| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2025/02115/И |
| Дугаар | 320/ШШ2026/00396 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 320/ШШ2026/00396
| 2026 оны 02 сарын 25 өдөр | Дугаар 320/ШШ2026/00396 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: **** ХК-ийн Хөвсгөл салбарын,
Хариуцагч: Д.Б
Хариуцагч: Д.О
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 20,298,944.04 төгрөг, зээлийн хүү 991,705.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,279.76 төгрөг, нийт 21,404,929.15 (хорин нэгэн сая дөрвөн зуун дөрвөн мянга есөн зуун хорин ес) төгрөг (арван тав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 320/2025/02115/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч **** ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Т.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Б , Д.О нар нь ****тай 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 1170096591 дугаартай зээлийн гэрээ байгуулан, 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдөр зээлдэгч Д.Болор-Эрдэнийн **** дахь ***** дугаартай дансанд 25,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн төлбөрийг сар бүр төлөх үүрэгтэй боловч энэхүү 1170024825 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 97 хоног хугацаа хэтрүүлээд байна. ****ны зүгээс утсаар болон биеэр очиж удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Зээлдэгч Д.Б , Д.О нарын 1170096591 дугаартай зээлийн үлдэгдэл 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 20,298,944.04 төгрөг, хүү 991,705.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,279.76 төгрөг, нийт 21,404,929.26 төгрөг болоод байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1170096591 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 20,298,944.04 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар хүү 991,705.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,279.76 төгрөг, нийт 21,404,929.15 төгрөгийг зээлдэгч Д.Б , Д.О нараас гаргуулна гэжээ. (хавтаст хэргийн 1-3 дахь тал)
1.1. Нэхэмжлэгч **** ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Т.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: ****ны нэхэмжлэлтэй Д.Б , Д.О нарт холбогдох иргэний хэрэгт хамтран зээлдэгчээр орсон Д.О нь гэрийн хаяг, утасны дугаар дээрээ байхгүй тул хэргийн хариуцагчаар оролцуулахаас татгалзаж байна. Иймээс үндсэн зээлдэгч Д.Б дээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 38 дахь тал)
2. Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Би ****наас цалингийн зээл авахдаа ах Д.О оор хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулсан. Би энэ зун эмчилгээнд яваад листний мөнгө нь хугацаандаа орохгүй байсаар зээлийн хугацаа хэтэрсэн. Одоо нэхэмжилж байгаа зээлийн төлбөр бүгд 21,404,929.15 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.(хавтаст хэргийн 40 дэхь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Д.Б , Д.О нарт холбогдуулан үндсэн зээл 20,298,944.04 төгрөг, зээлийн хүү 991,705.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,279.76 төгрөг, нийт 21,404,929.15 (хорин нэгэн сая дөрвөн зуун дөрвөн мянга есөн зуун хорин ес) төгрөг (арван тав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч **** ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Т.Д-ийн гаргасан хүсэлтээр тус шүүхийн 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 320/ШЗ2026/01265 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчаар татагдсан этгээд Д.О ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хариуцагчаас хасчээ.
Хариуцагч Д.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр ...Би энэ зун эмчилгээнд яваад листний мөнгө хугацаандаа орохгүй байсаар зээлийн хугацаа хэтэрсэн. Одоо нэхэмжилж байгаа зээлийн төлбөр бүгд 21,404,929.15 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Д.Б нэхэмжлэлийн шаардлага нийт 21,404,929.15 (хорин нэгэн сая дөрвөн зуун дөрвөн мянга есөн зуун хорин ес) төгрөг (арван тав) мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,975 төгрөгийн тал хувь болох 132,487.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Б эс улсын тэмдэгтийн хураамж 132,487.5 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч **** ХК-ийн Хөвсгөл салбарт олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч **** ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжилсэн үндсэн зээл 20,298,944.04 төгрөг, зээлийн хүү 991,705.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,279.76 төгрөг, нийт 21,404,929.15 (хорин нэгэн сая дөрвөн зуун дөрвөн мянга есөн зуун хорин ес) төгрөг (арван тав) мөнгийг төлж барагдуулахаар хариуцагч Д.Б хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,975 төгрөгөөс 132,487.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Б эс улсын тэмдэгтийн хураамж 132,487.5 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч **** ХК-ийн Хөвсгөл салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА