| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 197/2025/15826/И |
| Дугаар | 197/ШШ2026/02900 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 197/ШШ2026/02900
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,
Нэхэмжлэгч: ,,,,*******, Өлзийт*******ын ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,*******,*******,**************, **************ын т холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 8,049,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Э.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жанбота нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э.ын нэхэмжлэлээс 5,366,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 2,683,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Э. дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Хариуцагч Ц. 2024 оны 12 сарын 05-ны өдөр алтан эдлэл болох алтан бамбар 3 ширхэг, бөгжний хослол 1 ширхэг, нийт 7,436,000 төгрөгийн эдлэлийг худалдан авч, 50 хоногийн хугацаатай төлбөрийг төлөх нөхцөлөөр худалдан авсан. Ц. 2,070,000 төгрөгийг төлсөн, худалдан авсан бусад барааны 5,366,000 төгрөгийг төлөөгүй. 2024 оны 12 сарын 05-ны өдөр эд зүйлийг худалдаж, төлбөрийг төлөхгүй байсан тул бараа зээлээр худалдах-худалдан авах гэрээг нөхөж байгуулсан тул алданги 2,683,000 төгрөг, нийт 8,049,000 төгрөг гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч Ц. нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Миний бие Э.аас 4,000,000 орчим төгрөгийн алтан бамбар авч, төлбөрийг төлж 1,600,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. 8 сая төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй, Э.д танайд манайх асуудалгүй төлбөрөө төлсөөр ирсэн, энэ удаад хүлээцтэй хандаад өгөөрэй гэж гуйхад 2025 оны 07 сард Э. хальт гарын үсэг зураад өг гэхэд нь гарын үсэг зурахдаа тухайн үед хамт амьдарч байсан, одоо хамтран амьдрахаа больсон хүний авсан барааны үнийг нэмсэн байсныг мэдээгүй. Зөвхөн өөрийн авсан барааны мөнгийг л төлнө гэж маргасан.
4. Хариуцагч Ц.т шүүх хуралдааны товыг шүүгчийн туслах 2026-01-28-ны өдөр ******* дугаарын утсанд холбогдож за гэсэн хариуг өгсөн, мөн өдрийн 18 цаг 21 минутад ******* дугаарт зурвас илгээж мэдэгдсэн.
Тус шүүхийн бичиг хүргэгчийн 2026-01-28-ны өдөр мэдэгдэх хуудсыг илгээхэд хариуцагчийн хаягт эзэнгүй, утсаа аваагүй гэжээ.
Мөн шүүх хуралдаанд дуудан ирүүлэх хуудсыг Монгол шуудангийн гибрид шуудангаар илгээхэд 2026 оны 01 сарын 29-ний өдөр хариуцагч Ц. өөрөө гардаж авсан болох нь Монгол шуудангийн шууданч Д.Мягмардуламын системд хаалт хийсэн байдлаар нотлогдож байх боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй болсон нөхцөл байдал үүссэн талаарх хүсэлт, баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагч Ц.ыг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ирээгүй гэж үзнэ.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2024-12-05-ны өдрийн Бараа зээлээр худалдах-худалдан авах гэрээ, нэхэмжлэгчч Э.ын Хаан банкны дансны хуулга, зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар алтан эдлэл зээлээр худалдан авч, хариуцагч Ц. 2,070,000 төгрөгийг төлсөн үйл баримт нотлогдож байна, энэ үйл баримт дээр зохигч маргаагүй.
6. Хариуцагч Ц. 4,000,000 орчим төгрөгийн алтан бамбар авч, төлбөрийг төлж 1,600,000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн, хамт амьдарч байсан, одоо хамтран амьдрахаа больсон хүний авсан барааны үнийг нэмсэн байсныг мэдээгүй. Зөвхөн өөрийн авсан барааны мөнгийг л төлнө гэж тайлбарлаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан татгалзлын үндэслэлээ бичгийн нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Иймд хариуцагч Ц.аас зээлээр худалдан авсан барааны үнэ 5,366,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч Э. 2024-12-05-ны өдөр эд зүйлийг зээлээр худалдаж, 2024-12-05-ны өдрийн Бараа зээлээр худалдах-худалдан авах гэрээг нөхөж хийсэн болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна, гэрээг нөхөн хийсэн тал дээр талууд маргаагүй.
Харин зохигч 2024-12-05-ны өдрийн Бараа зээлээр худалдах-худалдан авах гэрээг хэзээ үйлдсэн болох нотлогдохгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д зааснаар алданги 2,683,000 төгрөгийг шаардах эрхгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
8. Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 143,734 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ц.аас 5,366,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 100,806 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хувиарилан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.7-т зааснаар хариуцагч Ц.аас 5,366,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.д олгож, нэхэмжлэлээс 2,683,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 143,734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.аас 100,806 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.д олгосугай.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА