| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/04808/И |
| Дугаар | 192/ШШ2026/00182 |
| Огноо | 2025-12-30 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2026/00182
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, дугаар хороолол, дугаар хороо, дүгээр байрны тоотод оршин суух, регистрийн дугаартай, Аа овогт Цн Нйн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүрэг, дугаар хороо, Д өөрийн бйрлах, регистрийн дугаартай, Н ХК,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, дугаар хороо, Наан х дүгээр байрны тоотод оршин суух, регистрийн дугаартай, рт Банарт холбогдох
Баянзүрх дүүргийн дугаар хороо, Өргөө хотхон Б блок, дүгээр байр, тоот, тоот орон сууц хоёр орон сууц, тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримтуудыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Нэ нэхэмжлэлтэй, Нигөө ХК, Б.Бнарт холбогдох Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, 59 дүгээр байр, 42 тоот хоёр өрөө орон сууц, 47 тоот хоёр өрөө орон сууц, 16 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтуудыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрч, бичиг баримтуудыг хүлээлгэн өгч, Улсын бүртгэлийн газраас гэрчилгээ гарахад бэлэн болж байгаа. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Нй хариуцагч Нө ХК, Б.Б нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн дугаар хороо, Өргөө хотхон Б блок, 59 дүгээр байр, 42 тоот, 47 тоот орон сууц, 16 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримтуудыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, холбогдох бичиг баримтыг Улсын бүртгэлийн газарт өгснөөр гэрчилгээ гарахад бэлэн болсон, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ц.Ннэхэмжлэлтэй, Нийө ХК, Б.Буат нарт холбогдох Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Өргөө хотхон Б блок, 59 дүгээр байр, 42 тоот хоёр өрөө орон сууц, 47 тоот хоёр өрөө орон сууц, 16 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримтуудыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Ц.Нй шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,207,930 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Нт нараас 603,965 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Н олгосугай.
3.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН