| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шагдаргомбын Төмөрбаатар |
| Хэргийн индекс | 139/2017/00073/И |
| Дугаар | 218/МА2018/00025 |
| Огноо | 2018-11-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 218/МА2018/00025
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 139/ШШ2018/00648 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******ээс 13.950.000 төгрөг гаргуулах тухай, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Од-Эрдэнийн нэхэмжлэгч *******аас 223.440.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч *******ын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч *******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Нарийн бичгийн дарга нар оролцов.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *******ээс 2014 оны 12 сарын 01-ний өдөр 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй 50,000,000 төгрөг, 2015 оны 02 сарын 01-ний өдөр 10 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй 20,000,000 төгрөг, 2015 оны 04 сарын 01-ний өдөр 2 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй 10,000,000 төгрөг, 2015 оны 04 сарын 30-ны өдөр сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй 10,000,000 төгрөг зээлийн гэрээ байгуулан тус тус зээлсэн бөгөөд бүх зээл 90,000,000 төгрөг, зээлийн хүү нь 4,800,000 төгрөг, нийт 13,800,000 төгрөг болж байгаа юм. Гэтэл ******* миний бие 2015 оны 11 сарын 06-ны өдөр 50,000,000 төгрөг, 2015 оны 12 сарын 28-ны өдөр 50,000,000 төгрөг, 2015 оны 11 сарын 13-ны өдөр м2 үнэ 1,100,000 төгрөгөөр тооцон 0м2 гурван өрөө, 56,25м2 хоёр өрөө нийт 138,85,000 төгрөгийн үнэ бүхий байрыг *******ийн нэр дээр шилжүүлсэн. Ийнхүү шилжүүлсэн мөнгө болон байруудыг нийлүүлэн авч үзвэл 238,85,000 төгрөг болж байна. Миний орон сууцуудыг барьцаанд аваагүй, өөрийнхөө нэр дээр авч захиран зарцуулсан болно. Иймд зээл, зээлийн хүүд төлөх ёстой мөнгө болон төлсөн мөнгөний зөрүү 238,85,000-13,800,000=101,05,000 төгрөгийг *******ээс нэхэмжилж байна гэжээ
Нэхэмжлэгч Х.******* нь 201 оны 08 сарын 15 өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: ..миний бие *******ээс 2014 оны 12 сарын 01-ний өдөр 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй 50,000,000 төгрөг, 2015 оны 02 сарын 01-ний өдөр 10 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй 20,000,000 төгрөг, 2015 оны 04 сарын 01-ний өдөр 2 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй 10,000,000 төгрөг, 2015 оны 04 сарын 30-ны өдөр сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй 10,000,000 төгрөг зээлийн гэрээ байгуулан тус тус зээлсэн. Гэвч 2015 оны 03 сарын 01 өдрөөс хойш зээл өмнөх зээлийн хүүг төлөхгүй байх үндэслэлтэй болоод байна. Учир юу гэвэл 2015 оны 03 сарын 01 өдөр байрны 01 тоот 0 м.кв 3 өрөө, 13 тоот 56.25 м.кв 2 өрөө байрыг үнэ 1100.000 төгрөгөөр тооцон нийт 138.85.000 төгрөгийн үнэ бүхий байрыг тус тус *******т шилжүүлэн захиран зарцуулах эрх нээгдсэн билээ. Ийнхүү зээл зээлийн хүүг нарийвчлан бодож үзвэл 90.000.000 төгрөг зээл, 8.500.000 төгрөг зээлийн хүү, нийт 98.500.000 төгрөг гарч байгаа юм. Мөн ******* миний бие 2015 оны 11 сарын 06 өдөр 50.000.000 төгрөг, 2015 оны 12 сарын 28 өдөр 50.000.000 төгрөг *******ийн нэр дээр шилжүүлсэн. Миний мөнгө болон шилжүүлсэн байруудыг нийлүүлэн авч үзвэл 238.85.000 болж байна. Зээл, зээлийн хүүд төлөх ёстой мөнгө болон төлсөн мөнгөний зөрүү 238.85.000-98.500.000=140.35.000 төгрөг.
Иймд өмнөх нэхэмжилж байсан 101.05.000 төгрөг дээр нэмэгдүүлэн 39.300.000 төгрөг нэхэмжилж нийт 140.35.000 төгрөгийг *******ээс нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Х.******* нь 2018 оны 05 сарын 0 өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:...миний бие *******ээс 2014 оны 12 сарын 01-ний өдөр 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй 50,000,000 төгрөг, 2015 оны 02 сарын 01-ний өдөр 10 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй 20,000,000 төгрөг, 2015 оны 04 сарын 01-ний өдөр 2 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй 10,000,000 төгрөг, 2015 оны 04 сарын 30-ны өдөр сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй 10,000,000 төгрөг зээлийн гэрээ байгуулан тус тус зээлсэн бөгөөд бүх зээл 90,000,000 төгрөг, зээлийн хүү нь 4,800,000 төгрөг, нийт 13,800,000 төгрөг болж байгаа юм.
Гэтэл ..2015 оны 11 сарын 06 өдөр 45.000.000 төгрөг, 2015 оны 12 сарын 28 өдөр 30.000.000 төгрөг, м.кв үнэ 1.100.000 төгрөгийн үнэ бүхий Говийн тэнгэр хотхоны 1Б байрны 22 тоотын 56.25 м.кв 2 өрөө байр, 2015 оны 11 сарын 13 өдөр м.кв-ийн үнэ 1.100.000 төгрөгөөр тооцон Говийн тэнгэр хотхоны байрны 1 тоотын 0 м.кв 3 өрөө, 13 тоотын 56.25 м.кв 2 өрөө, нийт 200.50.000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг байрыг *******ийн нэр дээр шилжүүлсэн. Миний шилжүүлсэн мөнгө болон байруудыг нийлүүлэн авч үзвэл 25.50.000 төгрөг болж байна. Миний орон сууцуудыг барьцаанд аваагүй, өөрийнхөө нэр дээр авч захиран зарцуулсан болно. Зээл, зээлийн хүүд төлөх ёстой мөнгө болон төлсөн мөнгөний зөрүү 25.50.000-13.800.000=13.950.000 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийг хүлээн авч *******ээс 13.950.000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* 2015 оны 12 сарын 01-ний өдөр *******ээс 50 сая төгрөгийг хүүтэй 2015 оны 02 сарын 01-ний өдөр 20 сая төгрөг, 2015 оны 04 сарын 01-ний өдөр 10 сая, 2015 оны 04 сарын 30-ны өдөр 15 сая төгрөг нийт 90 сая төгрөгийг хүүтэй зээлж, хүүтэй хамт төлнө гэж гэрээ хийсэн. уг хугацаанд зээлийн гэрээ дуусахаас өмнө Говийн тэнгэр хотхоны 1а байранд 1 тоот 1 м2 3 өрөө байрыг метркавдратыг нь 1,1 сая төгрөгөөр бодож, 2015 оны 03 сарын 01-ний өдөр Говийн тэнгэр хотхоны 1а байранд 56,25 м2 2 өрөө байрыг м2 1,1 сая төгрөгөөр бодож дансаар 45 сая , 55 сая, Говийн тэнгэр хотхоны 1б байрны 56 м2 хоёр өрөө байрыг бас шилжүүлж өгсөн. Энэ зээлийн хугацаанд үндсэндээ би зээлийн төлбөрт зээлийн хүүд 5 сая төгрөг, 3 өрөө нэгийг 2 байр хоёрыг тус тус шилжүүлж өгсөн. ингээд бид хоёрын хувьд тооцоо дууссан. Энэ дотор бол нэг зээлийн гэрээ хугацаа хэтрүүлсэн түүн дээрээ хүү торгууль бодоод өгчихсөн. *******т нийт 238,85,000 төгрөгийг бэлэн мөнгө болон орон сууц шилжүүлж өгсөн. Үүнээс зээлийн төлбөр болон зээлийн хүүг хасаад 13.950.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч *******тай 2014 оны 12 сарын 01-ний өдөр 50,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2015 оны 02 сарын 01-нд 20,000,000 төгрөгийг 10 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, 2015 оны 04 сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, 2015 оны 04 сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөгийг сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй тус тус зээлийн гэрээ байгуулан нийт 90,000,000 төгрөг авсан. ******* нь үндсэн зээл 90,000,000 төгрөг, хүү 44,00,000 төгрөг, алданги нь 6,350,000 төгрөг, нийт 202,050,000 төгрөг төлөх ёстой. Үүнээс ******* нь 2015 оны 11 сарын 06-нд 45,000,000 төгрөг, 2015 оны 12 сарын 28-нд 30,000,000 төгрөг, 25,000,000 төгрөгт тооцож Говийн тэнгэр хотхоны 22 тоот 2 өрөө байрыг тооцож шилжүүлж нийт 100,000,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 102,000,000 төгрөгийг төлөөгүй намайг хохироож байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд *******аас 102,000,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ
Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* надаас зээлсэн гэж байгаа 90 сая төгрөг миний данснаас гараагүй. Миний ахыгаа төлөөлж хийсэн гэрээ. 2015 оны 06 сард нөхөн байгуулсан. Энэ мөнгө бол 2014 оны 12 сар, 1 сар, 4 сард авсан байдаг... гэжээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд гаргасан шаардлагадаа : Иргэн миний бие нь иргэн *******д түүний гуйлт, хүсэлтийн дагуу 2014-2016 оны хооронд нийтдээ 120.000.000 сая төгрөгийг зээлдүүлсэн болно. Уг мөнгийг зээлдүүлэх үед миний бие нь төрийн алба хашиж байсан учраас зээлийн гэрээг өөрийгөө төлөөлж байгуулах эрхийг *******т олгосон бөгөөд *******, ******* нарын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан. Уг зээлээс 90.000.000 төгрөгийн зээлийг ******* намайг төлөөлөн *******тай гэрээ байгуулж олгосон. Харин 30.000.000 төгрөгийн зээлийг ******* нь иргэн ээр дамжуулж надаас авсан болно. *******д олгосон зээлийн эргэн төлөлтийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Дундговь аймаг, Сайнцагаан сум, дугаар баг, . байрны 1 тоот хаягт байрлах, 0 мкв талбайтай, 3 өрөө орон сууц, уг байрны 13 тоот хаягт байрлах, 56.2 мкв талбайтай 2 өрөө орон сууц, 1Б байрны 22 тоот хаягт байрлах 56.2 мкв талбайтай 2 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаа байдлаар *******ийн нэр дээр гэрчилгээ гаргуулсан юм.
Зээлийн төлбөрөөс зээлдэгч ******* нь 2015 оны 11 сарын 06-нд 45.000.000 төгрөг, 2015 оны 12 сарын 28-нд 30.000.000 төгрөг нийтдээ 5.000.000 төгрөг төлсөн байдаг. Улмаар бид зээлийн төлбөр тооцоогоо нийлж үзээд 2016 оны 11 сарын 08-ны өдөр 16/08.11 дугаартай Тооцоо нийлэх гэрээ байгуулж тооцооны үлдэгдэлийг харилцан баталгаажуулсан. Ингэхдээ дээр дурьдсан 30.000.000 төгрөгийн зээлийг ******* нь иргэн ээр дамжуулж авсан учраас уг гэрээнд батлан даагчаар оролцсон. Уг тооцоо нийлэх өдрийн байдлаар үндсэн зээл, зээлийн хүү, алдангийг гэрээний дагуу тооцож үзэхэд нийтдээ 10.000.000 төгрөг төлөхөөр тооцоо гарсан боловч зээлдэгч *******д дараах байдлаар боломж олгохоор гэрээнд тусгасан.
- Дундговь аймаг, Сайнцагаан сум, дугаар баг, , байрны 1 тоот хаягт байрлах, 0 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг зээлийн төлбөрт тооцож авах Дундговь аймаг, Сайнцагаан сум, дугаар баг, , байрны 13 тоот хаягт байрлах, 56.2 мкв талбайтай, 2 өрөө орон сууц, 1Б байрны 22 тоот хаягт байрлах, 56.2 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг ээр дамжуулан буцаан өгөх /******* нь тухайн үед бусдад их хэмжээний өртэй, эд хөрөнгө нь битүүмжлэгдсэн учраас эдгээр орон сууцыг ийн нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргасан юм/ 30.000.000 гучин сая төгрөгийг 201 оны 03 сарын 01-ны өдрийн дотор төлж дуусгасан, дээрх орон сууцуудаа өгсөн, авсан нөхцөлд 10.000.000 сая төгрөгийн төлбөрөөс 50.000.000 төгрөгийг хасаж тооцохоор тусгасан.
Хэрэв Тооцоо нийлэх гэрээ-нд заасан дээрх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол 50.000.000 төгрөгийн хөнгөлөлт хүчингүй болж, төлбөрийн үлдэгдэл 10.000.000 төгрөг болох бөгөөд үүнийг 80.000.000 төгрөгийн төлбөрт нь сарын 3 хувийн хүү тооцох, хугацаа хэтэрсэн хоног тутамт 0.5 хувийн алданги тооцох хариуцлага хүлээхээр тохиролцсон. Гэтэл ******* нь Тооцоо нийлэх гэрээ"-нд заасан төлбөрийн үүргээ зөрчин улмаар барьцааны байруудаа буцаан авахаас татгалзаж, эдгээр байруудыг зээлийн төлбөрт тооцож өгсөн мэтээр тус шүүхэд хандан *******ийг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан байна.
*******, ******* нарын шүүхээр маргаж буй асуудалд гол хамаарах хүн нь миний бие бөгөөд ******* зээлийг надаас авч, надад төлж байсан. Тэдний маргаж буй зээлийн төлбөрийн асуудлыг хамгийн сүүлийн байдлаар тооцоо нийлж дээрх гэрээг байгуулсан учраас миний бие уг иргэний хэрэгт дараах байдлаар бие даасан шаардлага гаргаж байна. Иргэн *******тай 2016 оны 11 сарын 08-ны өдөр байгуулсан 16/08.11 дугаартай Тооцоо нийлэх гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн төлбөрийн үлдэгдэл 10.000.000 төгрөг, уг төлбөрийн 80.000.000 төгрөгт гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-3.2.4 дэхь хэсэгт заасны дагуу гэрээ байгуулсан өдрөөс төлөх өдөр хүртэл хугацаанд тооцогдсон хүү 8.960.000 төгрөг, алданги 44.480.000 төгрөг, нийт 223.440.000/хоёр зуун хорин гурван сая дөрвөн зуун дөчин мянган/ төгрөгийг *******аас гаргуулахаар шаардлага гаргаж байна. Уг төлбөр төлөгдсөн нөхцөлд *******аас барьцааны журмаар өмчлөх эрхийг түр шилжүүлж авсан үл хөдлөх хөрөнгө болох Дундговь аймаг, Сайнцагаан сум, дугаар баг, байрны 1 тоот хаягт байрлах 0 мкв талбайтай 3 өрөө орон сууц, Дундговь аймаг, Сайнцагаан сум дугаар баг байрны 13 тоот хаягт байрлах 56.2 мкв талбайтай 2 өрөө орон сууц, 1Б байрны 22 тоот хаягт байрлах 56.2 мкв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг түүнд эсхүл түүний нэрлэн заасан этгээдэд шилжүүлэн өгөх болно. Иймд дээрх үндэслэлээр миний биеийг *******ын нэхэмжпэлтэй, *******т холбогдох хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулж дээрх нэхэмжпэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд оролцоод байгаа нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээдүүдийн хооронд ямар харилцаа үүссэн бэ гэхээр нэхэмжлэгч *******, гуравдагч этгээд Од-эрдэнэ нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн. ******* гэдэг хүн эс мөнгө зээлэх хүсэлт тавьсан. 2014-2016 хооронд нийт 100 гаруй сая төгрөг зээлдүүлсэн байдаг. энэ зээлсэн мөнгөнийхөө 90 саяыг зээлүүлэхдээ *******ийг өөрийгөө төлөөлж гэрээ байгуулах эрхийг олгоод зээлийн гэрээ хийж, *******ээр дамжуулж өгсөн. 30 сая төгрөгийг ээр дамжуулж өгсөн. Ийм харилцаа болсон. 120 сая төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 3 өрөө орон сууц нэг ширхэг 2 өрөө орон сууц нэг ширхэг барьцаа байдлаар *******ийн нэр дээр гаргуулсан. Энэ зээлийн төлбөрөөс ******* 2015 оны 11 сарын 30-ны өдөр 45 сая 2015 оны 12 сарын 28-ны өдөр 30 сая нийт 5 сая төгрөгийг д төлсөн. Үлдэгдэл төлбөрийг төлөхгүй ойролцоогоор жил орчим явсан байдаг. 2016 оны 11 сарын 08-ны өдөр 160811 дугаартай тооцоо нийлэх гэрээ байгуулан өмнө нь энэ хоёр хүнээр дамжуулж авсан зээлийн тооцоо хэд байгаа юм үүнийгээ хэрхэн яаж шийдэхээ тохирсон байдаг. 2016 оны 11 сарын 08-ны өдрийн байдлаар бол 10,000,000 төгрөгийн тооцооны үлдэгдэл гарсан байдаг. Өөрөөр хэлбэл бичгээр байгуулсан гэрээний хүү алданги тооцогдоод. Энэ тооцоогоо хэрхэн яаж шийдэх вэ гэдэг дээр 90 сая төгрөгт нь 3 өрөө байрыг авчихъя, үлдэгдэл 30 сая төгрөгийг 201 оны 03 сарын 01-ний өдөрт төлнө. 2 өрөө 2 ширхэг байрыг гэдэг хүн шилжүүлээд өгчхөөрэй гэсэн байдлаар нөгөө өмнө үүссэн байсан тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан байдаг. Өөрөө хэлбэл 10 сая төгрөгт саяны 2 нөхцөлийг тавьж байгаа хэрэв ингэж шийдвэл 50 сая төгрөгийг хөнгөлж өгнө гэж, мөн энэ 50 сая төгрөгийн хөнгөлөлт ямар тохиолдолд хүчинтэй вэ гэхээр 201 оны 03 сарын 01-ний өдөр дотор 30 сая төгрөгийг төлөхгүй бол 50 сая төгрөг хүчингүй болоод үлдэгдэл төлбөр 80 сая төгрөг болно. Энэ төлбөртөө сарын 3 хувийн хүү тооцно, хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги төлнө гэж тохиролцоод гэрээ байгуулсан байдаг. Харамсалтай нь 30 сая төгрөгийн төлбөр төлөгдөөгүй. Түүгээр барахгүй 201 оны 01 сард *******т холбогдуулан нэхэмжлэл гаргаж маргаан үүсгээд явсан байдаг. гэдэг хүн бол 30 сая төгрөгийг *******аас шилжүүлж өгсөн тул батлан даагч маягаар оролцсон. ******* өөрөө тэр үед өр төлбөрийн асуудалтай байсан тул байруудыг гуай нэр дээр шилжүүлээд өгчихөөрэй гэсэн байдаг. Гурвуулаа байж байгаад албан ёсоор байгуулсан гараар бичээд байгуулсан нь ч хэрэгт авагдсан байдаг. 2016 оны 11 сарын 08-ны өдөр 160811 дугаартай тооцоо нийлэх гэрээнийхээ 80 сая төгрөгийн үлдэгдлийг авна. Энэ 80 сая төгрөгт төлөх ёстой байсан хугацаа хүртэл буюу 201 оны 03 сарын 01-ны өдөр хүртэл хүү нь 8,960,000 төгрөг, алданги нь 44,486,000 төгрөг болж нийт 133000440 төгрөгийг нэхэмжлэгч *******аас гаргуулахаар шаардлага гаргаж байгаа тэр 2 өрөө 2 орон сууцыг буцаагаад шилжүүлээд өгөх боломжтой. Тийм болохоор тооцоо нийлсэн гэрээний дагуу Х.*******д холбогдуулж бие даасан шаардлага гаргасан... Энэ хоёр хүнийг гэрээ байгуулахад нь гэдэг хүн хараад гэрчлээд байдаг. 2016 оны 08 сарын 11-ны байдлаар үлдэгдэл нь 10 сая төгрөг байна гэж. Тэгээд болзол тавиад байна. Чи хэрвээ энэ 30 сая төгрөгийг 201 оны 03 сарын 01-ний дотор төлөх юм бол 3 өрөө байрыг чинь 90 саяд чинь тооцоод авъя, 2 өрөө 2 байрыг чинь буцаагаад өгье. Хэрэв ингэж төлөхгүй бол тэр 50 сая төгрөгийн хөнгөлөлт чинь хүчингүй болоод хүү, алданги тооцогдоно шүү гэдэг. Ингэж л гэрээнд заасан. Гэрээний дагуу 2016 оны 11 сарын 08-ны өдрөөс 201 оны 03 сарын 01-ний өдөр хүртэл хүү алданги тооцоод 8,960,000 төгрөг нь хүү алдангиа тооцонгуут 44,480,000 төгрөг болж байна. Мөнгөөр тооцвол 243,440,000 төгрөг болж байна. Тооцооллын хувьд, тийм учраас тооцоо нийлэх гэрээнийхээ дагуу 3 орон сууцыг буцаагаад өгнө мөнгөө мөнгөөр нь авна гэж нэхэж байгаа. Ер нь бол тооцоо нийлэх эвлэрэх гэсэн ойлголт байгаа бол одоо ярилцаад шийдэх боломжтой...Хүү алдангиа наана цаана ярьчихаж болно. Бодит байдал дээр энэ хоёр хүний хооронд болоод байгаа харилцаа бол ийм л юм байгаа. *******ийн тухайд төлөөлөөд гэрээ байгуулсан болохоос яриа хэлэлцээр бол та хоёрын хооронд байгаа шүү дээ.
Нэхэмжлэгч ******* гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ...******* миний бие 2014-2015 оны хооронд *******ээс 4 удаагийн зээлийн гэрээгээр 90,000,000 төгрөгийг зээл зээлийн гэрээ байгуулан зээлсэн. ******* шаардлагад дурдаж буй ээр дамжуулан авсан гэх 30,000,000 төгрөгийг хэзээ ч миний бие хүлээн аваагүй болно. Үүнийг нь 2018 оны 01-р сарын 04-ний өдрийн ******* нэхэмжлэлтэй шүүх хурал дээр уг 30,000,000 төгрөгийг огт эс аван С.Отгонжаргапд өгөөгүй нь үнэн болно. эс хувийн хэрэгцээнд 10,000,000 сая төгрөг зээлэн эргүүлэн төлсөн хэмээн хэлсэн билээ. Хэрэв шаардлагатай бол ээс дахин уг 30,000,000 төгрөгийн асуудлаар нарийвчлан мэдүүлэг авна уу.
******* миний бие 2014 оны 12-р сараас 2015 оны 11-ны сарын хооронд зээлсэн. 90.000.000 төгрөгийг 2015 оны 11-р сарын 6-нд 45.000.000 төгрөг, 2015 оны 12-р сарын 28-нд 30.000.000 төгрөг нийт 5.000.000 төгрөг, мөн 2015 оны 11-р сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сум, -р баг, байрны 1 тоот 0 м.кв 3 өрөө байр, байрны 13 тоот 56,25 м.кв 2 өрөө байр, 1Б байрны 22 тоот 56,25 м.кв 2 өрөө байруудыг тус тус шилжүүлэн өгсөнөөр зээл зээлийн хүүг 2015 оны 12-р сар гэхэд бүрэн барагдуулж дууссан болно. Харин үүнээс хойш *******тэй тооцоо нийлэн өөрийн илүү төлсөн, надаас худалдаж авсан байрны мөнгийг эргүүлэн авах гэсэнд шийдтэй хариу өгөлгүй хэсэг хугацаа өнгөрсөний дараа *******ийн надад зээлүүлсэн 90 сая төгрөгний хагас мөнгө нь С.Од-Эрдэнийх бөгөөд хоорондоо мөнгөний асуудлаа шийдвэрлэж чадахгүй байгаа уг асуудлаа шийдсэний дараа миний мөнгийг өгнө хэмээн хэлсэн. Ингээд хэрхэхээ мэдэхгүй байх үед нь надтай холбоо тогтоон чи надтай уулзаад тооцоо нийлэх гэрээ хийчих тэгвэл би мөнгийг чинь авч өгье гэж хэлсэн тул 2016 оны 11- р сарын 08-ны өдөр нь , , С.Отгонжаргап миний бие гэх гурван хүн уулзахад нь *******ийг ******* миний бие шилжүүлэн өгсөн 3 орон сууцыг өөрийнх нь нэр дээр шилжүүлэн өгөхгүй байгаа талаар ярьж хэрвээ шүүх цагдаа дээр тулбал үзүүлэх бичигтэй баймаар байна хэмээн 2018 оны 11-р сарын 8-ны өдрийн тооцоо нийлэх гэрээг бэлдчихсэн байсан тул туслах зорилгоор л гарын үсэг зурсан юм. Уг тооцоо нийлэх гэрээнд С.Отгонжаргап миний зээлсэн зээл зээлийн хүү, төлсөн төлөлт болон төлбөрт шилжүүлсэн орон сууцуудыг буруу тооцоолол хийсэн 2015 оны 12 сар гэхэд бүх тооцоог барагдуулсан байхад 2016 оны 1-р сараас 2016 оны 11-р сарын хооронд хүү, алданги тооцсон байсан ч хүн чанар гарган туслах зорилгоор зурсан. 2016 оны 11-р сарын 08-ны өдрийн тоцоо нийлэх гэрээний 3.1.1, 3.1.2 заасан заалтыг биелүүлээгүй *******, нар нь өөрсдийн хоорондын асуудлаа шийдвэрлэж чадахгүй байсан тул уг гэрээг ямар ч хүчин төгөлдөр бус хэмээн үзэж зээлийн гэрээ байгуулан авсан хүнтэйгээ шударгаар шийдвэрлүүлэх нь зүйтэй хэмээн ******* миний бие Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******т холбогдуулан нэхэмжлэл гаргасан болно.
Хэрэв ******* хэлж байгаачлан Дундговь аймгийн Сайнцагаан сум, -р баг, байрны 1 тоот 0м.кв 3 өрөө байр, байрны 13 тоот 56,25м.кв 2 өрөө байр, 1Б байрны 22 тоот 56,25м.кв 2 өрөө байруудыг зээлийн барьцаа маягаар шилжүүлсэн авсан бол одоо хүртэл С.*******ийн нэр дээр байх ёстой мөн огт хүн амьдрах ёсгүй байтал шилжүүлсэн өдрөөс өнөөг хүртэл уг гурван байранд гурвууланд нь хүмүүс амьдарч тус тусын гэрчилгээгээ гаргуулсан авсан болно.
Иймд *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдох иргэний хэргийг цаашид үргэлжлүүлж С.Од-Эрдэнийг гуравдагч этгээдээр гаргасан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Уг хэрэг нь ******* нэхэмжлэлтэй иргэний хэрэг үүсээд түтгэлзчихсэн байгаа бөгөөд энэ хэрэгт хамаарахгүй ээ. ******* хоёрын хоорондын маргаанаас болж ******* надаас нэг мөнгийг ******* миний гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэрэг дээр хоёр зэрэг нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. ******* нь сөрөг нэхэмжлэлээр 90 сая төгрөг хүү алдангитай нь нэхэж байгаа ба мөн гэж хүн гарч ирээд 90 сая төгрөгийг хүү алдангитай нь давхар нэхэж байна.
Иймд дээрхи тайлбар болон нөхцөл байдлыг хүндэтгэн үзэж ******* холбогдолтой асуудлыг ******* бид хоёрын иргэний хэрэг бүрэн шийдвэрлэгдсэний дараа шийдэх нь зүйтэй байгаа тул ******* гаргасан хүсэлтийг хүчингүй болгож түтгэлзүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ гэрээ бол би бүтэн жилийн өмнө *******ийн дансанд 5 сая төгрөг 3 байраа шилжүүлчихсэн байдаг. Бүтэн жил болтол ******* ч байр шилжүүлдэггүй. Зөрөө мөнгө өгөөгүй. Тэгж байтал гэртээ дуудаад чи нэг гэрээ хийчихээ *******ээс мөнгөө авна гэхээр надад нотлох юмгүй болчих гээд байна. ******* надаас авчихаад өгөхгүй байх магадлалтай байна гээд цагдаа сэргийлэх болбол хэрэгтэй гэсэн. Би 3 өрөө байрыг чинь худалдаж авна гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2 өрөө байрыг буцааж авна гэсэн. Бүтэн жил явлаа ядахаа 2 өрөө 2 байраа буцааж авна гэсэн. Тэгээд энэ байрыг буцааж өгнө гэсэн. Би эс 30 сая төгрөг аваагүй. 90 сая төгрөг авсан гэхдээ энэ хоёр минийх минийх л гээд байгаа. Би *******ээс 90 сая төгрөг л авсан. эс би 30 сая төгрөг аваагүй. Гэрээнд тусгасан 30 сая төгрөг бол 2 байрыг гуай нэр дээр шилжүүлсэн тохиолдолд 20 сая төгрөгийг тэндээсээ гаргаад өгнө. 10 сая төгрөгийг нь авсан байсан. Түүнийг нь гуай бид хоёрын хооронд бас өөр орон сууцаар тооцоо хийгээд төлнө гэсэн. Гэрчийн мэдүүлэгт ч гэсэн гуай хэлсэн байдаг надаар дамжуулаад *******д 30 сая төгрөг өгөөгүй гэж тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага буруу байгаа. Надад 120 сая төгрөг өгсөн гэсэн байгаа. Гэтэл тэр 30 сая төгрөг гуай дансаар дамжаад миний данс руу орсон тийм нотлох баримт байхгүй. Би ерөөсөө аваагүй. Гэрээ дээр байгаа 2 орон сууцыг гуай нэр дээр шилжүүлж өгөөгүй. Утсаа спикер дээр тавьж ярихад ******* тэр байруудыг шилжүүлж өгнө л гэсэн та ирээд уулзаарай, би таны нэр дээр шилжүүлж өгнө гэсэн бид гурвуулаа байсан. гуай очсон байруудыг шилжүүлж өгөөгүй байсан. Би хүртэл уулзсан *******тэй. Тэгсэн ******* бид хоёрын хооронд маргаан байгаа. Хүнээр зөндөө ажил хийлгэчихээд мөнгө төгрөг өгөхгүй байгаа гэсэн. Энэ хоёр хоорондоо чөдөр өшиглөөд цаг аваад байна гэж үзсэн болохоор би анхны *******тэй байгуулсан гэрээгээрээ явъя гэсэн. Од-эрдэний талаас 2 байр шилжүүлээгүй учраас энэ гэрээ бол хүчингүй байгаа. 2 өрөө 2 байрыг шилжүүлээгүй болохоор би яаж 30 сая шилжүүлэх юм. Энэ хүн Одэрдэнээс мэдээлэл авсан байгаа байлгүй дээ. Гэрээн дээр 100 сая төгрөг гэж биччихсэн байж, гараар бичсэн гэрээн дээр зассан байгаа 10 сая төгрөг гээд биччихсэн байхад 30 сая гэж зассан байгаа. Тэгээд түүнийгээ өөр балаар биччихсэн байна. Урд талын нүүрэн дээр 10 сая төгрөг, тэр 10 сая төгрөг бол гуай өөрөө аваад буцаагаад төлөөд дууссан. 30 сая төгрөг гэж ерөөсөө байхгүй, тэр 2 өрөө 2 байрыг аваад зараад төлнө гэж анх тохирсон. Тэгээд тэр хоёр байрыг ******* шилжүүлээгүй. Яагаад шилжүүлээгүй мэдэхгүй байна. .... 90 сая төгрөг 30 сая төгрөг гээд автоматаар биччихсэн. Энэ гэрчийн мэдүүлгээр нотлогдохгүй байгаа. 30 сая төгрөг дээрээ нэмээд хүү бодож байгаа бүтэн жилийн дараа надтай тооцоо нийлсэн гэрээ хийсэн. Би бүтэн жилийн өмнө 3 байр 5 сая төгрөг шилжүүлчихсэн байсан. 5 сая төгрөг ядахдаа 90 сая төгрөгөөс хасагдаад, үлдсэн мөнгөн дээр хүү алданги бодох ёстой байтал 90 саяыг нэмж бодоод дээр нь хүү алданги бодоод түүн дээрээ хүү алданги бодоод тавьчихсан. Тэгсэн тэр 2 орон сууц эхлээд орж ирэх ёстой шүү гэсэн.... ******* нь байр шилжүүлж өгөөгүй. чи надад 90 саяынхаа оронд 120 саяыг өг би хүүгээ багасгалаа, хүүгээ багасгаж байгаа болохоор орон сууцаа хямдхан өг гэсэн тэгэхээр нь би тэгвэл би орон сууцаа 800,000- 850,000 төгрөгт өгье гэж ярьсан. Гэрээн дээр байгаа. Тэр 2 орон сууц ийн нэр дээр эхэлж орж ирэх ёстой шүү гэсэн. Тэгсэн ******* хоёр намайг хуурсан. Яасан бэ гэхээр спикер дээр тавьж ярингуут нь гуай бид 2 гэрээнд нь гарын үсэг зурсан яагаад гэвэл тэр орон сууц хүн авах гэж байсан. Гэрчээр ирж байгаа улсууд мэдэж байгаа би хурдан зараад мөнгийг нь аваад төлөөд дуусгая гэж бодсон. Гэтэл тэгж *******тэй ярьж надаар гарын үсэг зуруулчхаад тэгээд ******* нь байрыг шилжүүлж өгөөгүй.... Жилийн өмнө авсан 90 сая төгрөгт хүүг нь бодож өгчихөөд байхад жилийн дараа тооцоо нийлэхдээ 90 сая төгрөгөө аваагүйгээр бичээд тэгээд хүү алданги бодоод 10 сая төгрөг. 90 саяас 10 сая нэг дахин нугаларсан мөнгө нэхэмжилж байгаа. Миний жилийн өмнө өгсөн 5 сая төгрөгийг хасаад үлдэгдэл төлбөр дээр яагаад тооцоо хийгээгүй юм бэ. Энэ хоёр хүн спикер дээр тавьж байгаад 2 байрыг хоногийн дараа шилжүүлж өгнө гэсэн болохоор бид хоёр гарын үсэг зурсан. гуай юу гэж хүний өмнөөс 30 сая төгрөг дээр хариуцлага хүлээх юм бэ энд орж ирээд тэр 30 сая хариуцах ёстой. Хариуцагч тэгвэл яах гэж спикер дээр тавьж байгаад байруудыг шилжүүлнэ гэсэн юм бэ яах гэж тэгж итгэл төрүүлсэн юм. За яахав тэр 3 байрыг болъё гэхэд жилийн өмнө шилжүүлсэн 90 сая төгрөгөөс 5 сая төгрөгөө хасаад хүү алданги ярьж тооцож болно шүү дээ... Энэ гэрээ бол угаасаа хүчин төгөлдөр бус. 201 оны 11 сарын 10-ны өдөр гаргасан нэхэмжлэл дээр өөр дүн байгаа. Ахиад сая өөр дүн өгч байгаа.Яг үндсэндээ 13,800,000 төгрөг өгөх ёстой юм. Би бүр алдангийг бодож байгаа юм. Хугацаа хэтэрсэн 20 сая төгрөгийн зээл нь 155 хоногийн хугацаа хэтэрсэн. 0,2 хувийн алдангиар бодоод 3,1 сая төгрөгийн алданги бодож төлнө гэж гаргасан. Гуравдагч этгээдийн төлөөлөгч ярьж байгаа 143,440,000 төгрөг бол ортой. 90 сая төгрөг өсөөд өсөөд 200 сая төгрөг хүрэхгүй.Миний бодсонтой яг таарч байна. Өнөөдөр би байрыг шилжүүлж авахгүй, би шинэ байр хүлээлгэж өгсөн. Барьцааны гэрээ гэдэг чинь шал өөр. Барьцааны гэрээ бол *******ын нэр дээр байгаад цааш шилжүүлэх боломжгүй байдаг. Гурван шатны шүүх хуралдаанаар барьцаа биш гээд бэлэн мөнгөөр нь тооцож байгаа гэв.
Анхан шатны шүүх:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар хариуцагч *******ын *******ээс зээлийн гэрээний илүү төлөлт болох 13.950.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар *******аас тооцоо нийлэх гэрээний үлдэгдэл 223.440.000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.360.100 төгрөгөөс давхардуулж төлсөн 342.325 төгрөгийг орон нутгийн орлогоос гаргаж нэхэмжлэгчид буцаан олгож гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.25.150 төгрөгийг төсвийн орлогод үлдээн шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч Х.******* нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэн *******ын нэхэмжлэлтэй *******т холбогдох хэргийн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч Х.******* бид уг хэргийг хянан шийдвэрлэсэн Дундговь аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.01-ний өдрийн 138ШШ2018/00648 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх уг хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6-р зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэсэн зарчим, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн журмыг зөрчсөний улмаас шийдвэр нь мөн хуулийн 116-р зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй. Учир нь:
Нэг: Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын хооронд 2014.12.01-ний өдөр, 2015.02.01-ний өдөр, 2015.04.01-ний өдөр, 2015.04.30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж зохигчдын хэн нь ч маргаагүй. Энэ талаар талуудын хооронд мэтгэлцээн явагдаагүй. Тухайлбал: Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хариу төлбөрийн үүргийн гүйцэтгэлд орон сууц шилжүүлсэн учраас илүү төлсөн төлбөрийг гаргуулах нэхэмжлэл гаргасан бол харицагч нь зээлийн гэрээг гуравдагч этгээдийг төлөөлж байгуулсан учраас маргааныг хариуцах үндэслэлгүй гэж маргасан. Харин гуравдагч этгээд нь зээлийн гэрээний асуудлаар нэхэмжлэгчтэй тооцоо нийлж гэрээ багуулсан учраас тооцоо нийлэх гэрээний үүргийн биелэлт шаардсан. Гэтэл шүүх талуудын маргаагүй нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзал гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад тусгагдаагүй асуудлыг өөрийн санаачлагаар дүгнэн эдгээр зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Зээлийн харилцааг төлөөлөгчөөр дамжуулан оролцохыг хуулиар хориглоогүй бөгөөд ийнхүү оролцсон талаар төлөөлүүлэгч , төлөөлүүлэгч ******* нарын хэн аль нь маргааүй. Нэхэмжлэгч нь эдгээр зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж огт маргаагүй. Харин ч хүчин төгөлдөр хэлцэл учраас зээлийн гэрээний эргэн төлөлтийн үүргээ биелүүлсэн гэж маргасан. Нэхэмжлэгч ******* гуравдагч этгээд нарын хооронд зээлийн харилцаа үүссэн байх нь зээлийн гэрээг шууд хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэх үндэслэл болохгүй юм.
Нөгөө талаас шүүх уг зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж харсан байлаа гэхэд 56 дугаар зүйлийн 3-т заасан зохицуулалтыг анхаарах шаардлагатай байсан. Учир нь талуудын хооронд хүү тооцсон зээлийн харилцаа үүссэн гэдгийг хэн аль нь хүлээн зөвшөөрдөг. Тухайлбал зээлийн хүүд 4400000 төгрөг төлөх ёстой гэдгийг талууд хүлээн зөвшөөрдөг бөгөөд ялангуяа зээлдэгч ******* зээлийн хүүд уг мөнгийг төлнө гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх-ийн 1-р тал/ зээлийн тооцоо /хх-ийн 10-р тал/, Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 201.05.15-ны өдрийн шүүх хуралдаанд *******ын хэлсэн: миний тооцоо *******ийн тооцоотой таарч байна 90.000.000 төгрөгийн хүү 44,00.000 төгрөг болж байгаа би өөрөө 44,00.000 төгрөг өгнө гэж тооцоон дээрээ гаргасан. 90.000.000 төгрөг дээрээ 44,00.000 сая төгрөгөө нэмээд 13.800.000 төгрөг өгөөд энэ хүнийг хохиролгүй болгоно гэсэн тайлбар, /хх-ийн 119-р тал/ зэрэг баримтаар хангалттай нотлогдож байгаа. Маргааны талууд зээлийн харилцаа үүссэн, уг зээлд хүү тооцож, авах өгөх талаараа огт маргахгүй байхад шүүх: ...аман хэлбэрийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзлээ...зээлдүүлэгч нь зээлдэгч *******аас зээлийн хүү тооцох эрхгүй гэж үзлээ гэж дүгнэсэн нэхэмжлэлийн шаардлага, маргааны хүрээнээс хальсан, мэтгэлцэх зарчмыг зөрчсөн, нотлох баримтыг үл хэрэгссэн шийдэл болсон.
Хоёр: Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг аливаа байдлаар шилжүүлэхэд иргэний хуулийн 109-р зүйл, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын дагуу зээлийн эргэн төлөлтийн үүргийг мөнгөөр гүйцэтгэх ёстой. Зээлийн үүрэгт мөнгөнөөс өөр төрлийн эд хөрөнгө өгөх, авах талаар гэрээний талууд харилцан тохиролцоогүй нөхцөлд аль нэг талын шаардлагаар өөр төрлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг тооцох үндэслэлгүйн дээр ялангуяа хөндлөнгөөс маргааныг шийдвэрлэж байгаа шүүх мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлд орон сууц ав гэсэн байдлаар тулгалт хийх хууль зүйн үндэслэл байхгүй.
Уг маргаанд дурьдагдаад байгаа орон сууцнуудын 3 өрөө орон сууцнаас бусад орон сууцнуудыг зээлийн төлбөрийн үүрэгт тооцон шилжүүлж байгаа талаар нэхэмжлэгч ******* гуравдагч этгээд нарын хооронд 2016.11.08-ны өдөр байгуулсан тооцоо нийлэх гэрээ ээс өөр хэлцэл байдаггүй. Үүний зэрэгцээ орон сууцыг зээлийн төлбөрийн үүрэгт шилжүүлсэн байна гэж дүгнэхийн тулд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т заасан хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон байх шаардлага тавигдана. Орон сууцыг зээлийн үүрэгт тооцон шилжүүлэх хэлцэлд тавигдах гол нөхцөл нь үнэ юм. Тиймээс уг гол нөхцлийг тохиролцоогүй байхад хэн нэгнийнх шаардлагаар эсхүл өөр бусад зүйлд тулгуурлан хөндлөнгөөс үнэ тогтоох хууль зүйн боломж шүүхэд байхгүй юм. Гэтэл анхан шатны шүүх ...зээлдэгч ******* нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ...орон сууцыг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна, ...орон сууцыг төлбөрт тооцон шилжүүлэх 1м2 үнэ 1.100.000 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзлээ гэх зэргээр илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
Гурав: Шүүх нэхэмжлэгч *******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын хооронд 2016.11.08-ны өдөр байгуулагдсан тооцоо нийлэх гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь шүүх нэхэмжлэгч *******д бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн хирнээ тэдний хооронд уг зээлийн харилцаагаа дүгнэсэн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, логикгүй дүгнэлт байна. Хариуцагч ******* нь зээлийн харилцаанд зөвхөн зээлдүүлэгч С.Од-Эрдэнийг төлөөлж оролцсон болохыг зээлдэгч *******, зээлдүүлэгч нарын хэн аль нь хүлээн зөвшөөрч байсан учраас зээлийн гэрээгээ дүгнэн 2016.11.08-ны өдөр тооцоо нийлэх гэрээ-г байгуулсан байдаг. Уг гэрээ нь талуудын хүсэл зоригийн үндсэн дээр хуулийн дагуу хийгдсэн хэлцэл учраас гэрээний гуравдагч этгээд ******* зүгээс уг гэрэээний үүргийг шаардах эрхтэй юм. Уг гэрээг байгуулах үед *******ын *******ээр дамжуулан авсан 90.000.000 төгрөгийн зээл нь хүү алдангийн хамт 10.000.000 төгрөг болсон байсан. Гэвч алдангийг хасч тооцохыг тохиролцсон бөгөөд уг зээл нь хүүгийн хамт 134.00.000 төгрөг болж байсан. Үүнээс *******ын төлсөн 5.000.000 төгрөгийг хасч тооцвол 59.00.000 төгрөг үлдсэн тул уг төлбөрт 3 өрөө орон сууцыг тооцож авснаар 90.000.000 сая төгрөгийн зээлийн үүрэг биелэгдсэнд тооцохоор гэрээний 3.1-д заасан.
Харин ээр дамжуулан авсан 30 сая төгрөгийг 201.03.01-ний дотор төлөхөөр гэрээний 3.2 дахь заалтаар тохирч төлөөгүй тохиолдолд батлан даагч хариуцахаар болсон.
Энэ талаар гэрч ...энэ 30.000.000 төгрөгийг ******* нь д өгөхөөр тохиролцсон юм...эхлээд байр миний нэр дээр шилжиж ирээд дараа нь 30.000.000 төгрөгийг хариуцаж *******ын өмнөөс д өгөхөөр тохиролцсон юм гэж мэдүүлсэн байдаг. Тиймээс гэрээний 3.2-т заасан 30.000.000 төгрөгийг нэхэмжлэгч *******аас гаргуулан авах нь зүйтэй гэж үзэж байна. Харин гэрээний 3.1.2-т заасны дагуу 2 өрөө, 2 орон сууцыг нэхэмжлэгч ******* эсхүл түүний нэрлэн заасан этгээдэд шилжүүлэн өгөхөд бэлэн байгаа болно. Иймд дээрх үндэслэлээр Дундговь аймаг дахь Иргэний хэрэгийн анхан шатны шүүхийн 2018.10.01-ний өдрийн 138ШШ2018/00648 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч *******аас 30.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхээс хэргийг гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянан үзэв. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь оролцогчийн эрхийг зөрчсөн, хэрэглэх ёстой хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх ба Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Анхан шатны шүүхээс зохигчдын маргааныг шийдвэрлэх явцдаа хэргийн оролцогч зохигчдын эрхийг ноцтой зөрчжээ. Шүүхээс гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан ******* хүсэлтийг хүлээн авах үндэстэй. Энэ талаар шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ. Энэ хэргийн хувьд шүүхээс дээрх хүсэлтийг шийдвэрлэхдээ 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 139/ШЗ2018/01884 дугаартай захирамж гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулахдаа уг захирамжийн 2 дугаар заалтаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэжээ. Гэтэл энэ захирамжид гомдол гаргах эрхгүй гэж зааснаар оролцогчийн шүүхэд хандах, гомдол гаргах зэрэг эрхийг зөрчсөн гэж үзэх үндэстэй. Шүүх хуралдаан хойшлуулах, гуравдагч этгээдээр оролцуулах талаар гаргасан аливаа шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйл, 123.1, 10 дугаар зүйлд хамаарах үндэстэй бөгөөд мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар гаргасан шүүхийн шийдвэрийг хянан залруулах үндэслэлийг хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар зохицуулсан байхаас гадна энэ заалтын дагуу гарсан захирамжийг 10 дугаар зүйлд зааснаар хянуулах үндэслэлийг хуульчлан зохицуулжээ. Хууль хэрэглээний энэ боломж нөхцлийг үл хэрэгсэн, зохигчдын гомдол гаргах эрхийг хаасан, энэ захирамж нь оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн байна гэж үзэхэд хүргэж байна.
2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 139/ШЗ2018/0203 тоот хүсэлт шийдвэрлэх тухай захирамжууд нь мөн л зохигчдод танилцуулагдаагүй , мэдэгдээгүй тэдний эрхийг зөрчсөн байхаас гадна энэхүү захирамжийн дагуу бүрдүүлсэн бичгэн нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагаа нь зөрчилтэй явагдсан байхаас гадна шүүх хуралдааны шатанд зохигч талуудад танилцуулах төдийгөөр хязгаарласнаас зохигчдын шаардлагын үндэслэл буюу татгалзлалаа нотлох баримт сэлт гаргах эрхийг нь хэрэгжүүлэх боломжгүй болгоход хүргэжээ.
2018 оны 10 сарын 01-ний өдрийн 139/ШЗ2018/0203 дугаартай хэргийн оролцогчдын хүсэлтийг шийдвэрлэсэн тухай шүүгчийн захирамж нь бусад захирамжийн адил зохигчид болон оролцогчдын эрхийг зөрчсөн шинжтэй байхаас гадна уг захирамжийг шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 10 хоногийн дараа буюу 2018 оны 10 сарын 10-нд *******т гардуулснаас өөрөөр бусад зохигчдын эрхийг хангах ажиллагаа огт хийгдээгүй байна. Дээрх нөхцөл байдлуудаас үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зохигч, оролцогчдын эрхийг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн болно.
Анхан шатны шүүх хэрэг марганыг шийдвэрлэхдээ ч хуулийн заалт, шаардлагыг буруу тайлбарлан хэрэглэжээ. Нэхэмжлэгч ******* зээлийн гэрээний үүргийг биелүүлэхдээ үндсэн зээл, хүүнээс илүү төлсөн 13.950.000 төгрөгийг төлүүлэхээр шаардсан. Зээлийн гэрээ байгуулсан, зээлийн гэрээний харилцааны явцад давтан зээлийн гэрээнүүд байгуулагдсан, зээлийн төлбөрийг буцаан төлсөн зэрэг асуудлаар талууд огт маргалдаагүй байна. Талуудын маргалдсан нэхэмжлэгчийн шаардсан шаардлага нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэх явцад зээл, зээлийн хүүг бүрэн төлсөн байхад төлбөр нэмж орон сууцууд авснаас зээлдэгчийн эрх ашгийг хохироосон тухай шаардаж, илүү төлбөрийг л буцаан гаргуулахаар шаарджээ. Гэтэл шүүх талуудын маргалдаагүй асуудал дээр дүгнэлт хийн нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэж хохироосон гэх үндэстэй байна.
Анхан шатны шүүх нь хэрэг шийдвэрлэхдээ юуг анхаарах талаар хяналтын шатны шүүхийн тогтоолд тайлбарласныг хэрэг хянан шийдвэрлэхдээ анхаарч үзээгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй. Иймд Сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 139/ШШ2018/00648 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянуулахаар анхан шатны шүүхэд буцаав.
Давж заалдах гомдол гаргагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг шүүгчийн захирамжаар буцаан олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 139/ШШ2018/00648 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.950 /гурван зуун долоон мянга есөн зуун тавин/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ
Ш.ТӨМӨРБААТАР