| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2026/00067/И |
| Дугаар | 141/ШШ2026/00073 |
| Огноо | 2026-02-26 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 141/ШШ2026/00073
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч П.Доржбал би,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багт оршин суух Н. Өын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: З.а.Т.с.З.дхолбогдох “Ажилд эрүүлэн томилуулах ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Ө нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие 1980 онд төрсөн, 2007 онд ЭМШУИ-ийн сургуулийг төгсөж, ................. даргаар нийт .... жил ажилласан. Ажиллах хугацаандаа ажил мэргэжлийн болон сахилгын ямар нэг зөрчил дутагдал гаргаж, арга хэмжээ авагдаж байгаагүй. Холбогдох хууль тогтоомжоор тогтоосон албан тушаалын шаардлага хангасан учир Завхан аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ..... тоот тогтоолоор Завхан аймгийн Түдэвтэй сумын эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд нэр дэвшүүлсний дагуу авлигатай тэмцэх газрын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ......... мэдэгдлээр ашиг сонирхлын аливаа зөрчилгүй болохыг тогтоосныг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймгийн Т сумын З дн ... тоот тушаалаар эрүүл мэндийн төвийн даргаар томилогдон ажиллаж байсан. Гэтэл сумын засаг дарга Х.С 2026 оны 01 дүгээр сарын 02-нь өдөр .... тоот тушаалаар ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил дээрээ тэнцэхгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөллөө. Миний бие ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд ажил үүргээ тэнцсэн биелэлтийг 96,5 хувь гэж дүгнэсэн болохыг сумын засаг дарга өөрөө тодорхойлж, гүйцэтгэлийн төлөвлөгөөний Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байх хугацаанд ямар нэг зөрчил дутагдал гаргаж байгаагүйн дээр, ур чадварын хувьд тэнцэх үү талаар ямар нэг гомдол, санал, дүгнэлт гарч байгаагүй. Гэтэл сумын засаг дарга зөвхөн улс төрийн шалтгаанаар хуупь зөрчиж ажлаас үндэслэлгүйгээр халж миний хөдөлмөрлөх эрхэд ноцтой халдаж байгаад гомдолтой байна. Хөдөлмөрийн хуульд заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах урван талт хороонд гомдлоо гаргасан боловч сумын засаг дарга Х.С ажил олгогчийн хувьд эвлэрэх боломжгүй гэдгээ илэрхийлсэн учир урьдчилан шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн. Иймд Завхан аймгийн Түдэвтэй сумын эрүүл мэндийн төвийн даргын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичүүлэхийг даалгаж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч Н.Ө нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Миний бие “Ажилд эрүүлэн томилуулах ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь тус маргаанаа захиргааны хэргийн шүүхэд гаргах болсон. Энэ хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Ө нь хариуцагч З.а.Т.с.З.дхолбогдуулан “Ажилд эрүүлэн томилуулах ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгүүлэх ” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.Ө нь “...Миний бие “Ажилд эрүүлэн томилуулах ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь тус маргаанаа захиргааны хэргийн шүүхэд гаргах болсон. Энэ хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий хүсэлтийг ирүүлж, хүсэлтдээ гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “...нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Өаас ирүүлсэн З.а.Т.с.З.дхолбогдох “Ажилд эрүүлэн томилуулах ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгүүлэх ” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Нэхэмжлэгч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ