Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 420

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Гансугар хөтөлж,

улсын яллагч Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц,

шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Б.Болд,

шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Б.Баярням нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х- овогт Б-ийн Т-, Х- овогт Э-ын Б- нарт холбогдох эрүүгийн 1802002640150 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.  Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гааль, татварын байцаагч мэргэжилтэй, “Нэкст электроникс” ХХК-нд дэлгүүр хариуцсан менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүрэг 1 дүгээр хороо 2 дугаар хороолол, Тээвэрчид гудамжны ... дугаар байрны ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х- овогт Б-ийн Т- /РД: …………/

2. Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, СУИС-ийн Монгол зургийн ангийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүрэг 13 дугаар хороо Рашааны 6 дугаар гудамжны 316 тоотод бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 103 дугаар байрны ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х- овогт Э-ын Б- /РД: …………/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Б.Т- нь 2017 оны 09 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай ургамал худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн 1 дүгээр хороо ... дугаар байрны ... тоот орон сууц болон биедээ хадгалсан, 2018 оны 05 дугаар сард Э.Б-од өгсөн,

2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн 1 дүгээр хороо ... дугаар байрны ... тоот орон сууцанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай ургамалын түүхий эдийг хууль бусаар ургуулсан,

Шүүгдэгч Э.Б- нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 103 дугаар байрны ... тоот орон сууцанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, гялгар уутны хамт 17 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, 2018 оны 04 дүгээр сард сэтгэцэт нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр Б.Т-д өгсөн,

2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 103 дугаар байрны ... тоот орон сууцанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай ургамалын түүхий эдийг хууль бусаар ургуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Т- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ажлаа тараад явж байгаад 20:00 цагийн үед цагдаагийн алба хаагч нарт баригдсан. Тэр үед шоронд орох гэж байгаа юм байна гээд айж сандарсан. Тухайн үед би өөрийгөө ноцтой зүйл хийж байна гэдгээ ойлгоогүй. Миний хүүхэд 5 сартай, хүүгээ мөлхөж байгааг нь харахгүй байна гэхээс үнэхээр их айж байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна. Надад боломж олгооч, дахин ийм алдаа гаргахгүй гэв.

 

Шүүгдэгч Э.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: …2018 оны 03 дугаар сард марихуаныг интернэтээр хараад захихад асуудалгүй байсан болохоор буруу зүйл хийж байна гэж бодоогүй. Европын зарим улсад ургамалыг хориглоогүй байдаг юм байна лээ. Би Монгол Улсад ургамал хориотой гэдгийг мэдээгүй. Интернетээр захисан марихуан 04 дүгээр сард ирсэн. Би Т- ахад 1 үрийг өгсөн. Т- ах надад Монголоос түүсэн өвс байгаа гээд надад өгч байсан. Би Соёолжоос хөрс аваад ургуулсан. Т- ах намайг Алтай хотхонд дуудахад цагдаагийн ажилчид намайг бариад авсан. Би өөрөө сайн дураараа эд мөрийн баримтуудыг гаргаж өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна. Эхнэр маань жирэмсэн гэж хэлсэн мөн би оюутан сургуулиа төгсөх хэрэгтэй байна надад боломж олгоно уу гэв.

 

           Гэрч Б.Х-ы мөрдөн байцаалтанд өгсөн: …Би Б-ыг гэртээ мансууруулах үйлчилгээтэй өвсийг хадгалж байсныг мэдээгүй. Б- тухайн ургамалыг 2018 оны 04 дүгээр сарын дунд үеэс гэртээ тарьж эхэлсэн. Би Б-ыг цэцэг тарьж байна гэж бодож байсан болохоор ямар учиртай болох талаар асууж байгаагүй. Анх тарьж байх үед нь юу болох талаар нь асуухад “цэцэг байгаа юм” гэж хэлсэн. …Гэрт байсан гялгар ууттай өвсөө Т- гэх ахаасаа авсан гэж байсан. Харин 4, 5 ширхэг цэцгийн савтай өвсийг өөрөө гадаад улсаас захиалж авч ирээд тарьж ургуулсан гэсэн. Үүнээс өөр зүйл хэлээгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас/,

 

Гэрч Б.С-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: …2018 оны 05 дугаар сарын 22-ны шөнө 22 цагийн үед би өөрийн найз Эрдэнэбадралтай хамт түүний машинтай найз Халиунааг гэрээс нь аваад гурвуулаа Зайсан руу очиж салхилж сууж байгаад буцаад ирэх үед Б-ыг цагдаагийн байгууллагын ажилтнууд аваад байрных нь гадаа ирсэн. Ингээд найз Халиунаатай гэрт нь дагаж ороход Б-ыг хар тамхины хэрэгт холбогдсон гэрт нь нэгжлэг хийх гэж байна гэж хэлээд манай найз Эрдэнэбадрал бид хоёрыг тухайн ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцуулсан. Нэгжлэг эхлэхийн өмнө нь Б-оос гэрт нь хууль бус ямар нэгэн эд зүйл байгаа юу гэхэд Б- гал тогооны тавилгын шүүгээн дотроос гялгар ууттай хатсан өвс мэт зүйлийг шар өнгийн дугуй сав зэргийг гаргаж өгч байсан. Б-ын гэрийн цонхон дээр тарьж ургуулсан ногоон өнгийн ургамалыг Б- нь өөрөө тарьж ургуулж байсан гэдгийг хэлж цагдаагийн байгууллагад хураалгасан гэх мэдүүлэг /хх-ийн 59-60-р хуудас/,

 

Гэрч М.Д-ий мөрдөн байцаалтанд өгсөн: … Би 2018 оны 05 дугаар сарын 22-ны орой 21-22 цагийн үед 10 жилийн найз Халиуны нөхөр Б-той уулзаж төмөр замын ПС тоглоомын газар орж 2 цаг гаран дота тоглоом тоглосон. Шөнийн 23-00 цагийн үед ПС тоглоомын газраас гараад миний машинд Б- суугаад гэр рүүгээ дөхсөн. Миний машин дотор нэг нэг пиво уугаад дуусч байхад Б- руу Т- ах нь залгаад уулзахаар ирж байгаа гэж хэлсэн. Удалгүй “ирчихлээ” гэхэд Б- “би гэртээ ороод ахтайгаа уулзаад харина” гэж хэлсэн. Намайг гэртээ ороод удаагүй байхад Б- залгаад “гараад ир” гэхээр нь гараад очтол цагдаа нарт баригдсан байсан. Ямар учиртайг асуухад Б-ыг хар тамхины хэрэгт холбогдсон гэж хэлж байсан. Цагдаа нар надаас ямар учиртай уулзсан болох талаар асууж тодруулаад дуудаж байцаалт авна гэж хэлээд явуулсан. Үүнээс өөр зүйл болоогүй. Би Б-ыг хар тамхи хэрэглэдэг гэртээ тарьж ургуулж байсан талаар нь мэдэхгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 61-62-р хуудас/,

 

Гэрч Ц.Э-ы мөрдөн байцаалтанд өгсөн: …Манай нөхөр Цагдаагийн байгууллагад баригдсаныхаа дараа “манай өрөөнд мансууруулах үйлчилгээтэй өвс ургамал байсан юм, түүнээс болоод баригдчихлаа” гэж хэлж байсан. Хэзээ ямар байдлаар хэнээс авч байсан талаар нь мэдэхгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 63-64-р хуудас/,

 

Гэрч Б.Х-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: …Б- Халиун хоёр нь 2018 оны 03 дугаар сарын сүүлээр билүү 04 сарын эхээр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 103 дугаар байрны ... тоотод нэг өрөө байрыг худалдан авч тусдаа гарч амьдарч эхэлсэн. Б- нь манайд амьдарч байхдаа “интернет сайтаар юм захиалсан, ирвэл аваад надад хэлээрэй, хүний юм байгаа шүү, битгий задлаарай” гэж хэлж байсан. 2018 оны 04 дүгээр сарын 10-ны үеэр намайг гэртээ охинтойгоо байхад хаалга тогшихоор нь онгойлготол “Монгол шуудангаас явж байна, танай хаягаар илгээмж ирсэн байна. Б- гэж хүн байдаг уу” гэхээр нь “байдаг” гэхэд бор өнгийн цаасан ууттай зүйлийг өгөхөөр нь авсан. Илгээмж ирсэн талаар нь Б-од хэлэхэд гэрт ирж авсан байсан. Түүнээс өөр зүйл мэдэхгүй байна. Илгээмжээр ирсэн зүйлийг нээж үзээгүй дотор нь юу байсан талаар хэлж мэдэхгүй байна…гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №5695 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжүүд хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн Б.Т- гэж хаягласан шээсний дээжинд тетрагидроканнабинол /ТНС/-ын агууламж илрэв.

Шинжилгээнд ирүүлсэн Э.Б- гэж хаягласан шээсний дээжинд тетрагидроканнабинол /ТНС/-ын агууламж илрэв.

3. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэт нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг. /хх-ийн 68-69-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №5692 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн өвс ургамал мэт зүйл хэмжээний хувьд хүрэлцэхүйц, битүүмжлэлтэй тул шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн өвс ургамал мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydro-cannabinol/-ын агууламж илрэв.

3. Тетрагидроканнабинол /delta-9-tetrahydro-cannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг. /хх-ийн 73-74-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №5694 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Дээж-2 2,8 грамм” гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “Дээж-3 1,5 грамм” гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “Дээж-4 2,9 грамм” гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “Дээж-5 4,9 грамм” гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “17 грамм” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “Green house Seed Co.AMSTERDAM гэсэн бичиглэлтэй шар өнгийн хуванцар дугуй сав зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydro-cannabinol/ илэрч  байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно.

“Дээж-1 1,4 грамм” гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс мансууруулах болон сэтгэцэт нөлөөлөх бодис илрээгүй. /хх-ийн 77-82-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №5693 дугаартай дүгнэлтэнд:

1. Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “652,9 грамм өвсний дээж-9,5 грамм”, “цэнхэр савтай ногоон өнгийн тарьсан байдалтай ургамал дээж /цэвэр жин 0,2 грамм/”, “Цэвэр жин 15,6 уутны хамт 21,6” гэж хаягласан ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydro-cannabinol/-ын агуулга илэрч байна.

Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydro-cannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна. /хх-ийн 85-87-р хуудас/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын №519 дугаартай дүгнэлтэнд:

1. Э.Б- урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна.

2. Одоо Э.Б- нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

3. Э.Б- нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Э.Б- нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2018-04-р сарын 15,16-ны өдөр болон 05-р сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хэрэг хариуцах чадвартай байсан байна.

5. Э.Б- нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6. Э.Б- нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.

7. Э.Б-од эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

8. Мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх нэршлүүд нь утга нэгтэй ойлголтууд болно. Э.Б-од мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна. /хх-ийн 90-92-р хуудас/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын №520 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.Т- урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна.

2. Одоо Б.Т- нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

3. Б.Т- нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Б.Т- нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2018-04-р сарын 15, 16-ны өдөр болон 05-р сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хэрэг хариуцах чадвартай байсан байна.

5. Б.Т- нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Б.Т- нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.

7. Б.Т-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

8. Мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх нэршлүүд нь утга нэгтэй ойлголтууд болно. Б.Т-д мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна. /хх-ийн 95-97-р хуудас/,

 

Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8, 11-15-р хуудас/,

Хүний биед үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-10, 16-29-р хуудас/,

Э.Б-ын гадаад паспортонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 30-32-р хуудас/,

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 33-50-р хуудас/,

Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай үртэй холбоотой баримтууд /хх-ийн 173-183-р хуудас/,

Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай ургамалтай холбоотой баримтууд /хх-ийн 185-206-р хуудас/,

Сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенц /хх-ийн 207-211-р хуудас/,

Яллагдагчаар Б.Т-ий мөрдөн байцаалтанд өгсөн: …Миний биед үзлэг хийхэд сайн дураараа гаргаж өгсөн бор өнгийн тамхины нимгэн цаасанд ороож татахад бэлэн болгосон өвс мэт зүйл нь каннабис гэх нэршилтэй мансууруулах үйлчилгээтэй өвс ургамал юм. Тухайн ургамалыг би 2017 оны 09 дүгээр сарын сүүлээр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутаг дэвсгэрээс ганцаараа очиж түүж авчраад Баянгол дүүргийн 1 дүгээр хороо ... дугаар байрны ... тоотод гэрийнхээ өөрийн амьдардаг өрөөнд хадгалж бага багаар дээрхи байдлаар татаж хэрэглэдэг байсан. Миний өрөөнд хувцасны шкафны дээр үлдсэн өвс ургамал нь торон уутан дотор байгаа. Мөн манай өрөөнд Барсаагаас /Б-/ аваад тариад удаагүй байгаа зэрлэг олсны ургамалын үр байгаа. Тухайн зэрлэг олсны ургамалын үрийг найз Барсаа /Б-/ Амстардам хотоос илгээмжээр авч, надад өгсөн ба ямар нэгэн мөнгө төгрөгөөр зарсан зүйл байхгүй. …Үзлэг хийхэд илэрсэн бор өнгийн нимгэн цаасанд ороосон өвс ургамал мэт зүйлийг би ажил дээрээ татахаар гэрээсээ авч биедээ хадгалж байсан юм. … Би өвс гэх ургамалыг 2008 онд анх хэрэглэж үзэж байсан. Түүнээс хойш хэрэглээгүй байж байгаад 2017 оны 09 дүгээр сараас хойш буюу өвс ургамал түүж гэртээ авч ирснээсээ хойш хэрэглэж байна. …Хэн нэгэн хүнд зарж борлуулсан зүйл байхгүй. Тухайн өдрөө хэрэглэж үзэхээр болоод тамхины нимгэн цаасанд ороосон өвсийг авч явж байгаад баригдсан…гэх мэдүүлэг /хх-ийн 103-104-р хуудас/,

Яллагдагчаар Э.Б- мөрдөн байцаалтанд өгсөн: …Би “өвс” гэх нэршилтэй мансууруулах төрлийн үйлчилгээтэй ургамалыг Нидерланд улсын Амстардам хотод байх үедээ 2016 онд анх удаа хэрэглэж үзэж байсан. Түүнээс хойш хэрэглээгүй. Өвсийг анх хэрэглэх үед сэтгэл санаа тайвширч толгой эргэж байсан ба түүний дараа дуу чимээг хэт мэдрэмтгий байдлаар хүлээн авч байсан. Их хэмжээгээр татаж утааг нь сорохоор толгой өвдөж бөөлжих үзэгдэл илэрч байсан. Ингээд Монгол улсад ирснээсээ хойш хэрэглээгүй байж байгаад 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Нидерланд улсын “Green house seeds.co” сайт руу ороход англи хэл дээр каннабис ургамалын талаар мэдээлэл байсан. Каннабис ургамалын үрийг интернет сайт ашиглан долларын дансаар мөнгөө шилжүүлж захиалж авах боломжтой байсан тул би өөрийн 461014461 дугаартай Худалдаа хөгжлийн банкны долларын дансаар 32.42 еврогоор каннабис ургамалын үр захиалаад хүлээн авах хаягтаа Баянгол дүүргийн 5 дугаар хороо 6 дугаар байрны 48 тоот хаягийг өгсөн. …2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо 6 дугаар байрны 48 тоот хаягт захиалсан каннабис ургамалын үр хоёр ширхэг дугтуйнд хийсэн байдалтай ирсэн байсныг манай эхнэрийн төрсөн эгч Хүслэн хүлээн авсан. Дугтуйг задлаагүй байж байгаад “чамд илгээмж ирсэн” гээд өгөхөөр нь би очиж авсан. Тэр үед эхнэр бид хоёр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 103 дугаар байрны ... тоот хаягт байрлах нэг өрөө байрыг худалдан авч нүүж ороод удаагүй байсан. Тухайн хоёр шар өнгийн дугтуйтай илгээмжийг нээж үзэхэд дотор нь 5 ширхэг үр хийсэн зориулалтын сав баглаатай тусдаа 1 ширхэг үр хийсэн савлагаатай нийтдээ 6 ширхэг үр ирсэн. Мөн түүний хамт өвс бутлагч шар өнгийн дугуй сав ирсэн байсан. Би 5 ширхэг цэцгийн сав авч 5 ширхэг үрийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр анх хөрсөнд суулгаж тарьж эхэлсэн. Харин 1 ширхэг үрийг хуурай ах Т-д 2018 оны 04 дүгээр сарын дунд үеэр өгсөн. Түүнээс хойш Т- ахтай холбогдож өвс байгаа талаар асуухад надад гялгар уутанд хийсэн бага зэрэг өвс өгснийг би гэртээ авч ирээд шкафанд хийсэн байснаа цагдаагийн байгууллагад баригдах үедээ сайн дураараа гаргаж өгсөн. Үүнээс өөр зүйл болоогүй…гэх мэдүүлэг /хх-ийн 108-109-р хуудас/,

Шүүгдэгч Б.Т-ий хувийн байдалтай холбоотой баримтууд гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 117-р хуудас/, Ургийн овог, эцэг, эхийн нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаа /хх-ийн 118-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 119, 121-р хуудас/, урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 123-124-р хуудас/, Б.Т-г ахлах худалдааны зөвлөх албан тушаалд ажилладаг гэх “Нэкст электроникс” ХХК-ийн  тодорхойлолт, ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 125-126-р хуудас/, Олон Улсын эдийн засаг, бизнесийн дээд сургуулийн Баклаврын дипломын хуулбар /хх-ийн 127-р хуудас/, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 128-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 129-р хуудас/,

Шүүгдэгч Э.Б-ын хувийн байдалтай холбоотой баримтууд төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 132-р хуудас/, гэрлэлт бүртгэлтийн лавлагаа /хх-ийн 133, 156-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 134, 158-р хуудас/, урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 135-р хуудас/, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, гэрчилгээ /хх-ийн 150-152-р хуудас/, Э.Б- нь борлуулалтын менежерээр ажилладаг гэх “Чинхас бат” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 153-р хуудас/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 154-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 155-р хуудас/, жолоочийн үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 157-р хуудас/, Эрдэмийн Өргөө цогцолбор сургуулийн зан байдлын тодорхойлолт /хх-ийн 159-р хуудас/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 160-р хуудас/, бусад баримтууд /хх-ийн 161-168-р хуудас/, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх-ийн 170-171-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

       

            Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

 Шүүгдэгч Б.Т- нь 2017 оны 09 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай ургамалыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн 1 дүгээр хороо ... дугаар байрны ... тоот орон сууц болон биедээ хадгалсан, 2018 оны 05 дугаар сард Э.Б-од өгсөн,

2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн 1 дүгээр хороо ... дугаар байрны ... тоот орон сууцанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай ургамалыг хууль бусаар ургуулсан,

Шүүгдэгч Э.Б- нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 103 дугаар байрны ... тоот орон сууцанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, гялгар уутны хамт 17 грамм ургамалыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, 2018 оны 04 дүгээр сард сэтгэцэт нөлөөт бодисын түүхий эд үрийг худалдаалах зорилгогүйгээр Б.Т-д өгсөн,

2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 103 дугаар байрны ... тоот орон сууцанд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай ургамалыг хууль бусаар ургуулсан болох нь:

 

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

 

Гэрч Б.Х-ы …Б- тухайн ургамалыг 2018 оны 04 дүгээр сарын дунд үеэс гэртээ тарьж эхэлсэн. Би Б-ыг цэцэг тарьж байна гэж бодож байсан. Анх тарьж байх үед нь юу болох талаар нь асуухад “цэцэг байгаа юм” гэж хэлсэн. … Гэрт байсан гялгар ууттай өвсөө Т- гэх ахаасаа авсан гэж байсан. Харин 45 ширхэг цэцгийн савтай өвсийг өөрөө гадаад улсаас захиалж авч ирээд тарьж ургуулсан гэсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас/,

 

Гэрч Б.С-гийн …Халиунаагийн нөхөр Б-ыг цагдаагийн байгууллагын ажилтнууд аваад байрных нь гадаа ирсэн. …Нэгжлэг эхлэхийн өмнө Б- нь өөрийнхөө гэрийн гал тогооны тавилгын шүүгээн дотроос гялгар ууттай хатсан өвс мэт зүйлийг шар өнгийн дугуй сав зэргийг гаргаж өгч байсан. Б-ын гэрийн цонхон дээр тарьж ургуулсан байдалтай байса ногоон өнгийн ургамалыг Б- нь өөрөө тарьж ургуулж байсан гэдгийг хэлж цагдаагийн байгууллагад хураалгасан…гэх мэдүүлэг /хх-ийн 59-60-р хуудас/,

 

Гэрч М.Д-ий …Намайг гэртээ ороод удаагүй байхад над руу Б- залгаад “гараад ир” гэхээр нь гараад очтол цагдаа нарт баригдсан байсан. Ямар учиртайг асуухад Б-ыг хар тамхины хэрэгт холбогдсон гэж хэлж байсан. …Би Б-ыг хар тамхи хэрэглэдэг гэртээ тарьж ургуулж байсан талаар нь мэдэхгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 61-62-р хуудас/,

 

Гэрч Ц.Э-ы …Манай нөхөр Цагдаагийн байгууллагад баригдсаныхаа дараа “манай өрөөнд мансууруулах үйлчилгээтэй өвс ургамал байсан юм, түүнээс болоод баригдчихлаа” гэж хэлж байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 63-64-р хуудас/,

 

Гэрч Б.Х-гийн …2018 оны 04 дүгээр сарын 10-ны үеэр намайг гэртээ охинтойгоо байхад хаалга тогшихоор нь онгойлготол “Монгол шуудангаас явж байна, танай хаягаар илгээмж ирсэн байна. Б- гэж хүн байдаг уу” гэхээр нь “байдаг” гэхэд бор өнгийн цаасан ууттай зүйлийг өгөхөөр нь авсан. Илгээмж ирсэн талаар нь Б-од хэлэхэд гэрт ирж авсан байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №5695 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжүүд хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Б.Т- гэж хаягласан шээсний дээжинд тетрагидроканнабинол /ТНС/-ын агууламж илрэв. Шинжилгээнд ирүүлсэн Э.Б- гэж хаягласан шээсний дээжинд тетрагидроканнабинол /ТНС/-ын агууламж илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэт нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг. /хх-ийн 68-69-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №5692 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн өвс ургамал мэт зүйл хэмжээний хувьд хүрэлцэхүйц, битүүмжлэлтэй тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн өвс ургамал мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydro-cannabinol/-ын агууламж илрэв. Тетрагидроканнабинол /delta-9-tetrahydro-cannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг. /хх-ийн 73-74-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №5694 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Дээж-2 2,8 грамм” гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “Дээж-3 1,5 грамм” гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “Дээж-4 2,9 грамм” гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “Дээж-5 4,9 грамм” гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “17 грамм” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “Green house Seed Co.AMSTERDAM гэсэн бичиглэлтэй шар өнгийн хуванцар дугуй сав зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydro-cannabinol/ илэрч  байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. /хх-ийн 77-82-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн №5693 дугаартай дүгнэлтэнд: Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “652,9 грамм өвсний дээж-9,5 грамм”, “цэнхэр савтай ногоон өнгийн тарьсан байдалтай ургамал дээж /цэвэр жин 0,2 грамм/”, “Цэвэр жин 15,6 уутны хамт 21,6” гэж хаягласан ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydro-cannabinol/-ын агуулга илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydro-cannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэт нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна. /хх-ийн 85-87-р хуудас/гэх дүгнэлт,

 

-Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг, Шинжилгээнд зориулж дээж авсан тэмдэглэл, Эд мөрийн баримтаар тооцох тогтоолд /хх-ийн 1-р хавтас 5-9-р хуудас, 51-р хуудас/:

Шүүгдэгч Б.Т-гийн гэрт буюу Баянгол дүүргийн 1 дүгээр хороо ... дугаар байрны ... тоот орон сууцанд 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Нэгжлэг хийсэн тогтоол, тэмдэглэл болон Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улбар шар өнгийн уутанд хийсэн 652.9 грамм  ургамал, улаан өнгийн төмөр савтай 15.6 грамм өвс, гялгар уутанд хийж жинлэхэд 21.6 грамм жинтэй ургамал, 3 ширхэг нимгэн тугалган цаас, төмөр хайрцаг, цэцгийн саванд тарьсан ургамлыг үндсээр нь авч жинлэхэд 0.2 грамм жинтэй,

Б.Т-гийн биеэс хурааж авсан бор өнгийн нимгэн тамхины цаасанд ороосон өвс 2.1 грамм жинтэй,

-Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг, Шинжилгээнд зориулж дээж авсан тэмдэглэл, Эд мөрийн баримтаар тооцох тогтоолд /хх-ийн 1-р хавтас 11-16-р хуудас, 51-р хуудас/:

Шүүгдэгч Э.Б-ын гэрт буюу Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 103 дугаар байрны ... тоот орон сууцанд 2018 оны 05 дугаар сарын 23-ны шөнө нэгжлэг хийхэд хураагдсан 16.7 грамм жинтэй хатсан өвс мэт зүйл,  шар өнгийн дугуй сав тагны дээд хэсэгтээ Green House Seed.Co гэсэн бичиглэлтэй өвс буталдаг гэх таг 1 ширхэг, 5 ширхэг цэцгийн савтай тарьж ургуулсан ургамалаас “1 гэж дугаарласан 4.4 грамм,  2 гэж дугаарласан ургамал цаасан уутны хамт 6.9 грамм жинтэй, 3 гэж дугаарласан ургамал цаасан уутны хамт 3.7 грамм жинтэй,  4 гэж дугаарласан ургамал цаасан уутны хамт 3.7 грамм жинтэй, 5 гэж дугаарласан ургамал цаасан уутны хамт 4.7 грамм жинтэй, Э.Б-ын гэрээс хураагдсан шаргал өнгийн 2 ширхэг цаасан уут дээрээ “AMSTARDAM”-/Нидерланд/ улсаас Монгол шуудан компаниар дамжуулагдан ирсэн талаар мэдээллийг агуулсан” хар өнгийн дугуй хэлбэртэй цаасан савлагаа зэрэг эд мөрийн баримт болон хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна.

 

Хэрэгт цугларсан дээрх баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай баримтууд гэж үнэлэв.

 

Мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, түүнчлэн мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, мансууруулах буюу сэтгэцэт нөлөөт бодис нь олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир тухайн төрлийн сэтгэцэт нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авч, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамаатуулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

             

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5694 дүгнэлтэнд: Э.Б-ын гэрт нэгжлэг хийхэд хураагдсан “Дээж-1 гэсэн 1,4 грамм” гэсэн хаягтай цаасан уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс мансууруулах болон сэтгэцэт нөлөөлөх бодис илрээгүй гэсэн дүгнэлт гарсан боловч шүүгдэгч Э.Б-ын гэрт нэгжлэг хийхэд хураагдсан эд мөрийн баримтаар ирүүлсэн дээрх ургамалаас “Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9” тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэт нөлөөт бодис илэрсэн болох нь шинжээчийн №5694 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 77-82-р хуудас/ нотлогдож байна.

 

         Иймд шүүгдэгч Б.Т-г “Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэт нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, хууль бусаар ургуулсан,

 

         шүүгдэгч Э.Б-ыг “Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэт нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар  хадгалсан, бусдад өгсөн, хууль бусаар ургуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгч Б.Т- нь “Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэт нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, хууль бусаар ургуулсан”

            Шүүгдэгч Э.Б- нь “Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэт нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар  хадгалсан, бусдад өгсөн, хууль бусаар ургуулсан”  гэм буруутай болох нь нотлогдсон тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Т-, Э.Б- нар нь “сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй, хэрэг хариуцах чадвартай талаар шинжээчийн №519, 520 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 90-92, 95-97-р хуудас/ хэрэг хариуцах чадвартай болох нь нотлогдож байна.

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-, Э.Б- нарыг тус бүр 1 жилийн хорих ял, мөн хуулийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-, Э.Б- нарын биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоох” дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал гаргав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн” этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журам хамаарахгүй” гэж заасан тул шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан “шүүгдэгч Б.Т-, Э.Б- нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Т-, Э.Б- нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 /нэг/ жилийн хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд  ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Т-, Э.Б- нарын биечлэн эдлэх ялыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоолоо.

 

Шүүгдэгч Б.Т-, Э.Б- нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Э.Б-ын гэрээс хураагдсан 16.7 грамм жинтэй хатсан өвс мэт зүйл, шар өнгийн дугуй сав тагны дээд хэсэгтээ Green House Seed.Co гэсэн бичиглэлтэй өвс буталдаг гэх таг 1 ширхэг, 1 гэж дугаарлан хураан авсан хатсан ургамлын үндэс 4.1 грамм, цаасан уут 2.7 грамм нийт 6.8 грамм жинтэй, Дээж-2 гэж дугаарласан ургамал цаасан уутны хамт 6.9 грамм жинтэй, Дээж-3 гэж дугаарласан ургамал цаасан уутны хамт 3.7 грамм жинтэй, Дээж-4 гэж дугаарласан ургамал цаасан уутны хамт 3.7 грамм жинтэй, Дээж-5 гэж дугаарласан ургамал цаасан уутны хамт 4.7 грамм жинтэй, шаргал өнгийн 2 ширхэг цаасан уут дээрээ “AMSTARDAM”-/Нидерланд/ улсаас Монгол шуудан компаниар дамжуулагдан ирсэн талаар мэдээллийг агуулсан” хар өнгийн дугуй хэлбэртэй цаасан савлагаа,

Б.Т-гийн биеэс хураагдсан бор өнгийн нимгэн тамхины цаасанд ороосон 2.1 грамм жинтэй өвс мэт зүйл, өвс мэт ургамал зүйл гялгар уутны хамт 21.5 грамм жинтэй, 3 ширхэг тамхины ОСВ гэсэн бичиглэлтэй нимгэн цаас, тугалган цаас, Б.Т-гийн гэрээс хураан авсан үндсээр нь тасдаж авсан ургамал уутны хамт 1.5 грамм жинтэй, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий зүйл, улбар шар өнгийн уутанд хийсэн 652.9 грамм ургамал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Б.Т-, Э.Б- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.