Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2025/ДШМ/1407

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/2432 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтын “...Шүүгдэгч С.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай...” гэснийг “...Шүүгдэгч С.Б-ыг “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн шинжтэй тодорхой үйлдэл хийсэн гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Р.П-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 44 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                С.БОЛОРТУЯА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР