2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2026/03329

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 05 191/ШШ2026/03329

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  ******* ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* ******* ХХК /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 45,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч З.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч З.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие ******* ******* ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр №ПЗ-D-01/13/72 өдөр  нутаг дэвсгэрт баригдаж байгаа  орон сууцыг захиалан бариулж худалдан авахаар орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж ******* ******* ХХК-д нийт 38,526,250 төгрөгийг шилжүүлсэн байсан.

Улмаар ******* ******* ХХК-тай харилцан тохиролцож 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэрээ цуцалсан протокол байгуулж анх байгуулсан гэрээг цуцалж Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу гэрээний төлбөрт төлсөн төлбөрөөс ямар нэгэн суутгал хийлгүйгээр надад 90 хоногийн дотор буцааж өгөх, буцааж өгөөгүй тохиолдолд 91 дэх хоногоос хоног тутам биелэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 0,25 хувийн алданги төлөх үүргийг тус тус ******* ******* ХХК хүлээсэн. Энэ хугацаанаас хойш манай хүүхэд хүндээр өвдөж эмчилгээний төлбөрт нь их хэмжээний мөнгө шаардлагатай болсон бөгөөд үүнтэй холбоотойгоор тус компаниас үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа гуйж, шаардсаны үндсэн дээр нийт 8,526,250 төгрөгийг шилжүүлж үлдэгдэл 30,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл шилжүүлээгүй байна.

Иймд 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн гэрээг цуцалсны протоколын дагуу үлдэгдэл төлбөр болох 30,000,000 төгрөгийг алданги болох 15,000,000 төгрөгийн хамт буюу нийт 45,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ... Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан зээлийн 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч З.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ******* ХХК хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Иймд З.*******ийн 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч ******* ******* ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч З.*******ийн 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, хариуцагч ******* ******* ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан хариуцагчаас 382,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382,950 төгрөгийн улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч ******* ******* ХХК ёс өайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.БАТХУЯГ