Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 413

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Гансугар хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гүнсэл

шүүгдэгч Б.М- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л- овогт Б-ын М-т холбогдох эрүүгийн 1810017300492 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хоол үйлдвэрийн технологич мэргэжилтэй, “И-март 3” барилгад арматурчин ажилтай, ам бүл 1, Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо Арцатын 16-р гудамжны 699 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Л- овогт Б-ын М- /РД: ……………/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Б.М- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын ... тоотод хохирогч О.Д-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б.М- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч О.Д-ын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2018 оны 07 дугаар сарын 19-ний орой 22 цагийн үед гэртээ ирээд хувцсаа солиод байж байхад М- гаднаас хаалга татаж, хаалганы цоож эвдээд орж ирэхдээ тор дүүрэн архи, пиво барьсан байсан. Тухайн үед би гэртээ найз Содномтой хамт байсан. М- гэрт орж ирээд үгийн зөрүүгүй “ална” гээд ширээн дээр байсан заазуур авч дайрахад Содном миний урдуур орж зүүн гараа зүсүүлсэн. Би утсаа аваад цагдаа руу залгах гэтэл М- миний утсыг булааж аваад зуухан дээр цохиж эвдлээд хайруулын тавгаар намайг цохисон. Би гэрээс гарч зугтааж байгаад урд талын гудамжиндаа М-т баригдсан. М- миний үснээс зулгааж чирээд, толгой руу цохиход ухаан балартан унах үед тэлээгээрээ миний хоолойг боох гэж оролдсон…гэх мэдүүлэг /хх-ийн 7-10-р хуудас/,

 

Гэрч Б.С-ын мөрдөн байцаалтанд өгсөн: …Би 2018 оны 07 дугаар сарын 19-ний орой 20 цагийн үед ажлаа тараад Хүннү Молл дээр ирээд найз Даваажаргалтай уулзаж түүнийг гэрт нь хүргэж өгөх үед гадаа бороо ороод миний хувцас норчихсон юм. Би Даваажаргалын гэрт хувцсаа хатаах гээд түр тайлаад байж байхад 23 цагийн үед салсан нөхөр нь /М-/ согтуу орж ирээд бид хоёрыг хардаад намайг зодох гээд дайрсан. Би Даваажаргалтай найз нөхдийн холбоотой гэж тайлбарлах гэж хичээсэн боловч тайвширахгүй Даваажаргал бид хоёрыг зодох гээд дайрч байснаа ширээн дээр байсан заазуур хутгыг аваад миний зүүн гарын булчингийн ар хэсэгт зүссэн. Мөн Даваажаргалыг гараараа нүүр рүү нь 2-3 удаа цохисон, боож унагаагаад дээрээс нь хөлөөрөө дэвсээд байсан. Би нөхрийг /М-/ нь “боль” гэж хэлсэн боловч үгэнд орохгүй Даваажаргалыг цохиод байсан. Даваажаргал босоод гэрээсээ гараад зугтаахад нөхөр /М-/ нь түүний араас гарсан…гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

 

Гэрч П.Э-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: …2018 оны 07 дугаар сарын 19-ний орой Даваажаргал над руу залгаад “би зодуулчихлаа, танай гудамжны үзүүрт байна” гэхээр нь гэрээсээ гараад очтол хоёр жаахан охиноор түшүүлчихсэн ирсэн байсан. …Даваажаргалын зүүн талын нүд, хамар нь хөхөрч хавдсан, баруун талын гар нь хавдсан, явж чадахгүй байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №8944 дугаартай дүгнэлтэнд:

1. О.Д-ын биед хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, баруун бугуй, баруун, зүүн сарвууны цус хуралт, баруун чихний дэлбээний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 23-р хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 70-71-р хуудас/,

“Натур эмнэлэг” компьютер томографийн оношлогоо /хх-ийн 24-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 28-29-р хуудас/,

Яллагдагч Б.М- мөрдөн байцаалтанд өгсөн: …Би 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Даваажаргалын гэрт ирэхэд хоёр хүүхдийг хадам ээжтэй хамт хөдөө явуулчихсан, өөрөө байхгүй байсан. Би маргааш нь буюу 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Даваажаргалын ажил дээр нь очиход шартчихсан байдалтай байхаар нь нээх юм ярилгүй гараад явсан. Би гэртээ хариад ганцаараа 2 литрийн пиво 2 савыг уучихаад орой 22 цагийн үед дэлгүүрээс идэж уух юм аваад эхнэрийнхээ /Даваажаргал/ гэрт очтол танихгүй залуутай /Содном/ хоёулаа нүцгэн бэлгийн харьцаанд орсон бололтой байхаар нь тэр хоёрт уурлаад хэрэлдсэн. Би тухайн үед уусан пивондоо согтчихсон юм шиг байгаа юм болсон асуудлын талаар санахгүй байна. Ухаан ортол Даваажаргал тэр залуутайгаа хамт гэрээсээ гараад зугтаахаар нь би араас нь гараад очиход өөдөөс орилоод байсан. Би буцаж гэрт нь ороод хүүхдүүдийнхээ хувцсыг ухаж байгаад унтчихсан. Тэгээд нэг сэртэл цагдаа нар ирсэн байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,

Хохирогчийн өргөдөл 4-р хуудас/, хохирлын баримт /хх-ийн 63-65-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39-р хуудас/, Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо Арцатын 16-р гудамжны 699 тоотод оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 40-р хуудас/, гэрлэлийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 41-р хуудас/, урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45-р хуудас/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 48-49-р хуудас/, суурь болон бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 50-51-р хуудас/, бусад баримтууд /хх-ийн 52-61-р хуудас/ зэрэг болно.

 

          Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.М-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

          1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч Б.М- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 19-ний орой Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 16-р гудамжны 699 тоотод эхнэр О.Д-ыг  “гэртээ өөр хүнтэй хамт байсан” гэж үснээс нь зулгааж, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь О.Д-ын биед хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, баруун бугуй, баруун, зүүн сарвууны цус хуралт, баруун чихний дэлбээний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:

Хохирогч О.Д-ын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2018 оны 07 дугаар сарын 19-ний орой 22 цагийн үед гэртээ ирээд хувцсаа солиод байж байхад М- гаднаас хаалга татаж, хаалганы цоож эвдээд орж ирэхдээ тор дүүрэн архи, пиво барьсан байсан. Тухайн үед би гэртээ найз Содномтой хамт байсан. М- гэрт орж ирээд үгийн зөрүүгүй “ална” гээд ширээн дээр байсан заазуур авч дайрахад Содном миний урдуур орж зүүн гараа зүсүүлсэн. Би утсаа аваад цагдаа руу залгах гэтэл М- миний утсыг булааж аваад зуухан дээр цохиж эвдлээд хайруулын тавгаар намайг цохисон. Би гэрээс гарч зугтааж байгаад урд талын гудамжиндаа М-т баригдсан. М- миний үснээс зулгааж чирээд, толгой руу цохиход ухаан балартан унах үед тэлээгээрээ миний хоолойг боох гэж оролдсон…гэх мэдүүлэг /хх-ийн 7-10-р хуудас/,

 

Гэрч Б.С-ын мөрдөн байцаалтанд өгсөн: …Би 2018 оны 07 дугаар сарын 19-ний орой 20 цагийн үед ажлаа тараад Хүннү Молл дээр найз Даваажаргалтай уулзаж түүнийг гэрт нь хүргэж өгөх үед гадаа бороо ороод миний хувцас норчихсон юм. Би Даваажаргалын гэрт хувцсаа хатаах гээд түр тайлаад байж байхад 23 цагийн үед салсан нөхөр нь /М-/ согтуу орж ирээд бид хоёрыг хардаад намайг зодох гээд дайрсан. Би Даваажаргалтай найз нөхдийн холбоотой гэж тайлбарлах гэж хичээсэн боловч тайвширахгүй Даваажаргал бид хоёрыг зодох гээд дайрч байснаа ширээн дээр байсан заазуур хутгыг аваад миний зүүн гарын булчингийн ар хэсэгт зүссэн. Мөн Даваажаргалыг гараараа нүүр рүү нь 2-3 удаа цохисон, боож унагаагаад дээрээс нь хөлөөрөө дэвсээд байсан. Би нөхрийг /М-/ нь “боль” гэж хэлсэн боловч үгэнд орохгүй Даваажаргалыг цохиод байсан. Даваажаргал босоод гэрээсээ гараад зугтаахад нөхөр /М-/ нь түүний араас гарсан…гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

 

Гэрч П.Э-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: …2018 оны 07 дугаар сарын 19-ний орой Даваажаргал над руу залгаад “би зодуулчихлаа, танай гудамжны үзүүрт байна” гэхээр нь гэрээсээ гараад очтол хоёр жаахан охиноор түшүүлчихсэн ирсэн байсан. …Даваажаргалын зүүн талын нүд, хамар нь хөхөрч хавдсан, баруун талын гар нь хавдсан, явж чадахгүй байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №8944 дугаартай дүгнэлтэнд:

1. О.Д-ын биед хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, баруун бугуй, баруун, зүүн сарвууны цус хуралт, баруун чихний дэлбээний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 23-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

         Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “эхнэр, нөхөр” энэ хуулийн үйлчлэлд хамааруулахаар тодорхойлсон.

         Хохирогч О.Д-, шүүгдэгч Б.М- нар нь 2009 оноос эхлэн гэр бүлийн харилцаа үүсгэн амьдарч байсан гэрлэгчид байна.

 

         Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэх бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан бөгөөд шүүгдэгч Б.М- нь эхнэр О.Д-ын бие махбодид халдаж түүнийг зодсон үйл баримт тогтоогдсон.

 

        Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан байх ба, гэр бүлийн таарамжгүй харилцаа, үл ойлголцлын улмаас шүүгдэгч, хохирогч нар нь тусдаа амьдарч байсан бөгөөд хардалтын улмаас тус гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

         Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас Б.М-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргасан ба, шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

        Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэл болно.

         Шүүгдэгч Б.М- нь эхнэр О.Д-ыг зодож, хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул гэм буруутайд тооцов.

 

          Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

       

         Хохирогч О.Д- нь эрүүл мэндэд учирсан хохирол, гэм хорыг арилгахад гарсан зардалд 335.725 төгрөгийн баримт /хх-ийн 64-65-р хуудас/ ирүүлсэн ба шүүгдэгч Б.М- нь 724.000 төгрөг төлсөн /хх-ийн 82-р хуудас/ тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         2. Эрүүгийн хариуцлагын талаар.

 

        Улсын яллагчаас шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлтийг гаргасан.

         Шүүгдэгч Б.М- нь өөрөө өөрийгөө өмгөөлөн эрүүгийн хариуцлагын талаар санал гаргахдаа торгохыг ялын талаар маргаагүй.

        Шүүхээс шүүгдэгч Б.М-т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

        Шүүгдэгч Б.М- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар1 жилийн хугацаагаар хойшлуулсан ба ялтай байдал дууссан тул түүний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

        Шүүгдэгчийн хувийн байдал, “И-март 3” худалдааны төвийн барилга дээр арматурчинаар улирлын чанартай ажил эрхэлдэг, ба түүний цалин хөлс, орлого олох боломж, хүүхдүүддээ сар болгон амьжиргааны зардал төлөх боломж зэргийг харгалзан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

        Шүүгдэгч Б.М- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Б.М- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй.