| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2026/00004/И |
| Дугаар | 320/ШШ2026/00391 |
| Огноо | 2026-02-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 320/ШШ2026/00391
| 2026 оны 02 сарын 24 өдөр | Дугаар 320/ШШ2026/00391 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Боржигон овогт С ын У , Шарнууд овогт Б-ийн Н нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Н.А , 2012 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Н.Н , 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Н.О , 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Н.Н нарыг эх С.У гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2009 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Н.А ыг 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2012 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Н.Н ыг 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Н.О ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Н.Н ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус олгох тэтгэлгийг сар бүр эцэг Б.Н оос гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар хариуцагч Б.Н оос унагатай гүү 5*1,500,000 төгрөг=7,500,000 төгрөг, даага 5*700,000 төгрөг= 3,500,000 төгрөг, шүдлэн адуу 4*800,000 төгрөг=3,200,000 төгрөг, хязаалан адуу 3*1,000,000 төгрөг=3,000,000 төгрөг, бүдүүн морь 5*1,500,000 төгрөг=7,500,000 төгрөг, тугалтай үнээ 11*1,500,000 төгрөг=16,500,000 төгрөг, бяруу 8*500,000 төгрөг =4,000,000 төгрөг, шүдлэн үхэр 4*700,000 төгрөг=2,800,000 төгрөг, хязаалан үхэр 7*1,000,000 төгрөг=7,000,000 төгрөг, хургатай хонь 30*240,000 төгрөг=7,200,000 төгрөг, төлөг 29*100,000 төгрөг=2,900,000 төгрөг, ишигтэй ямаа 50*150,000 төгрөг= 7,500,000 төгрөг, шүдлэн ямаа 65*100,000 төгрөг=6,500,000 төгрөг, эр ямаа 30* 180,000 төгрөг=5,400,000 төгрөг, Хөвсгөл аймгийн ***** байрлах, өвөлжөөний газар дээр баригдсан 18,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 10x5 харьцаатай дүнзэн байшин, нийт 102,500,000 (нэг зуун хоёр сая таван зуун мянга) төгрөгийн үнэлгээ бүхий мал, эд хөрөнгийг гаргуулж, нэхэмжлэгч С.У , охин Н.А , хүү Н.Н , охин Н.О , хүү Н.Н нарын өмчлөлд шилжүүлсүгэй.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Д хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С.У гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н оос улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч С.У д олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Б.Н , энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх С.У нарт тус тус даалгасугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад, улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА