| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/10487/И |
| Дугаар | 192/ШШ2026/01637 |
| Огноо | 2026-02-05 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2026/01637
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: байрлах, Г а Т гын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 тоот хаягт оршин суух, Г овогт ш А/РД: /-д холбогдох,
70,584,499.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, Б.д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Өсөхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Г а Т г нь хариуцагч Ш.Ад холбогдуулан 70,584,499.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1 Х д ХХК нь регистрийн дугаартай, иргэн Ш овогтой А 100 хувийн хөрөнгө оруулалтаар байгуулж, 2021 оны 12 сарны 10-ны өдөр татвар төлөгчөөр бүртгүүлсэн болно. Тус компанийн үүсгэн байгуулагч, захирал нь Ш.А юм. Х дХХК нь үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах хугацаандаа татварын хууль тогтоомжийг зөрчиж, дараах төрлийн татварыг өнөөг хүртэл төлөөгүй байна. Үүнд: Цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос суутгасан 70,854,499.23. Тус компани нь татварын өрөө барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй бөгөөд аж ахуйн нэгжийн бүх хувьцаа, удирдлагыг эзэмшигч иргэн Ш.Ань хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байсан болохоор хариуцлагын үүрэг хүлээх үндэслэлтэй байна. Иймд Х дХХК-ийн нийт 70,854,449.23 төгрөгийн татварын өрийг үүсгэн байгуулагч, захирал иргэн Ш овогтой Ааас гаргуулан нэхэмжлэгч Г а Т гт олгуулахыг хүсэж байна гэжээ.
2. Хариуцагч Ш.А хариу тайлбартаа: Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой уйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ, мөн Компанийн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ. гэж тус тус заасан.
Дээр дурдсаны дагуу хуулийн этгээд нь бие даасан эрх зүйн субъект тул түүний өр төлбөр, үүргийн хариуцлагыг зөвхөн хуулийн этгээдэд ногдуулах ба гэрээ, үүрэг, өр төлбөр, хохирол учруулсан бол тэдгээр хариуцлагыг өөрийн хөрөнгөөрөө хүлээх зохицуулалттай бөгөөд хувьцаа эзэмшигч, захирал нь тухайн өр төлбөрт хувийн хөрөнгөөр хариуцах хууль зүйн үндэслэлгүй байна.
Түүнчлэн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй... гэж заасан тул компанийн өр төлбөрийг тухайн хуулийн этгээд өөрөө хариуцах бөгөөд Х дХХК-ийн 70,854,499.23 төгрөгийн татварын өр нь зөвхөн компанид хамаарах бөгөөд захирал иргэн Ш.Ад уг өрийг хувийн хөрөнгөөр төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул бүхэд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс Итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Х дХХК-ийн өрийн судалдаа, ТТ-11 Цалин хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлан, Монгол татварын албаны нэхэмжлэх, Банкны данс битүүмжлэх мэдэгдлүүд, Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Цахимаар оролцох хүсэлт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас Итгэмжлэл, Хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Г а Т г дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Х дХХК нь 3256081 регистрийн дугаартай, иргэн Ш.А 100 хувийн хөрөнгө оруулалтаар байгуулж, 2021 оны 12 сарны 10-ны өдөр татвар төлөгчөөр бүртгүүлсэн болно. Х дХХК нь үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах хугацаандаа татварын хууль тогтоомжийг зөрчиж, цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос суутгасан 70,854,499.23 төгрөгийн татварыг өнөөг хүртэл төлөөгүй. Аж ахуйн нэгжийн бүх хувьцаа, удирдлагыг эзэмшигч иргэн Ш.Ань хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байсан болохоор хариуцлагын үүрэг хүлээх үндэслэлтэй. гэжээ.
3. Хариуцагч Ш.Анэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т зааснаар компанийн өр төлбөрийг тухайн хуулийн этгээд өөрөө хариуцах бөгөөд Х дХХК-ийн 70,854,499.23 төгрөгийн татварын өр нь зөвхөн компанид хамаарах бөгөөд захирал иргэн Ш.Ад уг өрийг хувийн хөрөнгөөр төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Х дХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Ш.А бүртгэгдсэн нь Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
4.2 Х дХХК-ийн 2022-2023 оны хооронд 70,854,499.23 төгрөгийн татварын өртэй гэж татварын өрийн судалгаа, Нэхэмжлэх, Мэдэгдэх хуудас зэргийг баримтаар шүүхэд ирүүлжээ.
5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хариуцан төлөх үүрэгтэй эсэх нь талуудын маргааны зүйл байна.
6. Нэхэмжлэгчээс Х дХХК нь татварын хууль тогтоомжийг зөрчиж, цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос суутгасан 70,854,499.23 төгрөгийн татварыг өнөөг хүртэл төлөөгүй. Аж ахуйн нэгжийн хувьцаа, удирдлагыг эзэмшигч иргэн Ш.А тул Х дХХК-ийн татварын өрийг түүнээс шаардах эрхтэй гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Учир нь:
Компанийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт Компани байгуулах тухай шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор компанийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр холбогдох баримт бичгийг бүртгэх байгууллагад өгнө., 15.2 дах хэсэгт Компанийг бүртгэхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.,
Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.10-т зааснаар улсын бүртгэл гэж эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг хэлэх ба бүртгэлийг улсын бүртгэл, төрөлжсөн бүртгэл гэж ангилж, бүртгэлийн нэгдсэн тогтолцоо нь иргэний улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс бүрдэж, үүнээс бусад бүртгэл төрөлжсөн бүртгэлд хамаарах бөгөөд төрөлжсөн бүртгэлийн жагсаалтыг Засгийн газар баталж, төрөлжсөн бүртгэлийн үйл ажиллагааг холбогдох хуулиар зохицуулна гэж тус тус заасан ба хэрэгт авагдсан баримтаар Х дХХК нь 2021.12.09-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа баримтаар тогтоогдсон.
Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ,
Мөн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дах хэсэгт Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. гэж тус тус зохицуулсан.
Өөрөөр хэлбэл, цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос суутгасан 70,854,499.23 төгрөгийн татварын өрийг Х дХХК төлөх үүрэгтэй нь хэрэгт авагдсан Монголын татварын албаны нэхэмжлэх, мэдэгдэх хуудсаар тогтоогдох бөгөөд Х дХХК нь дээрх хуульд заасан өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцах чадвартай хуулийн этгээд байх тул нэхэмжлэгч Г а Т гаас Х дХХК-ийн 70,854,499.23 төгрөгийн татварын өрийг тус компанийн хувьцаа эзэмшигч хариуцагч Ш.Ааас шаардсан нь үндэслэлгүй гэж үзнэ.
Мөн хариуцагч Ш.Ань нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар Х дХХК-ийг төлбөрийн чадваргүй болсон, татан буулгаж дампуурсантай холбоотой бүртгэл хийгдсэн баримт хэрэгт авагдаагүй ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ хууль зүйн агуулгаар нь зөв илэрхийлэх нь зүйтэй.
7. Түүнчлэн, хариуцагчаас Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй гэж зааснаар Х дХХК-ийн 70,854,499.23 төгрөгийн татварын өр нь зөвхөн компанид хамаарах бөгөөд захирал иргэн Ш.Ад уг өрийг хариуцахгүй гэх тайлбарыг нэхэмжлэгч үндэслэл бүхий баримтаар няцааж чадаагүй.
8. Иймд хариуцагч Ш.Ад холбогдуулан татварын өр 70,584,499.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г а Т гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болох үндэслэлтэй гэж үзэв.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г а Т г улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Ад холбогдуулан татварын өр 70,584,499.23 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Г а Т гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г а Т г улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ