| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2406084271295 |
| Дугаар | 2025/ДШМ/1147 |
| Огноо | 2025-09-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 12.1.1., |
| Улсын яллагч | Э.Мөнх-Оргил |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/1147
2025 09 25 2025/ДШМ/1147
Г.Г-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Мөнх-Оргил,
хохирогч Д.А-гийн өмгөөлөгч М.Хандармаа,
шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч Б.Адалбек,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/1813 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч М.Хандармаагийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Г-т холбогдох 2406084271295 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Д- овгийн Г-ын Г-, ........., ял шийтгэлгүй, /РД:Г- /;
Шүүгдэгч Г.Г- нь 2024 оны 11 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ...................
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/1813 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан” гэснийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж,
7 дахь заалтын “Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-т зааснаар шүүгдэгч Г.Г-аас 7.020.000 төгрөг гаргуулж хохирогч Д.А-д олгосугай.” гэснийг “511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар Г.Г-аас 3.520.000 төгрөг гаргуулж хохирогч Д.А-д олгосугай” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Хохирогчийн өмгөөлөгч М.Хандармаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нь хохирогчид 1.000.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 62 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА\