| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2026/00091/И |
| Дугаар | 141/ШШ2026/00088 |
| Огноо | 2026-03-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 141/ШШ2026/00088
| 2026 оны 03 сарын 11 өдөр | Дугаар 141/ШШ2026/00088 | Завхан аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,
Нэхэмжлэгч: У....... хотын Б.... дүүргийн ...-р хороо, .........цогцолбор ...... тоотод байрлах “Н.................. ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: З.......... аймгийн А............ сумын С......... багт оршин суух хаягтай Б-ын Б-д холбогдох 1,156,186 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчаас ирүүлсэн баримтыг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Н.......... ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.Б нь 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр цахим зээлийн гэрээ байгуулж 370,000 төгрөгий зээл авсан. Зээлдэгч нь төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул зээлийн гэрээг цуцалж, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээл 370,000 төгрөг, зээлийн хүү 786,186 төгрөг нийт 1,156,186 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Б.Б нь төлбөрийг шилжүүлсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Н.......... ББСБ” ХХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан 1,156,186 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага 1,156,186 төгрөгийг төлж барагдуулан баримтыг шүүхэд ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй” гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь дансны хуулгаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,298 төгрөгийн тал хувь болох 16,149 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 16,149 төгрөг, хариуцагч Б.б-аас 16,149 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Н...... ББСБ” ХХК-нд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Н....... ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-д холбогдох 1,156,186 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,298 төгрөгийн тал хувь болох 16,149 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 16,149 төгрөг, хариуцагч Б.Б-аас 16,149 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Н...... ББСБ” ХХК-нд оруулсугай.
3. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ