2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 192/ШШ2026/02175

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

  ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. *******-ийн нэхэмжлэлтэй Я.Золбаярт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21 588 326.68 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Я.Золбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох 21 588 326.68 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүрийн 15-ны өдөр 2 289 403.15 төгрөгөөр хуваарийн дагуу төлж барагдуулах, эвлэрлийн гэрээний дагуу төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болохдүүргийн  дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, нөхөрлөлийн гудамж,  байр,  тоот хаягт байршилтай метр квадрат талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265 892 төгрөгийн 50 хувь болох 132 946 төгрөгийг хариуцагч Б.Золбаяраас, үлдэх 50 хувь болох 132 946 төгрөг, 70 200 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

                       

                               ШҮҮГЧ                                                  Д.ЭНХЦЭЦЭГ