Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 312/ШШ2025/02277

 

 

 

 

 

 

 

2025         11           14                                           312/ШШ2025/02277

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би,

 

Нэхэмжлэгч: *** “******* *******” ХК /РД: *******, утас: *******, *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:**** ******* ******* /РД: *******, утас: *******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 17,923,119.76 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* ******* нь ******* *******тай 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1130115670 дугаартай зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар онлайн зээлийг цахим хэлбэрээр авсан. ******* ******* нь харилцагч Ядам овогтой *******ын цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт “Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно”, 421.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно”, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад “цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно”, 7.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ.” гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1130115670 дугаартай зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн хүүд 2,363,391,52 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь 2025 оны 04 сараас хойш 1130115670 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж хугацаа хэтэрч эхэлсэн ба зээлийн төлбөрийг удаа дараа хоцрогдуулж төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 17,500,000, зээлийн хүү 421,147.13, нэмэгдүүлсэн хүү 1,972.6 төгрөгийг хугацаа хэтрүүлээд 60 хоног болсон байна. ******* ******* нь удаа дараа зээлийн төлөлтийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, утсаар ярьж мэдэгдэж байсан ч зээлдэгч төлөлт хийгээгүй бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг бүрэн төлүүлнэ. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1130115670 дугаартай барьцаат зээлийн гэрээний дагуу 2025 оны 10-р сарын 10-ны өдрийн байдлаарх төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 17,500,000, зээлийн хүү 421,147.13, нэмэгдүүлсэн хүү 1,972.6, нийт 17,923,119.76 төгрөгийг зээлдэгч ******* *******оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Я.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Я.******* нь Орхон аймаг дахь ******* *******наас 2024 оны 11 сард 25,000,000 төгрөгийн зээл авсан боловч үлдэгдэл 17,923,119.76 төгрөг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч Я.*******од холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 17,923,119.76 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Я.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 17,923,119.76 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,566 төгрөгийн 50 хувь болох 123,783 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 123,783 төгрөгийг, хариуцагч Я.*******оос 123,783 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 17,923,119.76 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Я.******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,566 төгрөгөөс 123,783 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 123,783 төгрөгийг, хариуцагч Я.*******оос 123,783 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Г.ЖАРГАЛТУЯА