2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 192/ШШ2025/10901

 

 

 

 

 

 

 

2025 12 18 192/ШШ2025/10901

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн  дүгээр хороо, Наран хотхон,  тоот хаягт байрлах,регистрийн дугаартай, АХХК,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн  дугаар хороо,  дугаар байр, тоотод оршин суух,  регистрийн дугаартай, Ү овогт Тйн Ца нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн  дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж , Назрын байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах, Ү-2206040433 дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах,

 

АХХК, Т.Цнарын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, Ү-2206040431, Ү-2206040432, Ү-2206040434 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө хураах жагсаалтаас хасуулах тухай /нэгтгэсэн/

 

АХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах тухай /нэгтгэсэн/

 

Т.Цн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах  /нэгтгэсэн/ хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э

нэхэмжлэгч Т.Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г

хариуцагч Нцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О,

бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Тк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ба,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Энар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эшүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 22410348/05 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг 3 үндэслэлээр гаргасан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 165 дугаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Төрийн банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 4,498,502,450.63 төгрөгийг хариуцагч Ат ХХК төлөхийг хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд хэсэгчлэн төлөх, тодорхой төлөлт хийгдсэний дараа барьцаа хөрөнгүүдийг ээлжлэн чөлөөлөхөөр харилцан тохиролцсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүгчийн захирамжийн дагуу 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хууль бусаар явуулсан. Битүүмжлэгдсэн эд хөрөнгө нь иргэн Т.Цийн өмчлөлийнх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөл, эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх, эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт энэ хуулийн 44.3, 63.4-т тус тус заасныг үндэслэн бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй гэж заасны дагуу өмчлөгч Т.Ц шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд юм. Нэхэмжлэгчийн зүгээс эд хөрөнгө битүүмжлэх тогтоол үйлдэж, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулсныг мэдсэн даруйдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4/694 дугаар хариу мэдэгдэх хуудсаар хуульд заасан арга хэмжээг авч ажилласан байх тул таны гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй болохыг үүгээр мэдэгдье гэх хариуг өгсөн. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хариу мэдэгдэх хуудсыг гардан аваад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасны дагуу ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 03/2288 дугаартай албан бичгээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4/694 дугаар хариу мэдэгдэх хуудас хуульд нийцсэн байна гэх хариуг тус тус өгсөн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргана гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Төлбөр төлөгч А ХХК-ийн зүгээс дурдсан хугацаандаа төлбөрөө төлж байгаад тодорхой шалтгааны улмаас төлбөр төлөх график зөрчигдсөн ч төлбөр авагчтай 2022 оны 10 дугаар сард төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс төлбөр төлөгчид урьдчилан мэдэгдэлгүй, түүнийг байлцуулахгүйгээр 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 24410348/5 дугаар бүхий эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил 87 дугаар байрны 4 тоот хаягт байрлах, 355 м2 талбайтай, Ү-2206040433 улсын бүртгэлийн дугаартай, орон сууц, хоёр автомашины зогсоолыг битүүмжилсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 44 дүгээр зүйлийн 44.2.8 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж, төлбөр төлөгчид эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг урьдчилан мэдэгдээгүй, түүнийг оролцуулалгүйгээр эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулсан нь төлбөр төлөгчийн эрхийг хязгаарласан үйлдэл гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийн оролцоотой явуулна гэж заасан байтал эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулахдаа хөндлөнгийн нэг ч гэрч оролцуулаагүй, төлбөр төлөгч Алтай гацуурт ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Х.Бурьдчилан мэдэгдээгүй, түүнд мэдэгдэх хуудас явуулаагүй, түүнийг оролцуулаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш Т.Цэрмааг байлцуулан түүнийг айлгаж, хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн үйлдэл юм. Иймд хууль зөрчиж хийсэн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 22410348/5 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, 87 дугаар байр, 4 тоот хаягт байрлалтай, 355м2 талбайтай орон сууц, хоёр автомашины зогсоолыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Т.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гг шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн /06, /07, /08 дугаартай тогтоолоор 87-1, 87-2, 87-4 тоот хаягт байрлах, эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан тогтоолыг эс зөвшөөрч байна. Нэгдүгээрт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрээр 87-1 тоот хаягт байрлах, орон сууцыг битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлээд хөрөнгийг битүүмжилж, хурааж, дараа нь үнэлээд, дуудлага худалдаанд оруулдаг. Эд хөрөнгө хураах ажиллагааны үндэслэл болсон битүүмжлэх тогтоол хүчингүй болсон тул 87-1 тоот орон сууцыг хураасан тогтоол хүчингүй болно. Өөрөөр хэлбэл өмнө хийсэн ажиллагаа хүчингүй болсон байхад дараа нь хийсэн ажиллагаа хүчинтэй байх үндэслэл байхгүй тул эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй. Хоёрдугаарт, эд хөрөнгө хураах тогтоолыг эзэмшигч н.Амгаланд утсаар танилцуулав гэх агуулгатай шийдвэр гүйцэтгэлийн баримт байдаг. Эзэмшигчид битүүмжлэх, хураах ажиллагаанд оролцуулах талаар утсаар ярьж танилцуулна гэсэн ойлголт байхгүй. 87-1 тоотын хувьд н.Амгалантай утсаар яриад насанд хүрээгүй хүүхдийг байлцуулж эд хөрөнгийг хураасан. 87-2 болон 87-4 тоот орон сууцыг хураах ажиллагаа хийхдээ төлбөр төлөгч А ХХК-ийн төлөөлөгч Х.Батбаасанг оролцуулаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлж байсан итгэмжлэгдсэн төлөөлөгчид ч мэдэгдэлгүйгээр хураасан. Хөндлөнгийн 2 гэрчээр дадлага хийж байсан хоёр оюутанг оролцуулсан нь үндэслэлгүй. Иймд хууль зөрчсөн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү. Гуравдугаарт, хөрөнгийн үнэлгээ нь бодит үнэтэй нийцээгүй тул үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Учир нь нэгдүгээрт, 87-1, 87-2, 87-4 тоот орон сууц нь тус бүр 3 давхар, 355 м.кв, хоёр автомашины зогсоолтой, төвийн шугамд холбогдсон, Удирдлагын академийн урд буюу хамгийн үнэтэй бүсэд байрладаг хотхоныг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн. Хоёрдугаарт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгийн үнэлгээ хийх эрхгүй, даатгалын хохирлын үнэлгээ гаргадаг Сүлд үнэлгээний компаниар үнэлгээг хийлгэсэн байна. Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.4 дэх хэсэгт даатгалын хохирол үнэлэгч гэж даатгагч болон даатгуулагчийн нэрийн өмнөөс даатгалын гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг хянан шалгах, бодит хохирлыг тогтоох, талуудын хооронд хэлэлцээ хийх чиг үүргийг бие даан хэрэгжүүлэх, ийнхүү хэрэгжүүлсний төлөө цалин хөлс болон бусад төлбөр авах эрх бүхий этгээдийг ойлгоно, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10 дахь хэсэгт үнэлгээний хуулийн этгээд гэж хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компанийг ойлгоно гэж тус тус заасан. А ХХК-ийн зүгээс үйл ажиллагааны чиглэл, тусгай зөвшөөрөлдөө хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй гэдгийг тусгасан хөрөнгийн үнэлгээ хийлгэх эрх бүхий М ХХК-иар хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн. Сүлд үнэлгээний компанийн хувьд даатгалын мэргэжлийн оролцогч, даатгалын хохирол үнэлэгч гэсэн тусгай зөвшөөрөлтэй байгаа юм. Хөрөнгийн үнэлгээ хийх эрхгүй компаниар хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн нь хууль зөрчсөн учраас хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох шаардлагатай. Гуравдугаарт, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийх аргачлалын 2.2 дахь хэсэгт нийтийн орон сууц, амины хашаа байшингаас бусад хөрөнгийн үнэлгээг тэргүүлэх зэргийн үнэлгээчнээр хийлгэнэ гэж заасан байдаг ч тухайн төвийн шугамд холбогдсон, бие даасан объект буюу 3 ширхэг хаусыг тэргүүлэх зэргийн мэргэшсэн үнэлгээчнээр үнэлүүлээгүй. Мөн аргачлалд үнэлгээний зүйлтэй биечлэн танилцана гэж заасан ч Сүлд үнэлгээний компанийн үнэлгээнээс харахад 87-4 тоот үл хөдлөх хөрөнгийн зургийг давхар давхраар нь дарж авсан, 87-2 тоотын ерөнхий зураг авагдсан, 87-1 тоотын хувьд зураг байхгүй байна. Тиймээс тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн нөхцөл байдалтай биечлэн танилцаагүй, орж үзээгүй, орсон талаар баримт байхгүй хууль зөрчиж хийсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Бид өөрсдөө хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй Мөнх-ОХХК-иар тухайн 3 үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхэд 6,100,000,000 төгрөгөөр үнэлсэн бол тусгай зөвшөөрөлгүй Сүлд үнэлгээний компани 4,100,000,000 төгрөг буюу 2,000,000,000 төгрөгийн зөрүүтэй үнэлсэн байна. М трейд ХХК-иар тухайн эд хөрөнгө 2025 онд ямар үнэлгээтэй байгаа, 2024 онд ямар үнэлгээтэй байсан талаар харьцуулсан үнэлгээ хийлгэсэн гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Шүүхийн шийдвэрээр Ат ХХК-иас 4,498,502,450 төгрөгийг гаргуулж, Т ХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Улмаар төлөөлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлнэ үү гэсэн хугацаатай мэдэгдлийг хүргүүлсэн ч тогтоосон хугацаанд биелүүлээгүй учраас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Ү2206040431, Ү2206040432 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Ү22030404334 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна гэж заасан байдаг. Бусад ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч бүрэн эрхийнхээ хүрээнд оролцуулж болно гэж заасан болохоос заавал оролцуулах эрх, үүрэгтэй гэсэн зүйл байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт эд хөрөнгө битүүмжлэх үед шийдвэр гүйцэтгэгч шаардлагатай бол оролцуулж болно гэж заасан. Харин эд хөрөнгө хураах тохиолдолд хөндлөнгийн гэрчийг заавал байлцуулна. Хураах ажиллагааны хувьд 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 87-1, 87-2, 87-4 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хураах үед хөндлөнгийн гэрчээр Б.Ши З.Энарыг байлцуулсан. Нэхэмжлэгчийн дадлагын хоёр оюутан оролцуулсан гэж тайлбарлаж байгаа ч үүнийг нотолсон баримт байхгүй. Хөрөнгийн үнэлгээний тухайд С ХХК, хөрөнгийн үнэлгээчин Д. томилсон ба үнэлгээчин Д.Энөрөнгийн үнэлгээ хийх мэргэшсэн үнэлгээчний гэрчилгээтэй бөгөөд тэрээр 3 үл хөдлөх эд хөрөнгийг 4,423,260,714 төгрөгөөр үнэлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр талуудад баталгаат шуудангаар явуулж төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулсан талаар баримт хэрэгт авагдсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн хийсэн тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ТХК, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. А ХХК, Т ХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, тухайн ондоо багтааж графикийн дагуу зээлээ төлнө гэж эвлэрлийн гэрээ байгуулсныг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шүүгчийн захирамжаар хэргийг шийдвэрлэсэн ч графикийн дагуу төлбөрөө төлөөгүй учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн. 2022 оны 11 дүгээр сард шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлүүлснээс хойш өнөөдрийг хүртэл А ХХК, Т ХК-д төлбөр төлөөгүй, харин А ХХК-иас Т ХК үйл ажиллагааны зорилгоор түрээсэлж байгаа түрээсийн орлого 52,000,000 төгрөгийг зээлд шилжүүлж авсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийсэн 2023 оны 9 дүгээр сарын 23, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоолыг хүчингүй болгох тухай асуудалд хариуцагч талтай адилхан байр суурьтай байна. АХХК 2022 онд эвлэрэн хэлэлцэх шийдвэр гаргасан нь тухайн үед зээлийн хүүг бууруулах гэсэн башир арга байснаас биш зээлээ төлөх хүсэл сонирхол агуулаагүй байсан гэж харагдаж байна. А ХХК өнөөдрийг хүртэл ТХК-д нэг ч төгрөг төлөөгүй байгаа нь тодорхой хэмжээнд зээлийн хүүгээ зогсоох, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд цаг хугацаа авах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах арга гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа хийхдээ холбогдох хууль тогтоомжийг зөв ашигласан, хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Гурав дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэгдүгээрт, Төрийн банк ХК жил бүр барьцаа хөрөнгүүдээ үнэлдэг, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээгээр 380 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг хоёр автомашины зогсоолын хамтаар 1,280,000,000 төгрөгөөр үнэлсэн. Сүлд ХХК-ийн гаргасан үнэлгээ Төрийн банк ХК-ийн үнэлгээнээс өндөр учраас тухайн үеийн зах зээлийн үнэлгээ зөв байсан гэж үзэж байна. Миний хувьд хөрөнгийн үнэлгээ, зах зээлийн судалгааны чиглэлээр судалгаа хийдэг. Даатгалын үнэлгээний үнэлгээчид цэвэр мэргэшсэн үнэлгээчид байдаг. Өөрөөр хэлбэл хуульч болгон шүүгч биш гэдэгтэй адил үнэлгээчин болгон даатгалын үнэлгээ хийдэггүй, даатгалын үнэлгээ хийх эрхтэй хүн хийдэг, 2 дахь шатны мэргэшсэн ажиллагаа юм. Даатгалын үнэлгээ хийдэг үнэлгээчин бол мэргэшсэн сайн үнэлгээчин мөн. Үүнээс гадна Төрийн банк ХК санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа явуулдаг байгууллага бөгөөд зээл олгосноос 8-9 жил, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд 3 орчим жил болж, төлбөрөө авч чадахгүй байгаа нь санхүүгийн эрсдэл үүсгэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-УУл дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2022/00165 дугаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Т.Цгийн үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 04-92/6416 дугаар мэдэгдэл, Т.Цд олгосон итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШЗ2024/07309 дугаар иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШЗ2024/12667 дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШЗ2024/07889 дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШЗ2024/07014 дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШЗ2024/26335 дугаар захирамж, Т.Ц олгосон итгэмжлэл, А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, хаусны зураг, А ХХК-ийн Г.М олгосон итгэмжлэл, Т.Ц Б.Б олгосон итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Д.М Ц.О нарт олгосон итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 22410348/08 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 22410348/07 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 22410348/06 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил 87 дугаар байр, 2 тоот Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн лавлагаа, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил 87 дугаар байр, 3 тоот эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил 87 дугаар байр, 1 тоот эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Шийдвэр гүйцэтгэх албаны 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 03/733 дугаар албан бичиг, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 4-92/15 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол, Т.Цд олгосон итгэмжлэл, А ХХК-ийн Г.М олгосон итгэмжлэл, Т.Ц олгосон итгэмжлэл, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4/694 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хариу мэдэгдэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШЗ2023/12678 дугаар нэхэмжлэлийг буцаах тухай захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ГХ2022/00580 дугаар гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШЗ2025/06085 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 22410348 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллааг үүсгэх тухай тогтоол, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 22410348/05 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 22410348/03 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШЗ2022/17873 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 22410348/92 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 22410348/92-1 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 22410348/06 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 22410348/07 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 22410348/08 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 04-92/4696 дугаар үнийн санал ирүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 04-92/4744 дугаар үнийн санал ирүүлэх тухай албан бичиг, А ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн үнийн санал хүргүүлэх тухай албан бичиг, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн үнийн санал хүргүүлэх тухай албан бичиг, 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3/85 дугаар шинжээч томилох тухай тогтоол, С ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 04-92/6415 дугаар мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 04-92/6416 дугаар мэдэгдэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2251 дугаар шийдвэр, Мүнэлгээ ХХК-ийн 02 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэргийг,

 

Хариуцагчаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас М.З, Ц.Ог нарт олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Ц.О иргэний үнэмлэхийн лавлагаа, мөн газраас Г.О олгосон итгэмжлэл, М үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 580 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг, зэрэг /1 дүгээр хавтаст хэргийн 246 дугаар талаас 2 хавтаст хэргийн 178 тал/ баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т нарт олгосон итгэмжлэл, тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

            ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч А нар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эд хөрөнгө битүүмжлэх, эд хөрөнгө хураах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулж, битүүмжилсэн эд хөрөнгийн, хураасан эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, эд хөрөнгө үнэлсэн  үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг шүүх хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Ал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодорхойлсон. Үүнд: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 44 дүгээр зүйлийн 44.2.8 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж төлбөр төлөгчид эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг урьдчилан мэдэгдээгүй, түүнийг оролцуулалгүйгээр эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулсан нь төлбөр төлөгчийн эрхийг хязгаарласан үйлдэл гэж үзэж байна. Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийн оролцоотой явуулна гэж заасан байтал эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулахдаа хөндлөнгийн нэг ч гэрч оролцуулаагүй, төлбөр төлөгч А ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдэд урьдчилан мэдэгдээгүй, түүнд мэдэгдэх хуудас явуулаагүй, түүнийг оролцуулаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш Т.Ц байлцуулан битүүмжлэх ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн үйлдэл юм. Иймд 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 22410348/5 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Стадион оргил, 87 дугаар байр, 4 тоот хаягт байрлалтай, 355м2 талбайтай орон сууц, хоёр автомашины зогсоолыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулна гэж,

 

2.1.Нэхэмжлэгч Т.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гнэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодорхойлсон. Үүнд: Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн /06, /07, /08 дугаартай тогтоолоор 87-1, 87-2, 87-4 тоот хаягт байрлах, эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан тогтоолыг эс зөвшөөрч байна. Тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрээр 87-1 тоот хаягт байрлах, орон сууцыг битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасаж шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Иймд эд хөрөнгө хураах ажиллагааны үндэслэл болсон битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосон тул 87-1 тоот орон сууцыг хураасан тогтоол болон уг эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Хоёрдугаарт, 87-2 болон 87-4 тоот орон сууцыг хураах ажиллагаа хийхдээ төлбөр төлөгч Алтай гацуурт ХХК-ийн төлөөлөгчийг оролцуулаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлж байсан итгэмжлэгдсэн төлөөлөгчид ч мэдэгдээгүй. Хөндлөнгийн 2 гэрчээр дадлага хийж байсан оюутанг оролцуулсан нь үндэслэлгүй, хууль зөрчсөн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү. Гуравдугаарт, 87-1, 87-2, 87-4 тоот орон сууц нь тус бүр 3 давхар, 355 м.кв, хоёр автомашины зогсоолтой, төвийн шугамд холбогдсон, хамгийн үнэтэй бүсэд байрладаг хотхоныг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн. Мөн хөрөнгийн үнэлгээ хийх эрхгүй, даатгалын хохирлын үнэлгээ гаргадаг Сүлд үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэсэн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компани үнэлгээ хийдэг.  ХХК үйл ажиллагааны чиглэл, тусгай зөвшөөрөлдөө хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй гэдгийг тусгасан хөрөнгийн үнэлгээ хийлгэх эрх бүхий Мд ХХК-иар үнэлгээ хийлгэсэн. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийх аргачлалын 2.2 дахь хэсэгт нийтийн орон сууц, амины хашаа байшингаас бусад хөрөнгийн үнэлгээг тэргүүлэх зэргийн үнэлгээчнээр хийлгэнэ гэж заасан байдаг ч төвийн шугамд холбогдсон, бие даасан объект буюу 3 ширхэг хаусыг тэргүүлэх зэргийн мэргэшсэн үнэлгээчнээр үнэлүүлээгүй, аргачлалд үнэлгээний зүйлтэй биечлэн танилцана гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй, хууль зөрчиж хийсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулна гэж тус тус тайлбарласан.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч үндэслэлээ ... А ХХК-иас 4,498,502,450 төгрөгийг гаргуулж, ТХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Хариуцагч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай мэдэгдлийг хүргүүлсэн ч тогтоосон хугацаанд биелүүлээгүй учраас 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ү-2206040433 дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийг, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр -2206040431, Ү-2206040432, Ү-2206040434 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг тус тус битүүмжилж, хураасан. Улмаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг СХК-иас томилсон үнэлгээчин Д.Эүнэлсэн. Тэрээр хөрөнгийн үнэлгээ хийх мэргэшсэн үнэлгээчний гэрчилгээтэй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн хийсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж.

 

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ТХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрыг дэмжиж нэхэмжлэлийг эс зөвшөөрч үндэслэлээ ... Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн барьцаанд буй үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, үнэлгээ хийлгэх ажиллагааг хуульд нийцүүлэн хийсэн. Нэхэмжлэгч нарын эд хөрөнгийг битүүмжлэх, хураах, үнэлгээг хүчингүй болгох тухай асуудалд хариуцагч талтай адилхан байр суурьтай байна. А ХХК 2022 онд эвлэрэн хэлэлцэх шийдвэр гаргуулж, өнөөдрийг хүртэл Төрийн банк ХК-д нэг ч төгрөг төлөөгүй байгаа нь тодорхой хэмжээнд зээлийн хүүгээ зогсоох, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд цаг хугацаа авах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах башир арга гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа хийхдээ холбогдох хууль тогтоомжийг зөв ашигласан, хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж өгнө үү гэж тус тус тайлбарласан.

 

5.Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбараар дараахь үйл баримт тогтоогдов.

6.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2022/00165 дугаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар ТХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 4,498,502,450.63 төгрөгийг хариуцагч А ХХК төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2022 оны 2 дугаар сараас эхлэн 5 хувааж сар бүр 899,700,490.13 төгрөгийг дараах хуваарийн дагуу буюу 2022 оны 02 дугаар сарын 28-ны дотор 899,700,490.13 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 31-ний дотор 899,700,490.13 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 30-ны дотор 899,700,490.13 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 31-ний дотор 899,700,490.13 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 30-ны дотор 899,700,490.13 төгрөгийг төлж барагдуулах, хариуцагч Алтай гацуурт ХХК төлбөр төлөх хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч Төрийн банк ХХК барьцаа хөрөнгийг барьцааны зүйлээс чөлөөлөхгүй, 200, 213 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүдэд заасан барьцаа хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

7.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШЗ2022/06085 дугаар шүүгчийн захирамж, мөн өдрийн 183/ГХ2022/00580 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 22410348 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гаргаж, ажиллагааг эхлүүлжээ.

 

8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т ...Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолыг хүлээн авсан даруйд энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авна..., 44 дүгээр зүйлийн 44.2.8-д ...Гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн бие, бэлэн мөнгө, бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх гэж заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 22410348/05 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Хан-Уул дүүргийн  дүгээр хороо, Стадион оргил,  дугаар байр,  тоот хаягт байрлах, 345.5 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206040433 дугаарт бүртгэлтэй, орон сууц, хоёр ширхэг автомашины зогсоолын хамт,

 

-2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 22410348/92 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Хан-Уул дүүргийн  дүгээр хороо, Стадион оргил,  дугаар байр, тоот хаягт байрлах, 345.5 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206040431 дугаарт бүртгэлтэй, орон сууц, хоёр ширхэг автомашины зогсоолын хамт,

 

-2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 22410348/92-1 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор  Хан-Уул дүүргийн  дүгээр хороо, Стадион оргил, дугаар байр,  тоот хаягт байрлах, 345.5 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2206040432 дугаарт бүртгэлтэй орон сууц, хоёр ширхэг автомашины зогсоолын хамт битүүмжилсэн.

 

9.Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 22410348/06 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолоор төлбөр төлөгч А ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Т.Цийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн  дүгээр хороо, Стадион оргил,  дугаар байр,  тоот хаягт байрлах, 355 м.кв орон сууц, хоёр автомашиныг зогсоолын хамт, 

 

-2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 22410348/07 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолоор Т.Цйн өмчлөлийн Хан-Уул дүүргийн  дүгээр хороо, Стадион оргил,  дугаар байр,  тоот хаягт байрлах, 345.5 м.кв орон сууц, хоёр автомашиныг зогсоолын хамт,

 

-2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 22410348/08 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолоор Т.Цгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил 87 дугаар байр, 1 тоот хаягт байрлах, 355 м.кв орон сууц, хоёр ширхэг автомашины зогсоолын хамт тус тус хураажээ. 

 

10.Түүнчлэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т ... Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч нар харилцан тохирч тогтооно, хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус мэргэжлийн үнэлгээчний саналыг үндэслэн тогтооно... гэж зааснаар шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч, авагч, өмчлөгч нарт үнийн санал өгөхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч болон өмчлөгч нараас 20,000,000,000 төгрөгөөр үнэлж, төлбөр авагч тал төлбөр төлөгчийн гаргасан үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй гэж, шинжээч томилох хүсэлт гаргаснаар шинжээч томилох тогтоол гаргаж, Сүлд үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч үл хөдлөх эд хөрөнгүүдийг 4,344,348,082 төгрөгөөр үнэлсэн байна.

 

11.Дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас төлбөр төлөгч А ХХугаар байрны 4 тоот үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн, 87-1, 87-2, 87-4 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хураасан тогтоолуудыг хүчингүй болгож, эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан жагсаалтаас хасуулж, дээрх 3 үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Сүлд үнэлгээ ХХК-ийн шинжээчийн үнэлгээг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн.

 

12.Нэхэмжлэгч АХХК, Т.Цйн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, 87 дугаар байрны 1,2 тоот үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн, тодруулбал Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 22410348/92 дугаар, мөн өдрийн 22410348/92-1 дугаар бүхий эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд тусад нь гаргасан байна.

 

13.Уг хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэж, шийдвэр гүйцэтгэгч нь 87-1 тоот орон сууц, хоёр машины зогсоолтой, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэхдээ насанд хүрээгүй этгээдийг байлцуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчимд нийцэхгүй гэж дүгнэж,192/ШШ2025/02251 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж, Т.Цэгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, 87 дугаар байрны 1 тоот хаягт байрлах, 345.5 м.кв талбайтай, орон сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, уг үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасаж, харин 2 тоот хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан гэж, мөн өдрийн 22410348/92-1 дугаар бүхий эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Иймд, 87-1 тоот хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосон шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул уг битүүмжилсэн тогтоолыг үндэслэж явагдсан 87-1 тоот үл хөдлөх эд хөрөнгийг хураах тухай 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 22410348/08 дугаар тогтоол, Сүлд үнэлгээ ХХК-ийн шинжээчийн үнэлгээнээс 87-1 тоот үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

14.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 22410348/05 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, 87 дугаар байр, 4 тоот хаягт байрлах, 345.5 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206040433 дугаарт бүртгэлтэй орон сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэхдээ тухайн хөрөнгийн өмчлөгч Т.Цаг байлцуулж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэж, Т.Цагаас тайлбар авсан,

-2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 22410348/06 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолоор төлбөр төлөгч А ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Т.Цийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн  дүгээр хороо, Стадион оргил,  дугаар байр, тоот хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгийг хураахдаа өмчлөгч Т.Цэөндлөнгийн гэрч н.Энгүүн, н.Шинэбаяр, мөн өдрийн 22410348/07 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолоор  тоот хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгийг хураахдаа эзэмшигч н.Б хөндлөнгийн гэрч н.Эр нарыг байлцуулжээ.

 

15.Нэхэмжлэгч нар тоот үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, т үл хөдлөх эд хөрөнгийг хураах ажиллагааны талаар төлбөр төлөгчид мэдэгдээгүй, уг ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, өмчлөгч бус этгээдийг оролцуулсан, тухайн байгууллагад дадлага хийж байсан оюутан оролцуулсан зэрэг нь хууль зөрчсөн гэж маргасан. 

 

16.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т ...Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна..., 41.2-т ...Шаардлагатай бол энэ хуулийн 41.1-т зааснаас бусад ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчийг оролцуулж болно... гэж зааснаас үзэхэд мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т ...Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно... гэж заасан ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулах шаардлагатай гэж үзэх үндэслэлгүй байна.

17.Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн эд хөрөнгийн хэмжээ, тэдгээрийн үнэлгээ, үнэлгээнд нөлөөлөхүйц шинж чанарыг тогтоох зорилгоор өөрт нь болон бусдын эзэмшилд байгаа түүний өмчлөлийн эд хөрөнгөд нэг бүрчлэн үзлэг хийх, тээврийн хэрэгсэл, ажлын байр, агуулах сав, эзэмшил газарт нэвтрэн орж иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг гаргуулан авах, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр бусдын орон байранд нэвтрэн орох эрхтэй ба энэ эрхийнхээ хүрээнд мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасан төлбөр төлөгчийн эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх ажиллагааг явуулахдаа хөндлөнгийн гэрчийг оролцуулна гэж заасан.

 

18.Харин битүүмжлэх ажиллагааг явуулахад хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй нь эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

19.Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т ...Хөндлөнгийн гэрчээр уг хэрэгт хувийн болон албаны сонирхолгүй, эрх зүйн бүрэн чадамжтай иргэнийг оролцуулна... гэж зааснаас үзэхэд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт дадлага хийж байсан оюутанг хөрөнгө хураахдаа оролцуулсныг дээрх хуулийг зөрчсөн гэж үзэхгүй.

 

20.Нөгөө талаар Т.Цагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн  дүгээр хороо, Стадион оргил,  тоот үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг төлбөр төлөгч А ХХК-ийг үүсгэн байгуулагч Х.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж нарт гардуулсныг эс зөвшөөрч ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хариу мэдэгдэх хуудсыг эс зөвшөөрч ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасныг шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг хуульд нийцсэн гэж хариу өгчээ.

 

21.Нэхэмжлэгч нар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хэлэлцэхэд нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ирээгүйгээс шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцаасан ба 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр дээрх 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

22.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно, 44.4-т ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж хуульчилсан ба анх хуулийн хугацаанд гомдлоо гаргаж, хэргийг хэлэлцүүлэхэд шүүх хуралдаанд хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ирээгүйгээс шүүх 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийг буцаасан ба дахин гаргахдаа 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр буюу 8 сарын дараа уг гомдлыг гаргасан нь дээрх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч нарын дурдсан үндэслэлээр эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагааг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

23.Нэхэмжлэгч нар шийдвэр гүйцэтгэгчийг даатгалын хохирлын үнэлгээ гаргадаг С ХХК-иар хөрөнгийг үнэлүүлсэн, тус компанийн хувьд даатгалын мэргэжлийн оролцогч, даатгалын хохирол үнэлэгч гэсэн тусгай зөвшөөрөлтэй, өөрөөр хэлбэл Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан этгээдээр үнэлүүлээгүй, Сний компанийн үнэлгээнээс харахад 87-4 тоот үл хөдлөх хөрөнгийн зургийг давхар давхраар нь дарж авсан, 87-2 тоотын ерөнхий зураг авагдсан, тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн нөхцөл байдалтай биечлэн танилцаагүй, харин бид өөрсдөө үнэлүүлсэн хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй МХХК тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 6,150,230,800 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлтэй, хоёр үнэлгээ хэт зөрүүтэй, иймд СХК-ийн үнэлгээ хуульд нийцээгүй гэж тайлбарласан.

24.Хэргийн баримтаас харахад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь талуудын үнийн саналыг харгалзан Сүлд үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилсныг даатгалын хохирлын үнэлгээ гаргадаг компаниар үнэлгээ хийлгэсэн нь хуульд нийцээгүй гэж маргаж байгаа боловч хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээчин Д.Э үнэлгээний тайланг бэлтгэж, гарын үсэг зурж, тэмдгээр баталгаажуулж, компанийн тамга дарж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэн нь  холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.

25.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.3-т хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг ...Тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлал, хөрөнгийн үнэлгээний тайланд нийцүүлэн тодорхойлно... гэж заасан. 

26.СХХК-ийн үнэлгээчин Д.Этөлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг өртгийн хандлага, барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жиших нэгжийн аргаар үнэлж, Т.Цэрмаагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн  дүгээр хороо, Стадион оргил,  тоотод байрлах, үл хөдлөх эд хөрөнгийг 1,434,963,922 төгрөг, 87-02 тоот үл хөдлөх эд хөрөнгийг 1,434,963,922 төгрөг,  тоотод байрлах, үл хөдлөх эд хөрөнгийг 1,474,420,238 төгрөг, нийт 4,344,348,082 төгрөгөөр тогтоосон, хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртгийн өнөөгийн үнэ байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиг судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна.

27.Нэхэмжлэгч АХХК тухайн үнэлгээг эс зөвшөөрч, М тХХК-д хүсэлт гаргаж үнэлгээ хийлгэсэн гэх бөгөөд нэхэмжлэгчээс ирүүлсэн үнэлгээнээс харахад 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр, мөн өдрийн байдлаар тус компани Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, 87-01 тоотод байрлах, үл хөдлөх эд хөрөнгийг 1,574,830,800 төгрөг,  тоот үл хөдлөх эд хөрөнгийг 1,574,830,800 төгрөг,  тоотод байрлах, үл хөдлөх эд хөрөнгийг 1,574,830,800 төгрөг, тоотод байрлах, үл хөдлөх эд хөрөнгийг 1,574,830,800 төгрөг, нийт 6,299,323,200 төгрөгөөр, харин 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр, 2025 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар үнэлэхэд 87-01 тоотод байрлах, үл хөдлөх эд хөрөнгийг 1,611,695,700 төгрөг, 87-02 тоот үл хөдлөх эд хөрөнгийг 1,611,695,700 төгрөг, тоотод байрлах, үл хөдлөх эд хөрөнгийг 1,611,695,700 төгрөг, 87-04 тоотод байрлах, үл хөдлөх эд хөрөнгийг 1,611,695,700 төгрөг, нийт 6,446,782,800 төгрөгөөр, тухайн үнэлгээн дотор 2024 оны 3 сарын байдлаар  тоотод байрлах, үл хөдлөх эд хөрөнгийг 1,537,557,700 төгрөг, тоот үл хөдлөх эд хөрөнгийг 1,537,557,700 төгрөг,  тоотод байрлах, үл хөдлөх эд хөрөнгийг 1,537,557,700 төгрөг,  тоотод байрлах, үл хөдлөх эд хөрөнгийг 1,537,557,700 төгрөг, нийт 6,150,230,800 төгрөгөөр үнэлжээ.

28.Дээр дурдсан хоёр үнэлгээний компани үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийн үнийг үнэлж, нийт үнэлгээг гаргасан байх ба Сүлд үнэлгээ ХХК-ийн үнэлгээгээр Хан-Уул дүүргийн  дүгээр хороо, Стадион оргил, оот орон сууц, хоёр автомашины зогсоолыг 1,434,963,922 төгрөгөөр, тоот орон сууц, хоёр автомашины зогсоолыг 1,474,420,238 төгрөгөөр, харин Мтрейд ХХК-ийн үнэлгээ /2024 оны 3 сарын байдлаар/-ээр Хан-Уул дүүргийн  дүгээр хороо, Стадион оргил, тоот орон сууц, хоёр автомашины зогсоолыг 1,537,557,700 төгрөгөөр,тоот орон сууц, хоёр автомашины зогсоолыг 1,537,557,700 төгрөгөөр үнэлснээс харахад үнэлгээг хэт зөрүүтэй үнэлсэн, үндэслэлгүй гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд Сүлд үнэлгээ ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.  

29.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.1, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Цгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Стадион оргил,  дугаар байр,  тоот хаягт байрлах, 345.5 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206040431 дугаарт бүртгэлтэй, орон сууц, хоёр ширхэг автомашины зогсоолтой, үл хөдлөх эд хөрөнгийг хураасан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай 22410348/92 дугаар тогтоолыг хүчингүй болгож, уг үл хөдлөх эд хөрөнгийг хураах эд хөрөнгийн жагсаалтаас хасаж, Сүлд үнэлгээ ХХК-ийн шинжээчийн тайлангаас 87-1 тоот үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн хэсгийг хүчингүй болгосугай.

 

2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.1, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Цгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил,  тоот үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 22410348/05 дугаар тогтоолыг, Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Стадион оргил,  дугаар байр,  тоот хаягт байрлах, 345.5 м.кв талбайтай, орон сууц, хоёр ширхэг автомашины зогсоолтой, үл хөдлөх эд хөрөнгийг хураасан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай 22410348/07 дугаар, мөн өдрийн 22410348/06 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураах эд хөрөнгийн жагсаалтаас хасах, Сүлд үнэлгээ ХХК-ийн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч АХХК, Т.Цнарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Цагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,000 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 175,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Цад 35,100 төгрөг, А ХХК-д 140,400 төгрөгийг олгосугай.

 

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН