| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2026/00092/И |
| Дугаар | 141/ШШ2026/00077 |
| Огноо | 2026-03-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 141/ШШ2026/00077
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч П.Доржбал би,
Нэхэмжлэгч: ........... байрлах Н.к-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ....... оршин суугч М.Н холбогдох 815,863 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.к нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Хариуцагч М.Наас үндсэн зээл 273,953 төгрөг, зээлийн хүү 541,910 төгрөг нийт 815,863 төгрөг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч М.Н нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие М.Н нь Нөмөр кредит ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 815,863 төгрөг нэхэмжилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг төлж барагдуулах тул надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.к хариуцагч М.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 815,863 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Н нь “...Миний бие М.Н нь Н.к ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 815,863 төгрөг нэхэмжилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг төлж барагдуулах тул надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй...” гэж зааснаар хариуцагч М.Н нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.к-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,131 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Наас 12,065 төгрөгийг, төрийн сангийн данснаас 12,065 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 24,131 төгрөгийг нэхэмжлэгч Н.к-д олгох нь зүйтэй байна.
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ ТУС ТУС УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч Н.к-ний хариуцагч М.Нд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг 815,863 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.к-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,131 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Наас 12,065 төгрөгийг, төрийн сангийн данснаас 12,065 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 24,131 төгрөгийг нэхэмжлэгч Н.к-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М.Н нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ