Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 313/ШШ2026/00508

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн би

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******

Хариуцагч: *******,*******,*******,,,

Зээлийн гэрээний үүрэгт 37 003 888.52 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Б. нь нэхэмжлэгч ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 37 003 888.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б. нь 37 003 888.52 төгрөгийг нэхэмжлэгч ХК-д төлөх захирамжийг сайн дураар үл биелүүлбэл, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342 969 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамж 171 484.5 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 171 484.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН