| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2026/00081/И |
| Дугаар | 141/ШШ2026/00087 |
| Огноо | 2026-03-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 141/ШШ2026/00087
| 2026 оны 03 сарын 11 өдөр | Дугаар 141/ШШ2026/00087 | Завхан аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,
Нэхэмжлэгч: ................хотын С.......... дүүргийн ......-р хороо, Ю-гийн гудамж ........, .......... цогцолборт байрлах М....... ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ........... аймгийн .......... сумын З багт оршин суугч Т............. овогт Т-ын Г-д холбогдох 3,027,809 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчаас ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “.......... ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Т.Г нь “М.......... ББСБ" ХХК-тай 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зээл, зээлийн эрх нээх ...................дугаартай гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн М...... үүрэн телефоны ........... дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Т.Г ..........нь уг гэрээний үндсэн дээр 14 удаагийн хүсэлтээр нийт 1,890,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй.
"М......... ББСБ” ХХК нь зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж гэрээнд заасан зээлдэгчийн өөрийн дугаар болон шаардлагатай тохиолдолд холбоо барих дугаарууд руу мессеж илгээж, утсаар холбогдоход “холбогдох боломжгүй”, "орох ярианы эрх хаалттай”, “тийм хүн байхгүй” зэргээр холбоо тогтоох боломжгүй болсон тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн.
2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Т.Г*ын нийт зээлийн үлдэгдэл нь 3,027,809 төгрөг, үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 1,786,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 1,044,257 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 197,552 төгрөг байна.
Т.Г нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "М ..........ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 3,027,809 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно...” гэжээ.
Хариуцагч Т.Г нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие Т овогтой Г нь м........ ББСБ ХХК-ээс зээл авсан нь үнэн зээлэ төлж барагдуулах болно...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "М..........ББСБ” ХХК нь хариуцагч Т.Г-аас 3,027,809 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Г нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,395 төгрөгийн тал хувь болох 31,697 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 31,697 төгрөг, хариуцагч Т.Г-аас 31,367 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч "М..... ББСБ” ХХК-нд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. "М.......... ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Т.Г-д холбогдох 3,027,809 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлсөн 63,395 төгрөгийн тал хувь болох 31,697 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 31,697 төгрөг, хариуцагч Т.Г-аас 31,367 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч "М....... ББСБ” ХХК-нд олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Т.Г нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ