| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/1146/Э |
| Дугаар | 1185 |
| Огноо | 2018-08-17 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | Б.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 1185
2018 08 17 2018/ШЦТ/1185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,
Улсын яллагч Б.Чимгээ,
Иргэдийн төлөөлөгч С.Цэрэнтогтох,
Арван найман насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл,
Шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч Д.Ганбат нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг заасан гэмт хэрэгт Т.Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806045731008 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хаалттайгаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т.О,
Үйлдсэн хэргийн талаар:
Т.О нь согтуугаар 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо, Эрдэнэтолгойн 40 дүгээр гудамж, 261 дүгээр байрны 13 тоотод бага насны буюу 12 настай дагавар охин Б.Үжинг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдэснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;
Шүүгдэгч Т.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байхдаа бага насны буюу 12 настай дагавар охин Б.Үжингийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:
Арван найман насанд хүрээгүй хохирогч Б.Үжингийн мөрдөн байцаалтанд өгсөн:
Хойд эцэг Т.О нь намайг 6 настай байхад ээж Mөнхцэцэгтэй гэр бүл болсон. 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн үед хойд эцэг О ирэх болж байна уу хаана явна гээд байн байн залгаад байсан. Би 16 цагийн үед гэртээ ирээд байж байтал 16.30 цагийн үед хойд эцэг Ос "аав нь жаахан хэцүү юм хүсье, зөвшөөрөх үү, хохирол байхгүй секс хийхгүй, хийсэн юм шиг болгож өгье, аав нь чамайг хүсээд байна" гэх мэт мессеж ирсэн. Тэр үед нэгж байхгүй ээж рүү ярьж чадахгүй болохоор хувцсаа өмсөөд гарах гэж байтал О орж ирээд хаачих гэж байгаа юм гэхээр нь гарч тоглоё гэсэн. Тэгээд маяглаад байгаарай ор гээд цамцны малгайнаас татаад зулгаахад миний амьсгал боогдсон. Аав О намайг газар хэвтүүлээд шууд миний өмдийг тайлсан. Би өмдөө дээш нь татсан боловч хүч хүрээгүй. Тэгээд миний өмд дотоожийг хүчээр тайлаад хажууд хэвтсэн. Тэгэнгүүтээ өөрийнхөө өмдийг тайлаад бэлэг эрхтэнээ миний бэлэг эрхтэн рүү хийх гэхээр нь би хийлгэхгүй түлхээд орилсон чинь миний ам хамрыг гараараа тагласан. Миний амьсгал боогдоод аргалж зугтаах санаатай ядаж хамгаалалт хийгээч гэсэн чинь өөрийнхөө хувцасны шүүгээнээс бэлгэвч авч хийсэн. Би болиоч дээ өвдөнө ш дээ гээд хийлгэхгүй байсан чинь бэлгэвчээ авч хаяад миний 2 хөл дээр суугаад босгохгүй шалан дээр миний дээр гарчихаад байхаар нь би хийлгээгүй. Хийх гээд зөндөө оролдоод босохгүй болохоор нь орон дээр гарах уу гэж худлаа хэлсэн чинь О босоод миний энэнд хүрч үзэх үү гээд бэлэг эрхтэнээ бариулах гээд байхаар нь би бариагүй. Тэгээд орон дээр шууд түлхэж хэвтүүлээд дээр гарч хөл дээр суугаад бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү оруулаад 20-д минут хөдөлсөн. Би өвдөөд байна гэсэн чинь зүгээр зүгээр тэвч хөлөө сул байлга гээд хөдлөөд байсан. Тэгээд боссон чинь гуя дагаад шингэн юм урсаад байхаар нь харсан чинь цус байсан. Би хувцсаа өмсөөд аав О 5000 төгрөг өгөхөөр нь авч гарч нэгж хийгээд шууд ээж рүүгээ ярьж хэлсэн. Надад шарх гэмтэл байгаагүй. Намайг зодоогүй, миний цамцнаас татсан, орилох гэхэд ам хамар тагласан, би түлхэж олон удаа болиоч гэж уурласан. Би урьд нь бэлгийн харьцаанд орж байгаагүй, маш их гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн:
2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 16 цаг 30 минутын үед Үжин рүү залгахад гэртээ ирчихсэн байна гэсэн. Тэгтэл 17 цаг 18 минутын үед Үжин манай бэр эгч рүү залгахаар нь би автал уйлаад аймаар юм боллоо, аав сая миний өмдийг тайлаад миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтнийг хийсэн, одоо цус гараад өвдөөд байна гэсэн. Би Баянхошуунаас гараад замдаа цагдаа дуудчихсан болохоор намайг гэрт ирэхэд цагдаа нар аль хэдийн Оыг бариад машиндаа суулгачихсан байсан. /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
-насанд хүрээгүй хохирогч Б.Үжингийн “ай фонь 4 эс” загварын гар утсанд үзлэг хийсэн:
Фэйбүүк мессэнжерээр Т.О, Б.Үжин нарын “-аав нь жоохон хэцүү юм хүсье. –Юу. –зөвшөөрөх юм уу? –мэдэхгүй, юу юм? –зүгээр л хохирол байхгүй. –юу гэдгээ хэлдээ. Сонсож байгаад болоё. –секс хийхгүй чамайг хийсэн юм шиг болгож өгье. Болж байна уу. –юу. Аймар юм бэ та. Больё, больё. –аав нь чамайг хүсээд байгаа. –чадахгүй мэдэв үү, архи уусан бол зүгээр уугаач” гэх тэмдэглэл, гэрэл зурагний хэвэлсэн хувь /хх-ийн 11-14/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 6756 дугаартай:
Б.Үжингийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Б.Үжин нь урьд нь бэлгийн харьцаанд ороогүй байна. Б.Үжин нь бэлгийн бойжилт олж эхэлсэн байна. Б.Үжингийн охин хальсанд шинэ урагдал тогтоогдлоо. Дээрх охин хальсны шинэ урагдал нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Б.Үжингийн үтрээнээс авсан арчдас, наалдацад эр бэлгийн эс илэрсэн байна. Б.Үжин нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. Б.Үжин нь О/l/ бүлгийн харьяалалтай байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 05 сарын 15-ны өдрийн 417 дугаартай:
Б.Үжин нь өөрийн насны түвшинд хэргийн үйлдлийг зөв тайлбарлаж мэдүүлэх чадвартай байна. Б.Үжин нь гэмт үйлдлийн улмаас одоогоор сэтгэл түгших хариу урвалтай байна гэх дүгнэлт /хх-ийн 50-53/
-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 3-8/
-нас тоолсон тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 9-10/
Шүүгдэгч Т.Оын мөрдөн байцаалтад өгсөн:
Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний буруу. Хийсэн хэргийнхээ талаар бодоход дотор харанхуйлж, хэцүү байна. Хэргийн талаар маргаан байхгүй ээ. Маш их гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-ийн 61/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс: Т.Оын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Агь инженеринг ХХК-ийн тодорхойлолт, хувийн байдлыг тодорхойлох шагнал урамшуулалын баримтууд, гэрэл зураг /хх-ийн 70-79/ зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийг сэжигтэн, ялллагдагчаар асууж байцаалт авахдаа, арван найман насанд хүрээгүй хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.От холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Насанд хүрээгүй хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно.
Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, шүүгдэгч Т.О нь дагавар охин болох 12 настай Б.Үжинг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүсэл зоригийн нь эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж хүчиндсэн болох нь тэдний мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа үйлдэл нь хүчиндэх гэмт хэрэг болон уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн агуулсан байна гэж үзэх үндэстэй.
Насанд хүрээгүй хохирогч нь бага насны буюу 12 нас, 9 сар, 14 хоногтой байсан болох нь нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Арван найман насанд хүрээгүй хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг үнэн зөвд тооцон шийдвэрлэх нь түүний эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, хангахад чухал ач холбогдолтой байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Т.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Т.Оыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь уг гэмт хэргийн улмаас хохирол нэхэмжлээгүй ба гэмт хэргийн улмаас цаашид үүдэн гарах зардалыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгч Т.О нь 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нийт 83 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцов.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тэмдэглэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Оыг бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар арван дөрвөн жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Т.Оыг шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.От оногдуулсан арван дөрвөн жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оын цагдан хоригдсон наян гурав хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Хэргийн учир битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар арван найман насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь хохиролын талаарх баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.От цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тооцсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, арван найман насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА