн зөрүүтэй байгаа нь автомашины хурднаас хамаарч тормос гишгэхэд тормосны зам уртсах, шарвалт үүсэх байдлаар нөлөөлөх боловч уг осолд ямар байдлаар нөлөөлснийг нарийн тогтоох боломжгүй байна. Тормосны шингэн дамжуулгатай, АВS системтэй байна. Урд дугуйн тормосны хүч зүүн талдаа 1.80кН, баруун талдаа 2.30кН, зөрүү нь 21.74% (стандарт <20%) байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. /хх-ийн 91-96-р хуудас/,

 

Замын цагдаагийн албаны шинжээчийн №423 дугаартай дүгнэлтэнд: “Т.Кроун” маркийн 30-38 УНЧ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Д.Э- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Мөн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх хяналтын үзлэгийн төвийн нэр бүхий шинжээчдийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн тээврийн хэрэгслийн оношилгооны үзлэг, дүгнэлтээр: “баруун гар талын хойд дугуй Falken марк /бусад дугуй нь Bridgestone маркийн/-тай”, “.. урд дугуйн тормосны хүч зүүн талдаа 1.80кН, баруун талдаа 2.30кН, зөрүү нь 21.74% /стандарт 20%/ буюу бага зэргийн зөрүүтэй байгаа нь автомашины хурднаас хамаарч тормос гишгэхэд тормосны зам уртсах, шарвалт үүсэх байдлаар нөлөөлөх боловч…” гэх тул Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дахь заалт “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах,” 2 дугаар хавсралт “Энэ хавсралтад заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, …ашиглахыг хориглоно. 3.5 Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан.” гэснийг зөрчсөн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулсан байна. Явган зорчигч Ч.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9 дэх заалт “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, ... г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Уг зам тээврийн осол хэрэг гарахад замын байгууламж, тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл харагдахгүй байна /хх-ийн 99-100-р хуудас/ гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Д.Э- нь “Тоёота кровн” маркийн 30-38 УНЧ улсын дугаартай автомашины урд хоёр дугуйны тормосны хүч зөрүүтэй стандартын шаардлага хангахгүй, мөн хойд тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан тээврийн хэрэгсэл ашиглахыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр хориглосон байхад зөрчиж, уг тээврийн хэрэгслийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцсон нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон болжээ.  

 

         Иймд шүүгдэгч Д.Э-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

   Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

  Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-т “Хохирогч нас барсан бол оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж заажээ.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт “…Д.Э- нь талийгаачийн буяны ажлын зардалд 6.000.000 төгрөг гарсныг төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Д.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгч Д.Э- нь “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэм буруутай болох нь нотлогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

            Шүүгдэгч Д.Э- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

            Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б- “шүүгдэгчийн ар гэрийн байдлыг харгалзан үзэж Д.Э-д хорихоос өөр ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргав.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар “хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарахад амь хохирогч согтуугаар замын зорчих хэсгээр явж байсан нөхцөл байдлыг харгалзан Д.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн саналыг гаргав.

 

Гэмт хэрэг гарахад амь хохирогч хүнд зэргийн согтолттой замын зорчих хэсгээр явсан нөхцөл байдал, шүүгдэгч Д.Э- нь мөрдөн байцаалтын ажиллагаанаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, амь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан зардлыг бүрэн төлж барагдуулсан, түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Э-ы засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй байна.

 

Харин түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №268856 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамтаар Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. И- т- овогт Д-ын Э-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Д.Э-ы засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Д.Э-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №268856 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамтаар Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч Д.Э- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-д 6.000.000 /зургаан сая/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч Д.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тэнсэгдсэн этгээд, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.ОДБАЯР