2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/10867

 

 

 

 

 

2025 12 17 192/ШШ2025/10867

  

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч:Баянзүрх дүүргийн дүгээр хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, Сөүл бизнес центтоотод байрлах, регистрийн дугаартай, Х ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Баянгол дүүргийн  дугаар хороо,  дугаар бичил хороолол, Хасбаатар гудамж, дугаар байр, тоот хаягт оршин суух,  регистрийн дугаартай, Дав овогт Мын М холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 851,348,834 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, М.Мнийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 2,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., түүний өмгөөлөгч Ц.Эяр,

хариуцагч М.Мэ, түүний өмгөөлөгч С.Я

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 851,348,834 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 118,790,700 төгрөг төлөгдсөн үндэслэлээр нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 732,558,134 төгрөгийг хариуцагч М.Мө гэрээ байгуулсан үеэс хойш 6 сарын дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг /17110/, Наадамчдын зам гудамж, 408 дугаар байр, 62 тоот хаягт байрлах, 55.92 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206079764 дугаартай, 000912142 гэрчилгээний дугаартай, хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцсон. Хариуцагч М.М зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж 2,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан тул бидний хооронд байгуулсан эвлэрлийг баталж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 851,348,834 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 118,790,700 төгрөг төлөгдсөн үндэслэлээр нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 732,558,134 төгрөгийг хариуцагч М.Мэ миний бие гэрээ байгуулсан үеэс хойш 6 сарын дотор төлж барагдуулна, төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн  дүгээр хороо, Яармаг //, Наадамчдын зам гудамж,  дугаар байр,  тоот хаягт байрлах, 55.92 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206079764 дугаартай, 000912142 гэрчилгээний дугаартай, хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон. Миний бие зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж 2,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан тул бидний хооронд байгуулсан эвлэрлийг баталж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХББСБ ХХК хариуцагч М.М холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 851,348,834 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, М.Мнэ, ХББСБ ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 2,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хэргийг хэлэлцүүлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х ББСБ ХХК 851,348,834 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 118,790,700 төгрөг төлөгдсөн үндэслэлээр 118,790,700 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 732,558,134 төгрөгийг хариуцагч М.Мэ гэрээ байгуулсан үеэс хойш 6 сарын дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, хариуцагч М.М зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж 2,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээс татгалзаж зохигч үнийн дүн болон төлөх хугацаан дээр тохирсон болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Солонго, хариуцагч М.М нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Х ХХК-ийн нэхэмжлэлтэй М.М холбогдох зээлийн гэрээний үүрэгт 851,348,834 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, М.Мөнх-Эрдэнийн сөрөг нэхэмжлэлтэй Х ББСБ ХХК-д холбогдох зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч 851,348,834 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 118,790,700 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 732,558,134 төгрөгийг хариуцагч М.М гэрээ байгуулсан үеэс хойш 6 сарын дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг /17110/, Наадамчдын зам гудамж, 408 дугаар байр, 62 тоот хаягт байрлах, 55.92 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206079764 дугаартай, 000912142 гэрчилгээний дугаартай, хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар талууд харилцан тохиролцож, хариуцагч зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж 2,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээс татгалзаж, зохигч үнийн дүн болон төлөх хугацаан дээр тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,572,645 төгрөгийг, хариуцагч М.Мэс сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117,150 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М.Мс улсын тэмдэгтийн хураамжид 1,910,370.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  Д.ДАВААСҮРЭН