| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/03107/И |
| Дугаар | 312/ШШ2025/02246 |
| Огноо | 2025-11-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 312/ШШ2025/02246
2025 11 10 312/ШШ2025/02246
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би,
Нэхэмжлэгч: *** өөрийн байранд байрлах, “******* *******” ХК /РД: *******, утас: *******, *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, ******* ******* ******* овогт ******* /РД: , утас: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 23,566,524.52 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч иргэн нь ******* *******тай 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1130116219 дугаартай зээлийн гэрээ байгуулан өрхийн хэрэглээний зориулалтаар 25,000,000 төгрөгийг жилийн буюу 365 хоногт тогтмол 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар цалингийн зээлийг цахимаар авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 3,333,333.68 төгрөг, зээлийн хүүд 1,096,262.71 төгрөг, нийт 4,429,596.39 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь *******тай байгуулсан 1130116219 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2025 оны 04-р сарын 10-ны өдрөөс хойш графикт зээлийн төлбөрөө төлж чадахгүй хугацаа хэтрүүлж, өнөөдрийн байдлаар 127 хоног хугацаа хэтрүүлээд байна. ******* ******* нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг сануулахаар утсаар залгахад зээлдэгч, удахгүй төлнө, энэ сард багтааж төлнө гэх зэргээр хариу өгөхөөс гадна сүүлдээ утсаа огт авахгүй, зээл төлөхөөс санаатайгаар зайлсхийж байна. Зээлдэгч Банк болон ББСБ-уудаас давхардуулан олон зээл авсан байна. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөр болох 23,566,524.52 төгрөгийг бүрэн төлүүлнэ. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадга*******ж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1130116219 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 21,666,666.68, 2025 оны 10-р сарын 14-ний өдрийн байдлаархи үндсэн хүү 1,855,868.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,989.04 төгрөг, нийт 23,566,524.52 төгрөгийг иргэн П.эс гаргуулах, зээлдэгч П. нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг зээлийн гэрээний дагуу хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү. Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно гэжээ.
Хариуцагч П. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие П. нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 25,000,000 төгрөг, 30 сарын хугацаатай, 14,4 хувийн хүүтэйгээр цалингийн зээлийг цахимаар авсан. Нийт нэхэмжилж буй 23,566,524 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч П.д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 23,566,524.52 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П. нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 23,566,524.52 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,783 төгрөгийн 50 хувь болох 137,891.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 137,891.5 төгрөгийг, хариуцагч П.эс 137,891.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 23,566,524.52 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П. хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,783 төгрөгөөс 137,891.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 137,891.5 төгрөгийг, хариуцагч П.эс 137,891.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА