2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/10962

 

 

 

 

 

2025 12 19  192/ШШ2025/10962

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Г.М нэхэмжлэлтэй Мтанхимд  холбогдох 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/190 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 41,175,000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Г.Мв 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/190 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны цалин 41,175,000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дотор 24,705,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 16,470,000 төгрөгийг төлж барагдуулахаар тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 217,012.5 төгрөг гаргуулж, улсын төсвийн дансанд оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ  Д.ДАВААСҮРЭН