| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/05390/И |
| Дугаар | 192/ШШ2025/10590 |
| Огноо | 2025-12-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/10590
| 2025 12 10 | 192/ШШ2025/10590 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, тоот хаягт оршин суух, регистрийн дугаартай, Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Орчлон хороолол, тоот хаят байрлах, регистрийн дугаартай, Кг ХХК,
Хариуцагч:Хан-Уул дүүргийн дугаар хороо, Тэлмүүн хотхон оот хаягт оршин суух, регистрийн дугаартай, С овогт Б Хнарт холбогдох
2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 23/002 дугаар гэрээг цуцалж 190,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Г.Х
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц
хариуцагч Кг ХХК-ийн төлөөлөгч А.Э
хариуцагч К ХХК-ийн өмгөөлөгч Г.Т,
хариуцагч Б.Хөмгөөлөгч Б.Б
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч БХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 6 дугаар сард Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Г өөрийн барьж байгаа барилгаас 3 өрөө орон сууцыг 180,000,000 төгрөгөөр тооцож, орон сууцыг Таван тансаг ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Батжаргалд худалдаж, хариу төлбөрт нь Таван тансаг ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 23-54 УБЕ улсын дугаартай зүтгүүр, 23-54 АР улсын дугаартай хөргүүртэй чиргүүлийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Улмаар 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 23002 дугаартай бүтээгдэхүүн худалдах, худалдан авах, нийлүүлэх гэрээний 1.1, 3.1, 3.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Б ХХК өөрийн эзэмшид шилжүүлж авсан тээврийн хэрэгслийг К ХХК-д 826 м.куб бетон зуурмаг нийлүүлэх нөхцөлтэйгөөр худалдаж, Кибер зуурмаг ХХК гэрээний гуравдагч тал болох Б.Ханбаатарт уг тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, 190,000,000 төгрөгийг гаргуулж авах, 190,000,000 төгрөгт тооцон зуурмаг нийлүүлэх үүргийг тус тус хүлээж гэрээ байгуулсан. Гэрээний 2.1, 3.1 дэх хэсэгт заасны дагуу Кибер зуурмаг ХХК нь 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл үнэ болон хугацаанд өөрчлөлт оруулахгүйгээр бетон зуурмаг нийлүүлэхээр тохиролцсон ч үүргээ биелүүлээгүй буюу 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 23016 дугаартай албан бичгээр бетон зуурмагийг нийлүүлэх боломжгүй, гэрээгээ цуцлах талаар мэдэгдсэн. Мэдэгдэл хүлээн авсны дараа гэрээний 3.5, 3.6, 3.7, 9.1, 10.1 дэх хэсэгт зааснаар КХХК гэрээний дагуу бетон зуурмаг нийлүүлээгүй тохиолдолд Б.Ханбаатар тээврийн хэрэгслийг БХХК-д үл маргах журмаар буцаан шилжүүлэхээр тохиролцсон боловч шалтаг хэлж буцаан өгөөгүй. Таван тансаг жимс ХХК, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Ханбаатарт холбогдуулан уг тээврийн хэрэгслийн гэрчилгээ, түлхүүр болон хохиролд 22,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг Б.Ханбаатар эс зөвшөөрч, тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргаж, тус шүүх 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хэргийг хэлэлцэж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Б.Ханбаатарыг тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 00240 дугаар магадлалаар хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийн хувьд хэвээр үлдээж, Улсын дээд шүүх гомдлыг хэлэлцэхээс татгалзаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2 дахь хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглаж байгаа буюу бусдын өмчлөлд шилжүүлсэн, эсхүл бусдын эрхээр хязгаарласан, түүнчлэн түүнийг боловсруулах, дахин боловсруулах замаар өөрчилсөн бол үүрэг гүйцэтгэгч нь үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу дээрх гурван талт гэрээгээр тус тээврийн хэрэгслийг төлбөр 190,000,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр буцаан өгөх үүрэгтэй. Мөн гурван талт гэрээний 6.2, 6.3, 9.1, 10.1 дэх хэсэгт заасны дагуу Б.ХК ХХК-д бетон зуурмаг нийлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих, зуурмаг нийлүүлээгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг үл маргах журмаар буцаан шилжүүлэх үүргийг хүлээсэн байдаг ч үүргээ биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.2, 225 дугаар зүйлийн 225.1, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 23002 дугаар бүтээгдэхүүн худалдах, худалдан авах, нийлүүлэх гэрээний 8.3, 8.4 дэх хэсэгт заасны дагуу К ХХК-иас 2022 оноос хойш гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан ч биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж К ХХК-иас 95,000,000 төгрөг, Б.Х95,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Х өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2022 оны 6 дугаар сард Батманхан ХХК өөрийн барьж буй барилгаас 3 өрөө орон сууцыг өгч, хариуд нь ТХХК-ийн захирал н.Б уг тээврийн хэрэгслийг өгөхөөр арилжааны хэлцэл байгуулсан үйл баримтын хувьд маргахгүй. Б ХХК Таван тансаг жимс ХХК-иас тухайн тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрхийг олж авсны үндсэн дээр тээврийн хэрэгслийг зарахаар цахим орчинд зар оруулсан байдаг. Үүний дагуу иргэн Д.Ө холбогдож тээврийн хэрэгслийг авч, хариуд нь бетон зуурмаг нийлүүлэх саналыг тавьж, талууд тохирч, Д.Ө худалдан борлуулах зөвшөөрлийг олгосон. 2022 оны 5 дугаар сард Д.Ө өөрт олгогдсон эрхийн дагуу цахим орчинд чиргүүл, чирэгч худалдах тухай зар оруулж, уг зарын дагуу Б.Х холбогдож, тээврийн хэрэгслийг 190,000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож хэлэлцээр хийсэн. Б.Х тээврийн хэрэгслийг үзэж, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөхөд БХХК болон Таван тансаг жимс ХХК-ийн захирлууд өөрсдийн биеэр байсан бөгөөд төлбөрийг Д.Өлзийзаяад төл гэж хэлж, хамтдаа хүлээлгэн өгсөн акт үйлдсэн байдаг. Б.Х 190,000,000 төгрөгнөөс 156,000,000 орчим төгрөгийг дансаар шилжүүлж, үлдсэн төлбөрийг газар, автомашин оролцуулан Д.Өтөлж дуусгасан. Б ХХК Д.Өа нарын бетон зуурмаг авах асуудлын тухайд үүрэг биелэгдээгүй. Өөрөөр хэлбэл Д.Ө тээврийн хэрэгслийг Б.Х худалдаж төлбөрийг авсан ч Б ХХК-д нийлүүлэх ёстой бетон зуурмагаа өгөөгүй. БХХК-ийн өмнө Д.Ө л үүрэг хүлээнэ. Д.Өл Б.Х тээврийн хэрэгсэл худалдан борлуулж, төлбөр авсныг Батманхан ХХК болон Таван тансаг жимс ХХК мэдэж байсан, тээврийн хэрэгслийг зарах эсэх нь чиний асуудал, харин бетон зуурмагаа авна гэдэг. Эдгээр үйл баримтууд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр тогтоогдсон, 3 шатны шүүхээр яваад шийдвэр хүчин төгөлдөр болсон. Б.Х хувьд 2022 оны 6 дугаар сард тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд авсан ч Д.Ө өгөхөөр тохирсон бетон зуурмагаа нийлүүлэхгүй байгаа учир өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй гэдэг. Б.Хнэгэнт төлбөрөө төлж Д.Ө өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн учир тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэх, цаашлаад захиран зарцуулах эрхээ олж авахын тулд эдгээр хүмүүстэй байнга холбоотой байдаг. Д.Өлзийзаяад бетон зуурмагаа шилжүүлж өгөөч ээ, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхээ шилжүүлж авч чадахгүй байгаагаа хэлж байсан. Улмаар 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах, нийлүүлэх гэрээг байгуулж, Д.Өлзийзаяа К ХХК-ийг бетон зуурмаг нийлүүлнэ гэж БХХК-д хэлж, эдгээр хүмүүс уулзаж гэрээ байгуулсан. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.3 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн буюу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Б ХХК маргааны зүйл болох тээврийн хэрэгслийг хоёр удаа худалдан борлуулсан гэх үйл баримт яриад байгаа юм. 2022 оны 6 дугаар сард Д.Өлзийзаяад захиран зарцуулах эрхийг олгосон хэр нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Кг ХХК-д худалдан борлуулж буй мэтээр гэрээ байгуулсан. Б.Х энэ гэрээнд ямар үүрэгтэй оролцож байгаа нь ойлгомжгүй. Д.Өтээврийн хэрэгслийн төлбөрийг төлсөн хэр нь бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол үл маргах журмаар тээврийн хэрэгслийг өгнө гэдэг байдлаар төөрөгдөлд оруулж, гарын үсэг зуруулчихсан. Б.Хнэгэнт тээврийн хэрэгслийн төлбөрийг төлсөн, өмчлөх эрхийн гэрчилгээгээ авахын тулд гэрээнд гарын үсэг зурж ийм байдалд орсон. Энэ асуудлыг гурван шатны шүүхээр хэлэлцээд шийдвэрлэсэн. Б.Х энэ гэрээгээр хэн нэгний өмнө үүрэг хүлээхгүй, тээврийн хэрэгслийг хууль ёсны дагуу төлбөрийг төлж, шүүхийн шийдвэрээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, цааш нь худалдан борлуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч К ХХК-ийн төлөөлөгч А.Э, өмгөөлөгч Г.Т нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 01 дүгээр сарын 20-ны хавьцаа Д.Ө манай компани дээр ирж цемент нийлүүлэх санал тавьж, оронд нь зуурмаг авахаар тохирсон. Д.Ө хэлэхдээ барилгын компаниас 2022 онд тээврийн хэрэгсэл авсан ч бетон зуурмагаа нийлүүлж чадаагүй, тиймээс К ХХК-ийг Батманхан ХХК-д бетон зуурмаг нийлүүлж, Д.Ө КиХХК-д цемент нийлүүлэхээр тохирсон. Кг ХХК үйл ажиллагаа явуулаад удаагүй, цементийн хэрэглээ их байсан тул саналыг хүлээн авч, БХХК-ийн захиралтай уулзсан. 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдриийн 23002 дугаартай бүтээгдэхүүн худалдах, худалдан авах, нийлүүлэх гэрээ байгуулахад Б Б.Х нар бүгд байсан. Гэрээний дагуу Кг ХХК руу тодорхой хэмжээний бүтээгдэхүүн өгвөл БХХК руу зуурмаг нийлүүлэх боломжтой байсан. Хамгийн гол нь тээврийн хэрэгсэл авсан тал төлбөрөө төлөөгүй тохиолдолд Б ХХК-д зуурмаг нийлүүлэх боломжгүй байсан. Тухайн үед гэрээний эрх үүрэгт өөрийнхөө эрх, үүргийг оролцуулж гэрээ байгуулсан ч одоо байхгүй, 130,000,000 төгрөгийг өгсөн мэтээр бичсэн байгаа тул гэрээ солигдсон гэж үзэж байна. Гэрээ байгуулснаас хойш хэдэн сар өнгөрсөн байхад ямар нэгэн төлбөр орж ирээгүй тул бүтээгдэхүүн нийлүүлэх боломжгүй тухай албан бичгийг ХХК-д хүргүүлсэн. Бодит байдал дээр хоёр удаа л уулзаж байсан ба ямар ч төлбөр тооцоо аваагүй. БХХК нь 2022 оны 6 дугаар сараас хойш маргаж байгаад 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр над дээр ирж хуурамч гэрээ хийсэн. Ки ХХК-д бүтээгдэхүүн нийлүүлсэн тохиолдолд БХХК-д зуурмаг нийлүүлнэ гэж талуудтай тохирч гэрээнд тусгасан ч одоогийн энэ гэрээнд алга. Кибер зуурмаг ХХК-ийн эрх, үүрэг байхгүй. Зөвхөн Б ХХК-ийн эрх, үүргийг хэтэрхий их оруулсан. Гэрээнд тамга дарах үед гэрээг сольсон гэж бодож байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.3 дахь хэсэгт заасан үндэслэл бүрэн хангагдаж байна. Кибер зуурмаг ХХК огт төлбөр аваагүй ч бетон зуурмаг нийлүүлэх үүрэг хүлээчихсэн. Б ХХК 190,000,000 төгрөгийн бетон нийлүүлсэн, барьцаанд нь 23-54 улсын дугаартай чиргүүл, чирэгч авсан гээд энэ гэрээ нь барьцааны гэрээ юм уу, арилжааны гэрээ юм уу тодорхойгүй. Хоёрдугаарт, хариуцагч Б.Х тээврийн хэрэгслийг авахаар нэхэмжлэл гаргасан ч өмчлөгчөөр Б.Х тогтоосон. Дахиад энэ гэрээгээр шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байгаа нь үндэслэлгүй. Хуулийн болон ёс зүйн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй асуудал байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 23/002 дугаар бүтээгдэхүүн худалдан авах, нийлүүлэх гэрээ, К ХХК-ийн үүсгэн байгуулагчдын 004 дүгээр шийдвэр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/04805 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 210/МА2025/00240 дугаар магадлал зэргийг,
Хариуцагч К ХХК-иас 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 23/016 дугаар албан бичиг, хариу тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,ний хуулбар, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг
Хариуцагч Б.Ххариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тус шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 192/ШЗ2025/47137 дугаар захирамжаар шаардсан 23-54 УБЕ улсын дугаартай, Volvo.FH460 маркийн зүтгүүр болон 23-54 АР улсын дугаартай Kogel.SVKT24 маркийн хөргүүртэй тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний талаарх дэлгэрэнгүй лавлагаа болон 24 хуудас нотлох баримт ирснийг хэрэгт хавсаргасан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч БХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодорхойлсон. Үүнд: 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр БХХК-ийн гүйцэтгэх захирал Б. өөрийн барьж байгаа барилгаас 3 өрөө орон сууцыг 180,000,000 төгрөгөөр тооцож, Таван тансаг ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Б худалдаж, хариу төлбөрт нь Т ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 23-54 УБЕ улсын дугаартай зүтгүүр, 23-54 АР улсын дугаартай хөргүүртэй чиргүүлийг шилжүүлэхээр тохирч, орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Улмаар 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бүтээгдэхүүн худалдах, худалдан авах, нийлүүлэх гэрээгээр Б ХХК өөрийн нэр дээр шилжүүлж авсан тээврийн хэрэгслийг К ХХК-д 826 м.куб бетон зуурмаг нийлүүлэх нөхцөлтэйгөөр худалдаж, КХХК гэрээний гуравдагч тал болох Б.Ха тээврийн хэрэгслийг худалдан борлуулж 190,000,000 төгрөгийг гаргуулж авах, уг 190,000,000 төгрөгт тооцон зуурмаг нийлүүлэх үүргийг тус тус хүлээсэн. Гэвч Кибер зуурмаг ХХК бетон зуурмагийг нийлүүлэх боломжгүй, гэрээгээ цуцлах талаар албан бичгээр мэдэгдсэн. Мэдэгдэл хүлээн авсны дараа К ХХК гэрээний дагуу бетон зуурмаг нийлүүлээгүй тохиолдолд Б.Ханбаатар тээврийн хэрэгслийг Б ХХК-д үл маргах журмаар буцаан шилжүүлэхээр тохирсон ч шалтаг тоочиж буцаан өгөөгүй. Улмаар Таван ХХК, Б.Х холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэрээр Б.Хтээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоогдож, хуулийн хүчин төгөлдөр болсон ба тээврийн хэрэгслийг бусдад худалдсан гэдэг. Иймд КХХК, Б.Х нар дээрх гэрээний үүргээ биелүүлээгүй, Б ХХК хохирч байх тул хариуцагч нар 50,50 хувийн тэнцүү үүрэг хүлээнэ гэж үзэж К ХХК-иас 95,000,000 төгрөг, Б.Х 95,000,000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.
3.Хариуцагч Б.Х нэхэмжлэлийг эс зөвшөөрч үндэслэлээ... 2022 оны 6 дугаар сард Б ХХК өөрийн барьж буй барилгаас 3 өрөө орон сууцыг өгч, хариуд нь Тс ХХК тээврийн хэрэгслийг өгөхөөр гэрээ байгуулсан үйл баримтад маргахгүй. Таван тансаг жимс ХХК-иас тухайн тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрхийг олж авсны үндсэн дээр зарахаар цахим орчинд зар оруулсны дагуу Д.Ө холбогдож тээврийн хэрэгслийг авч, хариуд нь бетон зуурмаг нийлүүлэх саналыг тавьж, уг зарын дагуу Б.Ханбаатар холбогдож, 190,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөхөд БХХК, Таван тансаг жимс ХХК-ийн захирлууд байсан бөгөөд төлбөрийг Д.Ө төл гэж хэлээд хамтдаа хүлээлгэн өгч, акт үйлдсэн. Б.Х төлбөрийн зарим хэсгийг бэлнээр заримд нь газар, автомашин оролцуулж төлбөрийг Д.Ө төлж дуусгасан. Харин Д.Өл тээврийн хэрэгслийг Б.Х худалдаж төлбөрийг авсан ч Батманхан ХХК-д нийлүүлэх ёстой бетон зуурмагаа өгөөгүй. Б ХХК-ийн өмнө Д.Ө л үүрэг хүлээнэ. Д.Ө Б.Х тээврийн хэрэгсэл худалдан борлуулж, төлбөр авсныг Б ХХК болон Т ХХК мэдэж байсан, тээврийн хэрэгслийг зарах эсэх нь чиний асуудал, харин бетон зуурмагаа авна гэдэг. Эдгээр үйл баримтуудыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр тогтоосон, 3 шатны шүүхээр яваад эцсийн шийдвэр гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж,
3.1.Хариуцагч КХХК-ийн төлөөлөгч А.Э нэхэмжлэлийг эс зөвшөөрч үндэслэлээ ... 2023 оны 01 дүгээр сарын 20-ны хавьцаа Д.Өлзийзаяа манай компани дээр ирж цемент нийлүүлэх санал тавьж, оронд нь зуурмаг авахаар тохирсон. К ХХК үйл ажиллагаа явуулаад удаагүй, цементийн хэрэглээ их байсан тул саналыг хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бүтээгдэхүүн худалдах, худалдан авах, нийлүүлэх гэрээг байгуулахад Б ХХК-ийн захирал Б.р бүгд байсан. К ХХК руу тодорхой хэмжээний бүтээгдэхүүн өгвөл БХХК руу зуурмаг нийлүүлэх боломжтой байсан. Гэрээ байгуулснаас хойш хэдэн сар өнгөрөхөд ямар нэгэн төлбөр орж ирээгүй тул бүтээгдэхүүн нийлүүлэх боломжгүй тухай албан бичгийг БХХК-д хүргүүлсэн. Ки ХХК-д бүтээгдэхүүн нийлүүлсэн тохиолдолд БХХК-д зуурмаг нийлүүлнэ гэж талуудтай тохирч гэрээнд тусгасан ч одоогийн энэ гэрээнд алга. К ХХК-ийн эрх, үүрэг байхгүй. Зөвхөн Б ХХК-ийн эрх, үүргийг хэтэрхий их оруулсан. Гэрээнд тамга дарах үед гэрээг сольсон гэж бодож байна, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарласан.
4.Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:
5.Т ХХК-ийн захирал Ш.Б2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр БХХК-ийн захирал Б.Гхарилцан тохиролцож, түүний барьж байгаа барилгаас 3 өрөө орон сууц худалдан авах, уг орон сууцны төлбөрт 23-54 УБЕ улсын дугаартай Volvo.FH 460 маркийн зүтгүүр, 23-54 АР улсын дугаартай, Kogel.SVKT24 маркийн хөргүүртэй чиргүүлийн хамтаар шилжүүлэхээр тохиролцсон;
5.1.БХХК 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Кг ХХК, Б.Хр нартай бүтээгдэхүүн худалдан авах, нийлүүлэх гэрээгээр өөрийн өмчлөлд ирсэн 23-54 УБЕ улсын дугаартай, Volvo.FH460 маркийн зүтгүүр, 23-54 АР улсын дугаар бүхий хөргүүртэй чиргүүлийг 190,000,000 төгрөгт тооцож, Кибер зуурмаг ХХК-ийн 826 м.куб бетон зуурмагаар сольж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Б ХХК-ийн заасан барилгын талбайд тохирсон хугацаанд нийлүүлж хүлээлгэн өгөх, Ки ХХК, БаХХК-иас хүлээн авсан автомашиныг Б.Ххудалдан борлуулах, төлбөр тооцоог хүлээн авах, Б.Х, Кг ХХК-д гэрээний дагуу худалдан авч буй автомашины төлбөрийг шилжүүлэх үүргийг тус тус хүлээхээр тохиролцсон.
6.Дээрх гэрээнүүд байгуулагдсан, хүчин төгөлдөр байдлын талаар хэн аль нь маргаагүй, харин гэрээний үүргээ биелүүлэхтэй холбоотойгоор маргаан гарч, улмаар Т ХХК, Б.Х холбогдуулан маргааны зүйл болсон тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 3 ширхэг түлхүүр, хохиролд 22,000,000 төгрөг гаргуулах, Б.Х тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргаснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 4805 дугаар шийдвэрээр талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийг дүгнэж, Б.Х тээврийн хэрэгслийн үнийг төлж, тухайн эд хөрөнгийг шударгаар олж авсан гэж, өмчлөгчөөр тогтоож, Т ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 00240 дугаар магадлалаар шийдвэрт хууль хэрэглээний өөрлөлт оруулж, шийдлийн хувьд хэвээр үлдээсэн байх ба шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
7.Тус шийдвэрээр БХХК, Таван тансаг ХХК-ийн хооронд байгуулсан 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэрээний дагуу маргааны зүйл болсон зүтгүүр, хөргүүртэй чиргүүл шинэ өмчлөгч Батманхан ХХК-д үүсэж, өмнөх өмчлөгч Т ХХК-ийн өмчлөх эрх дуусгавар болсон, улмаар шинэ өмчлөгч БХХК 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрээгээр уг тээврийн хэрэгслийг 190,000,000 төгрөгт тооцож, КХХК-д шилжүүлэх, Кибер зуурмаг ХХК тээврийн хэрэгслийн үнэд 826 м.куб бетон зуурмагаар худалдагч Б ХХК-д шилжүүлэхээр тохирч, гэрээний дагуу К ХХК-ийг төлөөлөн Д.Ө уг тээврийн хэрэгслийг Б.Х180,000,000 төгрөгөөр худалдах, Таван тансаг ХХК-ийн захирал Ш.Б БХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Г нар тээврийн хэрэгслийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Б.Х акт үйлдэн хүлээлгэн өгсөн, Б.Ханбаатар 180,000,000 төгрөгнөөс мөнгөн төлбөр болон эд хөрөнгөөр 160,000,000 төгрөгийг КХХК-д төлсөн болох нь зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон гэж дүгнэж, дээрх шийдвэрийг гаргажээ.
8.Нэхэмжлэгч ХХК шүүхийн шийдвэрийн дагуу Б.Х тээврийн хэрэгслийн өмчлөгч болсонд маргаагүй, харин талуудын хооронд байгуулсан бүтээгдэхүүн худалдан авах, нийлүүлэх гэрээний дагуу үүргийг хариуцагч нар биелүүлээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, хариуцагч нар дээрх үйл баримтыг дүгнэсэн, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
9.БХХК, КХХК, Б.Хнарын хооронд байгуулсан 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний 2.1, 3.1-т заасны дагуу КиХХК 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл үнэ болон хугацаанд өөрчлөлт оруулахгүйгээр бетон зуурмаг нийлүүлэхээр тохиролцсон ч КХХК нь 190,000,000 төгрөгийг гэрээний гуравдагч этгээд бартер болон цементээр өгөөгүй гэж гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн нь тус компанийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 23016 дугаар бүхий албан бичгээр тогтоогдож байна.
10.Мэдэгдэл хүлээн авсан даруйд Кг ХХК, бетон зуурмагийг нийлүүлээгүй тохиолдолд Б.Х тээврийн хэрэгслийг Батманхан ХХК-д үл маргах журмаар буцаан шилжүүлэхээр тохирсны дагуу буцаан шаардсан ч үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлав.
11.Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.5-д ...КХХК зуурмагаа нийлүүлэх боломжгүй болж гэрээ цуцлагдсан тохиолдолд Кг ХХК, Б.Ханбаатараас авсан мөнгөн төгрөгний асуудалд Батманхан ХХК хариуцлага хүлээхгүй... гэж, 3.6-д ...К ХХК гэрээний үүргээ биелүүлж дуусгавар болох хүртэл уг автомашины хууль ёсны цор ганц өмчлөгч нь Б ХХК, /Таван тансаг жимс ХХК, захирал Ш.Батжаргал/ байна... гэж, 3.7-д ...Хэрэв КХХК цаг хугацаандаа нийлүүлэхгүй бол гэрээг дангаар цуцалж, өөрийн эзэмшлийн автомашиныг давуу эрхээр буцааж авна... гэж, 9.1-т ...Гэрээний заалтыг зөрчиж, үүргээ биелүүлэхгүй тохиолдолд бартерт шилжүүлсэн чиргүүлийг Б ХХК /Т/ өөрийн эзэмшилдээ авна. 10.1-т ...Энэхүү гэрээтэй холбоотой маргаан гарсан тохиолдолд талууд харилцан ярилцаж шийдвэрлэх бөгөөд боломжгүй тохиолдолд Батманхан ХХК /Таван тансаг жимс ХХК, захирал Ш./ давуу эрхээр гэрээг цуцлах эрхтэй... гэж тус тус заажээ.
12.БХХК, талуудын хооронд байгуулсан 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний дагуу зүтгүүр, хөргүүртэй чиргүүлийг 190,000,000 төгрөгт тооцож, К ХХК-д шилжүүлсэн, К ХХК-ийг төлөөлөн Д.Өхүлээн авч, Б.Х 180,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, 160,000,000 төгрөгийг хүлээн авсан, мөн өдрөө тээврийн хэрэгслийг Б.Хакт үйлдэн хүлээлгэн өгсөн зэрэг нь зохигчийн тайлбар, шүүхийн шийдвэр, магадлалаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч Б ХХК гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
13.Харин уг гэрээний дагуу К ХХК, БХК-иас хүлээн авсан тээврийн хэрэгслийн үнэд 826 м.куб бетон зуурмагийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, бетон зуурмагийг шилжүүлэх боломжгүй гэж гэрээг цуцалсан нь тус компанийн захирал А.Эалбан бичгээр тогтоогдож байна.
14.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 4805 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 00240 дугаар магадлалд ...Б.Х тээврийн хэрэгслийн үнийг КХХК-д төлж, тухайн эд хөрөнгийг шударгаар олж авсан гэж, өмчлөгчөөр тогтоосон байх тул Кибер зуурмаг ХХК-ийн захирал А.Э 190,000,000 төгрөгийг гэрээний гуравдагч этгээд бартер болон цементээр өгөөгүй гэж гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй юм.
15.Учир нь уг гэрээгээр К ХХК, БХХК-иас хүлээн авсан автомашиныг Б.Х худалдан борлуулах, Б.ХХХК-д автомашины төлбөрийг шилжүүлэх үүргийг тус тус хүлээж, КХХК-ийг төлөөлж буй Д.Өлзийзаяад төлбөрийг төлсөн, Б.Х ХХК-ийн хамаарал бүхий Д.Ө тээврийн хэрэгслийн үнийг төлснөөр түүний өмчлөх эрх хамгаалагдана гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон.
16.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т ...Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй... гэж заасан.
17.Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзэхэд дээрх тээврийн хэрэгслийг Б.Х актаар хүлээлгэн өгсөн, Б.Х өмчлөгч болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон, улмаар Б.Х тээврийн хэрэгслийг бусдад худалдсан гэж тайлбарлаж, талуудын хооронд байгуулсан 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний ...К ХХК, Б.Ханбаатараас авсан мөнгөн төгрөгний асуудалд Б ХХК хариуцлага хүлээхгүй, К ХХК бетон зуурмагийг нийлүүлээгүй тохиолдолд Б.Х тээврийн хэрэгслийг Б-д үл маргах журмаар буцаан шилжүүлнэ гэх зохицуулалт хэрэгжих боломжгүй..., энэ тохиолдолд нэхэмжлэгч БХХК анх дээрх тээврийн хэрэгслийг 190.000,000 төгрөгт тооцож шилжүүлсэн үнийн дүнгээр хохирлоо нэхэмжилснийг буруутгах үндэслэлгүй.
18.Тодруулбал Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т ...Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй... гэж, 205.2.2-т ...Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглаж байгаа буюу бусдын өмчлөлд шилжүүлсэн, эсхүл бусдын эрхээр хязгаарласан, түүнчлэн түүнийг боловсруулах, дахин боловсруулах замаар өөрчилсөн бол үүрэг гүйцэтгэгч нь үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу дээрх гурван талт гэрээгээр тус тээврийн хэрэгслийг 190,000,000 төгрөгөөр тооцож, шилжүүлсэн үнийн дүнгээр хариуцагч буцаан өгөх үүрэгтэй гэж үзлээ.
19.Түүнчлэн тус гэрээнд зааснаар Б.Ханбаатар нь К ХХК, Б ХХК-д бетон нийлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих, бетон нийлүүлээгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг үл маргах журмаар буцаан шилжүүлэх үүргийг хүлээсэн байдаг ч үүргээ биелүүлээгүй гэж хувь тэнцүүлэн нэхэмжилж байх тул хариуцагч К ХХК-иас 95,000,000 төгрөг, хариуцагч Б.Х 95,000,000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгох нь зүйтэй.
20.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Х 95,000,000 төгрөг, хариуцагч КХХК-иас 95,000,000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч БХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 1,107,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ХХХК нараас 1,107,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН