2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/10647

 

 

 

2025 12 11 192/ШШ2025/10647

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь: 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Т Д Бнарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Бхамтран өмчлөх дундын эд хөрөнгийн өөрт ногдох хэсэг болох 387,670,528 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 237,670,528 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 150,000,000 төгрөгийг хариуцагч Х.Д2025 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 110,000,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 15,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар үнийн дүн болон төлөх хугацаан дээр тохирч эвлэрснийг баталсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Х.Д 105,300 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Б олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ  Д.ДАВААСҮРЭН