Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 197/ШШ2026/02898

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: *******,*******,******* 51 гудамж,,, ийн ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******,**************,*******,,ын д холбогдох 10,195,000 гаргуулах нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Дашбямбын нэхэмжлэгч Д.аас барьцаа 2,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваажаргал,

Хариуцагч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.ын нэхэмжлэлээс 6,975,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 3,220,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, хариуцагч Б.Дашбямбын сөрөг нэхэмжлэл 2,000,000 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Д. дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Улсын бүртгэлийн ******* дугаарын гэрчилгээтэй, дүүргийн*******,******* 51 дүгээр гудамжны, 211 м.кв талбайтай, хувийн сууцыг түрээслэхээр хариуцагч Б.тай 2024 оны 08 сарын 07-ны өдөр ******* дугаар гэрээг байгуулж, сарын төлбөрийг 2024 оны 07 сарын 01-ний өдрөөс 2029 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл 1,200,000 төгрөг, 2025 оны 01 сарын 01-ний өдрөөс 1,500,000 төгрөг байхаар тохиролцсон. Гэтэл Б. 2024 оны 12 сараас 2025 оны 03 сарыг дуусталх хугацааны 4 сарын төлбөрийг төлөөгүй.

Иймд хариуцагч Б.ас түрээсийн төлбөр 5,700,000 төгрөг, алданги 2,565,000 төгрөг, цахилгааны төлбөр 1,930,000 төгрөг, нийт 10,195,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

3. Хариуцагч Б. нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Улсын бүртгэлийн ******* дугаарын гэрчилгээтэй үл хөдлөх-д /Эмийн сан/ гэсэн хаягтай байранд сонгуулийн штаб байрлаж байхад би сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байхдаа Д.ын нөхөр н.*******тай танилцсан. Сонгууль дуусаад Дархан хот руу явахдаа та манай байрыг түрээсэлж үйл ажиллагаа явуулж болно гэхэд нь би хүнсний дэлгүүрийн зориулалтаар ажиллуулсан. Уг байр 3 өрөө тул би хүнсний лангуу ажиллуулахад 1 өрөө хангалттай гэхэд ******* та бүгдийг нь хариуц, давхар хүн олоод байлгаж байгаарай гэсэн. 2024 оны 06 сарын 12-ны өдөр Б.ын ******* тоот дансанд 3,200,000 төгрөгийг шилжүүлсэн. Манай эхнэр О.Лхамжав улирлын чанартай ажил хийдэг тул *******д итгэж хүнсний дэлгүүр ажиллуулахаар болсон. Иймээс эхнэр бид хоёр цалингийн зээл авч үйл ажиллагааг эхлүүлсэн.

Би 2024-09-30-ны өдөр түрээсийн төлбөрийг төлөх үед Д.д 2024-10-01-ний өдрөөс түрээслэхээ болих болсон тул түлхүүрээ ав гэж хэлсэн. Би 2024 оны 7 дугаар сараас 9 дүгээр саруудын түрээсийн төлбөрт 3,600,000 төгрөгийг төлсөн тул барьцааны 2,000,000 төргөгийг буцааж авах талаар мэдэгдсэн үеэс н.*******, Д. нар холбоогүй болсон тул айлын байшинг эзэнгүй хаяж чадаагүй. Та өөрөө мэд гэсэн учир айл суулгасан. 2024 оны 11 сарын эхээр н.******* ирж уулзаад, байсан айлыг үргэжлүүлэн суухыг зөвшөөрсөн. 2024 оны 08 сарын 07-ны өдрийн ******* дугаар түрээсийн гэрээний 3.2.1-т зааснаар барьцаа 2,000,000 төгрөг, 2024 оны 07 сарын түрээс 1,200,000 төгрөг, нийт 3,200,000 төгрөгийг 2024 оны 06 сарын 12-ны өдрийн 21 цагт 40 цагт шилжүүлсэн. Би түрээсийн гэрээг 2024 оны 10 сарын 01-ний өдрөөс цуцлах талаар н.*******, Д. нарт мэдэгдэж, барьцаа 2,000,000 төгрөгийг буцаан авахаа мэдэгдсэн ч тэд ирээгүй. 2024 оны 10 сарын 01-ний өдрөөс хүйтэрч байшин халаалтгүй, галлах пийшин байхгүй учир энэ асуудлыг шийдэж өгнө гэж тохирсон боловч ажиллах нөхцөлөөр хангаагүй. Иймд Д.ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Д., н.******* нарт итгэж хүнсний дэлгүүр ажиллуулахдаа зориулалтын хөргөгч, төмөр болон модон тавиур, айргийн хөхүүрийн иж бүрдэл, барааны үлдэгдлийг тооцоход нийт хохирол 8,200,000 төгрөг болсон. Банкны зээл, хүүг бид өөрсдөө хариуцаж байгаа боловч барьцаанд байршуулсан 2,000,000 төгрөгийг Д.аас гаргуулах тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

4. Хариуцагч Б. сөрөг нэхэмжлэлээ дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. 2024-08-07-ны өдрийн гэрээний 3.2.1-т зааснаар барьцаа 2,000,000 төгрөг төлөхөөр тохиролцож 2024-06-12-ны өдөр Б.ын ******* тоот дансанд шилжүүлсэн. Гэрээ цуцлах болсноо мэдэгдэж байшинг хүлээлгэн өгсөн тул барьцаа 2,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

5. Нэхэмжлэгч Д. сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр тайлбарласан. 2024 оны 08 сарын 07-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээгээр 3 өрөө байрны нэг өрөөг түрээслэх, 2 өрөөг бусдад түрээслэх хэлцэл хийгдээгүй. Түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар аливаа хохирол, төлбөр үүсвэл түүнийг барагдуулахад үл маргах журмаар захиран зарцуулна гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгийг тооцуулахад татгалзахгүй гэсэн тайлбарыг гаргасан.

6. Зохигчийн хооронд 2024 оны 08 сарын 07-ны өдөр ******* дугаар Түрээсийн гэрээ байгуулагдаж, хариуцагч Б. Улсын бүртгэлийн ******* гэрчилгээтэй, дүүргийн 18 хороо,******* 51 дүгээр гудамж,од байршилтай 211 м,кв-тай хувийн сууцыг хүлээн авч, дэлгүүрийн үйл ажиллагаа үйл ажиллагаа явуулсан. Сарын түрээсийн төлбөрийг 1,200,000 төгрөгөөр тохиролцсон, барьцаа 2,000,000 төгрөгний төлбөрийг төлсөн зэрэг үйл баримт дээр зохигч маргаагүй.

Иймд 2024 оны 08 сарын 07-ны өдөр ******* дугаар түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-д сар бүрийн 1-ний өдөр түрээсийн төлбөрийг төлж биелүүлэх, 2025-02-01-ний өдрөөс сарын төлбөрийг 1,500,000 төгрөг байхаар тохиролцжээ. Иймд хариуцагч Б.ас 2024 оны 12 сарын түрээсийн төлбөр 1,200,000 , 2025 оны 1-р сарын төлбөр 1,200,000 төгрөг, 2 сарын төлбөр 1,500,000 төгрөг, 3 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөр 750,000 төгрөг, нийт 4,650,000 төгрөг, мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д алданги тооцоохоор тохиролцсон нь хуульд нийцсэн байх тул алданги 2,325,000 төгрөгийг хариуцагч Б. хариуцах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.ын нэхэмжлэлээс 6,975,000 төгрөгийг хангах, нэхэмжлэгч тал цахилгааны төлбөрт 1,930,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангаас үзэхэд 2024 оны 7 сараас 2025 оны 09 сарын 05-ны өдрийн хугацааны төлбөрийг хариуцах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлээс цахилгааны төлбөр 1,930,000 төгрөг, түрээсийн төлбөр, алдангийн зөрүү 1,290,000 төгрөг, нийт 3,220,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

7. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

8. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар барьцааны тохиролцоонд хамаарах бөгөөд түрээсийн гэрээний харилцаа дуусгавар болсон хугацаанаас эхлэн барьцааны зүйлийг шаардах эрх барьцаалуулагч буюу нэхэмжлэгчид үүснэ.

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ цуцлагдаж дуусгавар болсон тул хариуцагч Б. барьцаа 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д. буцаан төлөх үүрэг нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар үүснэ.

Нэхэмжлэгч тал хариуцагч Б.Дашбямбын сөрөг нэхэмжлэлийн шаардлага 2,000,000 төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцуулан төлөхийг зөвшөөрсөн.

9. Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 178,070 төгрөг, хариуцагч Б.ас төлсөн 46,950 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагшч Б.ас 6,975,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 126,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.д олгох, нэхэмжлэгч Д.аас 46,950 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.д олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 160 дугаар зүйлийн 160.3-д зааснаар хариуцагч Б.ас 6,975,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.д олгож, нэхэмжлэлээс 3,220,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэгч Д.аас 2,000,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 178,070 төгрөг, хариуцагч Б.ас төлсөн 46,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ас 126,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.д олгох, нэхэмжлэгч Д.аас 46,950 төгрөгийг гаргуулж Б.д олгосугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА