Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 141/ШШ2026/00084

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

       хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

       хэрэгсэхгүй болгох тухай

           

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч П.Доржбал би,

Нэхэмжлэгч: ....... байрлах “Н.кББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .........багт оршин суугч Ц.О холбогдох зээлийн гэрээний үүрэг 756,195 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  “Н.кББСБ” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Зээлийн гэрээний үүрэг 756,195 төгрөг гаргуулах...” гэжээ.   

Хариуцагч Ц.Онь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Ц овогтой О миний бие Н зээл авсан үнэн. 756,195 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Н.кББСБ” ХХК нь хариуцагч Ц.О холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 756,195 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Онь “...Ц овогтой О миний бие Н зээл авсан үнэн. 756,195 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна...” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй...” гэж зааснаар хариуцагч Ц.Онь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.кББСБ” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,299 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.О 12,149.5 төгрөгийг, төрийн сангийн данснаас 12,149.5 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 24,299 төгрөгийг нэхэмжлэгч Н.кББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ ТУС ТУС УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч Н.кББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Ц.О холбогдох зээлийн гэрээний үүрэг 756,195 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.кББСБ” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,299 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.О12,149.5 төгрөгийг, төрийн сангийн данснаас 12,149.5 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 24,299 төгрөгийг нэхэмжлэгч Н.кББСБ” ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц.Онь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                       ШҮҮГЧ                                 П.ДОРЖБАЛ