Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 1192

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,

          улсын яллагч М.Үүрийнтуяа,

          шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хотгойд овогт Ц.Ц холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0543 61402 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Ц.Ц

          Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

          Ц.Ц нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жуъяа” төвийн пабад үйлчлүүлж байсан иргэн С.Даваанямын халааснаас “Ай Фоне Плас-7” /I phone plus-7/ маркийн гар утсыг хулгайлж, 1.112.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц мэдүүлэхдээ: Би 2018 оны 06 дугаар сарын 20-ны шөнө хөл бөмбөг үзэхээр гэрээсээ гарсан юм. Тэгээд “Жулъяа” пабад орсон. Би урьд нь түрийвчээ, утастайгаа алдсан байсан. Хохирогч архи уугаад тасарсан байдалтай байсан. Түүний халааснаас гар утас нь унахаар нь аваад хэрэглэж байгаад утсыг нь хохирогчид буцаагаад өгсөн гэв.

         Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Даваанямын: …2018 оны 06 дугаар сарын 20-ны шөнө 03:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 6-р хорооны “Жулиа” төвийн 2 дахвхарт байх пабад 2 найзтайгаа хамт сууж архи ууж байгаад 2 найз маань гараад явсан байсан. Тэгээд би ганцаараа үлдээд согтоод өөрийн ухаангүй ширээний хажууд байж байхад миний халааснаас үл таних 25 орчим насны залуу “Ай Фоне-7 плас” гар утсыг авсан байна лээ. Би тухайн үед ухаан мэдрэлгүй согтчихсон байсан учир сүүлд нь хяналтын камер шүүж энэ талаар мэдсэн...

          ...Би зөвхөн гар утсаа л алга хийсэн байсан. Монетон бөгж алдсан асуудал байхгүй. Байцаагч андуурч бичсэн байх. Надад одоо ямар нэгэн гомдол санал алга...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 8 дугаар тал/,

          - Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 16-17 дугаар тал/,

          - Эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 24-25 дугаар тал/,

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Ц.Цийн: ...Би үйлдсэн хэрэгтээ сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...Тухайн пабны үйлчлэгч охин нь нөгөө 2 согтуу залууг сэрээх гээд татаж түлхсэн байдалтай байж байсан юм. Тэгэхээр нь би явж очоод үйлчлэгч охинд тусалж согтуу газар хэвтэж байсан залууг нь сэрээх гээд дээшээ татахад тэр залуу босохгүй буцаад газар хэвтээд байсан юм. Тэгэхээр нь би тэр залуугийн хэвтэж байсан газрын хажуугийн ширээнд суугаад пиво ууж байгаад нөгөө залууг хүний замаас холдуулах гэж татаад ширээ сандал хоёрын заагаар оруулж орхисон юм. Тэгээд тэр залуугийн халааснаас нь гар утас нь унаад ил гарчихсан учир би утсыг нь аваад өөрийнхөө халаасанд хийчихсэн юм. Тэгээд л хэсэг сууж байгаад тэр залууг тэнд нь орхиод би өөрөө гарч яваад утсыг нь үзэхэд “Ай фоне-7 плас” маркын хар өнгийн утас байсан ба дэлгэцний кодтой байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 48-48 дүгээр тал/,

          - Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 52, 53 дугаар тал/,

          - Ц.Цийн оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтолоын хуулбар /хх-ийн 28-29, 31, 32, 37-43 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ц.Ц нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жулъяа” төвийн пабад үйлчлүүлж байсан иргэн С.Даваанямын халааснаас “Ай Фоне Плас-7” /I phone plus-7/ маркийн гар утсыг хулгайлж, 1.112.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул       Ц.Цид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

Шүүгдэгч Ц.Ц нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жулъяа” төвийн пабад 2018 оны 06 дугаар сарын 20-ны шөнө үйлчлүүлж байсан иргэн С.Даваанямын халааснаас “Ай Фоне 7-Плас” /I phone 7-plus/ маркийн гар утсыг хулгайлж, 1.112.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн  мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Ц.Цийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Шүүгдэгч Ц.Ц нь хохирогч С.Даваанямд гар утсыг нь буцаан олгосон байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ /хх-ийн 8, 54 дүгээр тал/

Шүүгдэгч Ц.Ц нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан хугацаандаа уг гэмт хэргийг санаатай үйлдсэн байна. /хх-ийн 32, 37-43 дугаар тал/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.9 дүгээр зүйлийн 2-д ... шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн  ял оногдуулсан бол  энэ хуулийн  6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх буюу эсхүл тус тусад нь эдлүүлэхээр  шийдвэрлэж болно гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 2-д ...  хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол дор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж тус тус хуульчилжээ.

Иймд Ц.Цид Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №239 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэнийг энэ тогтоолоор оногдуулсан 6 /зургаан/ сарын хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар тогтоох үндэстэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

1. Хотгойд овогт Ц.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Ц 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2-д тус тус зааснаар Ц.Цид энэ тогтоолоор оногдуулсан 6 /зургаан/ сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн ялыг нэмж   нэгтгэн нийт 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хорих ялыг биечлэн эдлүүлсүгэй.   

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Ц.Цийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.Цид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Цид цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ