| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 191/2026/00438/И |
| Дугаар | 191/ШШ2026/03573 |
| Огноо | 2026-03-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2026/03573
2026 03 10 191/ШШ2026/03573
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ХХК /РД:/,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК /РД:/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим оролцов.
/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... ******* ХХК нь 1999 оноос хойш үүрэн холбооны операторын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Манай компани ******* ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулж 393 дугаарыг ******* ХХК-д эзэмшүүлж, үүрэн холбооны үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Гэвч хариуцагч ******* ХХК нь үүрэн холбооны үйлчилгээний төлбөрийг төлөлгүй 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүргэсэн. Манай компанийн зүгээс удаа дараа шаардсаны дагуу 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ******* ХХК-ийн төлөөлөгч нь компани дээр ирж, тооцоо нийлж акт үйлдэн нийт 16,715,120 төгрөгийн өр төлбөрөөсөө ******* ХХК-д 4,765,820 төгрөгийг төлсөн. Гэвч өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөр болох 11,949,300 төгрөгийг төлөлгүй компанийг хохироосоор байна. Манай компанийн зүгээс 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 25/8217 тоот албан бичгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж иргэний хэрэг үүсгэсэн боловч Төв аймаг дахь Сум дундын Анхан шатны шүүхэд шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 317/Ш32025/05020 тоот захирамжаар ******* ХХК нь тодорхойлж заасан хаягт бүртгэлтэй боловч үйл ажиллагаа явуулдаггүй болох нь тогтоогдож байна гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасны дагуу гаргаж буй энэхүү нэхэмжлэлийг хүлээн авч хариуцагч ******* ХХК-ийг эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.
2. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ч.*******г томилсон 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбар, тооцоо нийлсэн актын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, төлбөрийн нэхэмжлэл, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 317/ШЗ2025/05020 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь Үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гарах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан.
3. Нэхэмжлэгч ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ ******* ХХК Үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй, шүүх хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж тодорхойлж байна.
4. ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн гэрээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор ******* ХХК-ийн оршин суугаа газрын хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй.
6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК нь гэрээнд тусгасан хаягтаа оршин суудаггүй болох нь Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 317/ШЗ2025/05020 дугаартай захирамж болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
7. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт, шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
8. Хариуцагч ******* ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Төв аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
9. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******д шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар тоот хаягт бүртгэлтэй, ******* ХХК /РД:/-ийг эрэн сурвалжилсугай.
2. ******* ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Төв аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Хас банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. ******* ХХК-ийн оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* /утас: /-д мэдэгдэхийг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ