Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 1010

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: “К” ХХК 

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар

Хариуцагч: Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Т.Д

Нэхэмжлэлийн шаардлага: “Т.Дгийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаартай бүртгэлийг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: ““К*******” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-22 /хуучнаар А/Ү 22*******/ дугаартай бүртгэлийг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “К” ХХК-ийн захирал З., хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Д, гэрч Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Манай компани 2002 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээний дагуу "Р " ХХК-иас Б дүүрэг, дугаар хороо, гудамж тоотд байрлах үйлчилгээний зориулалттай байрыг худалдан авсан юм. Гэтэл Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас 2012, 2015 онуудад хүчингүй болчихсон байсан хуучин хаяг болон одоо байгаа хүчинтэй хаягуудаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хаяг давхцуулан хоёр удаа олгосон байна. Энэ нь М******* Улсын Хаягжуулалтын тухай хуулийн дугаар зүйлийн .1., 4 дүгээр зүйлийн 4.5, 4.9 дэх заалтуудыг зөрчиж байгаагаас гадна өмчлөлийн маргаан үүсгэх байдалд хүргэж байна. Энэ байдлыг манай компаниас Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт мэдэгдсэн боловч 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тус газраас хариу ирүүлж, "...холбогдох байгууллагад нь холбогдож шийдүүлнэ үү." гэсэн хариу өгсөн. 

Иймээс манай компани Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тогтоолыг хүлээн аваад хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул 0 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэсний дагуу Т.Дгийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаартай бүртгэлийг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна” гэжээ.

 

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “Эрхийн улсын Ү-22 дугаартай, Б дүүргийн дугаар хороо, Зн өргөн чөлөө, 11/1-д байрлах сургалтын зориулалттай барилга нь анх иргэн Т.Д /М/-ийн 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан мэдүүлэг, өргөдөл, газрын кадастрын зураг, “Б” ХХК-ийн албан бичиг, иргэний үнэмлэхний хуулбар, нийслэлийн Засаг даргын захирамж, газар эзэмших гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, улсын комиссын акт, хаяг олгосон нотлох баримт, эд хөрөнгийн фото, план зургийг үндэслэн 0 тоот гэрчилгээ олгосон байна.

Мөн иргэн Т.Дгийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан

мэдүүлэг, өргөдөл, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын хот байгуулалт, газрын кадастр, мэдээллийн хэлтсийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн  /1606 тоот хаяг өөрчилсөн тухай албан бичиг, хаяг байршлын зургийг үндэслэн Б дүүргийн дугаар хороо, 12 дугаар хороолол , Цгудамж тоот болгон хаяг өөрчлөн 0 тоот гэрчилгээ олгосон байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын

бүртгэлийн тухай хууль болон журмын дагуу бүртгэгдсэн байна.

Хаягжуулалтын тухай хуулийн дугаар зүйлийн .1.-д “хаяг давхардахгүй байх”, 4 дүгээр зүйлийн 4.5-д “гудамж, зам талбайг давхардахгүй байдлаар нэрлэж дугаарлана” гэж заасныг зөрчөөгүй бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын хот байгуулалт, газрын кадастр, мэдээллийн хэлтсийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн  /1606 тоот хаяг өөрчилсөн тухай албан бичиг, хаяг байршлын зургийг үндэслэн бүртгэсэн байх тул хаяг давхардсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд “К” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, газрын кадастр, мэдээллийн хэлтсийг татан оролцуулж өгнө үү” гэжээ. 

 

Гуравдагч этгээд Т.Д нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: “К” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь М******* Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, М******* Улсын иргэн миний хууль тогтоомжийн хүрээнд шударгаар өмчтэй болсныг зориуд, санаатайгаар үгүйсгэж, шүүхийн шийдвэрээр хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй эрх зүйн хэм хэмжээний хүрээнд үндэслэлгүй гэж би бүхэлд нь нь зөвшөөрөхгүй. Үүнд:

Би нийслэлийн***************** нутаг дэвсгэр дэх Сансар

хороолол /**********************д хаягтай 1975 онд

баригдсан төрийн өмч нийтийн бие засах газрын /объект/ барилгыг 2004

онд Нийслэлийн өмч хувьчлалын дуудлага худалдаанд М******* Улсын иргэн

Б.аатай тохиролцож, Төрийн өмчийн хороо зөвшөөрснөөр Гурван талт

зөвшилцлийн гэрээ байгуулж, би төрийн өмч нийтийн бие засах газрын

/объект/ барилгыг худалдаж авахаар, иргэн Б.аа уг объектыг түрээсэлж

байхдаа газрын зөвшөөрөлгүй, өргөтгөл хийсэн хууль ёсны зөвшөөрөл

аваагүй, техникийн нөхцөлгүй, аж ахуйн аргаар нийтийн бие засах газрын

барилгын урд талд суурьгүй хэдэн хана босгож, шавардсан хэсгээ 2002 онд

БНХАУ-ын иргэн**************о-той “Худалдах-худалдан авах гэрээ" байгуулж худалдсан байсан.

Хөрөнгө оруулалтаа иргэн Б.аа эзэмшихээр тохиролцож, хувьчлалд оролцож, би төрийн өмч болох нийтийн бие засах газрын /объект/ барилгын дуудлагын үнэ болох 21,966,000 төгрөг, мөн үйлчилгээний хөлс 840,000 төгрөгийг тогтоосон хугацаанд нь төлснөөр уг /объект/ барилгын хууль ёсны өмчлөгч болж Төрийн өмчийн хорооны 2004 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өмчлөгчийн эрхийн №02 гэрчилгээ олгосон нь хүчин төгөлдөр байгаа.

 Төрийн байгууллагуудад хүсэлтээ гаргаж, газар эзэмших, давхар

барилга барих техник болон дулаан, цахилгааны нөхцлүүдийг зөвшөөрүүлж, 2005 онд хувийн хөрөнгөөр, сургуулийн зориулалттай 2 давхар барилга барьж ашиглалтанд оруулж 2010 онд барилга хүлээн авах улсын комисс хүлээн авч өмчлөгч нь “БАШЁ” ХХК мөн болохыг актаар баталгаажуулсан юм. Одоо “******* сэтгэмж” бүрэн дунд сургууль үйл ажиллагаа явуулж байна.

Миний бие 12-р хорооллын гудамжны нэр 2006 онд өөрчлөгдсөн Нийслэлийн иргэдийн  Төлөөлөгчдийн Хуралын Тэргүүлэгчдийн тогтоолыг олж танилцаад 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүсэлтээ гаргаж, хаягийн өөрчлөлт хийлгэж, Ү/22 дугаарт бүртгэгдэж, 0 дугаарын гэрчилгээг авсан. Энэ нь хаягжилт давхардуулж аваагүй. Миний өмнө нь эзэмшиж байсан хүчин төгөлдөр гэрчилгээний хаягийн гудамжны нэр солигдсон өөр өөрчлөлтгүй. Үндэслэл нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84. дахь заалт үйлчилж байгаа юм.

М******* Улсын Үндсэн хууль, Хаягжуулалтын тухай хуулийг зөрчөөгүй,

миний хууль ёсны шударгаар олж авсан өмчлөх эрхэнд халдах зорилгоор

залилангийн шинжтэй үйлдэл, эс үйлдэл “К” ХХК-ийн гүйцэтгэх

захирал З. удаа дараа захиргааны, иргэний хэргийн шүүхүүдэд

нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагууд нь хангагдаагүй. Одоо манай байгууллагад хууль ёсны дагуу олгогдсон, ямар ч эрх зүйн

зөрчилгүй эзэмшиж байгаа хаягийг өөрчлүүлэхээр нэхэмжпэл гаргаж байгаа

нь үндэслэлгүй юм. Хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулсан төрийн

байгууллагын ажилтныг гүтгэж, хаяг давхардуулан олгосон гэж нэхэмжлэл

гаргасан нь үндэслэлгүй үйлдэл юм. 

Иймд “К” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна.” гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “Төрийн өмчийн байсан БЗД-ийн -р хорооны нутаг дэвсгэрт байршилтай 1975 онд баригдсан зоорийн байгууламж бүхий нийтийн бие засах газрын /обьект/ барилгыг тухайн үед түрээсээр эзэмшиж байсан иргэн Б.аа уг барилгад хөрөнгө оруулалт хийсэн нь Хот байгуулалтын хууль, Барилгын тухай хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн бөгөөд уг /обьект/ барилгыг бусадтай хуувилдаж үнэгүйдүүлж хувийн өмч болгох зорилготой байсан. Уг барилгад оруулсан хөрөнгө оруулалтын хэсэг болох уг нийтийн бие засах газрын /обьект/ барилгын урд хэсгээр тойруулж суурьгүй ханууд босгосон хэсгээ Хятад Улсын иргэн К-д худалдсан ба тухайн үед хууль бус аргаар "" ХХК-д эрхийн улсын бүртгэлийн А/22 дугаарт бүртгүүлэж өмчлөх эрхийн №004611 тоот гэрчилгээг олгосон ерөнхий бүртгэгч Д.Д байдаг.

 Мөн гудамжны нэр солигдсоныг уг компани 2008 онд мэдмэгцээ 2002 оныхоо гэрчилгээ солиулж эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн №0 тоот гэрчилгээг мөн ерөнхий бүртгэгч

Д.Д М******* Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг санаатайгаар

зөрчиж хууль бусаар дахин олгосон.

 "" ХХК М******* Улсын Үндсэн хууль, Газрын зураглал, кадастрын тухай хууль, Хаягжуулах тухай хуулийн зүйл заалтуудыг бүхэлд нь зөрчсөн

үйлдэл байгаа. Тухайлбал: Тус компани одоо болтол өөрийн тодорхой хаяггүй Улаанбаатар хот аль дүүрэг хороонд байршилтай мөн шуудангийн тодорхой хаяггүй байгааг нягтлан үзэх шаардлагатай эрх зүйн чадамжгүй компани гэж үзэх үндэслэлтэй.

Манай байгуулга Б дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт сургуулийн зориулалтай барилга, Зн өргөн чөлөө 11/1 дугаартай байсан. Харин Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 26 тоот тогтоолоор 2006 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гудамжны нэр солигдож " " гудамж болж өөрчлөгдснийг тухайн үед би мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан. Харин нилээн сүүлд Б, Сүхбаатар , Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын явцаас манай хаягт өөрчлөлт орсныг мэдсэн. Маргааш нь Нийслэлийн хот байгуулалт газрын кадастр, мэдээллийн хэлтэс дээр өөрийн биеэр очиж гудамж өөрчлөгдсөнийг албан ёсоор мэдэж авч хүсэлтээ гаргаж эд хөрөнгийн бүртгэлийн газарт миний барилгын дугаар гудамжны нэр өөрчлөгдсөн тухай тодорхойлолтыг ахлах мэргэжилтнээр хийлгэж нийслэлийн Улсын бүртгэлийн газар хүсэлтээ гаргаж бүртгэлийн өөрчлөлт хууль журмын дагуу хийгдсэн. Хууль зөрчөөгүй болно.

М******* Улсын иргэн Т.Д миний Үндсэн хууль, бусад хууль тогтоомжыг зүйл заалтыг зөрчөөгүй, хууль ёсны шударга хөдөлмөрөөрөө олж авсан үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай "" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль бус үйлдэл мөн.

"" ХХК-ийн удирлага Хятад Улсын иргэдтэй үгсэн хуйвалдаж, зохион

байгуулалтай, бүлэг хүмүүс миний төрийн хамгаалалтанд байгаа хууль

ёсны өмчит халдах гэсэн санаатай үйлдэл гаргаж байна гэж үздэг. Тус компани миний хууль ёсны эрх ашиг, сонирхлыг 10 гаруй жил ноцтойгоор зөрчиж сэтгэл санааны болон эд материалын хохирол одоо ч учруулсаар байгаа бөгөөд би хувийн өмчөө захиран зарцуулах эрхээ эдэлж чадахгүй байна.

Иймд "" ХХК-ийн эрхийн улсын бүртгэлийн А/Ү 22******* дугаартай

бүртгэл, өмчлөх эрхийн №0 тоот гэрчилгээг хүчингүй болгуулахаар

гуравдагч этгээд би бие даасан шаардлага гаргаж байна.” гэжээ.

 

Нэхэмжлэгчээс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад өгсөн тайлбартаа: “Манай компанийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр үүссэн захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа Т.Д бие даасан шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргаж, манай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгохоор шаардсаныг хүлээн авч хэлэлцэх хууль зүйн үндэслэл болон учир шалтгаан байхгүй юм. Учир нь яг ийм шаардлага бүхий нэхэмжпэлийг өмнө нь Захиргааны хэргийн шүүхийн бүх шатны хурлаар хэлэлцээд, 201 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Улсын дээд шүүхийн 17 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Мөн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Дээд шүүхийн 295 дугаар тогтоолын хянавал хэсэгт энэхүү тогтоолыг хүчин төгөлдөр байгааг дурьдсан байдаг. Манай компанийн өмчлөлийн барилгад олгогдсон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь хууль ёсонд нийцсэн хүчин төгөлдөр акт болохыг Улсын Дээд Шүүхийн хоёр тогтоолоор баталж, нотолсон байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.-д зааснаар энэхүү сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэлэлцэхгүй байх нь хуульд нийцнэ. 

Мөн түүнчлэн бусад зүйлийн талаар тайлбар хийж Т.Дгийн нэхэмжлэлд дурьдсан шүүгчийг төөрөгдүүлэх гэсэн худал хуурмаг зүйлүүдийг илчлэх нь зүйтэй байна. Үүнд:

Манай компанид олгосон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Т.Дгийн дурьдсан шиг “Кэй -Эй-Эс”, “Р*******” ХХК-иудын худалдах, худалдан авах үед биш, 1998 онд анх “Р*******” ХХК-нд олгосон байдаг. Манай компанийн гудамж, тоот гэдэг хаяг нь улс, нийслэлээс тогтоосон хүчин төгөлдөр хаяг юм.

Т.Дгийн дурьдсан өмч хувьчлалын асуудал нь гэрээгээр халхавчлан

улсын өмчийг болон “” ХХК-ийн эрх ашгийг хохироож, хөрөнгийг

үнэгүйдүүлэн луйвардан авсан нь тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар манай

компани зохих хууль шүүхийн байгууллагад шалгуулахаар ажиллаж байгаа. Учир

нь Т.Д нь “Р*******”, “” ХХК-иудтай гурвалсан зөвшилцлийн гэрээ байгуулж, энэ гэрээний дагуу өмч хувьчлалын анхны үнэ

болох 44,5 сая төгрөгнөөс “” ХХК-ийн барилгын хөрөнгө оруулалт

болгон тооцож 22,4 сая төгрөгөөр үнэлэн хасуулж, өөрөө 21,1 сая төгрөг төлсөн

мөртлөө өмч хувьчлалын дуудлага худалдаа болсны дараа маргааш нь

“Р*******” ХХК-тай хуйвалдан гэрээ байгуулж, өмчлөгчийн 2 тоот

гэрчилгээг “Р*******” ХХК болон өөрийн нэр дээр гаргуулж авсан. Энэхүү

өмч хувьчлал нь 2004 онд болж өнгөрсөн бөгөөд манай компанийн өмнөх

удирдлагуудыг хууран мэхлэж төөрөгдүүлсэн тул тухайн үед нь мэдэх боломжгүй

байсан боловч сүүлийн гурван жилийн турш явагдсан шүүх хурлуудын явцад

Т.Дгийн үйлдсэн залилан мэхэлсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд нь

тогтоогдож байгаа болно.

Нийслэлийн хот төлөвлөлтийн эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэнгийн мэдээлэл технологийн төвийн 06/144 тоот албан бичиг нь 2006 оны дугаар сарын 06-ны өдөр олгодсон байтал Т.Д нь энэ баримтыг 2012 онд ашиглан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан байдаг. Энэхүү баримтанд дурьдагдсан хаяг нь 2006 оны 10 дугаар сард өөрчлөгдсөн юм. Үүнийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т зааснаар хүчинтэй байх хугацааг нь тодорхойлвол олгогдсон тодорхойлолт нь 2006 оны 10 дугаар сараас хойш хүчингүй болсон нь тодорхой бөгөөд хүчингүй тодорхойлолтоор Т.Дд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөнийг дахин баталж байна.

“” ХХК нь 2002 онд анх БНХАУ-ын иргэн К М******* Улсад

хөрөнгө оруулалт хийх зорилгоор 100% гадаадын хөрөнгө оруулалттай компани

байгуулсан байдаг. Гэвч М******* Улсад үйл ажиллагаа явуулж эхэлмэгцээ

“Р*******” ХХК, Т.Д нартай хийсэн хэлцэл нь ийнхүү булхай луйвар

болон хувирсан тул үйл ажиллагаагаа зогсоож, хуульд заасан зохих журмын

дагуу 2008 онд эрх шилжүүлэх гэрээгээр М******* Улсын хоёр иргэнд “”

ХХК-ийг шилжүүлснийг өмнөх шүүх хурлын үеэр хэлэлцэж тогтоосныг Т.Д

нь мэдсээр байж М******* Улсын иргэн намайг гадаадын иргэдтэй хуйвалдаж

байгаа мэтээр дурьдсан нь илт хилсээр гүтгэж байгаа үйлдэл мөн.

Анхнаасаа бусдыг худал хуурмагаар төөрөгдүүлэн залилж, улсын хөрөнгийг

үнэгүйдүүлэн завшсан тул энэ хүний эрх ашиг сонирхол гэж үгүй бөгөөд харин ч

манай компани өөрийн барилгын газраа эзэмшиж чадахгүй одоо болтол шүүхээр маргалдаж байгаа. Мөн манай барилга дээр хүч түрэмгийлэн, нэмж давхарлан

барилга барьсан. Энэхүү хууль бус олгогдсон үл хөдлөх хөрөнгийн

гэрчилгээгээрээ далимдуулан манай барилгын талбайн зарим хэсгийг (граж)

дээрэмдэн авахаар санаархаж байгаа зэрэг Т.Дгийн үйлдэл нь бидний эрх

ашгийг асар их хэлмэгдүүлж байгаа нь тодорхой юм.

Иймд Т.Дгийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон манай гаргасан нэхэмжлэлийг шүүх хурлаар хэлэлцэж, үнэн зөвөөр шийднэ гэдэгт М******* Улсын иргэний хувьд итгэж байна” гэжээ.

 

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: Б дүүргийн дугаар хороо, Зн өргөн чөлөө, 11/1 дугаартай болохыг тодорхойлсон хуучнаар нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэнгийн, мэдээлэл технологийн төвийн 2006 оны 06/144 албан бичгээс харахад “******* *******” ХЗДС-ийн хүсэлтээр дээрх хаягийг олгосон байна. Иймд дээрх хаяг нь “К” ХХК-д давхардуулан олгогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.

“К” ХХК-ийн өмчлөлийн Ү-22 /хуучнаар А-22*******/ дугаарт бүртгэлтэй үйлчилгээний барилга нь анх “Р ” ХХК-ийн 1998 оны 12 дугаар сарын -ны өдөр гаргасан мэдүүлэг, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх өмчийн газрын албан бичиг Нийслэлийн газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн албаны тодорхойлолт, “М******* ******* *******” ХХК-ийн үнэлгээний тайлан, фото зургийг үндэслэн “Р ” ХХК-ийн өмчлөлд Б дүргийн дугаар хороо Сансар кино театрын урд талд гэсэн хаягтайгаар бүртгэгдэн А/ тоот гэрчилгээ олгосон байна. 

Улмаар 2002 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр №8 дугаартай нотариатчийн

гэрчилсэн худалдах худалдан авах гэрээгээр Хонконг Гондарусын 100%-ийн хөрөнгө оруулалттай “К” ХХК-ийн өмчлөлд өмчлөх эрхээ шилжүүлэн 004611 тоот гэрчилгээ олгосон бөгөөд 2008 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “К” ХХК-ийн гаргасан мэдүүлэг, албан бичиг, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын хот төлөвлөлт мэдээллийн хэлтсийн 2008 оны 04/12 тоот албан бичиг, хуулийн этгээдийн гэрээ дүрмийг үндэслэн үүсгэн байгуулагч болон хаягийг өөрчлөн одоогийн хаяг болох Б дүүргийн дугаар хороо, 12 дугаар хороолол , гудамж тоот хаягт өөрчлөн бүртгэж 000056168 тоот гэрчилгээ олгосон байна.

Анх “К” ХХК нь хаяггүй байсан, “Сансар кино театрын урд” гэсэн тоот дугааргүй хаягаар гэрчилгээ авсан. Үүний дараагаар үүсгэн байгуулагч өөр болж хаягаа өөрчлүүлэх хүсэлтээ гаргаж Барилга, хот байгуулалт, төлөвлөлт, мэдээллийн хэлтсийн 2008 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 04/12 тоот албан бичгээр “сургалтын зориулалттай Зн өргөн чөлөө 11/1” дугаартай барилга нь “ гудамж тоот” болж өөрчлөгдсөн талаар тодорхойлж, зураг нь ******* журам сургуулийн байршлын зураг хавсаргаж, тухайн үл хөдлөх хөрөнгийг өмчлөгчөөр бүртгүүлэх бусад баримтаа хавсаргаж өгснөөр  улсын бүртгэлд бүртгэсэн. Анх энэ “Зн өргөн чөлөө 11/1” гэсэн хаягийг ******* журам ХЗДС-д Хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ зураг төслийн хүрээлэнгийн мэдээлэл технологийн төвийн 2006 оны 0 дугаар сарын 06-ны өдрийн 06/144 тоот албан бичгээр олгосон байдаг. Энэ хаягийг Т.Д улсын бүртгэлд бүртгүүлэхгүй байсаар байгаад 2012 оны 04 дүгээр сарын 12-нд хүсэлт гаргаж “Зн өргөн чөлөө 11/1” гэсэн хаягаар үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Үүний дараагаар Т.Д хаягийн өөрчлөлт хийлгэж дахин Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн /1606 тоот албан бичгээр “ гудамж ” дугаартай болж өөрчлөгдсөн  тодорхойлолтоор улсын бүртгэлийн гэрчилгээ 2015 онд дахин олгосон.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын

буртгэлийн тухай хууль болон журмын дагуу бүртгэгдсэн байна. Иргэн, хуулийн этгээд нь өөрийн биеэр болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан мэдүүлэгийг үнэн зөв гаргах үүрэгтэй байдаг. Эд хөрөнгө өмчлөх эрх, туүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.9-д “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчснөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасан байдаг бөгөөд дээрх эд хөрөнгүүдийг эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн тодорхойлолт, хаяг байршлын зураг бусад нотлох баримтуудыг үндэслэн бүртгэсэн байна. Иймд “К" ХХК-ийн нэхэмжлэл болон иргэн Т.Дгийн бие даасан шаардлагыг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газраас хаяг олгохдоо хамгийн түрүүнд газрын эрхийг эхэлж үндэслэдэг. Б дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "******* журам" дээд сургууль, “К” ХХК-ийн 2005 онд баригдсан дээд сургуулийн зориулалттай барилгад Зн өргөн чөлөө 11/1 гэсэн дугаар олгосон. “К” ХХК болон иргэн Т.Дгийн барилгын эзэмшил газар нь нэг юм. Мөн залгаж барьсан  өргөтгөлтэй барилга. Өөрөөр хэлбэл газрын эрх нь хоёр салсан тохиолдолд хоёр дугаар хаяг өгөх боломжтой. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын хаяг дугаар олгох журам дээр нэг эзэмшил газар дээр нэг дугаар олгох зохицуулалттай. Тухайн газар дээрх объектоо энэ нь Т.Дгийн газар, энэ нь “К” ХХК-ийн газар гээд кадастрын зургаар салгаад, эзэмших эрхээ салгаад Нийслэлийн газрын мэдээллийн санд бүртгүүлээд манай байгууллагад хүсэлтээ гаргасан тохиолдолд манайх хоёр дугаар олгох боломжтой.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 240 дүгээр тогтоолоор Токиогийн гудамжнаас Б дүүргийн дугаар хороонд байрлах Клиникийн нэгдсэн II дугаар эмнэлэгийн хойд талын гудамжийг шинээр Гүний гудамж гэж нэршүүлсэн учраас Зн өргөн чөлөө 11/1 гэсэн дугаарыг 2012 оны 08 дугаар сарын 0-ны өдрийн /1170 дугаартай албан бичгээр 12 дугаар хороолол //, гудамж гэсэн дугаар болгож сольсон болно.

“К” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараагаар газар эзэмших эрхийг салгаж олгосон тохиолдолд иргэн Т.Д болон “К” ХХК-ний хаягжилтийг 2 салгаж олгох боломжтой болно.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “К” ХХК нь хаяг давхардуулан бүртгэсэн үндэслэлээр иргэн Т.Дгийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаартай бүртгэлийг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага, харин гуравдагч этгээд Т.Д нь мөн хаяг давхардуулан бүртгэсэн үндэслэлээр “К” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-22 /хуучнаар А/Ү 22*******/ дугаартай бүртгэлийг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах”-аар бие даасан шаардлага тус тус гаргажээ. Өөрөөр хэлбэл хоёр өөр өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд нэг хаягийг давхардуулан бүртгэсэн үндэслэлээр хэн алиныхаа өмчлөх эрхийн улсын бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгуулахаар шаардлага гаргажээ. 

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэлийн болон бие даасан шаардлагад хамаарах үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл болон хаягийн талаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. 

1. “К” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-22 /хуучнаар А/Ү 22*******/ дугаартай бүртгэл болон хаягийн тухайд:

Нийслэлийн өмчийн газрын 1998 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 518 тоот албан бичгээр өгсөн “нийтийн бие засах газрыг түрээсээр ашиглаж байсан “Р булган” ХХК нь Нийслэлийн Захирагчийн ажлын албаны 1995 оны /1210 тоот зөвшөөрлийн дагуу хувийн хөрөнгөөр өргөтгөл хийсэн тул нийтийн бие засах газар нь төрийн өмч, өргөтгөлийн хэсэг нь хувийн өмч” гэсэн тодорхойлолт, “Р булган” ХХК-ийн 1998 оны 12 дугаар сарын -ны өдөр гаргасан мэдүүлэг, хөрөнгө бүртгүүлэх хүсэлт, “М******* ******* *******” ХХК-ийн үнэлгээний тайлан, фото зургийг үндэслэн “Р ” ХХК-ийн өмчлөлд 528 м.кв үйлчилгээний зориулалттай барилгыг Б дүргийн дугаар хороо “Сансар кино театрын урд талд” гэсэн дугааргүй хаягаар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн А-22******* дугаарт бүртгэн А/ дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг 1998 оны 12 дугаар сарын 0-ны өдөр олгожээ. 

“Р булган” ХХК болон “К” ХХК хооронд 2002 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээгээр дээрх 528 м.кв өргөтгөлийн барилгыг худалдсанаар “К” ХХК-ийг өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 004611 тоот гэрчилгээг 2002 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр олгожээ. Энэ гэрчилгээнд барилгын хаягийг Б дүүрэг дугаар хороо “12 дугаар хороолол” гэж дугааргүй тусгасан байна. 

Гадаадын хөрөнгө оруулалттай “К” ХХК нь М******* Улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани болж өөрчлөгдсөнтэй холбогдуулан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахаар “К” ХХК улсын бүртгэлийн байгууллагад хүсэлтээ холбогдох баримтуудын хамт гаргаж, бүртгэлийн байгууллага өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай гэрчилгээг 2008 оны 06 дугаар сарын 27-ны өдөр шинэчлэн олгожээ. Ийнхүү улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах хүсэлтдээ хавсаргасан нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын хот төлөвлөлт, мэдээллийн хэлтсийн 2008 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 04/12 тоот албан бичгээр гаргасан “сургалтын зориулалттай “Зн өргөн чөлөө 11/1” дугаартай барилга нь 12 дугаар хороолол // “ гудамж ” гэсэн дугаартай болж өөрчлөгдсөн” талаарх тодорхойлолтоор эрхийн улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн хаягийг “ гудамж тоот” хэмээн бүртгэж, гэрчилгээнд тусгасан байх бөгөөд уг хаягийн тодорхойлолтын хавсралт байршлын зургаар ******* журам ХЗДС-ийн болон “К” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн хил заагийг тодорхойлох боломжгүй байна. 

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын дарга, улсын ерөнхий бүртгэгчийн 2008 оны 154 дүгээр тушаалаар 1998 онд олгосон А код бүхий бүртгэлийн дугаарыг хүчингүй болгож, Ү кодтой эрхийн улсын бүртгэлийн дугаарыг сольж олгосон ба энэ тушаалаар “К” ХХК-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн А/22******* дугаарыг Ү-22 дугаараар сольсон байна.

2. Т.Дгийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаартай бүртгэл болон хаягийн тухайд:

Нийслэлийн газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн албаны 1999 оны 12 дугаар сарын 0-ны өдрийн 171 тоот албан бичгээр тодорхойлсончлон “Р булган” ХХК-ийн ашиглаж байсан нийт 296 м.кв барилгажсан талбайн 48 м.кв нь төрийн өмчид, 248 м.кв нь хувийн өмчид хамаарагдаж байсан бөгөөд “К” ХХК-ийн захирал К, “Р булган” ХХК-ийн захирал Б.аа, ******* журам ХЗДС-ийн захирал Т.Д нар 2004 оны 10 дугаар сарын 1-ны өдөр “төрийн өмч болох нийтийн бие засах газрыг “Р булган” ХХК-ийн түрээсийн давуу эрхийн дагуу ... хувьчлан авах, ... объектыг оруулсан хөрөнгийн хэмжээгээр хамтран эзэмшиж, ашиглахаар” тохиролцон, ийнхүү хувьчлан авах хүсэлтээ гаргаж, Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2004 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 115 дугаар тогтоолоор төрийн өмчийн объектын үнийг 21.966.000 төгрөгөөр тогтоон “Р булган” ХХК-д худалдан авахыг санал болгож, “Р булган” ХХК дэнчингийн 4.9.200 төгрөгийг, Т.Д 17.572.800 төгрөгийг төлж, нийт 21.966.000 төгрөгийг бүрэн төлж тооцоо дуусгасан тул Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2004 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор өмчлөх эрх олгож, 2004 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Р булган” ХХК, иргэн Т.Д нарт нийтийн бие засах газрын барилгын өмчлөгчийн эрхийн 2 тоот гэрчилгээ олгожээ.        

Уг барилгын өмчлөгч нар болох “Р булган” ХХК-ийн захирал Б.аа, Т.Д нар 2004 оны 12 дугаар сарын 2-ны өдөр байгуулсан “Хувьчлалаар авсан объектын газрыг эзэмших тухай” тоот гэрээгээр хувьчлалаар авсан нийтийн бие засах газар /объект/-ын газрыг Т.Дгийн үүсгэн байгуулсан ******* журам ХЗДС-ийн нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахаар тохирсон, Нийслэлийн газрын харилцаа үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн албаны 1999 оны 12 дугаар сарын 0-ны өдрийн 171 тоот албан бичгээр “төрийн өмчийн 48 м.кв талбайг хувьчилсны дараа газрын баталгаажуулалт хийх” талаар тодорхойлсны дагуу Т.Дгийн хүсэлт, түүнд хавсаргасан объектыг хувьчлан авсан холбогдох баримтыг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 дугаар захирамжаар  ******* журам ХЗДС-д 580 м.кв газрыг эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, 580 м.кв газрын кадастрын зургийг кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 18******* дугаарт бүртгэсэн байна. 

Ийнхүү газрыг баталгаажуулснаар Хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ зураг төслийн хүрээлэнгийн мэдээлэл технологийн төвийн 2006 оны 0 дугаар сарын 06-ны өдрийн 06/144 тоот албан бичгээр “Зн өргөн чөлөө 11/1” гэсэн хаягийг ******* журам ХЗДС-ийн сургалтын зориулалттай барилгад олгосон байдаг.

Улмаар уг газартаа сургуулийн барилга барих хүсэлтийн дагуу нийслэлийн Засаг даргын 2009 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 405 дугаар захирамжаар 444 м.кв газрыг сургуулийн барилга барих зориулалтаар эзэмшүүлсэн байна. ******* журам ХКДС-д эзэмшүүлсэн газрын баталгаат хэмжээ тогтоосон акт, мэдээллийн санд нэгж талбарын 18******* дугаарт бүртгэгдсэн кадастрын зургаас харахад уг газарт “Р булган” ХХК-ийн барьж, “К” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн А-22******* дугаарт бүртгэгдсэн дуусаагүй өргөтгөлийн барилгын /сууриараа 248 м.кв, 2 давхар нийт 528 м.кв гэх/ доорх газар багтжээ. 

******* журам ХЗДС эзэмшил газартаа зохих зөвшөөрлийн дагуу сургуулийн барилга барьж, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2010 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 11/2010 дугаар актаар барилгыг ашиглалтад оруулсан бөгөөд барилгаа өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхээр Хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ зураг төслийн хүрээлэнгийн мэдээлэл технологийн төвийн 2006 оны 0 дугаар сарын 06-ны өдрийн 06/144 тоот албан бичгээр олгосон “Зн өргөн чөлөө 11/1” гэсэн хаягийн тодорхойлолтоор мэдүүлгээ гаргаж 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Т.Дг “Зн өргөн чөлөө 11/1” хаягтай 79 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэж үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн 000191009 дугаартай гэрчилгээ олгожээ. 

Энэхүү барилгын доорхи газрын эзэмших эрхийг ******* журам ХЗДС нь үүсгэн байгуулагч Т.Дд шилжүүлэх хүсэлт гаргаснаар нийслэлийн Засаг даргын 201 оны 6 дугаар сарын 0-ны өдрийн А/56 дугаар захирамжаар 580 м.кв газрыг эзэмших эрхийг Т.Дд шилжүүлсэн байна.  

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 240 дүгээр тогтоолоор Токиогийн гудамжнаас Б дүүргийн дугаар хороонд байрлах Клиникийн нэгдсэн II дугаар эмнэлэгийн хойд талын гудамжийг шинээр “ гудамж” гэж нэршүүлсэнтэй холбоотой “Зн өргөн чөлөө 1/11” хаяг нь “ гудамж ” болж өөрчлөгдсөн байх бөгөөд энэ дагуу Т.Д хаягийн өөрчлөлт хийлгэх хүсэлт гаргаж Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн /1606 тоот албан бичгээр уг барилгын хаягийг “ гудамж ” дугаартай болж өөрчлөгдсөн  талаар тодорхойлсноор 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаартай бүртгэлд хаягийн өөрчлөлт хийж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай гэрчилгээг олгосон байна.

Дээрх үйл баримтуудыг дор дурдсанаар дүгнэж хаягийг давхардуулан олгосон гэж үзэхээргүй төдийгүй энэ үндэслэлээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж үзлээ.

Хаягжуулалтын тухай хууль 201 онд батлагдсан бөгөөд уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7-д “ гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журмыг энэ хуульд нийцүүлэн Засгийн газар батална” гэж зааснаар Засгийн газрын 201 оны 280 дугаар тогтоолоор баталсан Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журмын 4.9.2-т “өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн газар болон түүний дээрх ашиглалтад орсон барилгад хаяг олгоно”, 4.10.2-т “дуусаагүй барилгад хаяг олгохгүй” гэж заасан, тодруулбал хаягийг өмчлөх, эзэмших, ашиглах эрх нь баталгаажсан газар, түүн дээрх үл хөдлөх эд хөрөнгө буюу барилга байгууламжид олгодог. Энэ хууль хэдийгээр 201 онд батлагдсан, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн өмчлөлийн маргаан бүхий хаягтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэл үүнээс өмнө хийгдсэн ч хууль тогтоомжийн хаягжуулалтын талаарх зохицуулалт нь хот байгуулалт, геодези, зураг зүй, хот байгуулалтын кадастр, газрын кадастрын цогц ойлголтыг агуулах бөгөөд гудамж, зам талбай болон өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн үл хөдлөх эд хөрөнгөд байршлын хаяг олгодог, энэ үл хөдлөх эд хөрөнгө гэсэн ойлголтод газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглах боломжгүй эд юмсыг ойлгодог. 

Үл хөдлөх эд хөрөнгө гэсэн ойлголтод газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглах боломжгүй эд юмсыг ойлгодог тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь түүний доорх газрын өмчлөх, эзэмших, ашиглах эрхээр баталгааждаг тул газар болон түүн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хаягийг газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, уг мэдээллийн сангаас хаягийн тодорхойлолтыг өгдөг байна.   

Тиймдээ ч дээр дурдсанчлан төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгө хувьчлагдсаны дараа газрын эзэмших эрхийг баталгаажуулахаар эрх бүхий этгээд тодорхойлж, ийнхүү төрийн өмчийн 48 м.кв талбайтай нийтийн бие засах газрыг хувьчилсан талаарх баримт, “Р булган” ХХК хамтран өмчилж буй үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг хамтран өмчлөгч Т.Дд эзэмшүүлэхийг зөвшөөрсөн гэрээ, өмчлөгч Т.Дгийн хүсэлтээр газрыг эзэмшүүлсэн, газар эзэмших эрхийг үндэслэн хаягийг олгосон, харин хувийн хөрөнгөөр барьсан өргөтгөлийн доорх газрыг эзэмших эрхийг салгаж баталгаажуулаагүйгээс одоог хүртэл хаяг олгосон гэж үзэхээргүй байна. Учир нь нийслэлийн Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 дугаар захирамжаар  ******* журам ХЗДС-д 580 м.кв газрыг эзэмшүүлснээр буюу газрыг эзэмших эрхийг баталгаажуулж газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 18******* дугаартай бүртгэгдсэнээр Хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ зураг төслийн хүрээлэнгийн мэдээлэл технологийн төвийн 2006 оны 0 дугаар сарын 06-ны өдрийн 06/144 тоот албан бичгээр “Зн өргөн чөлөө 11/1” гэсэн хаягийг ******* журам ХЗДС-ийн сургалтын зориулалттай барилгад олгож, улмаар гудамжны нэр өөрчлөгдсөнөөр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн /1606 тоот албан бичгээр уг барилгын хаягийг “ гудамж ” дугаартай болж өөрчлөгдсөн  талаар тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл “Зн өргөн чөлөө 11/1”, “ гудамж ” гэсэн хаягийг ******* журам ХЗДС-ийн сургуулийн зориулалттай барилгад олгосон. 

Харин “К” ХХК-ийн өргөтгөлийн барилгад дугаар бүхий хаяг олгоогүй, анх “Р ” ХХК-ийн өмчлөлд 528 м.кв үйлчилгээний зориулалттай барилгыг Б дүргийн дугаар хороо “Сансар кино театрын урд талд” гэсэн дугааргүй хаягаар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн А-22******* дугаарт бүртгэн А/ дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг 1998 оны 12 дугаар сарын 0-ны өдөр бүртгэсэн, өмчлөгч өөрчлөгдсөнөөр “К” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 004611 тоот гэрчилгээг 2002 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр олгохдоо гэрчилгээнд барилгын хаягийг Б дүүрэг дугаар хороо 12 дугаар хороолол гэж дугааргүй, зөвхөн байршлыг тусгасан,  “К” ХХК-ийн хөрөнгө оруулагч өөрчлөгдсөнөөр өмчлөх эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай гэрчилгээг 2008 оны 06 дугаар сарын 27-ны өдөр олгохдоо нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын хот төлөвлөлт, мэдээллийн хэлтсийн 2008 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 04/12 тоот албан бичгээр гаргасан “сургалтын зориулалттай “Зн өргөн чөлөө 11/1” дугаартай барилга нь 12 дугаар хороолол // “ гудамж ” гэсэн дугаартай болж өөрчлөгдсөн” талаарх хаягийн тодорхойлолтоор үл хөдлөх эд хөрөнгийн хаягийг “ гудамж тоот” хэмээн гэрчилгээнд тусгасан байх бөгөөд уг хаягийн тодорхойлолтын хавсралт байршлын зургаас үзэхэд энэ хаяг нь ******* журам ХЗДС-ийн сургалтын зориулалттай барилгын хаяг байх бөгөөд “К” ХХК-д тухайлан хаяг олгоогүй байна. 

Гэсэн хэдий ч “К” ХХК тухайн объектын өмчлөгч болохоо нотолсон баримт, мөн хуульд заасан бусад бүрдүүлбэрийг хангаж үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй, мөн хуулийн 14.2-т зааснаар “энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахыг хориглох” тул тус компанийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийн байгууллагыг буруутгах үндэслэл байхгүй, хаяг давхардсан гэх үндэслэлээр өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарлах боломжгүй. 

Түүнчлэн “Р булган” ХХК-ийн өргөтгөлийн дуусаагүй барилгын өмчлөх эрхийг улсын бүртгэлд А-22******* дугаарт бүртгэн А/ дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг 1998 оны 12 дугаар сарын 0-ны өдөр олгох үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль /1997 оны/-ийн 9 дүгээр зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг гаргахад газрын эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулсан байхыг шаарддаггүй /уг хуульд 2002 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулах хүртэл/ байсан тул ийнхүү үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль зөрчөөгүй төдийгүй, Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журмын 4.10.2-т “дуусаагүй барилгад хаяг олгохгүй” гэж заасан тул “К” ХХК-ийн газар эзэмших эрх нь баталгаажаагүй, дуусаагүй өргөтгөлийн барилгад хаяг олгоогүй Нийслэлийн Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газрыг буруутгахгүй. 

“К” ХХК ******* журам ХЗДС-д тухайн газрыг бүхэлд нь эзэмшүүлсэн нийслэлийн Засаг даргын 2005 оны 24 дугаар захирамжийн холбогдох хэсгийг, ******* журам ХЗДС-д эзэмшил газартаа барилга барих зөвшөөрөл олгосон нийслэлийн Засаг даргын 2009 оны 405 дугаар захирамжийн холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, “К” ХХК-ийн өмчлөлийн барилгад хамаарах газрыг “К” ХХК-д эзэмшүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл 2012 онд гаргасныг нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 48 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 10 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2012 оны 207 дугаар тогтоолоор “...“Р булган” ХХК, Т.Д нар нийтийн бие засах газрын өмчлөгч болсон, “Р булган” ХХК-ийн захирал Б.аа, Т.Д нар объектын газрыг Т.Дд эзэмшүүлэхээр тохиролцсоноос үзэхэд өргөтгөлийн газрыг Т.Дд эзэмшүүлэхийг зөвшөөрсөн, өргөтгөлийн барилгын өмчлөх эрх 2002 онд “Кей Эй Эс” ХХК-д шилжсэн байхад тухайн компаниас газар эзэмших талаар 2005 оны 24 дугаар захирамж гарах хүртэл хугацаанд ямар нэг байдлаар хандаж байгаагүй, тухайн барилгын талаар болон газар эзэмших эрхийн талаар маргаантай гэх байдал тогтоогдоогүй байх тул холбогдох баримтыг үндэслээд газрыг ******* журам ХЗДС-д эзэмшүүлсэн нь, эзэмшил газрын зориулалтыг өөрчилж барилга барих эрх олгосон нь  хууль болон нэхэмжлэгч “Кей Эй Эс” ХХК-ийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй” гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Газрын тухай хуульд зааснаар иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч бөгөөд төрийн өмчийн газрыг иргэн, аж ахуйн нэгж эзэмших хүсэл зоригоо хуульд заасан журмын дагуу илэрхийлсний үндсэн дээр хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх ба, нэгэнт бусдад эзэмшүүлсэн газрыг давхардуулан эзэмшүүлэх боломжгүй, гагцхүү газар эзэмшигчийн хуульд заасан журмаар гаргасан газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлтийн дагуу газар эзэмших эрхийг шилжүүлэх боломжтой. Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Д нь “өмчлөлийн хувьд маргаангүй тул нэхэмжлэгч “К” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг эзэмших эрхийг шилжүүлэх боломжтой” гэж, хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч “үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийн доорх газрыг тусад нь эзэмшүүлсэн тохиолдолд хаягийг салгаж өгөх боломжтой” гэж тус тус тайлбарласан бөгөөд ийнхүү үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийн доорх газрыг тусад нь эзэмшүүлснээр газрын кадастрын мэдээллийн санд тус бүрийн эзэмшил газрын кадастрын зураг бүртгэгдэж, уг мэдээллийг үндэслэн шилжүүлэн эзэмшүүлсэн газарт хаягийг шинээр олгож, уг хаягийн өөрчлөлтийн талаар үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлтийг оруулах боломжтой, энэ талаар хариуцагч талууд маргахааргүй байна. 

Нэхэмжлэгч “К” ХХК нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн асуудал тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй хэмээн маргасан ч хаяг давхардсан гэсэн үндэслэлээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг урьд шийдвэрлээгүй байна. Харин дээр дурдагдсан “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох “******* журам ХЗДС-д газар эзэмшүүлсэн, эзэмшил газартаа барилга барих зөвшөөрөл олгосон  нийслэлийн Засаг даргын 2005 оны 24, 2009 оны 405 дугаар захирамжийн холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, “К” ХХК-д өмчлөлийн барилгад хамаарах газрыг эзэмшүүлэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 48 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 10 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2012 оны 207 дугаар тогтоолоороор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн “Р булган” ХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох “өргөтгөлийн барилгыг 1998 онд “Р булган” ХХК-ийн өмчлөлд бүртгэж олгосон А/ дугаартай гэрчилгээ, 2002 онд “К” ХХК-ийн өмчлөлд бүртгэж олгосон 004611 дугаартай гэрчилгээ, 2008 онд “К” ХХК-д олгосон 0 дугаартай гэрчилгээг утга агуулгын илэрхий алдаатай /талбайн хэмжээг алдаатай бичсэн/, илт хүчин төгөлдөр бус акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 86 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 57 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 201 оны 17 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн өмч хувьчлах комисст холбогдох “нийтийн бие засах газрыг “Р булган” ХХК, Т.Д нарт хувьчилсан Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2004 оны 115 дугаар тогтоолыг хүчингүй болгох, хувьчлалыг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 267 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 9 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 295 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн, эдгээр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр нь энэ маргаанд хамааралтай ч нэхэмжлэлийн болон бие даасан энэ шаардлагаар өмнө нь шүүх шийдвэрлэсэн гэж үзэхгүй. 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “К” ХХК-ийн гаргасан иргэн Т.Дгийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаартай бүртгэлийг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг, гуравдагч этгээд Т.Дгийн гаргасан “К” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-22 /хуучнаар А/Ү 22*******/ дугаартай бүртгэлийг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэдийгээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдуулж тодорхой шаардлага гаргаагүй ч Хот байгуулалтын тухай хууль, Хаягжуулалтын тухай хуулиар хот байгуулалтын кадастр эрхлэх, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гудамжны нэр барилгын дугаарыг тогтоож, газрын кадастрын бүртгэлд оруулах, өөрөөр хэлбэл хаяг олгох чиг үүргийг  Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар эрхлэхээр байх тул нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын үндэслэлд хамаарна гэж үзэж хамтран хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106..14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 15 дугаар зүйлийн 15.2, 18 дугаар зүйлийн 18.1, Хаягжуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “Т.Дгийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаартай бүртгэлийг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч “К” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг болон “ “К*******” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-22 /хуучнаар А/Ү 22*******/ дугаартай бүртгэлийг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай гуравдагч этгээд Т.Дгийн бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА