| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2503000000385 |
| Дугаар | 2025/ДШМ/1152 |
| Огноо | 2025-09-25 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/1152
2025 09 25 2025/ДШМ/1152
Б.Д-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Одонтуяа,
хохирогч Ж.Ц-ийн өмгөөлөгч Б.Мөнхтөр,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЗ/503.......... дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Итгэлийн бичсэн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ..........0 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Б.Д-д холбогдох эрүүгийн 2503000000385 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Б-ийн Д-, ......., /РД: УК........../;
Яллагдагч Б.Д- нь 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 21 цагийн орчим Баянгол дүүрэг 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зурагт худалдааны төвийн зүүн талын зогсоолын замд “Toyota Prius” маркийн ,,,,, УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Нэг. Нийтлэг үндэслэл 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.1........... Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Ц-ийг мөргөж эрүүл мэндэд нь зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний урагдал, дотор холбоосны суналт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Яллагдагч Б.Д-д холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв. Үүнд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадалгаа гаргаж болно.”, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болно” гэж хуульчилсан ба мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгчийн магадалгаа нь шинжээчийн дүгнэлттэй нэгэн адил нотлох баримтаар тооцогддог.
Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгч ...-ийн хувиар оролцсон бол шинжээчээр оролцож болохгүй”, мөн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэж тус тус заасан байхад яллагдагч Б.Д-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахмад Б.Цогцолмон нь зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэргэшсэн шинжээч, эсхүл тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч-шинжээчийг хуульд заасан журмын дагуу томилохгүйгээр, өөрийн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг бие даан үнэлэх замаар 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ....................9 дүгээр “Мөрдөгчийн магадалгаа” үйлдэж, Б.Д-г Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.1..........-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөн, харин явган зорчигч Ж.Ц- Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна” гэж яллагдагчийн гэм буруугийн талаар дүгнэлт гаргажээ.
Зам тээврийн осолд техникийн шинжилгээ хийх шинжээч нь замын хөдөлгөөнд оролцогч нарын хэний ямар үйлдлээс осол гарсан нөхцөл, байдал, осол гарахад нөлөөлсөн шалтгаан зэргийг тогтоох зорилготой байдаг.
Гэтэл энэ хэрэгт гаргасан мөрдөгчийн магадалгаанд дээрх байдлыг тогтоогоогүй зөвхөн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан нь “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна.
Зам тээврийн ослын хэрэгт холбогдсон жолоочийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхийн тулд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох зорилгоор тусгай зөвшөөрөл бүхий шинжээчийг, эсхүл тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч-шинжээчийг томилж дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай бөгөөд томилогдсон шинжээч нь зохих тусгай мэдлэг, туршлагыг эзэмшсэн, гаргасан дүгнэлт нь шинжлэх ухааны үндэслэл бүхий аргачлал, хууль ёсны нотлох баримтад тулгуурласан, тавигдсан асуултад бүрэн дүүрэн хариулт өгч чадсан эсэхээс хамаарч тухайн дүгнэлтийн нотолгооны ач холбогдол тодорхойлогдоно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 дахь заалтад заасан “нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн” гэж үзэх үндэслэлтэй ба дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв. Хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор П.Итгэл бичсэн эсэргүүцэлдээ: “...Жолоочийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн зөрчлийг тогтооход тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай гэж үзэж шинжилгээ хийлгэх шаардлага үүсдэг ба энэхүү тусгай мэдлэг бүхий этгээд нь шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа гэсэн нотлох баримтыг гаргах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 27.1 дүгээр зүйл, 27.11 дүгээр зүйлд заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магдлагаа гаргаж болно.”, мөн хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж магадлагаа гаргаж болно.” гэж тус тус заажээ. Дээрх хэрэгт мөрдөгч Б.Цогцолмон нь хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн, тусгай мэдлэгийн хүрээнд магадлагаа гаргасан ба өөрийн тусгай мэдлэг эзэмшсэн талаарх сертификатийг хуулбарлан хэрэгт хавсаргасан байна.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 0.......... дүгээр өдрийн 16 дугаартай тогтоолоор баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг (§16.3, 16.5)-ийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар”-ын 2.1. Техник, аюулгүй ажиллагааны дүрмүүд нь эрх зүйн хэм хэмжээг агуулдаггүйн зэрэгцээ тусгай мэдлэгийн хүрээнд боловсруулагдсан байдаг тул барилгын үйлдвэрлэл, нягтлан бодох бүртгэл, замын хөдөлгөөний дүрэм зэрэг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, чанарын стандартын шаардлагууд зөрчигдсөн эсэх талаар шинжилгээ хийлгэнэ. Эдгээр асуудалд шинжилгээ хийх эрх бүхий этгээд хууль хэрэглэх асуудал гэж үзэж шинжилгээ хийхээс татгалзах эрхгүй. Энэ чиглэлээр мөрдөгч тусгай мэдлэг эзэмшсэн бол магадлагаа гаргаж болно. 2.2-т “Тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч магадлагаа гаргах үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн .......... дэх хэсэгт заасан шинжээч томилох шийдвэрийг танилцуулах, мөн хуулийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан мөрдөгч шинжээчийг татгалзан гаргах ажиллагааг хэрэгжүүлэхгүй.” гэж тайлбарласнаас үзэхэд мөрдөгч магадлагаа гаргасан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг шийдвэрлэх явцад шинжээч томилоход дараах онцлогтой байдаг. Хөдөлгөөний аюулгүй байдлын онолын хувьд зам тээврийн осол гарахад хүний буруутай үйл ажиллагаанаас гадна техникийн, замын, орчны зэрэг бусад олон хүчин зүйл нөлөөлөх боломжтой байдаг. Тэдгээр хүчин зүйлийн нөлөөллийг тогтооход зарим тохиолдолд шинжлэх ухааны тусгай мэдлэг шаарлагатай болдог. Харин бусад ямар нэг хүчин зүйл нөлөөлөөгүй зөвхөн жолоочийн буруутай үйлдлийн улмаас Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчигдөж зам тээврийн осол гарсан тохиолдолд мөрдөгч магадлагаа гаргаж шийдвэрлэх боломжтой. Учир нь Замын хөдөлгөөний дүрмийг ойлгох, хэрэглэхэд зайлшгүй тусгай мэдлэг шаардлагагүй, тухайн тохиолдолд дүрмийн ямар заалт зөрчигдсөн гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан баримтуудаар хангалттай тогтоож болно. Дээрх хэргийн хувьд “Toyota Prius” маркийн ...... УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Д- нь “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Нэг. Нийтлэг үндэслэл 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.1........... Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгуй байдпыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчсөн нь осол хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.” гэж үзэж мөрдөгч магадлагаа гаргажээ.
Замын хөдөлгөөний дүрмийн 10.1..........-т “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө.”, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.9. “замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах” гэж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослоос үүдэн гарах хохирлыг багасгахад чиглэсэн үйл ажиллагааг; 3.1.6. “зам тзэврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг” гэж заасан байна. Дээрх заалтуудаас үзэхэд жолооч тээврийн хэрэгслээр ухрах үйлдэл хийхдээ бусдын амь нас, эрүүл мэндэд эд хөрөнгөд хохирол учруулахгүй байх нөхцлийг хангаж уг үйлдлийг хийх ёстой гэж ойлгогдож байна.
Жолооч Б.Д- нь тээврийн хэрэгсэл жолоодож ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч Ж.Ц-ийг мөргөж гэмтэл учруулсан үйлдэл нь дээрх Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болжээ.
Мөрдөгч энэ хэргийн хувьд хувийн сонирхолтой гэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба тээврийн хэрэгсэл, замын хөдөлгөөний зохих сургалтад хамрагдсанаас гадна түүний гаргасан магадлагаа нь хэргийн бусад баримттай харьцуулан үзэхэд эргэлзээ төрүүлэх нөхцөл байдал үүсгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, үндэслэл бүхий байх тул шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй байна.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЗ/503.......... дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.
Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд П.Итгэл прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Мөрдөгчийн магадлагаагаар замын хөдөлгөөн дүрмийг зөрчсөн байна гэж үзсэн нь буруу, үндэслэлгүй байна. Техник шинжээчийг томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж шүүх үзэж, хэргийг шүүгчийн захирамжаар буцаасан. 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 28 дугаар Улсын дээд шүүхийн тогтоолд “...оролцогчийн гомдлоор мөрдөгчийн магадлагааг зөвшөөрөхгүй, үндэслэлгүй байна, техникийн шинжээч томилох ёстой...” гэж заасан. Хэрэг авагдсан хэргийн үйл баримт, нөхцөл байдалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн .......... дэх хэсэгт “Мөрдөгчийн магадлагааг үндэслэлгүй гэж үзвэл прокурор өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэн шинжээч томилж болно...” гэж заасан. Гэтэл энэ хэргийн үйл баримтын хувьд ухрах үйлдэл хийх явцдаа явган зорчигчийг мөргөсөн нөхцөл байдал тогтоогддог. Хэргийн үйл баримттай мөрдөгчийн магадлагаа тохирдог. Эргэлзээ бүхий зүйл тогтоогдоогүй. Иймд заавал техникийн шинжээч томилж, дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магдлагаа гаргаж болно.”, мөн хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж магадлагаа гаргаж болно.” гэж тус тус заасан. Зам тээврийн ослын 80, 90% нь мөрдөгчийн магадлагаагаар шийдэгддэг. Хуульд заасан үндэслэлээр техникийн шинжээч томилж дүгнэлт гаргуулдаг. Иймд шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.
Хохирогч Ж.Ц-ийн өмгөөлөгч Б.Мөнхтөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Учир нь шүүхээс тухайн хэргийг 2 удаа буцаасан. Анх шүүхээс буцаахдаа хохирогчийн сэтгэл санааны хохирлыг нь тогтоогоогүй байна гэх үндэслэлээр буцаасан. Тухайн үед энэ асуудал огт яригдаагүй. Хоёр дахь удаа хэрэг шүүхэд ирэхэд хэргийг дахин нэмэлт мөрдөн байцаалтын шат руу буцаахаар болсон. Хохирогчийн хувьд хэргээ хурдан хугацаанд шийдүүлэхийг хүсч байгаа. Зам тээврийн осолтой холбоотой гэмт хэргүүд энэ жишгээр явж ирсэн. Мөрдөгч дүгнэлт гаргасан нь хэргийн зүйлчлэлтэй ямар нэгэн байдлаар холбогдохгүй. Өөрөөр хэлбэл, гэмтлийн зэрэг, зүйлчлэлд өөрчлөлт орохгүй. Техник талаас /Дээд шүүхийн тайлбар/-аас ч тэр мөрдөгч дүгнэлт гарахад хууль зөрчсөн зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцүүлэх бүрэн боломжтой. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Б.Д-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурор П.Итгэлийн бичсэн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ..........0 дүгээр эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Тээврийн прокурорын газраас Б.Д-г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Нэг. Нийтлэг үндэслэл 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Арав. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.1........... Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Ц-ийг мөргөж эрүүл мэндэд нь зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний урагдал, дотор холбоосны суналт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд “...Зам тээврийн осолд техникийн шинжилгээ хийх шинжээч нь замын хөдөлгөөнд оролцогч нарын хэний ямар үйлдлээс осол гарсан нөхцөл, байдал, осол гарахад нөлөөлсөн шалтгаан зэргийг тогтоох зорилготой байдаг. Гэтэл энэ хэрэгт гаргасан мөрдөгчийн магадалгаанд дээрх байдлыг тогтоогоогүй зөвхөн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан нь “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн. ...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, нэмэлт мөрдөн шалгах ажилагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаажээ.
Энэ шийдвэрийг эс зөвшөөрч, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцэл бичсэний дагуу хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж үзлээ.
Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгахад, Б.Д-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоосон байх ба шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг дахин хийлгэх үндэслэл тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3...........1.......... дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан.
Тодруулбал, анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтас хэрэгт бүрдсэн хэргийн хэмжээнд үйл баримтыг дүгнэж, яллагдагч Б.Д-гийн гэм буруутай эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” заасныг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Хэрэв тус шүүх хуралдааны явцад прокурорт зарим асуудлыг даалгах үндэслэл илэрсэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3...........16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар оролцогч талуудын гомдол, өөрийн санаачилгаар зарим асуудлыг шийдвэрлэхийг прокурорт даалгах нь зөвхөн анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ болно.
Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүх шүүгчийн захирамжийн удирдтгал хэсэгт томилолтын прокурор П.Итгэлийн нэрийг Т.Амарзаяа гэж буруу бичснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЗ/503.......... дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор П.Итгэлийн бичсэн 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ..........0 дүгээр эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Яллагдагч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1.......... хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР