2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/10706

 

 

 

 

 

 

 

 

2025 12 12

192/ШШ2025/10706

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, шүүгч В.Амартүвшин, Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн дүгээр хороо,  дугаар хороолол, ЭБӨЧтоотод оршин суух,  регистрийн дугаартай, Бовогт Д Мв,

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн  дугаар хороо, Орхон  дугаар гудамж,  тоот хаягт байрлах,  регистрийн дугаартай, О ХХК,

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн  дугаар хороо,  дүгээр хороолол, гудамж,  тоот хаягт оршин суух, регистрийн дугаартай, Ховогт Бын Мч,

 

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн дугаар хороо, Жаргалант гудамж,  тоот хаягт оршин суух,  регистрийн дугаартай, Х овогт Өхын Н

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн  дугаар хороо, дүгээр хороолол,  тоот хаягт оршин суух,  регистрийн дугаартай Б овогт Ггийн Ц

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн  дугаар хороо, Яармагийн гудамж,  тоот хаягт оршин суух,регистрийн дугаартай, А н овогт Багийн М нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Баянгол дүүргийн  дугаар хороо, Орхоны  дугаар гудамж, тоот хаягт байрлах,  регистрийн дугаартай, Х ХХК,

 

Хариуцагч:Баянгол дүүргийн  дугаар хороо, Амарсанаагийн гудамж,  тоот хаягт оршин суух, регистрийн дугаартай, С овогт Б Бд,

 

Хариуцагч:Баянгол дүүргийн  дугаар хороо, Орхоны  дугаар гудамж,  өргөтгөлийн тоот хаягт байрлах, Ч НҮТББ /РД: 

 

Хариуцагч:Баянгол дүүргийн дугаар хороо,  дүгээр хороолол, Ж хутагт Д ХД тоот хаягт оршин суух, Б овогт Гнгийн Өн /Р/ нарт холбогдох,

 

Барилгын орц гарцыг нээж, цахилгаан эрчим хүчний холболтыг буцаан залгахыг хариуцагч нарт даалгаж, учирсан хохиролд 30,000,000 төгрөг гаргуулах, Д.М 2,370,124 төгрөг, ОХХК-иас 908,338 төгрөг, Б.Мс 536,232 төгрөг, Г.Ц 322,120 төгрөг, Б.М 78,708 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Мч, Б.М

нэхэмжлэгч Д.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,

нэхэмжлэгч ОХХК-ийн төлөөлөгч Т.У

нэхэмжлэгч Ө.Н Г.Ца нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М

хариуцагч Б.Б

хариуцагч ХХХК-ийн төлөөлөгч Б.Б

хариуцагч Г.Ө

хариуцагч ЧНҮТББ-ын төлөөлөгч Г.Ө

хариуцагч нарын өмгөөлөгч Г.Г, С.Ц

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Энар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.МОчир огтлогч ХХК, Б.Мя Г.Ц Ө.Но Б.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн  дугаар хороо, Орхоны  дугаар гудамж,  тоот байр буюу Хнэртэй барилгын өргөтгөлийн 3 давхрын өмчлөгч болох нэхэмжлэгч нар иргэн Б.Б ХХК нараас шууд болон түүнээс худалдан авсан иргэнээс дамжуулан хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй ус, дулаан, цахилгаан гээд хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд байх үндсэн хэрэглээ хангагдсан бүрдэл бүхий, өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй хөрөнгө худалдан авч, хууль ёсны өмчлөгчид болсон. Гэтэл хариуцагч нар нийлж барилгын орц гарцыг 2024 оны 5 дугаар сард хааж, нэхэмжлэгч буюу өмчлөгч нарын хууль ёсны эрх ашгийг ноцтой хохироосон. Тодруулбал, барилгын орц гарцыг хааснаар бидний үйлчлүүлэгч нар орж ирэхээсээ илт төвөгшөөж, түрээс болон борлуулалтын орлого огцом багасаж, орлого буурч, нэхэмжлэгч бид банкны зээл төлбөрөө төлж чадахгүй болж маш их хохирол хүлээж байтал 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр цахилгаан хангамжийг дур мэдэн тасалж бид бүхний үйл ажиллагаа бүр мөсөн зогссон. Нэхэмжлэгч нарыг үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсны дараа хариуцагч нар биднээс дулааны засвар үйлчилгээ болон цахилгаан хангамжийн нэмэлт ажлын хөлс нэрээр үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэж, эцэст нь орц гарцыг хаасан. Үүнээс болж, тус барилгын 3 давхрын эзэмшигч, өмчлөгч нар аргаа бараад галын аюулгүй байдлын үед ашиглах хаалгаар орж, гарч байгаа. Хэрвээ одоогийнх шиг ийм орц гарцыг хаасан, галын аюулгүй байдлын үед ашиглах хаалгаар орж гардаг, өөрийн гэсэн цахилгааны холболтгүй үл хөдлөх хөрөнгө байсан бол хэзээ ч худалдаж авахгүй байх байсан. Орц гарцтай холбоотой асуудлын хувьд нэхэмжлэгч талын гаргаж өгсөн барилгын зургаар тухайн орц гарц хаалт маягаар байгаагүй, харин коридор шиг харагдаж байсан нь харагдана. Хохиролтой холбоотой асуудлын хувьд нэхэмжлэгч нарын бизнесийн үйл ажиллагаа доголдож, зарим нь түрээсийн үйл ажиллагаа явуулж ашиг олдог байсан ч түрээслэгчид нь гараад явсан. Иймд Баянгол дүүргийн дугаар хороо, Орхоны  дугаар гудамж,тоот байр буюу Х барилгын өргөтгөлийн 3 давхрын орц гарцыг нээхийг хариуцагч нарт даалгаж, орц гарц хааж, цахилгаан эрчим хүч санаатай тасалсан үйлдлийн улмаас 6 нэхэмжлэгчийн бизнес болон түрээсийн үйл ажиллагаанаас олох байсан орлогыг хамгийн багаар нэг өрөөний нэг сарын түрээс 500,000 төгрөгөөр, 6 нэхэмжлэгч бүрээр 2024 оны 5 дугаар сараас 2025 оны 3 дугаар сарыг дуустал хугацаагаар тооцон хохиролд 30,000,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цахилгааны холболтыг буцаан залгасан учир цахилгаан эрчим хүчний хэрэглээний холболтыг буцаан залгахыг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Хариуцагч ХХХК-ийн төлөөлөгч, хариуцагч Б.нд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х ХХК нь Баянгол дүүргийн дугаар хороо, Амарсанаагийн гудамж, тоот хаягт байрлах, хувийн сууц болон үйлчилгээний зориулалттай барилгыг /А блок/ 2009 онд барьж ашиглалтад оруулсан бөгөөд 2014 онд Хаан банкнаас зээл авч, тус төвтэй зэргэлдээ газар дээр буюу Баянгол дүүргийн  дугаар хороо, Орхоны  дугаар гудамж  тоот хаягт байрлах,блокыг барьж ашиглалтад оруулсан. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нарын барилгын орц, гарц нээлгэх шаардлагын тухайд Х ХХК нь 2008 онд ХХК-иар А блокын барилгын эскиз болон ажлын зургийг зуруулж батлуулсан ба энэ зурганд Б барилга тал руу харсан давхрууд нь бүгд цонхтойгоор зурагдаж, зургийн дагуу тус барилга баригдсан. Хатан сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бд би 2014 онд Т ХХК-иар Б блок барилгын эскиз болон барилгын зургийг зуруулж, тус зургийн дагуу барилга баригдсан. Уг батлагдсан зурагт Б барилгын төв орц Орхоны 6 дугаар гудамж руу буюу хойд зүг рүү харсан байдлаар тусгагдсан. Б блок барилга нь тус зургийн дагуу А блок барилгатай, 3 давхрын гарцаар холбогдох ямар нэгэн хаалга төлөвлөгдөөгүй. Ха ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бн хүү О.Түмэнбаяр нь Б блокын 3 давхарт үл хөдлөх хөрөнгөтэй байсан ба тус хоёр барилга нь нэг гэр бүлийн өмч байсан учраас А блокын зүүн талын Б барилга руу харсан цонхыг гарц болгон өөрчилж түр ашиглаж байсан. Өөрөөр хэлбэл, тус хоёр барилгын өмчлөгчдийн харилцан хамаарлаас үүдэж, түр гарц нээсэн байсан. О.Т нь тус үл хөдлөх хөрөнгөө бусдад шилжүүлсэн ба үүнээс хойш Хатан сүлжээ ХХК Б блок барилгатай ямар нэгэн хамааралгүй болсон. Үүнтэй холбоотойгоор 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Хатан сүлжээ төвийн Б блок барилгын 3 давхрын өмчлөгчдийн хурлаар тус түр гарцыг хаах тухай мэдэгдэж, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 5 дугаар гудамж 16, 16б барилгынхаа үндсэн гарцаар орж, гарч байхаар шийдвэрлэсэн. Ингээд 2024 оны 5 дугаар сард түр гарцаар ашиглаж байсан А барилгын цонхны хэсгийг хаасан. Нэхэмжлэгч нар тус цонхны хэсгийг хаасан шийдвэрийг эсэргүүцэж, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэст гомдол гаргасан бөгөөд Баянгол дүүргийн Онцгой байдлын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 24/13 тоот дүгнэлтээр цаашид барилгын анхны зураг, төсөл, зориулалтын дагуу ашиглах нь зүйтэй гэсэн хариу ирүүлсэн. Тодруулбал, 2014 онд баригдсан Б блок барилгын 3 давхарт хаалга төлөвлөгдөөгүй зурагдсан байдлаар ашиглах нь зүйтэй гэсэн хариуг өгч нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй орхисон. Түүнчлэн, нэхэмжлэгч нар нь Хяналт шалгалтын газарт уг асуудлаар гомдол гаргасан бөгөөд тус газрын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/1099 тоот хариу бичгээр гомдолд дурдагдсан орц, гарц хаасан, хажууд дур мэдэн шилэн өргөтгөл хийсэн гэх асуудал нь тус барилгын захиалагч иргэн Б.Б үйлчилгээтэй амины орон сууцны өргөтгөл Тоонот Гранд ХХК-ийн боловсруулсан TG13-09/01 шифртэй зураг төслөөр барьж гүйцэтгэсэн бөгөөд зураг постыг 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Монголын барилгачдын зөвлөх үйлчилгээний корпорацийн экспертийн 55 дугаартай дүгнэлтээр баталгаажуулсан ажлын зургийн 8 дугаар хуудасны 3-4 давхрын байгуулалтад хаалга төлөвлөөгүй байна. Иймд тухайн шилэн хаалт хэсэгт үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байх бөгөөд холбогдох норм, стандартын зөрчилгүй байна гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч нар 2014 онд батлагдсан зургийн дагуу тус барилгын төв орцоороо орцгоож үйл ажиллагаа нь тасралтгүй жигд явагдаж байгаа. А ба Б барилгын хоорондох 3 дугаар давхрын түр гарцыг ашиглаж байсан үед ХХХК-ийн харуулын алба болон үйлчилгээний ажилтнууд Б байрны 3 дугаар давхрын эд хөрөнгийг хамгаалж, үйлчилгээ цэвэрлэгээг хийдэг байсан. Гэтэл байгууллагын дотоод журмыг зөрчиж архидан согтуурах, албан байгууллага дээрээ хонож өнжих асуудлыг гаргаж байсан учраас Х ХХК-ийн дотоод журмын дагуу 08.00-22.00 цаг хүртэл ажиллахыг шаардахад Т.Учрал тэргүүтэй хүмүүс өөрийнхөө хөрөнгөд яасан ч яадаг юм, өөрийнхөө үндсэн орц гарцаа нээлгүүлмээр байна А байрнаас Б байр луу дамждаг түр гарцаа хаа гэж шаарддаг байсан. Б блокийн барилга нь зургийн дагуу хойд зүг рүү харсан төв гарцтай бөгөөд А болон Б барилгын хооронд орц, гарц төлөвлөгдөөгүй болох нь барилгын эскиз болон ажлын зурагнаас тодорхой харагдаж байгаа ба нэхэмжлэгч нар уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй байна. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар өмчлөгч нь өөрийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй байхаар заасан бөгөөд Хатан сүлжээ ХХК-ийн өмчлөгчийн зүгээс Б барилгад гаргасан түр гарцыг ҳаах нь түүний ашиг сонирхолд нийцэж байна. Түүнчлэн, Хатан сүлжээ ХХК нэхэмжлэгч нарт зориулж өөрийн А барилгаар дамжуулан Б барилга руу нэвтрүүлэх үүргийг ямар нэгэн байдлаар огт хүлээгээгүй. Б.Бадамханд миний бие Хаан банкнаас авсан зээлээ төлж чадахгүйд хүрсэн тул тус 3 давхрын талбайг 11 өрөө болгон хэсэгчлэн зарж өр төлбөрөө өгсөн. Ингээд 11 өрөө буюу олон өмчлөгчтэй болсон тул холбогдох газруудтай гэрээ хийж, хэрэглээний зардлыг төлж байх зорилгоор Чандмань эрдэнийн хур ТББ-ыг байгуулж, хүү О.Түмэнбаярын нэр дээрх техникийн нөхцөлийг Ч ТББ-ын нэр дээр шилжүүлж, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 15/00505/22 тоот техникийн нөхцөлийг гаргуулсан. Үүнээс хойш 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл тус ТББ-ын нэр дээр цахилгаан түгээх гэрээ хийгдэн цахилгааны төлбөрийг өмчлөгч нараас цуглуулан, Баянгол дүүргийн Хэрэглэгчийн үйлчилгээний төвд төлсөөр ирсэн. Нэхэмжлэгч нар цахилгаан эрчим хүчний хэрэглээний холболтыг буцаан залгахыг даалгах тухай шаардлагаасаа татгалзсан тул энэ талаар өөр тайлбар хийх шаардлагагүй гэв.

 

Хариуцагч Ч НҮТББ-ын төлөөлөгч Г.Өлзийнасан шүүхэд гаргасан тайлбартаа: 13 өмчлөгчийн 7 өмчлөгч нь хуралдаж, намайг тухайн байгууллагын цэвэрлэгээ үйлчилгээ, дулаан, ашиглалтын зардлыг хариуцаж байх хүсэлт гаргасны дагуу ТББ байгуулж, миний бие хариуцан ажиллаж байсан. Эдгээр өмчлөгч нар тухайн үед байгаагүй, өөр хүмүүс байсан ба тухайн үед бие даасан эх үүсвэртэй болох шаардлагатай байсан. Ч НҮТББ болон надад орц гарцыг хаах эрх мэдэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Х сөрөг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХК 2009 онд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны, 6 дугаар гудамжид зоорьтой, 4 давхар барилгыг /А барилга/ барьж ашиглалтад оруулж, 2014 онд тус барилгын зэргэлдээ өөрийн өмчийн хашаанд зоорьтой, 4 давхар барилгыг /Б барилга/ барьсан. Уг хоёр барилга иргэн Б.Бдын буюу нэг хүний өмч байсан учраас А барилгын зүүн тийшээ харсан бүх давхрын цонхнуудыг гарц болгон ашиглаж, Б барилга руу дамжин ордог байсан. Б барилгын зураг нь анхнаасаа дамжин орох хаалгагүйгээр зурагдсан байсан. Ингээд 2014-2019 он хүртэл өөрөө хувьдаа хэрэглэж байсан бөгөөд банкны зээл төлөх боломжгүй болсон учраас хамгийн түрүүнд 1, 2 давхрын гарц болгон ашигласан ханыг битүүлсэн. 2019 оноос 2024 оны 5 дугаар сар хүртэл Б барилгын 3 давхрын цонхны хэсгийг дамжин өнгөрөх гарцаар ашиглаж ирсэн. Ингээд 2024 оны 5 дугаар сард уг дамжин өнгөрөх хэсэг буюу А байрны цонхны хэсгийг таглаж хаасан. Дээрх нэхэмжлэгч нараас 2022 оны 7 дугаар сараас 2024 оны 6 дугаар сар хүртэл миний өмч болох А байрны төв орцны гадна, дотор үүдэн хэсэг, 1-ээс 3 давхрын шат, 3 давхрын бүтэн коридорыг дамжин ашиглаж ирсэн бөгөөд 3 давхрын 11 өрөө, 4 давхрын 11 өрөө, нийт 22 өрөөг 24 цагийн турш эд хөрөнгийг нь хамгаалж, харуул хамгаалалтаар хангаж ирсэн. Нэхэмжлэгч нарын хувьд тус үнэ төлбөргүй үйлчилгээгээр хангагдаж байснаа мэдэж байсан учраас 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хурлаар уг зардлыг төлөлцөх тухай хэлэлцэж, хурлын тэмдэглэлийг надад гардуулсан. Х ХХК-ийн бүх банкны харилцах дансыг Нийгмийн даатгалын шимтгэлийн өр болон шүүхийн шийдвэрээр 2022 оны 1 дүгээр сараас өнөөдрийг хүртэл хаасан байгаа тул өөрийн охин О.Агийн данснаас ажилчдын цалинг ХС гэсэн томъёололоор олгож ирсэн. Энэ нь Хаан банкны дансны хуулгуудаар нотлогдоно. Нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасны дагуу өөрсдийн харуул хамгаалалт болон цэвэрлэгээний зардлыг хэмнэх замаар үндэслэлгүй хөрөнгөжсөн тул Х ХХК үйлчлэгчийн болон харуулын цалингийн зардлын ногдох хэсэг болох 4,225,522 төгрөгийг доорх байдлаар нэхэмжилж байна. О ХХК-иас 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ногоон зээлийн баталгааны сантай гэрээ хийсэн өдрөөс Б блокийн 307, 309, 311 тоотыг ашиглаж эхэлсэн тул түүнд ногдох 8 сарын хугацааны үйлчлэгч, харуулын хөлс 908,338 төгрөгийг, Д.Магсаржаваас 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс Б блокын 313 тоотыг ашиглаж эхэлсэн бөгөөд нийт 23 сарын цэвэрлэгээ, харуулын зардлаас түүнд ногдох 763,132 төгрөг, мөн түүний 4 давхрын 407, 413 тоотын хоёр өрөөнд хүүхдүүдийн шатрын клуб ажиллуулж 30-40 хүүхэд өдөр бүр дамжин өнгөрч ачаалал хүндрүүлдэг байсан тул цэвэрлэгээ болон харуулын зардалд ногдох 1,526,264 төгрөг, 2024 оны 4 дүгээр сараас 314 тоотыг нэг сарын хугацаанд ашигласан бөгөөд 40,364 төгрөг, 316 тоотыг нэг сарын хугацаанд ашигласан ба 40,364 төгрөгийг нийт 2,370,124 төгрөгийг нэхэмжилж байна. Г.эагаас 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 310 тоот өрөөг 10 сарын хугацаанд ашигласан бөгөөд түүнд ногдох цэвэрлэгээ, харуулын зардал 322,120 төгрөг, Б.Магчаас 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 312 тоот өрөөг 16 сарын хугацаанд ашигласан бөгөөд түүнд ногдох цэвэрлэгээ, харуулын зардал 536,232 төгрөг, Б.Мнаас 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 318 тоотыг хоёр сарын хугацаанд ашигласан бөгөөд түүнд ногдох цэвэрлэгээ, харуулын зардал 78,708 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасны дагуу гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Б.Магч, ОХХК-ийн төлөөлөгч Т.У нар сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: 100 гаруй хүн зорчиж буй үйлчилгээний барилгыг ганц орц гарцтай болгож байгаа ААН барилгын стандарт норм дүрэм зөрчиж байгаа хэлбэр юм. Бид орсон цагаасаа эхлээд Г.Ө СӨХ-ны төлбөрөө төлсөн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

Нэхэмжлэгч Б.М сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Миний бие 2023 оны 10 дугаар сард Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх баталгааны сангаас Баянгол дүүргийн 16 дугаар хорооо, Орхон 5 дугаар гудамж, 16, 16б тоот хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан. Миний бие цаг тухай бүр нь төлбөрийг төлсөөр ирсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Нэхэмжлэгч Д.М итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., нэхэмжлэгч Ө.На нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М нар сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1714 дугаар бүхий түрээсийн гэрээ, Д.М 0012830058 дугаар үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Оч ХХК-ийн 001217565 дугаар үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, ОХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ө.Норовсамбуугийн 001298826 дугаар үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Б.Мрагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Б.Мгчийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээий хуулбар, Г.Цйн 001182197 дугаар үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Г.Цйн иргэний үнэмлэхийн лавлагаа, Б.Маны үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Б.Мны иргэний үнэмлэхийн хуулбар, барилгын орц, гарц хаасан талаарх зураг, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 11/3 дугаар Х ХХК-ийн албан бичиг, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 11/5 дугаар Х ХХК-ийн албан бичиг, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, үл хөдлөх эд хөрөнгө зээлээр хуралдах, худалдан авах гэрээ, шилэн өргөтгөлийн зураг, нийтийн эзэмшлийн талбайд барьсан шилэн хананы өргөтгөлийн зураг, итгэмжлэл, Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 09/382 дугаар албан бичиг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 09/143 дугаар албан бичиг, итгэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 01/01949/25 дугаар техникийн нөхцөл, иргэн Б.Бын үйлчилгээний амины орон сууцны өргөтгөлийн зураг зэргийг,

 

Хариуцагчаас Х ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ХХХК-ийн хариу тайлбар, Чандмань эрдэнийн хур НҮТББ-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ч НҮТББ-ийн хариу тайлбар, Г.Өлзийнасангийн хариу тайлбар, Б.Бдын хариу тайлбар, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Хатан сүлжээ ХХК, Ч НҮТББ-ийн хооронд байгуулсан цахилгаан ашиглалтын гэрээ, 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн техникийн нөхцөл, Ха ХХК, Б.Бнд нарын хариу тайлбар, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 24/13 дугаар ажил гүйцэтгэх гэрээ, 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 28/2024 дугаартай Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Хатанманцуй цэцэрлэг, 266 дугаар цэцэрлэгийн барилгын гадна цахилгаан 0.4 кв-ын ЦДАШ ба ЦДКШ-ын зураг төслийн ажлын зургийн гэрээ, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хурлын протокол, Гандантэгчэнлин хийд орчмын гэр хорооллын шинэчилсэн дахин төлөвлөлтийн материал, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-аас 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт хүргүүлсэн албан бичиг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн техникийн нөхцөл, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн техникийн нөхцөл, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 15/00505/22 дугаар техникийн нөхцөл, 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн техникийн нөхцөл, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэл, Барилгын зөвлөх үйлчилгээний Эм си си си корпорейшн ХХК-иас гаргасан барилга, байгууламжийн зураг төслийн экспертизийн ерөнхий дүгнэлт, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 202458433179 дугаартай тэтгэврийн зээлийн гэрээ, 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 23370318-144/08 дугаартай цалин, хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай тогтоол, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Г.Ө World team цахим хуудаст бүртгэлтэй хаяг, фото зураг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ/BBC250114005-1 дугаартай хялбар зээлийн гэрээ, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/1099 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ХаХХК-ийн 2024 оны харуул болон үйлчлэгчийн цалин олголтын баримт, Б.Бнарын Хаан банкны MN050005005112017092 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, садан төрлийн лавлагаа, Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 09/382 дугаар албан бичиг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 09/143 дугаар албан бичиг, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хурлын протокол, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн албан бичиг, 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 01/2014 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай комиссын акт, Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргаас 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвд хүргүүлсэн албан бичиг, Хөвийн 3, 4 давхрын түрээслэгч, эзэмшигчдийн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэл, Khastuil ХХК-иас 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд ирүүлсэн тодорхойлолт, иргэн Б.Бн үйлчилгээний амины орон сууцны ажлын зураг, Х ХХК-ийн үйлчилгээний конторын барилга /эскиз/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШЗ2022/14812 дугаар захирамж зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүхээс хариуцагч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 192/ШЗ2025/08801 дугаар захирамжийн дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс, гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 24/13 дугаартай дүгнэлтийн хуулбар, Монгол улсын Эрчим хүчний яамны 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 7/4353 дугаар албан бичиг, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг хяналт шалгалтын газраас 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01/1116 дугаар Б.Мхүргүүлсэн албан бичиг, бүртгэл хяналтын карт, Нийслэлийн хяналт шалгалтын газрын шалгалтын тэмдэглэл, бүртгэлийн хяналтын карт, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Хатан сүлжээ барилгын өргөтгөлийн 3, 4 давхрын өмчлөгч нараас Х ХХК-д холбогдуулан Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг хяналт шалгалтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Т гаргасан гомдол, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг хяналт шалгалтын газраас Б.Бадамхандад хүргүүлсэн мэдэгдэл, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр А ХХН-ийн гүйцэтгэх захирал Б.Сүргүүлсэн албан бичиг, АХХН-ийн гүйцэтгэх захирал Б.С Улүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал К.Эандан гаргасан гомдол, нэхэмжлэгч нарын хүсэлтээр 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 15764 дугаар захирамжаар шаардсан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, орлогын мэдүүлэг, О.Түмэнбаярын Баянгол дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт гаргасан өргөдөл, О.Түмэнбаярын иргэний үнэмлэхийн хуулбар, Баянгол дүүргийн тойргийн нотариатч Г.Нлын 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0001 дугаар бүртгэлийн дугаартай баримт, О.Түн 000803304 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, 3 давхрын байгуулалтын план зураг, фото зурагнууд, О.Тн 000819894 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ ирснийг, тус шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг нотлох баримтаар хэрэгт хавсаргасан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.М, Оч ХХК, Б.Мнар Хатан сүлжээ ХХК, Б.Бадамханд, Ч НҮТББ, Г.Өлзийнасан нарт холбогдуулан барилгын орц гарцыг нээлгэх, учирсан хохиролд 30,000,000 төгрөг гаргуулах, Д.Ма2,370,124 төгрөг, Очир огтлогч ХХК-иас 908,338 төгрөг, Б.Мячаас 536,232 төгрөг, Г.Ц322,120 төгрөг, Б.Мэ 78,708 төгрөг гаргуулахаар Хатан сүлжээ ХХК сөрөг нэхэмжлэл гаргасныг дараахь хууль зүйн үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, цахилгаан эрчим хүчний холболтыг буцаан залгахыг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч нар татгалзсаныг баталж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч нар Баянгол дүүргийн  дугаар хороо, Орхоны  дугаар гудамж, тоот байр буюу Хатан сүлжээ ХХК-ийн барилгын дотор байрлах үл хөдлөх эд хөрөнгөөс худалдан авч, өмчлөгч болж, үйл ажиллагаа явуулж байсан боловч хариуцагч нар нийлж, 2024 оны 5 дугаар сард бидний зөвшөөрөлгүй, орц гарцыг хааснаар үйлчлүүлэгч нар орж ирэхээсээ илт төвөгшөөж, түрээс болон борлуулалтын орлого огцом багасаж, орлого буурч, нэхэмжлэгч бид банкны зээлээ төлж чадахгүйд хүрч, маш их хохирол хүлээж байтал 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр цахилгаан хангамжийг дур мэдэн тасалж, бид бүхний үйл ажиллагаа бүр мөсөн зогссон. Иймд хариуцагч нарт барилгын орц гарцыг нээхийг даалгаж, нэхэмжлэгч нарын бизнес болон түрээсийн үйл ажиллагаанаас олох байсан орлогыг хамгийн багаар нэг өрөөний, нэг сарын түрээс 500,000 төгрөгөөр, 6 нэхэмжлэгч бүрээр тооцон 2024 оны 5 дугаар сараас 2025 оны 03 дугаар сарыг дуустал хугацааны хохирол 30,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цахилгаан эрчим хүчний холболтыг буцаан залгасан тул цахилгаан эрчим хүчний холболтыг буцаан залгахыг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч нар татгалзаж байна гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч Х ХХК-ийн төлөөлөгч бөгөөд хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ ... Баянгол дүүргийн  дугаар хороо,  дугаар гудамж,  тоот Хатан сүлжээ ХХК-ийн үйлчилгээ конторын барилгын зураг төслийг 2008 онд Эгэл ХХК, уг барилгын зэргэлдээ иргэн Б.Б үйлчилгээтэй амины орон сууцны барилгын зураг төслийг Тоонот гранд ХХК 2014 онд тус тус боловсруулж, тухайн зураг төслөөр барилга баригдсан. Миний хүү О.Т Б блокын 3 давхарт үл хөдлөх хөрөнгөтэй байсан ба тус хоёр барилга нэг гэр бүлийн өмч байсан учраас А блокын зүүн талын Б барилга руу харсан цонхыг гарц болгон өөрчилж, түр ашиглаж байгаад тус хоёр барилгын өмчлөгчдийн харилцан хамаарлаас үүдэж, түр гарц нээсэн. 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Хатан сүлжээ төвийн Б блок барилгын 3 давхрын өмчлөгчдийн хурлаар тус түр гарцыг хаах тухай мэдэгдэж, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 5 дугаар гудамж 16, 16б барилгынхаа үндсэн гарцаар орж, гарч байхаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж,

 

3.1.Хариуцагч Ч НҮТББ-ын төлөөлөгч бөгөөд хариуцагч Г.Ө нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үндэслэлээ ... 13 өмчлөгчийн 7 өмчлөгч нь хуралдаж, байгууллагын цэвэрлэгээ үйлчилгээ, дулаан, ашиглалтын зардлыг хариуцаж байх НҮТББ байгуулж, миний бие хариуцаж ажилласан ба бие даасан эх үүсвэртэй болох шаардлагатай байсан. Эдгээр өмчлөгч нар тэр үед байгаагүй, өөр хүмүүс байсан. р НҮТББ болон надад орц гарцыг хаах эрх мэдэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тус тус маргасан.

 

4.Хариуцагч ХХХК-ийн төлөөлөгч Б.Б сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч нар 2022 оны 7 дугаар сараас 2024 оны 6 дугаар сар хүртэл А байрны төв орцны гадна, дотор үүдэн хэсэг, 1-ээс 3 давхрын шат, 3 давхрын бүтэн коридорыг дамжин ашиглаж ирсэн бөгөөд 3 давхрын 11 өрөө, 4 давхрын 11 өрөө, нийт 22 өрөөг 24 цагийн турш эд хөрөнгийг хамгаалж, харуул хамгаалалтаар хангаж ирсэн. Нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасны дагуу өөрсдийн харуул хамгаалалт болон цэвэрлэгээний зардлыг хэмнэх замаар үндэслэлгүй хөрөнгөжсөн тул түүнд ногдох цэвэрлэгээ, харуулын зардал 2,370,124 төгрөгийг Д.М, 908,338 төгрөгийг Очир огтлогч ХХК-иас 322,120 төгрөгийг Г.Цэас, 536.232 төгрөгийг Б.М 78,708 төгрөгийг Б.М тус тус гаргуулна гэж тайлбарласан.

 

5.Нэхэмжлэгч Б.МХХК-ийн төлөөлөгч Т.У итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар орсон цагаасаа эхлэн-ны төлбөрөө төлсөн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж,

 

5.1.Нэхэмжлэгч Ө.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнгөнтуул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус тайлбарласан.

 

6.Хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчийн тайлбараар дараахь үйл баримт тогтоогдов.

 

7.ХХХК 2009 онд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 6 дугаар гудамжид зоорьтой, 4 давхар барилга барьж ашиглалтад оруулж, /Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандан /16040/ Амарсанаагийн гудамж, 64 тоот, 1196 м.кв талбайтай, амины орон сууц, үйлчилгээний зориулалттай/ үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.Бадамханд бүртгэгдсэн нь 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Ү-2205032868 дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна./2 дугаар х.х 195 дугаар тал/

 

7.1.Улмаар Б.Б2014 онд тус барилгын зэргэлдээ зоорьтой, 4 давхар барилгыг /Б барилга/ барьж ашиглалтад оруулсан, Б.Бын хүү О.Т Баянгол дүүргийн  дугаар хороо, Орхоны  дугаар гудамж, оот 313 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай 3 давхрын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр /1 дүгээр х.х 137 дугаар тал/, бүртгэгдсэн нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн, Баянгол дүүргийн дугаар хороо, Орхоны дугаар гудамж, тоот  м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай 307,309,311 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр /1 дүгээр х.х 146 дугаар тал/ бүртгэгдсэн нь 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.

 

8.Нэхэмжлэгч нар Баянгол дүүргийн  дугаар хороо, Орхоны  дугаар гудамж,  тоот барилгын талбайгаас иргэн Б.Б ХХХК нараас шууд болон түүнээс худалдан авсан иргэнээс дамжуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан гэх бөгөөд тус барилгын 3 давхар, 314 тоот, 21.80 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.М 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр /1 дүгээр хх 7 дугаар тал/,

 

-Баянгол дүүргийн  дугаар хороо, Орхоны  дугаар гудамж, тоот барилгын  м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч О ХХК 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр /1 дүгээр хх 10 дугаар тал/,

-Баянгол дүүргийн  дугаар хороо, Орхоны  дугаар гудамж,  тоот барилгын  давхар, тоот 21.48 м.кв талбайтай, хувийн сууц үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.Мгч 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр /1 дүгээр хх 14 дүгээр тал/,

-Баянгол дүүргийн  дугаар хороо, Орхоны  дугаар гудамж, оот хаягт байрлах, 19.20 м.кв талбайтай хувийн сууц үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.Ц2023 оны 8 дугаар сары 30-ны өдөр /1 дүгээр хх 16 дугаар тал/,

-Баянгол дүүргийн дугаар хороо, Орхоны дугаар гудамж, от хаягт байршилтай, 21.56 м.кв талбайтай, хувийн сууц үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.Мэндсайхан 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр /1 дүгээр хх 18 дугаар тал/,

-Баянгол дүүргийн  дугаар хороо, Орхоны  дугаар гудамж, 1оот хаягт байршилтай, 21.05 м.кв талбайтай, хувийн сууц үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Ө.Норовсамбуу 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр /1 дүгээр хх 12 дугаар тал/ тус тус бүртгэгдсэн нь тэдний өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

9.Нэхэмжлэгч нар өөрсдийн өмчлөн авсан үл хөдлөх эд хөрөнгөнд хувийн бизнесийн үйл ажиллагаа явуулж байхад хариуцагч нар нийлж, нэхэмжлэгч нарын зөвшөөрөлгүй 2024 оны 5 дугаар сард Б барилгын 3 давхрын орц гарцыг хааснаар өмчлөгч нарын хууль ёсны эрх ашгийг ноцтой хохироосон гэж орц гарцыг нээлгэх, улмаар гэм хорын хохирлыг арилгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

 

10.Нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй дээрх барилга /амины орон сууцтай, үйлчилгээний барилга, хүүхдийн цэцэрлэг/-ыг иргэн Б.Б захиалан бариулж, ажлын зургийг Тоонто гранд ХХК боловсруулж, Могсу ХХК гүйцэтгэж, 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр барьж дуусган, ашиглалтад орсон нь 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах 01/2014 дугаар бүхий комиссын актаар тогтоогдов.

 

11.Хариуцагч ХХХК-ийн төлөөлөгч, хариуцагч Б.Б дээрх хоёр барилгын ажлын зургийг нотлох баримтаар ирүүлсэн ба Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 6 дугаар гудамж, 20-22 тоот Хатан сүлжээ ХХК-ийн үйлчилгээ конторын барилгын зураг төслийг 2008 онд Эгэл ХХК, уг барилгын зэргэлдээ иргэн Б.Бын үйлчилгээтэй амины орон сууцны барилгын зураг төслийг Тоонот гранд ХХК 2014 онд тус тус боловсруулж, тухайн зураг төслөөр барилга баригдсан нь Эгэл ХХК, Тоонот гранд ХХК-ийн ажлын зургийн баримт болон 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах 01/2014 дугаар бүхий комиссын актад ...энэхүү барилга байгууламж нь зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хүүхдийн цэцэрлэг, амины орон сууцтай, үйлчилгээний барилгын зориулалтаар ашиглалтад оруулахыг зөвшөөрөв... гэснээр тогтоогдож байна.

 

12.Харин хариуцагч О ХХК-ийн төлөөлөгч Т.Уиргэн Б.Бын үйлчилгээний амины орон сууцны өргөтгөл гэх зургийг /2 дугаар х.х 76-79 дүгээр тал/ нотлох баримтаар ирүүлсэн боловч уг зураг нь эрх бүхий байгууллагаар баталгаажаагүй байв.

 

13.Хариуцагч ХХХК-ийн төлөөлөгч, хариуцагч Б.Бд шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хүү О.Түмэнбаяр, Б блокын 3 давхарт үл хөдлөх хөрөнгөтэй байсан ба тус хоёр барилга нэг гэр бүлийн өмч байсан учраас А блокын зүүн талын Б барилга руу харсан цонхыг гарц болгон өөрчилж түр ашиглаж байсан, тус хоёр барилгын өмчлөгчдийн харилцан хамаарлаас үүдэж, түр гарц нээсэн. 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Хатан сүлжээ төвийн Б блок барилгын 3 давхрын өмчлөгчдийн хурлаар тус түр гарцыг хаах тухай мэдэгдэж, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 5 дугаар гудамж 16, 16б барилгынхаа үндсэн гарцаар орж, гарч байхаар шийдвэрлэсэн... гэжээ.

 

14.Хавтаст хэргийн 173 дугаар талд авагдсан 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд Баянгол дүүргийн Орхоны  хаягт байрлах, Х ХХК-ийн барилгын 3 давхрын 11 өрөөний өмчлөгч эздийн /төлөөлж байгаа итгэмжлэгдсэн хүмүүс/ хурал 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ХХХК-ийн төв байрны захирлын өрөөнд 100 хувийн ирцтэйгээр хуралдаж, 3 асуудал хэлэлцсэнээс тухайн хэрэгт хамааралтай хэсэг буюу хэлэлцэх асуудлын 2-т Баянгол дүүргийн Орхоны  дугаар гудамж,  хаягт байрладаг Хатан сүлжээ ХХК-ийн барилгын хаягт байрладаг 3болон  давхар руу дамжин орж байсан гарц буцаан хаагдах тул 16б барилгын хойд хаалгаар орох хамгаалалтын асуудлаа ярилцах, 3-т Дундын өмчийн асуудлыг хариуцсан ашиглалтын албаны даргыг томилох, улмаар харилцагч байгууллага хоорондын харилцааг зохицуулах үүднээс тамга тэмдэгтэй байх шаардлагатай учраас ашгийн бус төрийн бус байгууллага байгуулах тухай хэлэлцжээ.

 

15.Уг хурлаар 3 давхрын 11 өрөөний өмчлөгч нар өөрчлөгдсөнтэй холбоотойгоор цаашид дээрх өрөөнүүдэд хамаарах дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээтэй холбоотой зардал, засвар гэх мэт хөрөнгийн зардал болон дундын өмчийн эрхийн харилцааны асуудлыг хамтран шийдвэрлэх, ашгийн бус ТББ байгуулахаар шийдвэрлэж, даргаар Г.Өг томилохоор, Баянгол дүүргийн Орхоны  дугаар гудамж,  хаягт байрлах, ХХХК-ийн барилгын 3давхраас  хаягт байрлах,  болон  давхар руу дамжин орж байсан гарц буцаан хаагдах тул  барилгын хойд хаалгаар орох хамгаалалтын асуудлаа туршлага судлан шийдвэрлэхээр тус тус тогтож, хурлын шийдвэрийг өмчлөгч, этгээдүүд хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурсан байна.

 

16.Нэхэмжлэгч буюу тус барилгын  давхрын өмчлөгч О ХХК, Г.Цнар хариуцагчийн барилгын цонхны хэсгийг хаасан шийдвэрийг эсэргүүцэж, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэст гомдол гаргасныг шалгаж, Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалтыг үндэслэн иргэн Б.Бын үйлчилгээтэй амины орон сууцны барилга нь Тоонто гранд ХХК-ийн 2014 оны зураг төслөөр баталгаажиж баригдсан, өргөтгөлийн цэцэрлэгийн барилга нь 2019 онд баригдаж улсын комиссын актаар ашиглалтад орсон байна. Дээрх байдлыг үндэслэн цаашид барилгын анхны зураг, төсөл, зориулалтын дагуу ашиглах нь зүйтэй гэж дүгнэсэн нь Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 24/13 тоот дүгнэлтээр тогтоогдож байна.

 

17.Түүнчлэн, Баянгол дүүргийн  дугаар хороо,  барилгын  давхрын өмчлөгч буюу нэхэмжлэгч нар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хяналт шалгалтын газарт гомдол гаргаснаар тус газрын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/1099 тоот хариу хүргүүлэх тухай албан бичигт ... Орц, гарц хаасан, хажууд дур мэдэн шилэн өргөтгөл хийсэн гэх асуудал нь тус барилгын захиалагч иргэн Б.Бын үйлчилгээтэй амины орон сууцны өргөтгөл, Тоонот гранд ХХК-ийн боловсруулсан TG13-09/01 шифртэй зураг төслөөр барьж гүйцэтгэсэн бөгөөд зураг төслийг 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Монголын барилгачдын зөвлөх үйлчилгээний корпорацийн экспертийн 55 дугаартай дүгнэлтээр баталгаажуулсан ажлын зургийн 8 дугаар хуудасны 3,4 давхрын байгуулалтад хаалга төлөвлөөгүй байна... гэжээ.

 

18.Хариуцагчаас ирүүлсэн 2014 онд Тоонот гранд ХХК-иар боловсруулсан иргэн Б.Бын үйлчилгээтэй амины орон сууцны ажлын зургийн 8 дугаар хуудсан дахь 3,4 давхрын байгуулалт М1:100 масштаб зургийн доод буланд өрөөний тодорхойлолт хэсэг гэж өрөөний нэр талбайн хэмжээг нэрлэн заасан ба уг хэсэг болон 3,4 давхрын байгуулалтын зурагт хаалга төлөвлөөгүй байгаа нь барилга байгууламжийн зураг төсөл, зураг төслийг боловсруулсан дээрх хуулийн этгээдийн ажлын зургаас харагдаж байна.

 

19.Нэхэмжлэгч нар иргэн Б.Бд, Х ХХК нараас шууд болон түүнээс худалдан авсан иргэнээс дамжуулан үл хөдлөх хөрөнгөд байх үндсэн хэрэглээ хангагдсан бүрдэл бүхий үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй хөрөнгө худалдан авч, хууль ёсны өмчлөгчид болсон, гэтэл хариуцагч нар нийлж, барилгын орц гарцыг хааж, өмчлөгч нарын хууль ёсны эрх ашгийг ноцтой хохироосон гэж барилгын орц гарцыг нээхийг хариуцагч нарт даалгаж, хохирол нэхэмжилж, шүүхээс шаардах эрхийн үндэслэлийг асууж тодруулахад шаардлагаа тодруулаагүй, уг шаардлагаар дэмжиж байгаагаа илэрхийлсэн ба нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар хил залгаа эд хөрөнгийн өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болж байгаа үйлдлийг таслан зогсоохыг эрх зөрчигчөөс шаардаж буй агуулгаар гаргажээ гэж үзэхээр байна.

 

20.Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-т заасан хөрш залгаа эд хөрөнгө-д хил залгаа эзэмшил газар буюу тодорхой зурвасаар зааглагдсан зэргэлдээ эзэмшил газар хамаарахаас гадна ийнхүү шууд зэрэгцсэн байршилгүй ч газар ашиглалтын явцад харилцан нөлөөлөл бүхий байдал үүсгэх, өмчлөлийн хэлбэр үл хамаарах мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасан газраас бусад үл хөдлөх эд хөрөнгө хамаарна.

 

21.Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т ...Хөрш залгаа эд хөрөнгийн нэг талын өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болохооргүй нөгөө талын зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй... гэж заасан ба нөлөөлөл гэдгийг хөрш залгаа газрын өмчлөгч буюу эзэмшигчээс уг эд хөрөнгөө эзэмших, ашиглах явцад нөгөө этгээдийн эд хөрөнгөө эзэмших, ашиглахад саад төвөг учруулах хүчин зүйл гэж ойлгоно.

 

22.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт тус тус зааснаар эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. Иргэний хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1-т хөрш залгаа эзэмшил газрын хилийн зааг болон хоёр талаасаа нэгэн зэрэг ашиглагдаж байгаа хашаа буюу бусад байгууламжийг хөршүүд тэгш эрхтэй ашиглах бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэхдээ нөгөө талынхаа газар ашиглах эрхэд саад болохгүй байх үүрэгтэй гэж тус тус заажээ.

 

23.Дээр дурдсан хоёр барилгын зураг төслийг боловсруулсан Эгэл ХХК, Тоонот гранд ХХК-ийн ажлын зураг, барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай комиссын акт болон зохигчийн тайлбараас дүгнэхэд Хатан сүлжээ ХХК-ийн 2008 онд Эгэл ХХК-иар боловсруулсан А блокын барилгын ажлын зурганд Б барилга руу харсан давхрууд бүгд цонхтойгоор зурагдсан, 2014 онд Тоонот гранд ХХК-иар боловсруулж батлагдсан зурагт Б барилгын төв орц гудамж руу буюу хойд зүг рүү харсан байдлаар тусгагдсан, тодруулбал Б блок барилга нь тус зургийн дагуу А блокийн барилгатай, 3 давхрын гарцаар холбогдох ямар нэгэн хаалга төлөвлөгдөөгүй байна.

 

24.Нэгэнт зургийн дагуу барилга баригдсан, улсын комисс хүлээн авсан, нэхэмжлэгч, хариуцагч нар дээрх хоёр барилгад тус тусын үл хөдлөх эд хөрөнгийг өмчилж, үйл ажиллагаа явуулж байгаа, өмнө нь өмчлөгчдийн харилцан хамаарлаас үүдэж, түр гарц нээсэн байснаа тус төвийн Б блок барилгын 3 давхрын өмчлөгчдийн хурлаар түр гарцыг хаахыг мэдэгдэж, барилгынхаа үндсэн гарцаар орж, гарч байхаар шийдвэрлэсэн зэрэг үйл баримт тогтоогдож байх ба хөрш залгаа газрын өмчлөгч буюу эзэмшигчээс уг эд хөрөнгөө эзэмших, ашиглах явцад нөгөө этгээдийн эд хөрөнгөө эзэмших, ашиглахад саад төвөг учруулахгүй, нөгөө талынхаа газар ашиглах эрхэд саад болохгүй байх үүрэгтэйг хуульчилсан, нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн тохиолдолд шаардах эрхтэй боловч хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбараас үзэхэд хариуцагчийн татгалзал үндэслэлтэй, Иргэний хуулийн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т зааснаар нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн гэх үндэслэл хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

 

25.Нөгөө талаар Хтөвийн 3 болон 4 давхрын түрээслэгч, эзэмшигчид 1. гол орц хааж, туслах орцоор орж, гарах, 2. өглөө 8.00 цагаас хойш орж гарахтай холбоотой асуудлыг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хурлаар хэлэлцсэн байх ба /2 дугаар х.х 94 дүгээр тал/ уг хурлын протоколоос үзэхэд Хатан сүлжээ төвийн 3 болон 4 давхрын түрээслэгч, эзэмшигчид 100 хувийн саналаар төв орцоор орж, гарахаар санал нэгтэй тохиролцов. Учир нь А болон Б блокийг хааж, Б блокоор /туслах орц/ гол орцоо болгон ашиглах боломжгүй, энэ нь галын аюулгүй норм зөрчиж байгаа юм. 2-т Гол орцоор орж, гарч, харуул хамгаалалт, цэвэрлэгээ арчилгаа, лифт ашиглалтын зардал дээр харилцан тохиролцож, цаашид нэг орц гарцаар орж гарах нь зүйтэй гэж шийдвэрлэж, хуралд оролцогчид гарын үсгээ зурсан байгаагаас үзэхэд хариуцагч нар нийлж барилгын орц гарцыг нэхэмжлэгч нарын зөвшөөрөлгүй хаасан гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.

 

Иймд хариуцагч Х ХХК, Б.Ба НҮТББ, Г.Өлзийнасан нарт холбогдуулан барилгын орц гарцыг нээхийг даалгах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

26.Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т ...Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө... гэж, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т ...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй... гэж тус тус заажээ.

 

27.Дээрх хуулийн зохицуулалтаар гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь юуны өмнө хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх /эд хөрөнгө/-д гэм хор, хохирол учирсан бодит нөхцөл бий болсон байхыг шаарддаг бөгөөд үйлдэл болон учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон тохиолдолд хариуцлага хүлээх үндэслэл болно.

28.Шалтгаант холбоо нь зөвхөн үйлдэл болон эрх зүйн үнэт зүйл эсвэл гэрээг зөрчсөн болон үүссэн хохирол хоёрын хооронд байх ёстой бөгөөд хэрэгт цугларсан бичгийн баримт, зохигчийн тайлбараас дүгнэхэд хариуцагч нарын барилгын орц гарцыг хаасан үйлдэл нэхэмжлэгч нарын худалдан авч, үйл ажиллагаа явуулж байсан объектийн бизнесийн болон түрээсийн үйл ажиллагааны орлого буурч эд хөрөнгөнд учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй байна.

Иймд нэхэмжлэгч нарын бизнесийн болон түрээсийн үйл ажиллагаанаас олох байсан орлого 30,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

29.Сөрөг нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ. Учир нь хариуцагч нарын нэхэмжлэлийн үндэслэл нь нэхэмжлэгч нар 2022 оны 7 дугаар сараас 2024 оны 6 дугаар сар хүртэл А байрны төв орцны гадна, дотор үүдэн хэсэг, 1-ээс 3 давхрын шат, 3 давхрын бүтэн коридорыг дамжин өнгөрч ашиглаж байсан талбайн зардал, харуул хамгаалалт болон цэвэрлэгээний зардлыг хэмнэх замаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тайлбарлаж нэхэмжлэгч тус бүрээс мөнгөн төлбөр нэхэмжилж, Хатан сүлжээ ХХК-ийн 2024 оны харуул болон үйлчлэгчийн цалин олголтын баримтыг банкны депозит дансны хуулгын хамт ирүүлсэн /ажилчдад цалин олгосон гэх/ байх боловч талуудын гаргаж буй тайлбараар эдгээр зардлыг хэрхэн яаж хариуцаж, хувааж төлөх талаар 3,4 давхрын түрээслэгч, эзэмшигч нарын хурлаар тохиролцоогүй, нэхэмжилж байгаа зардлаа ямар баримтад үндэслэн нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

30.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар цахилгаан эрчим хүчний холболтыг буцаан залгахыг хариуцагч Х, Чандмань эрдэнийн хур НҮТББ, Г.Ө нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч О ХХК, Г.Цн нар татгалзсныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 106 дугаар зүйлийн 106.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хт холбогдох барилгын орц гарцыг нээхийг даалгаж, учирсан хохиролд 30,000,000 төгрөг гаргуулах тухай О нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1-т зааснаар Д.М 2,370,124 төгрөг, ОХХК-иас 908,338 төгрөг, Б.М 536,232 төгрөг, Г.Цэ22,120 төгрөг, Б.Мэ 78,708 төгрөг гаргуулах тухай Хатан сүлжээ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403,350 төгрөг, хариуцагч нараас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,400 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД В.АМАРТҮВШИН

 

 

Д.ЭНХЦЭЦЭГ