2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2026/01946

 

 

 

 

 

 

 

     2026               02                12                                                  192/ШШ2026/01946

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн 03 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******, 04 дүгээр хороо, Замчдын гудамж, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газар (РД:5983258)-ын нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга н.Бадмаараг оролцов.

Шүүх нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бадамгарав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох 07 дугаартай гэрээг байгуулж, нийт 5,000,000 (таван сая) төгрөгийн зээл авсан боловч уг зээлээс 4,721,000 төгрөгийг одоог хүртэл төлж барагдуулаагүй байгаа болох нь Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс ирүүлсэн мэдээллээр тогтоогдож байна. Иймд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хүсэлтийг прокурор хүлээн авч, төр, нийтэд учирсан хохирлыг арилгуулах маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар шийдвэрлүүлэхээр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Эвлэрүүлэн зуулчлалд хандсан боловч эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 00929 дугаартай тэмдэглэлээр зуучлалд уригдсан тал болох ******* нь *******,*******,******* тоотод бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Иймд хариуцагч ******* оршин суух хаягийг тогтоох зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133.1 дүгээр зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн, хуулийн этгээдийн зүгээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь *******,*******,******* тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 929 дүгээр “Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах тухай тэмдэглэл”-ээр тогтоогдож байна. /хх-3/

Иймд ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, хариуцагчаар оролцвол зохих этгээд нарын оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* (РД:ЧЛ66070271)-ыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Г.ТӨРБОЛД