| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/10741/И |
| Дугаар | 192/ШШ2026/00712 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2026/00712
| 2026 01 15 | 192/ШШ2026/00712
|
|
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч нь ... арлын дугаартай тээврийн хэрэгслээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох 28,737,378.70 төгрөгийг хариуцагч Х.П, Д.О нар нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 2,600,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 2,600,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 2,600,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 2,600,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 2,600,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2,600,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 2,600,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 2,600,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2,600,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2,600,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,737,378.70 төгрөг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 442,037 төгрөгөөс 221,018 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 221,018 төгрөг, хариуцагчаас 221,018 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ