| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2023/02608/И |
| Дугаар | 192/ШШ2026/00092 |
| Огноо | 2025-12-24 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2026/00092
| 2025 12 24 | 192/ШШ2026/00092 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Баянзүрх дүүргийн дүгээр хороо, дугаар хороолол, дугаар байр, тоот хаяг оршин суух, Жовогт НО /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Хүүшийн, Наадамчдын зам гудамж, дугаар байр, тоот хаягт оршин суух, Ж овогт Э Х /РД:/-т холбогдох,
Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Хүүшийн , Наадамчдын зам гудамж, дугаар байр, тоот хаягт байрлах, 119.97 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М О.Д
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.О, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын зам гудамж, 476 дугаар байр, 29 тоот хаягт байрлах, 119,97 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг хариуцагч Э.Хатанбаатарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Н.О тухайн орон сууцыг Ремикон ХК-иас бартераар авсан ба 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Ремикон ХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Н.О нэр дээр гарсан. Орон сууцны барилгыг буянт пропертиз ХХК барьж байсан учраас орон сууц худалдах, худалдан авах гэрээг мөн тухайн компанитай байгуулсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н.О хариуцагч Э.Х нар Ремикон ХК, Улз ХХК-тай байгуулсан гэрээний дагуу орон сууцны төлбөр төлөгдсөн эсэх, өмчлөгч мөн эсэх дээр маргаж байсан. Улмаар Э.Х Улз буянт пропертиз ХХК-д холбогдуулан төлбөр тооцоог төлж дуусгасан, орон сууцны өмчлөгч гэдэг байдлаар гурван шатны шүүхээр яваад ялагдсан тухай мэдээлэл Н.Оирсэн. Уг маргааныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд өмчлөх эрхийн гэрчилгээг Э.Хын нэр дээр гаргахад шаардлагатай баримт бичиг болон төлбөр тооцоо дууссан тухай албан тодорхойлолт гаргаж өгөх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар, анхан шатны шүүхийн хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн тогтоолоор Э.Хын гомдлыг хэлэлцэхээс татгалзсан байдаг. Гурван шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон ч хариуцагч орон сууцыг чөлөөлж өгөөгүй учраас Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хэргийг хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа асуудлаар тодорхой байр суурь илэрхийлэхгүй байсаар 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, мөн дахин сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүхээс хүлээн аваагүй. Өөрөөр хэлбэл үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, шүүхийн шийдвэрлэсэн асуудлаар, өөр этгээдэд холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргадаг. Хууль зүйн хувьд буянт пропертиз ХХК болон Ремикон ХК-ийн бартерт авсан орон сууцыг Н.О шилжүүлж өгсөн, үүнд өмчлөлийн маргаан байдаггүй. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцох буюу хэрэгт нотлох баримтаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, гэрээ зэрэг баримтыг гаргаж өгсөн. Хариуцагчийн зүгээс орон сууцыг өмчлөх ёстой гэж тайлбарладаг ч аль гэрээний дагуу, хэнтэй гэрээ байгуулсан эсэх нь өмнөх 3 шатны шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон. Түүнчлэн хариуцагч төлбөр төлсөн бол тухайн төлбөр авсан буруутай этгээдээс хохирлоо гаргуулахыг Иргэний хуульд тодорхой заасан байдаг. Хариуцагч Э.р, буянт пропертиз ХХК, Н.О нарын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргаж, хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дүгээр зүйлийн 80.1.4-т зааснаар түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүхээс хангахгүй орхисон. Гэтэл энэ үндэслэлийг зааж мөн хуулийн 65.1.7, 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь нэг асуудлаар нэхэмжлэлийн шаардлагыг хэдэн янзаар өөрчилж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй, уг маргааны зүйл, үндэслэлийн талаар шүүхийн шийдвэрээр дүгнэсэн, хүчин төгөлдөр шийдвэртэй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэгчийн хөндөгдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, О.Д нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хууль бусаар оршин сууна гэдэг нь гэрээ хэлцэлгүйгээр, бусдын өмчийг захиран зарцуулж буй ойлголтыг хэлнэ. Хэрэгт 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ авагдсан ба Э.Хрын буянт пропертиз ХХК-тай байгуулсан гэрээний 3.2.1 дэх хэсэгт заасан хуваарийн дагуу төлбөрөө төлнө, 5.5 дахь хэсэгт гүйцэтгэгч өөрийн зүгээс шаардлагатай бичиг баримтыг захиалагчид гаргаж өгнө гэж заасан. Төлбөрийн хуваарийг Ремикон ХК-тай байгуулсан 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний төлбөрт тооцуулна гэсэн агуулгаар орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Э.Хр хууль ёсны гэрээний дагуу орсон ч Ремикон ХК-иас буянт пропертиз ХХК-д Э.Х байгуулсан гэрээгээ цуцалж, Н.Ог оруул гэсэн албан бичгийг өгсөн байдаг. Н.О, буянт пропертиз ХХК-д төлбөр төлсөн баримт хэрэгт байхгүй учраас Э.Х орон сууцны өмчлөгч гэдгээр буянт пропертиз ХХК болон Н.О нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Албадан чөлөөлбөл Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд байгаа хэрэг шийдэгдэх хүртэл албадан чөлөөлсөн шүүхийн шийдвэр түдгэлзэх үр дагавартай. Тухайн хэрэг шийдвэрлэх хүртэл орон сууцыг битүүмжлэх асуудал яригдана, битүүмжлэхээр шүүхийн шийдвэр биелэх эсэх асуудал яригдана. Шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж зайлшгүй биелэгдэх шинж чанарыг агуулдаг ч шүүхийн шийдвэр эрх зүйн үр дагаврыг үүсгэж чадахгүй бол тухайн хэргийг шийдвэрлэх нь хэр ач холбогдолтой вэ гэдэг талаасаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь хэсэгт зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа бол гэдэгт хамаарч байна. Ийм тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн агуулгаар хэргийг хэрэгсэхгүй болох боломжтой. Хэрэв үгүй бол процессын алдаа болно. Н.О эд хөрөнгө худалдаж авсан талаарх гэрээнээс өөр нотлох баримтыг ирүүлээгүй, худалдаж авсан гэх боловч улсын бүртгэлээс ирүүлсэн баримтад үл хөдлөх эд хөрөнгийн төлбөр төлсөн баримт ирээгүй. буянт пропертиз ХХК-иас төлбөр төлсөн гэсэн албан бичгийг үндэслэж орон сууц шилжсэн. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд Ремикон ХК, Шижирт гүн ХХК-ийн захиралд залилуулсан талаарх асуудлаа яаж шийдвэрлэсэн тухай нотлох баримт байхгүй, надад ирсэн мэдээллээр хаагдсан гэж байгаа ч нотлох баримт олж хараагүй. 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 01218 дугаартай Ремикон ХК-ийн албан бичиг ирсэн, тухайн албан бичгээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг худалдааны төлөөлөгч Н.Орын нэр дээр гаргаж өгнө үү гэсэн асуудал яригдаж байна. Бичиг баримтад Н.Оөмчлөгч юм шиг боловч захиран зарцуулах жинхэнэ өмчлөгч нь Ремикон ХК гэж харагдаж байна. Албан бичгийг харахад Н.Охудалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр авч байгаа гэх агуулга байхгүй, Ремикон ХК өөрийн ажилтны нэр дээр орон сууцыг авч байгаа үйл явц юм. Тиймээс Н.Онэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш, Ремикон ХК эсхүл Ремикон ХК болон Н.Охамтдаа нэхэмжлэл гаргах байсан гэж үзэж байна. Гуравдугаарт, гэрээтэй холбоотой 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлд Э.Х яаж хохирсон, худалдах, худалдан авах гэрээний талаар дурдсан нь хавтаст хэрэгт авагдсан. Эдгээр татгалзлыг үндэслэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М.Ж олгосон итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, У.Пэолгосон итгэмжлэл, хөдөлмөрийн гэрээ, 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ШХТ2023/00418 дугаартай Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоол, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2023/00287 дугаар магадлал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2022/04955 дугаар шийдвэр зэргийг,
Хариуцагчаас Т.М олгосон итгэмжлэл, давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг, хяналтын журмаар гаргасан гомдол, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.У гаргасан хүсэлт, хариу тайлбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн иргэний хэрэг үүсгэх тухай захирамж зэргийг,
Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мхүсэлтээр тус шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШЗ2024/15154 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс шаардсан 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 901 дугаар албан бичиг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, буянт пропертиз ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А23/051 дугаар тодорхойлолт, 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн VIP-19/95 дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын хаягийн тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 4-8 давхрын зохион байгуулалтын план зураг, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2026 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 9/4-5029 дугаар албан бичиг, Нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1120 дугаар прокурорын зөвшөөрөл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мын хүсэлтээр тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШЗ2024/22932 дугаар захирамжаар шаардсан 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ХАГ-01/25 дугаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Улз буянт пропертиз ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А23/054/02 дугаар албан бичиг, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн VIP-19/95 дугаар орон сууц захиалан бариулах гэрээ, 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн буянт пропертиз ХХК-ийн А25/335/02 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, 01/263 дугаар Ремикон ХК-ийн Улз буянт пропертиз ХХК-д хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг, 01/218 дугаар Ремикон ХК-ийн буянт пропертиз ХХК-д хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг, 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн VIP-19/95 дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн хуваарь, орон сууцны план зураг, 001090440 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримт ирснийг хэрэгт хавсаргасан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодорхойлсон. Үүнд:Орон сууцны барилгыг буянт пропертиз ХХК барьсан ба нэхэмжлэгч орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус компанитай 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулж, орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Н.Онэр дээр гарч, өмчлөгч болсон. Иймд хариуцагч Э.Хрын хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам /17080/, Наадамчдын зам гудамж, 476 дугаар байр, 29 тоот хаягт байрлах, 119.97 м.кв, 4 өрөө орон сууцыг чөлөөлүүлнэ гэж тайлбарласан.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мнар нэхэмжлэлийг эс зөвшөөрч үндэслэлээ ... Хууль бусаар оршин сууна гэдэг нь гэрээ хэлцэлгүйгээр, бусдын өмчийг захиран зарцуулж буй ойлголтыг хэлнэ. Хэрэгт 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Э.Хатанбаатарын буянт пропертиз ХХК-тай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээ авагдсан ба гэрээний 3.2-т төлбөрийг хуваарийн дагуу төлнө, 5.5-т гүйцэтгэгч өөрийн зүгээс шаардлагатай баримт бичгийг захиалагчид гаргаж өгнө гэж тус тус заасан. Төлбөрийн хуваарийг Ремикон ХК-тай байгуулсан 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний төлбөрт тооцуулна гэсэн агуулгаар орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Бичиг баримтад Н.От өмчлөгч юм шиг боловч захиран зарцуулах жинхэнэ өмчлөгч нь Ремикон ХК гэж харагдаж байна. Н.Онэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш, Ремикон ХК болон Н.Ор нар хамтдаа нэхэмжлэл гаргах байсан гэж үзэж байна, Н.О буянт пропертиз ХХК-д төлбөр төлсөн баримт хэрэгт байхгүй учраас Э.Хатанбаатар орон сууцны өмчлөгч гэдгээр буянт пропертиз ХХК, Н.О нарт холбогдуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дээрх хэргийг шийдвэрлэсний дараа Н.Отгонбаярын нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэх нь зөв. Хэрэв албадан чөлөөлбөл тус шүүхэд байгаа хэрэг шийдэгдэх хүртэл албадан чөлөөлсөн шүүхийн шийдвэр түдгэлзэх үр дагавартай. Тухайн хэрэг шийдвэрлэх хүртэл орон сууцыг битүүмжлэх асуудал яригдана, битүүмжлэхээр шүүхийн шийдвэр биелэх эсэх асуудал яригдана. Шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж зайлшгүй биелэгдэх шинж чанарыг агуулдаг ч шүүхийн шийдвэр эрх зүйн үр дагаврыг үүсгэж чадахгүй бол тухайн хэргийг шийдвэрлэх нь хэр ач холбогдолтой вэ гэдэг талаасаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бий болсон гэж үзэж байна, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
4.Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:
5. буянт пропертиз ХХК, Э.Х нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр VIP-19/95 дугаар орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч буянт пропертиз ХХК, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам /17080/ Наадамчдын 476 дугаар байр, 29 тоот хаягт байрлах, 119.97 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, захиалагч нийт 467,883,000 төгрөгийг хавсралт 1-т заасан хуваарийн дагуу төлөхөөр,
5.1.2. буянт пропертиз ХХК, Н.О нарын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч буянт пропертиз ХХК Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам /17080/, Наадамчдын зам гудамж, 476 дугаар байр, 29 тоот хаягт байрлах, 119.97 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг худалдах, худалдан авагч Н.О 467,883,000 төгрөгийг хавсралт 1-т заасан хуваарийн дагуу төлөхөөр тус тус тохирч дээрх гэрээнүүд байгуулагдсан.
6.Гэрээний зүйл Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам /17080/, Наадамчдын зам гудамж, 476 дугаар байр, 29 тоот хаягт байрлах, 119.97 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц байх ба зохигч дээр дурдсан гэрээнүүдийн дагуу орон сууцны өмчлөгч болсон гэж тайлбарлаж, хариуцагчийн эзэмшил хууль бус эсэх, нэхэмжлэгчийн өмчлөх эрх хуулийн дагуу үүссэн эсэхэд маргаантай.
7.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж, 93 дугаар зүйлийн 93.1-т эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж тус тус заажээ.
8.Нэхэмжлэгч, маргаан бүхий орон сууцыг буянт пропертиз ХХК-иас худалдан авч, хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн тул хариуцагчийн хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж, хариуцагч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшээгүй, буянт пропертиз ХХК, Ремикон ХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ болон орон сууц худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өөрийнх нь өмчлөлд шилжсэн гэх агуулгаар маргасан.
9.Тодруулбал, Э.Х буянт пропертиз ХХК, Ремикон ХК-тай байгуулсан гэрээний дагуу гэрээний зүйл болох орон сууцны төлбөрийг төлж дуусгасан, өмчлөх эрхтэй гэж, дээрх орон сууцны төлбөр тооцоо дууссан тухай албан тодорхойлолт гаргаж өгөхийг хариуцагч буянт пропертиз ХХК-д даалгах нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.
10.Тус шүүх 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ/2022/04955 дугаар шийдвэрээр хэргийг хэлэлцэж, буянт пропертиз ХХК-д холбогдох Э.Ха нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА/202300287 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ШХТ2023/0418 дугаар тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байх ба шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
11.Энэхүү шүүхийн шийдвэр, магадлалд т пропертиз ХХК, Э.Хнарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний дагуу маргаан бүхий 4 өрөө орон сууцыг ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, захиалагч нийт 467,883,000 төгрөгийг Ремикон ХК-тай байгуулсан 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний төлбөрт тооцуулахаар харилцан тохирсон.
12.Ремикон ХК, пропертиз ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийг биелүүлснээр уг гэрээний зүйл болох дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах боломжтой боловч Э.Хатанбаатарт шилжүүлэн өгөх нөхцөл нь ШгүХХК, кон ХК-ийн хооронд байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлтэй шалтгаант холбоотой.
13.Тодруулбал ХК, Э.Х нарын хооронд байгуулагдсан 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг бодитоор байгуулагдсан гэж дүгнэх боломжгүй. Уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах, Ви ай пи резиденс орон сууцны D блок, 2 дугаар орцны 119,97 м.кв талбайтай, 4 давхрын В6 тоот, орон сууцыг 491,877,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон боловч энэ гэрээний талууд уг орон сууцыг худалдах, худалдан авах хүсэл зоригийг илэрхийлээгүй, зөвхөн өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой баримт бүрдүүлэхэд зориулсан агуулгатай баримт гэж дүгнэхээр байна.
14.Ш ХХК, ХК-ийн хооронд 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээр РК гэрээний төлбөрт дээрх 4 өрөө орон сууцыг өгөх, Ши ХХК, уг байрны үнэ болон өмнөх тооцооны үлдэгдэл нийт 649,466,292 төгрөгийн хэмжээнд түлш нийлүүлэхээр харилцан тохиролцсон ба тэдгээрийн хооронд байгуулагдсан арилжааны гэрээгээр ХК-д ирээдүйд болох т пропертиз ХХК-тай байгуулсан 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлсэн тохиолдолд өөрийн өмчлөлд ирэх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Шижирт гүн ХХК-д шилжүүлэх харилцаа үүссэн байна.
15.Харин Шин ХХК нь Ремикон ХК-ийн өмнө 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 1-100 дугаар газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйтэй холбогдуулан Р ХК, өөрийн өмчлөлд ирэх үл хөдлөх эд хөрөнгийг Шин ХХК-д шилжүүлэхээс татгалзжээ.
16.Түүнчлэн Шүн ХХК, Э.Хатар нарын хооронд 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, Хан-Уул дүүргийн 4 хороонд байрлах, 91,96 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 170,000,000 төгрөгийн үнэ бүхий лексус 570 маркийн автомашин болон нийт 205,000,000 төгрөгөөр арилжихаар тохирсон, уг гэрээний дагуу талууд тооцоо нийлсэн акт үйлдсэнийг дурдаж, Улертиз ХХК, Реон ХК, Шиж ХХК-иас тус тус дээрх орон сууцны өмчлөх эрх шаардах эрхийг шилжүүлэн авсан гэх байдал тогтоогдохгүй байх ба энэ агуулгаар тэдгээр компаниудтай гэрээ байгуулаагүй байна.
17.Дээр дурдсан үйл баримтаар Э.Хаыг үл хөдлөх эд хөрөнгийн үнийг Уиз ХХК-д төлөөгүй, тус компаниас орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой бүртгэл хийхэд шаардагдах төлбөр тооцоо дууссан гэх тодорхойлолтыг гаргуулахыг шаардах эрхгүй, Шин ХХК-иас бартерт шилжүүлсэн эд хөрөнгө болон мөнгийг шаардах эрхтэй гэж тус тус дүгнэсэн нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн магадлалаар тус тус тогтоогдож байна.
18.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т ...Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй... гэж заасан.
19.Тодруулбал хариуцагч Э.атар,пропертиз ХХК-тай, тай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээ болон орон сууц худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр төлбөрийг төлсөн, маргаан бүхий орон сууцны өмчлөгч мөн гэж тайлбарлаж, нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байх боловч нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэртэй, уг үйл баримтыг шүүхийн шийдвэрээр тогтоосон гэж үзэхээр байна.
20.Мөн дээрх гэрээнүүдийн үүрэгтэй холбоотойгоор гэрээний талууд тухайн үед албан бичиг хүргүүлж байсан байх ба Ремн ХК-ийн Уз ХХК-д хүргүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 01/263 тоот албан бичигт ... Хоёр компанийн хооронд 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээний дагуу нийлүүлсэн бетон зуурмагийн төлбөрийг төлөх нөхцөлийн дагуу бартерт ирсэн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах, Ви ай пи резиденс хотхоны 119,97 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны гэрчилгээг гаргуулах хүсэлтийг 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10/360 тоот албан бичгээр гаргаж байсан. Гэтэл манай компанийн зүгээс Э.Хаартай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцалж, түүнээс тухайн орон сууцны эзэмшлийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тул өмнөх 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10/360 дугаартай хүсэлтийг цуцалж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчиикон ХК-ийн нэр дээр гаргуулж өгнө үү... гэж,
-Ремикон ХК-ийн Улз буянт пропертиз ХХК-д хүргүүлсэн 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 01/218 тоот албан бичигт ... Хоёр компанийн хооронд 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээний дагуу нийлүүлсэн бетон зуурмагийн төлбөрийг төлөх нөхцөлийн дагуу бартерт ирсэн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах, Ви ай пи резиденс хотхоны 119,97 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны гэрчилгээг манай компанийн худалдааны төлөөлөгч Н.Отгонбаярын нэр дээр гаргуулж өгнө үү... гэжээ.
21.Хэргийн баримт болон уг хоёр албан бичгээс харахад Э.Х, Ремикон ХК-тай байгуулсан гэрээний дагуу орон сууцны төлбөрийг төлөөгүйгээс тус компани гэрээгээ цуцалж, улмаар Н.О, янт пропертиз ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр төлбөрийг төлж, өмчлөгч болсон гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэх ба хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар татгалзлаа нотлоогүйг дурдах нь зүйтэй.
22.Түүнчлэн Уопертиз ХХК, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ...Тус компанийн барьж байгуулсан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам /17080/, Наадамчдын зам гудамж, 476 дугаар байр, 29 тоот хаягт байрлах, 119.97 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны төлбөр 467,883,000 төгрөгийг Нямдорж овогтой Отгонбаяр төлж дууссан тул үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээ гаргуулж өгнө үү... гэх тодорхойлолт болон холбогдох баримт бичгийг хүргүүлсэн байх ба Н.О тус орон сууцыг өмчлөх эрхтэй болох нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206102965 дугаарт бүртгэлтэй, 001090440 гэрчилгээний дугаартай, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
23.Хариуцагч ЭХатар нь Н.Онбант пропертиз ХХК-тай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргасныг тус шүүх иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан хэлэлцэх ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дүгээр зүйлийн 80.1.4-т зааснаар энэхүү хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүхээс хангахгүй орхисон болно.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам /17080/, Наадамчдын зам гудамж, 476 дугаар байр, 29 тоот хаягт байрлах, 119.97 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Э.Хрын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
24.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Н.Отн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206102965 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам /17080/, Наадамчдын зам гудамж, 476 дугаар байр, 29 тоот хаягт байрлах, 119.97 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Э.Хрын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Хтараас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Оярт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН