Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 422

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Гансугар хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Алтанцэцэг,

шүүгдэгч /хохирогч/ Х.У-, Б.Д- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С- овогт Х-гийн У-, Н- овогт Б-гийн Д- нарт холбогдох эрүүгийн 1810013380421 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геофизикийн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 9 дүгээр гудамжны 250 тоотод бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 9 дүгээр хороо 33 дугаар байрны 15 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, С- овогт Х-гийн У- /РД:…………/

2. Монгол улсын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Алтай 3 дугаар гудамжны 271 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Н- овогт Б-гийн Д- /РД:…………./

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Х.У- нь 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” шатахуун түгээх станцын орчимд хохирогч Б.Д-тай “замын хөдөлгөөнд аятайхан оролцсонгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж харилцан зодолдож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Д- нь 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” шатахуун түгээх станцын орчимд хохирогч Х.У-тай “замын хөдөлгөөнд аятайхан оролцсонгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж харилцан зодолдож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

         

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Х.У-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Б.Д-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.Д-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

Хохирогч Х.У-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Харилцан нэгнээсээ хохирол нэхэмжлэхгүй. Би хохирлын зөрүү 100.000 төгрөг Д-д төлсөн гэв.

            Хохирогч Б.Д-ын мөрдөн байцаалтанд өгсөн: …2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 11 цагийн үед эхнэр Б-ын хамт өөрийн 85-40 УНН улсын дугаартай цэнхэр өнгийн “Киа Пронтер” маркийн автомашинтайгаа Гурвалжингийн гүүр даваад чигээрээ гэрлэн дохиотой уулзвар руу дөхөөд 1 дүгээр эгнээгээр явж байтал зүүн талаас буюу 2 дугаар эгнээнээс гэнэт Крантай машин шахаж орж ирэхээр нь би зогсож урдаа гаргачихаад “...” колонк руу түлш авах гээд ороход нөгөө машин явж байсан. Би цонхоороо “Яаж яваад байгаа юм бэ” гэхэд жолооч нь “Буугаад ир чи” гээд боолт тайлдаг засварын том түлхүүр бариад буугаад ирсэн. Би ч бас машинаасаа буугаад “Чи өөрөө яаж яваад байгаа юм бэ” гээд маргалдаад байж байтал эхнэр Б- “Яах гэсэн юм бэ, больцгоо” гээд намайг хорьсон. Крантай машинаас хамт явж байсан бэлтгэлийн цамцтай хүн У- хүрз барьж ирчихээд “Чамайг алаад булаад хаячихая” гэсэн. Тэгээд хоёулаа дайраад эхэлсэн. Хэсэг хэрэлдэж байгаад салаад байж байтал У- Уламбаясахын барьж байсан том түлхүүрийг барьчихсан миний нуруу руу цохисон. Би ачаан дээр байсан том рензиныг аваад нурууг нь давуулаад У-ыг зөрүүлээд дал мөр рүү нь хавсарч цохисон. Тэгтэл рензин нүд рүү нь шавхуурдчихсан юм шиг байсан. “Нүд рүү цохьчихлоо, чи хүн хайрлаж цохисонгүй” гээд түргэн тусламж, цагдаа дуудсан…гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,

Хохирогч Х.У-ын мөрдөн байцаалтанд өгсөн: …2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 11 цагийн үед дүү Уламбаясахтай хамт “Кантр” маркийн машинтай явж байгаад “...” шатахуун түгээх станц руу түлш авах гээд хурдаа хастал урдуур пронтер маркийн машин хааж зогссон. Тэр машины жолооч манай дүүтэй хэрэлдээд байх шиг байсан. Нөгөө машины жолооч /Д-/ хар өнгийн төмөр шиг зүйл гартаа барьж буугаад, цаанаас эхнэр нь бололтой нэг эмэгтэй /Б-/ хамт бууж ирсэн. Дүү Уламбаясах өөдөөс нь засварын түлхүүр бариад байхаар нь би хүрз бариад буусан. Намайг очиход дүү Уламбаясах, тухайн жолоочтой /Даваанятай/ маргалдаж байсан ба “чи муу хүрз барьж яах гэж байгаа юм бэ” гээд хоолой руу гараараа түлхсэн. Би “Яаж байна” гээд дөхөхөд эхнэр нь /Б-/ дундуур ороод болиулах гээд байсан. Би хүрзээ машиныхаа урд талд тавиад Д-тай маргалдахад тэрээр төмрөөрөө далайгаад цохиход нь би зүүн гараараа хаагаад “яая” гээд доошоо суусан. Тэр үед Уламбаясах Д-тай барилцаад авахад нь би Уламбаясахын гараас хаягдсан түлхүүрийг аваад Д-ын нуруу руу нь 2-3 удаа цохисон. Д- Уламбаясахаас салаад эргэж хараад барьж байсан зүйлээрээ миний нүүр рүү цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

Гэрч Х.У-ын мөрдөн байцаалтанд өгсөн: …2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Гурвалжингийн гүүр уруудаад “...” шатахуун түгээх станц руу ороод зогсоход урдуур 85-40 УНН улсын дугаартай “Киа Пронтер” маркийн автомашин шахаж зогссон. Жолооч нь гээд 40 орчим насны эрэгтэй хүн /Д-/ бууж ирээд хоёр гараа зангидаад амандаа “ална” гээд байх шиг байсан. Тэгснээ машинаасаа буугаад “чи дүрмээрээ яв л даа, чиний буруу ш дээ” гэхээр нь “хуцаад байгаарай” гэхэд зүүн гараа ардаа аваад байсан. Эхнэр нь /Б-/ Д-ыг тэвэрч гарыг нь бариад байхаар нь “гартаа юм бариад байна” гэж бодоод машинд байсан 22 түлхүүр автал ах У- машинаас буугаад ирсэн. Д- манай ахын хоолойг багалзуурдаад түлхэхээр нь бид хоёр ямар ч хариу үйлдэл өгөөгүй. …Д- У-ын эрүү рүү цохихоор нь миний уур хүрээд түүнийг бариад авахад  пүрш шиг зүйлээр миний зүүн мөрөн дээр цохиход нь би баруун хөлөөрөө гуя орчимд нь өшиглөсөн. …У- “хөөе намайг цохичихлоо” гэхээр нь хартал зүүн нүдний доороос нь цус гоожиж байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

Гэрч Н.Б-ын  мөрдөн байцаалтанд өгсөн: …2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 11 цагийн үед Гурвалжингийн гүүрний “...” колонкийн хавьд нөхөр Д-тай хамт 85-40 улсын дугаартай “Пронтер” машинтай явж байхад цагаан өнгийн ачаан дээрээ крантай машин хажуу талаас шахаж орж ирээд яваад өгсөн. Нөхөр Д- машинтайгаа араас нь гүйцэж очоод “...” колонк дотор орж зогссон. Д- очоод “Та нар яагаад шахаж орж ирээд байгаа юм бэ" гэхэд "Яасан зүгээр л явж байна ш дээ” гээд хэрэлдээд байсан. Жолооч /Уламбаясах/ нь машины түлхүүр бариад, хажууд нь сууж байсан хүн /У-/ нь хүрз бариад буугаад ирсэн. Тэр хоёр “Чамайг алаад булаад хаяна шүү” гэж хэлсэн. Хэн нь хэлснийг санахгүй байна. Д- түлхүүр барьсан жолоочтой /Уламбаясах/ нь барилцаад авсан. Би нөхөр Д-ыг салгах гэж байхад У- хүрзээ тавиад жолоочийн /Уламбаясах/ барьж байсан түлхүүрээр Д-ын нуруу руу цохисон. Хоёр хүн дайраад байхаар нь Д- машинаасаа хар өнгийн рензин шиг юм аваад У-ын нуруу руу цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

Гэрч Х.С-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: …2018 оны 05 дугаар сарын 24-ний өглөө У- “дүү Уламбаясахтай Гурвалжингийн гүүр орж юм авна” гээд гарсан. …У- зүүн нүдээ бэнтээр боосон байдалтай орж ирэхээр нь юу болсон талаар асуухад “Уламбаясахтай нэг хүн маргалдаад бие биенээ бариад авсан. Тэгэхээр нь машинаас буутал тэр хүн /Д-/ нүд ийм болгочихлоо. Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлчихээд ирлээ” гэсэн. Би У-ын зүүн нүдээ боосон бэнтийг автал нүдний алим улаан болоод, хөхрөөд хавдсан байдалтай байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

Гэрч Б.С-ын мөрдөн байцаалтанд өгсөн: …2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 11 цагаас 11.30 минутын үед цагаан болон цэнхэр өнгийн портер маркийн хоёр машин манай шатахуун түгээх станц руу ордог замыг хаагаад зогсчихсон байсан. Цэнхэр портер урд талд нь жишүү байрлалтай цагаан өнгийн портер маркийн машин нь хойно нь зогсож байсан. Тэр хоёр машины баруун талд 3 эрэгтэй хүн маргалдаад, бие биеийгээ “аятайхан явчихгүй, шахаад” гээд байсан. …Цагаан өнгийн машины жолооч болон түүнтэй хамт явж байсан хоёрын нэг нь гартаа богино иштэй хүрз, нөгөө нь гартаа машины засварын нилээн том түлхүүр барьчихсан, харин цэнхэр өнгийн автомашины жолооч эрэгтэй гартаа никель гадаргуутай, 20-30см урттай сунадаг пүрш барьчихсан зогсож байсан. Том түлхүүр барьсан эрэгтэй нь пүрш барьсан эрэгтэйг заагаад “энэ намайг цохичихлоо шүү дээ” гэхээр нь хартал том түлхүүр барьсан эрэгтэйн зүүн нүд нь дов болтлоо хавдаад, зүүн хөмсөгниий дээд талд нь язраад тэр шархнаас нь цус гоожиж байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 79-80-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №6694 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Х.У-ын биед зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн шууны дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн шанаанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 24-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №6710 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Д-ын биед баруун шуунд зулгаралт, баруун зүүн дал, нурууны дунд хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 27-р хуудас/,

 

Яллагдагч Х.У- мөрдөн байцаалтанд өгсөн: …2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 11 цагийн үед дүү Уламбаясахын “Кантр” маркийн автомашинаар Сонгинохайрхан дүүрэг Гурвалжингийн гүүр даваад ертөнцийн зүгээр урагшаа уруудаад явж байгаад гүүрний урд талын уулзвар дээр баруун гар талаас хөх өнгийн “Киа Пронтер” маркийн машин шахсан. Урдуур орох гэхээр нь манай дүү Уламбаясах жолоо барьж явсан болохоор тэр машиныг урдуураа оруулаагүй. Уулзвар нэвтрээд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” шатахуун түгээх станц руу орох гээд баруун гар тийшээ эргэх гэтэл уулзвар дээр шахаад байсан хөх өнгийн “Киа Пронтер” маркийн машин зүүн талаас шахаж орж ирээд урд хааж зогссон. Тэгснээ тэр машины жолооч Д- гартаа хар өнгийн, 80-90 см орчим урттай, төмөр пүрш барьчихсан бууж ирэхээр нь дүү Уламбаясах мөн буусан. Д-ын машинаас нэг эмэгтэй хүн /Б-/ бууж ирээд орилох шиг болохоор нь би машины кабины шалан дээр байсан хүрзийг бариад буусан. Д- намайг харсанаа ‘чи хүрзээр яах гэж байгаа юм бэ” гээд над руу ирээд нэг гараараа хоолой боох гэж байгаа юм шиг хүзүүнд тулгаж цохисон. Би “яаж байна” гээд хойшоо ухартал Уламбаясах, Д- хоёр маргалдаад урагшаа явсан. Би хүрзээ машиныхаа урьд тавьчихаад тэдний хойноос очоод “чи өөрөө эхэлж машинаараа шахчихаад” гээд маргаанд нь оролцтол Д- “чи ямар сүртэй юм бэ, хүмүүс оруулчихдаг шүү дээ” гэхээр нь “чи зөв буруугаа шүүлгэх гэж байгаа бол цагдаа дууд” гэхэд “цагдаа дууд” гээд байсан. …Би Д-д “чи наад гартаа барьсан төмрөөрөө хүн цохичихоод хариуцлагаа хүлээж чадах юм уу” гэхэд тэрээр их уур нь хүрсэн бололтой “ална шүү” гэж занаж байснаа баруун гараа далайгаад төмөр пүршээрээ намайг цохих гээд савахаар нь би зүүн гараараа хаахад пүрш зүүн гарын шууг оносон. Би зүүн шуу тохойгоо дараад ёолоод доошоо суутал Уламбаясах Д-тай барьцалдаад авсан. Би суугаад босохдоо газар унасан байсан машины засварын түлхүүрийг аваад баруун гараараа Д-ын нуруу орчимд 2-3 удаа цохисон. Д- эргэж хараад нөгөө төмөр пүршээрээ миний зүүн чамархай, нүд орчимд 1 удаа цохиход зүүн нүдний доод зовхи язарч цус гараад, овойгоод хавдсан. Би “нүд рүү цохичихлоо, цагдаа дуудаарай” гэж орилоод нүдээ дараад суусан. Энэ үед колонкийн ажилтан Солонго “хүн аллаа шүү дээ” гээд орилоод, надад сальфетка авчирч өгсөн. Б- “манай энэ дандаа уурнаасаа болдог юм, амьдрал адилхан л хэцүү байгаа шүү дээ, тохиролцъё, нүд чинь яаж байна, 150.000 төгрөг өгье” гээд гуйгаад байхаар нь “тийм юм байхгүй, цагдаа, шүүхээрээ шийдүүлнэ” гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 54-55, 93-р хуудас/,

 

Яллагдагч Б.Д- мөрдөн байцаалтанд өгсөн: …2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 11 цагийн үед эхнэр Б-ын хамт өөрийн 85-40 УНН улсын дугаартай цэнхэр өнгийн “Киа Пронтер” маркийн машинтайгаа дүүргийн Оргил худалдааны төв рүү эхнэрийг ажилд нь хүргэж өгөх гээд Гурвалжингийн гүүр даваад чигээрээ гэрлэн дохиотой уулзвар руу дөхөөд 1 дүгээр эгнээгээр явж байтал, зүүн талаас 2 дугаар эгнээнээс гэнэт Крантай машин шахаж орж ирэхээр нь би зогсож, урдаа гаргачихаад “...” колонк руу түлш авах гээд ороход нөгөө машин явж байсан. Би цонхоороо “яаж яваад байгаа юм бэ” гэхэд Уламбаясах “буугаад ир чи” гээд боолт тайлдаг засварын том түлхүүр бариад буугаад ирсэн. Би машинаасаа буугаад “чи өөрөө яаж яваад байгаа юм бэ” гээд маргалдаад байж байтал эхнэр Б- ирээд “яах гэсэн юм бэ, больцгоо” гээд намайг хорьсон. Крантай машинаас хамт явж байсан У- нь хүрз бариад бууж ирээд “чамайг алаад булаад хаячихая” гэсэн. Тэгээд хоёулаа дайраад эхэлсэн. Хэсэг хэрэлдэж байгаад салаад байж байтал У- нь Уламбаясах барьж байсан том түлхүүрийг барьчихсан миний нуруу руу цохисон. Тэгэхээр нь би ачаан дээр байсан том рензиныг аваад У-ыг зөрүүлээд дал мөр рүү нь хавсарч цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 60, 94-р хуудас/,

Хохирогчийн өргөдөл /хх-ийн 3-р хуудас/, “Med Trauma” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээ /хх-ийн 25-р хуудас/, хохирлын баримт /хх-ийн 31-32, 62-р хуудас/,

Шүүгдэгч Х.У-ын хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 63-р хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 64-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 65-р хуудас/, Баянгол дүүргийн 9-р хороонд түр оршин суух Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 66-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 96-р хуудас/,

Шүүгдэгч Б.Д-ын хувийн байдалтай холбоотой баримтууд тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай тодорхойлолт /хх-ийн 68-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 69-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 84-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 95-р хуудас/ зэрэг болно.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.У-, Б.Д- нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэрэгт цугларсан баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шилжлэн судалж дүгнэхэд:

 

  1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.Д- нь 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” шатахуун түгээх станцын ойролцоох замд “Киа Пронтер” маркийн автомашин жолоодож явахдаа “Кантр” маркийн автомашины жолооч Х.У-тай “Замын хөдөлгөөний дүрмээр явсангүй, шахаж явлаа” гэх шалтгаанаар маргалдан улмаар хохирогч Х.У-ыг кабелын гаднах хамераар цохиж “зүүн нүдний зовхины зөөлөн  эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн шууны дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн шанаанд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг учруулж, шүүгдэгч Х.У- нь төмөр түлхүүрээр хохирогч Б.Д-ыг цохиж “баруун шуунд зулгаралт, баруун зүүн дал, нурууны дунд хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулан харилцан зодолдсон болох нь:

 

Хохирогч Б.Д-ын …Би цонхоороо “Яаж яваад байгаа юм бэ” гэхэд Уламбаясах “Буугаад ир чи” гээд боолт тайлдаг засварын том түлхүүр бариад буугаад ирсэн. Би ч бас машинаасаа буугаад “Чи өөрөө яаж яваад байгаа юм бэ” гээд маргалдаад байж байтал Б- бууж ирээд “Яах гэсэн юм бэ, больцгоо” гээд намайг хорьсон. Крантай машинаас хамт явж байсан У- хүрз барьж ирчихээд “Чамайг алаад булаад хаячихая” гэсэн. …У- жолоочийн барьж байсан том түлхүүрийг барьчихсан миний нуруу руу цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,

 

Хохирогч Х.У-ын … Д-тай “чи муу хүрз барьж яах гэж байгаа юм бэ” гээд хоолой руу гараараа түлхсэн. Би “Яаж байна” гээд дөхөхөд Б- дундуур ороод болиулах гээд байсан. …Д- төмрөөрөө далайгаад цохиход нь би зүүн гараараа хаагаад “яая” гээд доошоо суусан. …Би Уламбаясахын гараас хаягдсан түлхүүрийг аваад Д-ын нуруу руу 2-3 удаа цохиход барьж байсан зүйлээрээ миний нүүр рүү цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

 

Гэрч Х.У-ын …Машинаасаа буугаад “чи дүрмээрээ яв л даа, чиний буруу ш дээ” гэхээр нь “хуцаад байгаарай” гэхэд зүүн гараа ардаа аваад байсан. Б- нь Д-ыг тэвэрч гарыг нь бариад байхаар нь “гартаа юм бариад байна” гэж бодоод машинд байсан 22 түлхүүр автал ах У- машинаас буугаад ирсэн. Д- манай ахын хоолойг багалзуурдаад түлхэхээр нь бид хоёр ямар ч хариу үйлдэл өгөөгүй. …Д- У-ын эрүү рүү цохихоор нь миний уур хүрээд Д-ыг бариад авахад тэрээр пүрш шиг зүйлээр миний зүүн мөрөн дээр цохиход нь би баруун хөлөөрөө гуя орчимд нь өшиглөсөн. …У- “хөөе намайг цохичихлоо” гэхээр нь хартал зүүн нүдний доороос нь цус гоожиж байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

 

Гэрч Н.Б-ын …Д- очоод “Та нар яагаад шахаж орж ирээд байгаа юм бэ" гэхэд У- "Яасан зүгээр л явж байна ш дээ” гээд хэрэлдээд байсан. Уламбаясах нь машины түлхүүр бариад, У- нь хүрз бариад буугаад ирсэн. Тэр хоёр “Чамайг алаад булаад хаяна шүү” гэж хэлсэн. …Д- Уламбаясахтай барилцаад авахаар нь салгах гэж байхад У- хүрзээ тавиад Уламбаясах барьж байсан түлхүүрээр Д-ын нуруу руу цохисон. Хоёр хүн дайраад байхаар нь Д- машинаасаа хар өнгийн рензин шиг юм аваад У-ын нуруу руу цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

 

Гэрч Х.С-гийн …У- зүүн нүдээ бэнтээр боосон байдалтай орж ирэхээр нь юу болсон талаар асуухад “Уламбаясахтай нэг хүн маргалдаад бие биенээ бариад авсан. Тэгэхээр нь машинаас буутал Д- нүд ийм болгочихлоо. Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлчихээд ирлээ” гэхээр нь У-ын зүүн нүдээ боосон бэнтийг автал нүдний алим улаан болоод, хөхрөөд хавдсан байдалтай байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

 

Гэрч Б.С-ын …Цагаан өнгийн машины жолооч болон түүнтэй хамт явж байсан хоёрын нэг нь гартаа богино иштэй хүрз, нөгөө нь гартаа машины засварын нилээн том түлхүүр барьчихсан, харин цэнхэр өнгийн автомашины жолооч эрэгтэй гартаа никель гадаргуутай, 20-30см урттай сунадаг пүрш барьчихсан зогсож байсан. Том түлхүүр барьсан эрэгтэй нь пүрш барьсан эрэгтэйг заагаад “энэ намайг цохичихлоо шүү дээ” гэхээр нь хартал том түлхүүр барьсан эрэгтэйн зүүн нүд нь дов болтлоо хавдаад, зүүн хөмсөгний дээд талд нь язраад тэр шархнаас нь цус гоожиж байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 79-80-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №6694 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Х.У-ын биед зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн шууны дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн шанаанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 24-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №6710 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Д-ын биед баруун шуунд зулгаралт, баруун зүүн дал, нурууны дунд хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 27-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан  баримтуудаар Б.Д- нь Х.У- нар харилцан зодолдож бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримтанд дүгнэлт хийхэд Монгол улсын Үндсэн хууль Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг шинжийг хангаж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Х.У-, Б.Д- нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, хохирогч Б.Д-, Х.У- нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлсэн, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ шүүгдэгч нь илэрхийлснээр /хх-ийн 103-104-р хуудас/ 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 82 дугаартай прокурорын саналаар Х.У-, Б.Д- нарт холбогдох эрүүгийн 1810013380421 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Х.У-, Б.Д- нар нь харилцан зодолдож, хүний хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдож байх  тул гэм буруутайд тооцож, тэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Х.У-, Б.Д- нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

   Шүүхээс шүүгдэгч Х.У-, Б.Д- нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч Х.У-, Б.Д- нарын хөрөнгө болон цалин хөлс, бусад орлого олох боломжтой холбоотой баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоогоогүй болно.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.У-, Б.Д- нарт мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Хохирогч Х.У- нь “эмчилгээний зардлын зөрүүнд 100.000 төгрөг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж, хохирогч Б.Д- нь “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт тус тус мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Х.У-, Б.Д- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.