2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2026/03956

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 16 191/ШШ2026/03956

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  ******* овогт ******* ******* /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* ******* ******* ******* /РД:/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* ******* *******т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах гэж тодруулсан.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/132 дугаартай тушаалаар Мэс заслын эмчийн албан тушаалыг нэг мөр бууруулж, Эмнэлзүйн албаны Шуурхай удирдлага зохицуулалтын нэгжийн Менежерийн албан тушаалд бүрмөсөн томилсон болохыг мэдсэн.

Учир нь 2025 оны 03 дугаар сараас 3 сарын хугацаагаар албан тушаал бууруулах шийдвэр гаргасан. Үүнийг би болон тухайн үеийн ёс зүйн хорооны тэмдэглэл, хуралд оролцсон хүмүүс нотолно. Өөрөөр хэлбэл, тухайн үед уг тушаалтай бичгээр танилцуулаагүй, мөн тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээг танилцуулаагүй, байгуулаагүй юм. Тиймээс хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тушаалын хувьтай танилцаж байж мэдсэн. Уг сахилгын шийтгэл ногдуулсан тушаалтай холбоотойгоор баримт материалтай танилцаж, түүний дараагаар тусад нь хүсэлт гарган шийдүүлэх бодолтой байгаа.

Түүнчлэн намайг чөлөөтэй байхад ажлаас үндэслэлгүй халж, ажлаас халах сахилгын зөрчил оногдуулахдаа надаас тайлбар, аваагүй. Тушаалын үндэслэл болон яагаад ийм сахилгын шийтгэл ногдуулж байгаагаа надад танилцуулаагүй. Мөн хөдөлмөрийн гэрээг байгуулж байгаагүй тул хөдөлмөрийн гэрээний аль зүйл заалтыг зөрчсөн болох нь тогтоогдохгүй бөгөөд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл анхнаасаа байгаагүй болно.

Ийнхүү ажпаас үндэслэлгүй халагдсан 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш миний бие хөдөлмөр эрхлээгүй ба уг хугацаанд эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл тасарч миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөд байгаа.

Тиймээс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн баталгаажилт хийхийг хариуцагчид даалгуулах хүсэлтэй байна.

Иймд Шуурхай удирдлага зохицуулалтын нэгжийн Менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү. гэжээ.

 

4. Зохигчид шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ... Хариуцагч нь нэхэмжлэгчийг эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн урьд нь ажиллаж байсан ******* ******* ******* эмнэлгийн Эмнэлзүйн албанд шуурхай удирдлага зохицуулалтын нэгжийн менежерийн ажилд эгүүлэн томилж, хариуцагч нь нэхэмжлэгчийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс ажилд эгүүлэн томилох тухай тушаал гарсан өдрийг хүртэлх эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцан төлж, нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзав. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* ******* *******т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.******* нь ******* ******* ******* *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаар талууд харилцан тохиролцож, 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Эвлэрлийн гэрээгээр хариуцагч ******* ******* ******* ******* нь нэхэмжлэгчийг өмнө ажиллаж байсан Эмнэлзүйн албанд шуурхай удирдлага зохицуулалтын нэгжийн менежерийн ажилд эгүүлэн томилох, мөн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс эхлэн эгүүлэн томилогдох хүртэлх хугацааны Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцан төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

Харин нэхэмжлэгч Б.******* нь уг хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг хариуцагчаас нэхэмжлэхгүй байх, холбогдох шаардлагаасаа татгалзахыг зөвшөөрсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэжээ.

 

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч ******* ******* ******* *******т нь эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн нэхэмжлэгч Б.******* урьд эрхэлж байсан ******* ******* ******* эмнэлгийн Эмнэлзүйн албанд шуурхай удирдлага зохицуулалтын нэгжийн менежерийн ажилд эгүүлэн томилж, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс түүнийг ажилд эгүүлэн томилох тухай тушаал гарсан өдрийг хүртэлх хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцан төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.БАТХУЯГ