| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/05782/И |
| Дугаар | 192/ШШ2025/10650 |
| Огноо | 2025-12-11 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2025/10650
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, тоот хаягт оршин суух, З овогт Д Б /РД: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн тоотод байрлах, Д т х ХХК /РД: /,
Хариуцагч: Баянгол дүүрэг, тоот хаягт байрлах, Б м к ХХК /РД: /,
Хариуцагч: Баянгол дүүрэг, тоот хаягт байрлах, Ч к ХХК /РД: /,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, тоот хаягт оршин суух, С овогт М Н/РД: / нар холбогдох,
Хан-Уул дүүрэг, * тоот хаягтай 425 м.кв хэмжээтэй, 8 өрөө амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөх, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гарган өгөхийг даалгах, гэрээний алдангид 310,000,000 төгрөг гаргуулах, 2020.05.01-ний өдрийн Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ болон 2021.8.15-ны өдрийн Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П, түүний өмгөөлөгч Ө.Э , хариуцагч Д т х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н, хариуцагч Б м к ХХК, Ч к ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.о, хариуцагч М.Нитгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, гэрч Ж.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Д т х ХХК, Б м к ХХК нарт холбогдуулан Хан-Уул дүүрэг, * тоот хаягтай 425 м.кв хэмжээтэй, 8 өрөө амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөх, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гарган өгөхийг даалгах, гэрээний алдангид 310,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1 Миний бие орон сууц худалдан авах зорилгоор анх 2021.09.14-ний өдөр Д т х ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Д т х ХХК-ний барьж буй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах * " хаус хорооллын 101 тоот хаягт байрлалтай 425 м.кв талбайтай 8 өрөө бүхий амины орон сууцыг захиалан бариулахаар тохиролцсон. Тус орон сууцыг Д т х ХХК нь Б м к ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу Б м к ХХК-ийн ашиглалтын эрхтэй газарт Д т х констракшн ХХК өөрийн хөрөнгөөр барьж байгуулж байгаа талаар тайлбарласан. Энэ талаар Б м к ХХК-ны 2021.09.16-ний өдрийн №101 тоот амины орон сууцны №21/04 дугаартай гэрээний тодорхойлолт хэмээх 2021/21 тоот тодорхойлолт гаргаж өгсөн. Тус тодорхойлолтод 2021.07.08-ны өдрийн №21/04 дугаартай Хамтран ажиллаж, харилцан туслах, хөрөнгө оруулах гэрээ-ний дагуу Хаппи виллаж хотхоны №101 тоот амины орон сууцны газар дээр Дэвшиж төгс хийц ХХК нь тухайн барилгыг өөрийн хөрөнгөөр барьж байгаа нь үнэн болно хэмээн дурдаж гүйцэтгэх захирал З.Б гарын үсгээ зурж тамга тэмдгээр баталгаажуулсан.
Улмаар тус тодорхойлолт гаргаж өгснөөр миний бие Дэвших төгс хийц ХХК-тай 2021.09.14-ны Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний 1.1-д Гүйцэтгэгч нь Б м к ХХК-тай байгуулсан Нийслэлийн ХУД-ын 4- р хорооны нутаг дэвсгэрт * хаус хорооллын 101 тоот хаягт байрлалтай, 425 метр квадрат талбайтай 8 өрөө бүхий амины орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч энэ гэрээнд заасан нөхцөлийн дагуу гүйцэтгэгчид хөлс төлөх, талуудын эрх үүрэг, түүнээс үүссэн хариуцлагатай холбоотой асуудлыг энэ гэрээгээр зохицуулна гэж заасан. Гэрээгээр барилгыг нийт 620.000.000 төгрөгөөр түлхүүр гардуулах нөхцөлтэй байгуулсан бөгөөд гүйцэтгэгч 2021.11.15-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэрээнд заасны дагуу гэрээний урьдчилгаа төлбөрт дараах хөрөнгүүдийг шилжүүлэн өгсөн. Үүнд: Захиалагч нь 2021.09.11-ний өдөр дугаартай, Subaru legacy маркийн асфалтан өнгөтэй суудлын автомашиныг 40,000,000 төгрөгт тооцож, гүйцэтгэгч талд шилжүүлэн өгсөн. 2021.09.15-ны өдөр өөрийн өмчлөлийн * улсын дугаартай MAZDA СХ-9 маркийн сувдан цагаан өнгийн дунд оврын жийп автомашиныг 80,000,000 төгрөгт тооцон 2021.09.15-ний өдөр 92,000,000 төгрөгийг гүйцэтгэгчид бэлэн бусаар шилжүүлэх гэж заасны дагуу 2021.09.15-ны өдөр нэхэмжлэгч нь өөрийн Хаан банкны * тоот данснаас Д т х ХХК-ний захирал Б.Агийн *тоот данс руу 92,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 2021.09.30-ний өдөр нэхэмжлэгч нь өөрийн Хаан банкны *тоот данснаас Д т х ХХК-ний захирал Б.Агийн * тоот данс руу 200,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ийнхүү нийт 412.000.000 төгрөгийн төлөлтийг гэрээнд заасны дагуу төлсөн.
Гэрээний 2.2.5-д Гэрээний үлдэх 208,000,000 төгрөгт захиалагч нь өөрийн өмчлөх эрхтэй Нийслэлийн Баянгол дүүргийн * тоотод байрлалтай 90.27 м.кв талбайтай 3 өрөө үл хөдлөх орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг энэ гэрээний зүйл болох захиалан бариулсан орон сууцаа гүйцэтгэгчээс хүлээн авсны дараа шилжүүлэхээр тохиролцсон. Дээрх гэрээний 3.1-д Гүйцэтгэгч нь энэ гэрээний 1.1-д заасан орон сууцыг 2021.11.15-ний өдөр захиалагч талд хүлээлгэн өгнө гэж заасан боловч тус хугацаанд барилгыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөөгүй.
Улмаар 2022.05.09-ний өдөр Д т х ХХК-аас нэхэмжлэгчид хүсэлт гаргасан бөгөөд амины орон сууцыг 2022.06.01-ний өдөр 85 хувийн гүйцэтгэлтэйгээр /дотор заслаас бусад/ хүлээлгэн өгөх хүсэлтэй байгаа талаар мэдэгдэж, энэ тохиолдолд үнийн дүнгийн үлдэгдэл болох 3 өрөө үл хөдлөх орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг авахгүй буюу уг хаус ажлыг 85 хувийн гүйцэтгэлд хүргэж хүлээлгэж өгөх хүсэлтэй байх ба энэ нь урьд өмнө байгуулсан гэрээний нэгэн адил хүчинтэй байна гэсэн. Миний зүгээс тус нөхцлийг хүлээн зөвшөөрсөн. Гэсэн хэдий ч барилгыг 85 хувийн гүйцэтгэлтэй болгож хүлээлгэн өгөлгүй өнөөг хүргэсэн бөгөөд харин энэ хавар барилгын ажлыг гүйцэтгэж дуусаж байх боловч Д т х ХХК-ийн захирал Б.А нь утсаа авахгүй зугтаж барилгыг хүлээлгэн өгөлгүй байсаар байна.
Гэтэл тус барилгын ажил гэнэт идэвхжин явагдаж эхэлсэн бөгөөд миний бие Д т х ХХК-ийг гэрээний дагуу ажлаа хийж гүйцэтгэж байгаа юм байна хэмээн ойлгож баярлан хүлээн авч улмаар хүрэлцэн очиход тус орон сууцыг Б м к ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд Д т х ХХК-тай хамтран ажиллах гэрээний гүйцэтгэл дээр маргаан гарч улмаар тус орон сууцыг өөрсдөө эзэмшин авч гүйцэтгэж байгааг болохыг олж мэдсэн. Б м к ХХК нь миний төлбөрөө төлж захиалан бариулж байсан орон сууцыг надад мэдэгдэлгүйгээр өөрөө хууль бусаар эзэмдэн авч, эрхлэн удирдаж улмаар барилгын дутуу ажлыг гүйцээж цаашлаад өөрийн өмчийн хөрөнгө мэтээр бусдад худалдан борлуулахаар зарын сайт дээр зар байршуулаад байна.
Талуудын хооронд байгуулсан 2021.09.14-ний өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 5.1.6-д Захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх /үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, газар эзэмших эсхүл өмчлөх эрхийн гэрчилгээ, чанарын шаардлага хангасан орон сууц/ гэж тус тус заасны дагyy хариуцагч Д т х ХХК нь өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлж үл хөдлөх хөрөнгөө нэхэмжлэгчид шилжүүлж өгөөгүй. Гүйцэтгэгч нь гэрээний 3.1-д зааснаар барилгыг 2021.11.15-ны өдөр дуусгаж хүлээлгэн өгөх үүргээ 30 сараар хэтрүүлээд байна. Иймээс гэрээний 3.2-д Гүйцэтгэгч нь гэрээний 3.1-д заасан хугацаа хэтэрсэн хоног тутам гэрээний 2.1-д заасан гэрээний үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцож захиалагч талд төлнө гэж заасны дагуу хугацаа хэтрүүлсэн 30 сарын хугацаанд харьцуулан тооцоход 558.000.000 төгрөг бодогдож байх бөгөөд Иргэний хуулийн 232.4-д заасан хэмжээгээр хязгаарлаж 310.000.000 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байна.
Иймд 2021.09.14-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ-ний дагуу барьсан ХУД-ын * тоот хаягтай, 425 м.кв хэмжээний 8 өрөө амны орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөх, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гарган өгөх Д т х ХХК, Б м к ХХК нарт даалгах, Д т х ХХК-аас тус гэрээний алдангид 310.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
1.2 Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч к ХХК, М.Ннарт холбогдуулан 2020.05.01-ний өдрийн Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ болон 2021.8.15-ны өдрийн Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үүнд:
..."Ч к" ХХК болон "Б м к " ХХК-ний хооронд 2020.05.01-ний өдөр байгуулагдсан Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болох тухайд: Компанийн тухай хуулийн 89.1, 89.1.2-т зааснаар "Ч к" ХХК болон Б м к " ХХК-ний хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ"-ний хувьд эрх бүхий албан тушаалтан нь З.Б гэх нэг этгээд байна. Тодруулбал, уг 2 компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлж байгаа этгээд болон хувьцаа эзэмшигч нь өөрөө өөртэйгөө хэлцэл хийж байх бөгөөд уг хэлцэл нь сонирхлын зөрчил бүхий хууль зөрчсөн хэлцэлд хамаарах үндэслэлтэй юм.
Дээрх хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний 3.2-т А тал нь тухайн барилгыг барих газрыг нийт 820,000,000 төгрөгт үнэлж, хөрөнгө оруулах ба тус үнийн дүнд тухайн барилгыг ашиглалтад ороход 1 ширхэг хаусыг ашиглалтад ороход 100 хувь бартераар тооцож, Б талаас хүлээн авч захиран зарцуулах эрхтэй болно" гэх агуулгаар гэрээг байгуулж, улмаар хожим энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгчийн шаардаж буй үл хөдлөх хөрөнгийг Ч к" ХХК нь захиран зарцуулах эрхтэй мэтээр М.Нт 600,000,000 төгрөгний хөрөнгө оруулалт оруулсан мэтээр 2021.08.15-ний өдөр худалдсан байна. Энэхүү нэг хувьцаа эзэмшигч нартай 2 хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ нь Компанийн тухай хуулийн 89.1.2-т заасан сонирхлын зөрчил бүхий хэлцэл байх бөгөөд Иргэний хуулийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэлд хамаарах үндэслэлтэй байна. Уг хэлцлийн үр дагавраас үүдэн нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд сөргөөр нөлөөлж, хохироож байна.
Ч к" ХХК болон М.Ннарын хооронд байгуулагдсан 2021.08.15-ний өдрийн хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл болох тухайд: "Ч к ХХК нь М.Нт 2021.08.15-ний өдрийн "Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ" нь "Ч к" ХХК нь уг үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхгүй буюу сонирхлын зөрчилтэй хэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхтэй болсон бөгөөд уг харилцаа нь бодитой байсан эсэх нь эргэлзээтэй юм. Тодруулбал, Ч к" ХХК нь "Б м к " ХХК-тай бодитой хамтран ажиллаж хөрөнгө оруулсан эсэх, "Ч к ХХК болон М.Ннарын хооронд бодитой 600,000,000 төгрөгний хөрөнгө оруулалт хийгдсэн эсэх нь эргэлзээтэй байна. Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж, өмчлөх эрхийг нуун далдах зорилгоор өөр бусад этгээдүүдтэй хамтран ажиллаж байсан мэтээр гэрээ хүчин төгөлдөр бус хэлцлүүдээр дамжуулан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг М.Ннэр дээр шилжүүлэн гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн нэхэмжлэгч Д.Б нь "Д т х " ХХК-тай байгуулсан 2021.09.14-ний өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ"-ний 6.3-д Гэрээний хавсралт нь уг гэрээний салшгүй хэсэг бөгөөд гэрээний нэгэн адил хүчинтэй байна. /Б м к ХХК, Д т х ХХК-ний хооронд байгуулагдсан Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Н" хаус хорооллыг барьж байгуулах хамтран ажиллах гэрээ энэ гэрээний салшгүй хэсэг болно. Мөн Б м к ХХК-ний баталгаа энэхүү гэрээний салшгүй нэг хэсэгт тооцогдоно/ гэж заасан бөгөөд Б м к ХХК нь дээрх гэрээг байгуулснаас 2 өдрийн дараа буюу 2021.06.16-ний өдрийн 2021/02 тоот тодорхойлолтоор 101 тоот орон сууцны тодорхойлолт гаргаж өгсөн байдаг. Уг тодорхойлолт болон гэрээний дээрх заалтаас үзэхэд Б м к ХХК нь 2021.09.16-ний өдрийн байдлаар тухайн үл хөдлөх хөрөнгийг өөр бусад этгээдэд аливаа хамтран ажиллах гэрээний үүрэгт өгөөгүй болох нь харагддаг. Гэсэн атлаа хожим уг цаг хугацаанаас өмнө гэрээ хэлцэл хийсэн мэтээр өмчлөх эрхийн гэрчилгээг М.Нын нэр дээр гаргасан байна.
2. Хариуцагч Д т х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б той 2021.09.14-ний өдөр Д т х ХХК нь орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Энэ гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй. Гол маргаж байгаа зүйл нь анз буюу алдангийн хэмжээ хэт өндөр байна гэж үзэж байна. Учир нь тус гэрээний алданги 310,000,000 төгрөгийг шаардсан. Тэгэхээр тухайн 8 өрөө амины орон сууцны нийт үнэ 612,000,000 төгрөг байгаа, гэтэл үүний 4 өрөөнд ногдох өндөр үнийн дүн болох 310,000,000 төгрөг шаардсан нөхцөл байдал байгаа. Энэ нөхцөл байдлыг шүүх анхаарч үзнэ үү. 2022.5.09-ний өдөр 85 хувийн гүйцэтгэлтэй хүлээлгэн өгье гэж илэрхийлсэн. Гэвч Д т х ХХК нь Б м к ХХК-тай маргаан үүсч цаг тухайн үед нь хүлээлгэн өгөх боломжгүй болж цагдан хоригдсон. Иймээс эдгээр нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг бууруулж өгнө үү гэж тайлбарласан.
3. Хариуцагч Б м к ХХК, Ч к ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б ын зүгээс гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй, хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэл нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ашиг сонирхлын зөрчилтэй талууд хуралд орж ирээд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэнэ. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.8-д зааснаар зөвшөөрөл авах шаардлагатай байсан. Д.Б болон Б м к ХХК, Ч к ХХК нарын хооронд нэг ч гэрээ байхгүй. Анхнаасаа Д т х ХХК нь биднээс орон сууцыг зарах гэж байна шүү гээд зөвшөөрөл аваагүй. Бид ямар ч мэдэгдэл өгөөгүй. Энэ Б м к ХХК болон Д т х ХХК нарын хооронд хийгдсэн гэрээнд маш тодорхой байгаа. Гэрээний 3.2.1-т хэрэв орон сууцыг зарж борлуулах гэж байгаа зөвшөөрөл авна гэж тодорхой байгаа. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т зааснаар энэ эрх нь хязгаарлагдсан. Зөвхөн зөвшөөрөл, тодорхой нөхцөл бүрдсэн байхыг заасан. Д т х ХХК нь гэрээнд заасан зөвшөөрөл авах энэ үүргээ хэрэгжүүлээгүй. 2021.09.16-ны өдөр Б м к ХХК-аас тодорхойлолт өгсөн нь гэрээний 3.2.1-т зааснаар амины орон сууцыг бариад дууссан буюу биелсэн гэсэн тодорхойлолт байхгүй байна. Яагаад гэвэл Д т х ХХК нь ажлаа хаяад явсан. Нын хувьд түүний эхнэр Туяагийн компаниар дамжуулан манай компанид ажил гүйцэтгэсэн. Д т х ХХК-ийн хийх ёстой байсан ажлуудыг хийгээд түүний хөлсөнд 101 дугаар байрыг шилжүүлэн авсан. Хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байна. Үүнд Компанийн тухай хуулийн 12 дугаар бүлэгт тодорхой заасан. Хохирлыг нэхэмжлэх боломжтой этгээдийг тодорхойлохдоо сонирхлын зөрчилтэй этгээдүүд гэрээ хийсэн бол тухайн компанид учирсан хохирлыг нэхэмжлэх, тухайн хийсэн этгээд хариуцах гэж заасан. Гэтэл гадуур явж байгаа нэг этгээд орж ирээд би энэ гэрээнээс хохирсон гэвэл тийм зүйлийг Компанийн тухай хуулиар зохицуулаагүй. Тиймээс Нболон Д.Б нарын хооронд ямар ч эрх зүйн харилцаа байхгүй, мөн Ч к ХХК болон Д.Б нарын хооронд эрх зүйн харилцаа байхгүй. Б м к ХХК, Ч к ХХК-ийн хувьцаа эзэмшигч З.Баас 2021.09.16-ны өдөр Б м к ХХК-аас тодорхойлолт ямар шалтгаанаар хийсэн юм бэ гэж асуусан. Гэтэл надад тодорхойлолт гаргаад өгөөч гэж хүссэн тэгэхээр нь өгсөн, би бодохдоо банкнаас зээл авах гэж байгаа юм болов уу гэж бодсон, харин өөр хүнтэй гэрээ хийх гэж байгаа гэсэн үүднээс надад ерөөсөө хандаж байгаагүй. Хэрэв тэгж хэлсэн бол зөвшөөрөхгүй байсан, гэрээнд тодорхой заасан байгаа. Б м к ХХК нь Д.Б той нэг ч удаа харилцаж байгаагүй, төлбөр тооцоо авч байгаагүй. Д.Б нь Б м к ХХК болон Д т х ХХК нарын хооронд хамтран ажиллах гэрээтэй гэсэн байхад Б м к ХХК-д хандах ёстой байсан. Д т х ХХК-д олон шаардлага хүргүүлж байсан ба үүнд Д.Б ын талаар байхгүй, бид шүүхэд ирж байж ийм гэрээтэй гэдгийг мэдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. гэж маргажээ.
4. Хариуцагч М.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч М.Нын зүгээс өнөөдрийг хүртэл яагаад хариуцагчаар оролцоод байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж явж байгаад Д т х ХХК төлбөрийн чадваргүй үүнээс юм олж авах хэцүү гэж үзээд хоёр компани нэг иргэнийг хариуцагчаар татаад оруулж ирсэн гэж хараад байна. М.Нын зүгээс хариуцагч Ч к ХХК болон Б м к ХХК нарын барьж байгаа Хан-Уул дүүргийн Арцатын аманд байрлах 15 ширхэг амины хауст нь гадна фасадын ажлыг эхнэр н.Т болон компаниар хийж гүйцэтгэдэг байсан. Тухайн ажлынхаа хөлсөнд Ч к ХХК-аас маргааны зүйл болоод байгаа 430м2 орон сууцыг авсан. 2024 онд байрны гэрчилгээ гаргахтай холбоотойгоор хэрэгт авагдсан Улсын бүртгэлд М.Нын зүгээс гаргаж өгсөн 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээгээр миний яриад байгаа тохиролцоог баталгаажуулж, өмчлөх эрхийг олж авсан баримт гэсэн үг. 2024 оны 7 дугаар сард Улсын бүртгэлд хүсэлт гаргасан 8 дугаар сарын 31-ний өдөр болбол 98 хувийн дуусаагүй барилгын гэрчилгээ авсан. Энэ яагаад 98 хувийн дуусаагүй байдлын гэрчилгээ авсан юм бэ гэхээр төвийн дулаан шугамд холбогдоогүй, өөрөө хувьдаа асуудлаа шийдсэн учраас 98 хувийн дуусаагүй байдлын гэрчилгээ гарсан. Ч к ХХК болон Б м к ХХК нарын байгуулагдсан 2020 оны гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан хууль хүчин төгөлдөр тус хэлцэлд хамаарахгүй. Яагаад гэхээр энэ 2 компанийн хооронд Компанийн тухай хуульд заасан ашиг сонирхлын зөрчил үүсэж байгаа, ашиг сонирхлын зөрчилтэй хэлцэл хийж байгаа энэ журмыг зөрчсөн гэж заагаад байдаг. Энэ дээр Компанийн тухай хуулийн тухайн зохицуулалтыг хэрэглэж болохгүй гэж үзэж байна. Ямар нэгэн байдлаар ашиг сонирхлын зөрчилтэй хэлцэл гэж үзэхгүй.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч буруу ойлгоод байна. Энд Б м к ХХК-д газар эзэмших эрх юм уу, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилга, ажлын гэрээ байсан биш. Энэ хууль журмаараа барилгын ажлын бүх бичиг баримтууд, Ч к ХХК дээр А даалгавар, техникийн нөхцөл, газар эзэмших эрх, барилга ажлыг биелүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл бүх зүйл байдаг. Тийм учраас манайх улсын бүртгэлээс гэрчилгээ авахдаа Ч к ХХК тодорхойлолт, итгэмжлэлээр улсын бүртгэлээс холбогдох гэрчилгээ гаргуулж авсан. Тиймээс Ч к ХХК гэрээ байгуулсан. Иймд, Ч к ХХК болон Б м к ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.2-т заасан хууль бус, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж байгаа нь үндэслэлгүй. Эрх бүхий этгээдээр гэрээгээ хийсэн, гэрээгээ баталгаажуулсан 2021 оны гэрээ хууль зөрчсөн хэлцэл биш.
Нэхэмжлэгч нарыг яагаад манай гэрээтэй холбоотой 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан шаардлага гаргаад байгааг ойлгохгүй байна. Өөрсдөө үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д заасан сонирхогч этгээд гэдэг үндэслэлээр тайлбарлаад байна. Тэгэхээр Улсын дээд шүүхийн тайлбар байна. Энэ дээр сонирхогч этгээд гэдэг дээр хэнийг хамааруулах вэ гэхээр 2010 оны Улсын дээд шүүхийн тайлбараас харахад н.Б ыг сонирхогч этгээд гэж харахгүй. Сонирхогч этгээд гэдэг нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрх бүхий сонирхогч этгээдэд хэлцэл хийсэн тал эсхүл хэлцлийн улмаас эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийг сонирхогч этгээдэд хамааруулна. Гэтэл хэлцэл хийсэн тал хэлцлийн улмаас н.Б ын эрх ашиг зөрчигдчихөөд байна шүү дээ гэж маргадаг. Тэгэхээр би энэ дээр 2020 оны гэрээгээр, М.Нын 2021 оны аль алиных нь гэрээгээр н.Б ын эрх ямар нэгэн байдлаар зөрчигдөөгүй гэж харж байна. Яагаад гэхээр энэ дээр нэхэмжлэгч н.Б ын зүгээс Б м к ХХК, Ч к ХХК байгуулсан гэрээ байхгүй.
Тэгэхээр 56 дугаар зүйлийн 56.4-д заасан сонирхогч этгээдэд хамааруулах үндэслэл болохгүй. Энэ утгаараа хариуцагч М.Нын зүгээс Ч к ХХК гэрээгээ байгуулаад явчихсан. Тийм учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн гэрээ хамаарахгүй. Нэхэмжлэгч нь Ч к ХХК, Б м к ХХК хийсэн гэрээ байхгүй, хооронд нь очиж сураглаад асуусан ч зүйл байхгүй байна. Тэгэхээр би нэхэмжлэлийн шаардлага болоод байгаа үндсэн гэрээ болох Б м к ХХК болон Д т х ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж хараад байна. Яагаад гэхээр гэрээн дээрээ заагаад өгчихсөн, шаардах эрх зөвшөөрөлгүйгээр шилжүүлж болохгүй шүү. Байраа барьж дууссаны дараа өмчлөх эрх, захиран зарцуулах эрх байна гэж хэлж байна. Иргэний хуулийн 123 дугаар зүйлд мэдэгдэнэ, зөвшөөрөл авна гэдэг. Тэгэхээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зөвшөөрөл аваагүй, хийсэн хэлцэл гэдгийг тайлбараас харж байна. Д т х ХХК тайлбартаа маргааны зүйл болоод байгаа орон сууцыг барьсан гэж хэлэхгүй байна. Иймд М.Нт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй учир холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж маргасан.
5. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж, Итгэмжлэл, Орон сууц захиалан бариулах гэрээ, Б м к ХХК-ийн тодорхойлолт, Итгэмжлэл, Мөнгөн шилжүүлгийн баримт, Д т х ХХК-ийн Иргэн Д.Б танаа хүсэлт гаргах нь, Нэхэмжлэл, Улсын тэмдэгтийн хураамж, Итгэмжлэл, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, Мөнгөн шилжүүлгийн баримт, Итгэмжлэл, Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч Д т х ХХК-аас Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Итгэмжлэл, Автомашин хүлээлцсэн акт, Эко ногоон газар ХХК-д үнийн санал зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч Б м к ХХК-аас Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Итгэмжлэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хариу тайлбар, 2021.07.19-ний өдөр, 2021.10.13-ны өдөр 2022.05.04-ний өдөр Д т х ХХК-д Шаардлага хүргүүлэх тухай, итгэмжлэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.0.7.08-ны өдрийн 30131 дугаар шүүгчийн захирамж, 2021.07.08-ны өдрийн Хамтран ажиллах харилцан туслах хөрөнгө оруулах тухай гэрээ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч М.Наас Итгэмжлэлийг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Арцатын ам * тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг, Б м к ХХК, Ч к ХХК нарын Улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, 2020.05.01-ны өдрийн Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Д.Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Б м к ХХК-ны 2021.09.16-ний өдрийн №101 тоот амины орон сууцны №21/04 дугаартай гэрээний тодорхойлолт хэмээх 2021/21 тоот тодорхойлолт гаргаж өгсөн. Улмаар тус тодорхойлолт гаргаж өгснөөр миний бие Дэвших төгс хийц ХХК-тай 2021.09.14-ны Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу гэрээний урьдчилгаа төлбөрт 2 автомашиныг 120,000,000 төгрөгт, бэлнээр 292,000,000 төгрөгийг Д т х ХХК-ний захирал Б.Ад шилжүүлэн өгсөн. Гэрээний үлдэх 208,000,000 төгрөгт 3 өрөө орон сууцыг захиалан бариулсан орон сууцаа гүйцэтгэгчээс хүлээн авсны дараа шилжүүлэхээр тохиролцсон, 2021.11.15-ний өдөр захиалагч талд хүлээлгэн өгнө гэж заасан боловч тус хугацаанд барилгыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөөгүй. Иймд 8 өрөө амны орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөх, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гарган өгөх Д т х ХХК, Б м к ХХК нарт даалгах, Д т х ХХК-аас тус гэрээний алдангид 310.000.000 төгрөг гаргуулж өгнө үү.
Мөн "Ч к" ХХК болон Б м к " ХХК-ний хооронд Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ" байгуулагдсан. Энэ 2 компанийн эрх бүхий албан тушаалтан нь З.Б гэх нэг этгээд. Уг гэрээний 3.2-т зааснаар хожим энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгчийн шаардаж буй үл хөдлөх хөрөнгийг Ч к" ХХК нь захиран зарцуулах эрхтэй мэтээр М.Нт 600,000,000 төгрөгний хөрөнгө оруулалт оруулсан мэтээр 2021.08.15-ний өдөр худалдсан. Энэхүү гэрээ нь Компанийн тухай хуулийн 89.1.2-т заасан сонирхлын зөрчил бүхий хэлцэл байх бөгөөд Иргэний хуулийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэлд хамаарах үндэслэлтэй. Ч к ХХК нь М.Нт 2021.08.15-ний өдрийн "Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ" нь Иргэний хуулийн 56.1.10-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэлд хамаарах үндэслэлтэй. Иймд Ч к ХХК, М.Ннарт холбогдуулан 2020.05.01-ний өдрийн Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ болон 2021.8.15-ны өдрийн Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. гэжээ.
3. Хариуцагч Д т х ХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Д.Б той 2021.09.14-ний өдөр Д т х ХХК нь орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Харин тухайн 8 өрөө амины орон сууцны нийт үнэ 612,000,000 төгрөг байгаа, гэтэл үүний 4 өрөөнд ногдох өндөр үнийн дүн болох 310,000,000 төгрөг шаардсан нөхцөл байдал байгаа. Д т х ХХК-ийн Б м к ХХК-тай маргаан үүсч цаг тухайн үед нь хүлээлгэн өгөх боломжгүй болсон. Иймээс эдгээр нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг бууруулж өгнө үү. гэжээ.
4. Хариуцагч Б м к ХХК, Ч к ХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Д.Б болон Б м к ХХК, Ч к ХХК нарын хооронд нэг ч гэрээ байхгүй. Анхнаасаа Д т х ХХК нь биднээс орон сууцыг зарах гэж байна шүү гээд зөвшөөрөл аваагүй. Б м к ХХК болон Д т х ХХК нарын хооронд хийгдсэн гэрээнд маш тодорхой байгаа. Гэрээний 3.2.1-т зөвшөөрөл авах талаар тодорхой байгаа. Д т х ХХК нь ажлаа хаяад явсан. Нын хувьд түүний эхнэр Тгийн компаниар дамжуулан манай компанид ажил гүйцэтгэсэн. Д т х ХХК-ийн хийх ёстой байсан ажлуудыг хийгээд түүний хөлсөнд 101 дугаар байрыг шилжүүлэн авсан. Сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн бол тухайн компанид учирсан хохирлыг нэхэмжлэх, тухайн хийсэн этгээд хариуцах гэж Компанийн тухай хуульд заасан. Гэтэл гадуур явж байгаа нэг этгээд орж ирээд би энэ гэрээнээс хохирсон гэвэл тийм зүйлийг Компанийн тухай хуулиар зохицуулаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргажээ.
5. Хариуцагч М.Ннэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...М.Нын зүгээс хариуцагч Ч к ХХК болон Б м к ХХК нарын барьж байгаа Хан-Уул дүүргийн Арцатын аманд байрлах 15 ширхэг амины хауст нь гадна фасадын ажлыг эхнэр н.Т болон компаниар хийж гүйцэтгэдэг байсан. Тухайн ажлынхаа хөлсөнд Ч к ХХК-аас маргааны зүйл болоод байгаа 430м.кв орон сууцыг авсан. Ч к ХХК болон Б м к ХХК нарын байгуулагдсан 2020 оны гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан хууль хүчин төгөлдөр тус хэлцэлд хамаарахгүй. Энэ дээр Компанийн тухай хуулийн тухайн зохицуулалтыг хэрэглэж болохгүй гэж үзэж байна. Ямар нэгэн байдлаар ашиг сонирхлын зөрчилтэй хэлцэл гэж үзэхгүй. Ч к ХХК дээр А даалгавар, техникийн нөхцөл, газар эзэмших эрх, барилга ажлыг биелүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл бүх зүйл байдаг. Тийм учраас манайх улсын бүртгэлээс гэрчилгээ авахдаа Ч к ХХК тодорхойлолт, итгэмжлэлээр улсын бүртгэлээс холбогдох гэрчилгээ гаргуулж авсан. Тиймээс Ч к ХХК-тай гэрээ байгуулсан. 2020 оны гэрээгээр, М.Нын 2021 оны аль алиных нь гэрээгээр н.Б ын эрх ямар нэгэн байдлаар зөрчигдөөгүй гэж харж байна. Яагаад гэхээр энэ дээр нэхэмжлэгч н.Б ын зүгээс Б м к ХХК, Ч к ХХК байгуулсан гэрээ байхгүй. Иймд М.Нт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй учир холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1 Нэхэмжлэгч Д.Б нь 2021.09.14-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ-г хариуцагч Д т х ХХК-тай байгуулж, Д т х ХХК нь Хан-Уул дүүрэг, * тоот хаягт байршилтай, 425 м.кв талбай бүхий 8 өрөө амины орон сууцыг барьж захиалагчид өгөх, захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүнг шилжүүлэн өгөх, захиалагч Д.Б нь 425 м.кв талбай бүхий 8 өрөө амины орон сууцны төлбөрт 620,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар талууд тохиролцжээ. /1хх8-10/
6.2 Дээрх орон сууцны төлбөрт захиалагч Д.Б 2021.09.15-ны өдөр өөрийн өмчлөлийн * улсын дугаартай MAZDA СХ-9 маркийн автомашиныг 80,000,000 төгрөгт, 2021.09.11-ний өдөр * дугаартай, Subaru legacy маркийн автомашиныг 40,000,000 төгрөгт тооцон итгэмжлэлээр шилжүүлсэн, мөн 2021.09.15-ний өдөр 92,000,000 төгрөгийг, 2021.09.30-ны өдөр 200,000,000 төгрөгийг хариуцагч Д т х ХХК-ийн төлөөлөгч Б.Агийн дансанд тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан Итгэмжлэл болон Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдсон. /1хх13-14, 131-132/
6.3 Хариуцагч Ч к ХХК болон Б м к ХХК нарын хооронд 2020.05.01-ний өдрийн 20/04 дугаартай Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулагджээ. Уг гэрээгээр талуудын хөрөнгө оруулах зорилго нь ХУД-ийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу батлагдсан Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар 18*8 харьцаатай 15 ширхэг амины орон сууны хорооллын барилгын норм, дүрэм стандартын шаардлагад нийцсэн хаус барилга барих хөрөнгийг Б м к ХХК хөрөнгө оруулалт хийх ба энэхүү гэрээгээр тохирсон хэмжээгээр тухайн барилгыг хуваан эзэмшихтэй холбоотой үүсэх аливаа харилцааг зохицуулахаар харилцан тохиролцсон байна. /1хх116-119/
6.4 Хариуцагч Б м к ХХК болон Д т х ХХК нар 2021.07.08-ны өдөр №21/04 дугаартай Хамтран ажиллаж, харилцан туслах, хөрөнгө оруулах тухай гэрээг байгуулж, энэхүү гэрээгээр ХУД-ийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Арцатын аманд байрлах Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу батлагдсан Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан эдэлбэр газарт 10*10 харьцаатай зоорьтой 2 давхар 250 м.кв 1 айлын 101 тоот дугаартай амины орон сууц барих хөрөнгийг Д т х ХХК нь хамтран ажиллах, харилцан туслах хөрөнгө оруулалт хийх ба хөрөнгө оруулсан хэмжээгээр тухайн барилгыг эзэмших,
-Хөрөнгө оруулалт төрөл хэмжээний хувьд: Б м к ХХК нь эдэлбэр газарт 1 айлын амины орон сууц барих бүх ажлыг саадгүй зохион байгуулах, уг эдэлбэр газарт дэд бүтэц шугам сүлжээ, зам талбайн тохижилтод 350,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, Д т х ХХК нь 10 ширхэг амины орон сууцны металл фасадны ажлыг материалтай нь 91,485,000 төгрөгт хийж гүйцэтгэх, үлдсэн 258,515,000 төгрөгт Б м к ХХК-ийн барьж гүйцэтгэх 16 давхар орон сууцны барилгын газар шороо, суурийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцжээ. /2хх35-38/
6.5 Улмаар Б м к ХХК-аас 2021.07.19, 2021.10.13, 2022.05.04-ний өдрүүдэд Д т х ХХК-д Шаардлага хүргүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн байх ба тус албан бичигт ...Хэрвээ тус шаардлагыг хүлээж авахгүй тохиолдолд бидний 2021/04 тоот 2021.07.08-ны өдөр хийгдсэн хамтран ажиллах харилцан туслах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу танай компани 1 айлын амины хаусын зоорьтой 2 давхар каркасыг бид барьцаанд авах ба эсвэл дараагийн шатны арга хэмжээ авч хуулийн байгууллагад хандахыг мэдэгдэж байна. гэжээ. /1хх-226 ар тал/
6.6 2021.08.15-ны өдөр Ч к ХХК, М.Ннарын хооронд Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ-г байгуулж, гэрээгээр ХУД-ийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Арцатын аманд байрлах Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу батлагдсан Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан эдэлбэр газарт 18*8 харьцаатай 430 м.кв талбайтай 1 ширхэг амины орон сууц барих хөрөнгийг иргэн М.Ннь хөрөнгө оруулалт хийх, оруулсан хэмжээгээр тухайн барилгыг эзэмших талаар харилцан тохиролцсон байх бөгөөд улмаар Хан-Уул дүүргийн * тоот хаягт байршилтай, 430 м.кв талбайтай, Аяглагч түр буудлах, орон байрны зориулалттай, 98 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч М.Нболох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх51-53, 90/
7. Талуудын маргааны зүйл нь 2021.09.14-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ, 2021.08.15-ны өдрийн Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ-ний хүчин төгөлдөр байдал, нэхэмжлэгч нь 2021.09.14-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу шаардах эрхтэй үүсэх эсэх талаар маргасан.
8. Нэхэмжлэгч Д.Б болон хариуцагч Д т х ХХК нарын хооронд байгуулагдсан 2021.09.14-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ-ний 6.3-т Гэрээний хавсралт нь уг гэрээний салшгүй хэсэг бөгөөд гэрээний нэгэн адил хүчинтэй байна. /Б м к ХХК, Д т х ХХК-ийн хооронд байгуулагдсан Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах * хаус хорооллыг барьж байгуулах хамтран ажиллах гэрээний салшгүй нэг хэсэг болно. Мөн Б м к ХХК-ийн Баталгаа энэ гэрээний салшгүй нэг хэсэгт тооцогдоно./ гэж заасан байх тул Б м к ХХК-ийн зөвшөөрлийн хүрээнд Орон сууц захиалгын гэрээ-г байгуулагдсан эсэхийг тогтоох нь чухал байна.
Хариуцагч Б м к ХХК болон Д т х ХХК нарын хооронд байгуулагдсан 2021.07.08-ны өдөр №21/04 дугаартай Хамтран ажиллаж, харилцан туслах, хөрөнгө оруулах тухай гэрээ-ний 3.2.1-т Б тал /Д т х ХХК/ тус барьж буй 10*10м харьцаатай зоорьтой 2 давхар 250 м.кв 101 тоот 1 айлын амины орон сууц барилгыг, №2021/03 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэж буй амины орон сууц барих ажлыг 100% чанартай хийж гүйцэтгэсний дараа өмчлөх эрхийг хүлээн авч, захиран зарцуулах эрхийг эдэлнэ гэж заасан байна. Гэвч хариуцагч Д т х ХХК нь уг гэрээнд заасан ажлыг 100 хувь хийж гүйцэтгээгүй болох нь Б м к ХХК-ийн 2021.07.19, 2021.10.13, 2022.05.04-ний өдрүүдэд Д т х ХХК-д Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, тус шүүхийн шүүгчийн 2025.07.08-ны өдрийн 30131 дүгээр захирамж, талуудын тайлбараар тогтоогдсон. /1хх226-228, 2хх-34/
9. Нэхэмжлэгчээс ...Б м к ХХК-аас 2021.09.16-ны өдөр №2021/21 дүгээр №101 тоот амины орон сууцны №21/04 дугаартай гэрээний тодорхойлолт гэх тодорхойлолтыг хийж өгснөөр хариуцагч Д т х ХХК-тай 2021.09.14-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ-г байгуулсан гэж шаардах эрхээ тодорхойлсон.
Тухайлбал зөвшөөрөл гэдэг нь хэлцлийг хүчин төгөлдөр байх эсэхэд нөлөөлдөгөөрөө эрх зүйн хувьд ач холболгдол бүхий хүсэл зоригийн илэхрхийлэл байдаг. Тиймээс зөвшөөрөл нөгөө талын эрх ашгийг хөндөж байгаа тул угтаа Б м к ХХК-д мэдэгдэн зөвшөөрөл авснаар хэлцэл хүчинтэй болох юм.
Хариуцагч Б м к ХХК-аас 2021.09.16-ны өдөр №2021/21 дүгээр №101 тоот амины орон сууцны №21/04 дугаартай гэрээний тодорхойлолт гэх баримтыг үйлджээ. Үүнд: 2021.07.08-ны өдрийн №21/04 дугаартай Хамтран ажиллаж, харилцан туслах, хөрөнгө оруулах тухай гэрээ-ний дагуу Х хотхоны 101 тоот амины орон сууцны газар дээр Д т х ХХК нь тухайн барилгыг өөрийн хөрөнгөөр барьж байгаа нь үнэн болно гэжээ. Энэхүү тодорхойлолтоос үзэхэд нэхэмжлэгч Д.Б болон хариуцагч Д т х ХХК нарын хооронд байгуулагдсан 2021.09.14-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ-нээс хожим 2 хоногийн дараа үйлдсэн байх ба уг тодорхойлолт нь нэхэмжлэгч Д.Б од хандсан болон хариуцагч Д т х ХХК-д маргаан бүхий амины орон сууцыг захиран зарцуулах эрхийг олгосон зөвшөөрөл буюу баталгааны баримт гэж үзэхээргүй байна. /1хх-11/
Нөгөө талаар нэхэмжлэгч нь Орон сууц захиалгын гэрээ-ны 6.3-т заасан дээрх Б м к ХХК, Д т х ХХК-ийн нарын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг мэдэж байсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Б хариуцагч Д т х ХХК-ийг маргаан бүхий орон сууцыг захиран зарцуулах эрхгүй болохыг мэдэж байсан буюу мэдэх боломжтой байсан. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дах хэсэгт Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ. гэж заажээ. Ийнхүү хариуцагч Б м к ХХК-аас зөвшөөрөл олгоогүй байхад хариуцагч Д т х ХХК нь нэхэмжлэгчид Орон сууц захиалгын гэрээ-гээр маргаан бүхий амины орон сууцыг худалдсан байх тул эрх бүхий этгээдийн зөвшөөрлийг үндэслэн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй.
10. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
Хариуцагч Д т х ХХК нь нэхэмжлэгч Д.Б той гэрээ байгуулахдаа хариуцагч Б м к ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулсан үндэслэлээр 2021.09.14-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.
Иймээс нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үүргийг хариуцагч нараас шаардах эрхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
11. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.
Зохигчийн хооронд байгуулсан 2021.09.14-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул талууд өгсөн авснаа харилцан буцааж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгчээс 2021.09.15-ны өдөр өөрийн өмчлөлийн * улсын дугаартай MAZDA СХ-9 маркийн автомашиныг 80,000,000 төгрөгт, 2021.09.11-ний өдөр * дугаартай, Subaru legacy маркийн автомашиныг 40,000,000 төгрөгт тооцон өгсөн, мөн дансаар 292,000,000 төгрөгийг хариуцагч Д т х ХХК-д шилжүүлснийг хариуцагч Д т х ХХК маргаагүй ба хэрэгт авагдсан баримтаар тогтоогдох тул нэхэмжлэгчээс гэрээний үүрэгт төлсөн үнэ нийт 412,000,000 төгрөгийг хариуцагч Д т х ХХК-аас буцаан төлөх үүрэгтэй байна.
12. Мөн нэхэмжлэгчээс Ч к ХХК, М.Ннарт холбогдуулан 2021.8.15-ны өдрийн Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч Д.Б болон хариуцагч Д т х ХХК нарын хооронд байгуулагдсан 2021.09.14-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ-ний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийж, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон тул дээрх асуудлаар нэхэмжлэгч шаардах эрхгүй, харин Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол хөндөгдсөн үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
13. Иймд хариуцагч Д т х ХХК, Б м к ХХК нарт холбогдуулан Хан-Уул дүүрэг, * тоот хаягтай 425 м.кв хэмжээтэй, 8 өрөө амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөх, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гарган өгөхийг даалгах, гэрээний алдангид 310,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч Ч к ХХК, М.Ннарт холбогдуулан 2021.8.15-ны өдрийн Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч Д.Б ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,193,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 3,257,950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б хариуцагч Д т х ХХК нарын хооронд байгуулагдсан 2021.09.14-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч Д т х ХХК-аас 412,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б од олгож, хариуцагч Д т х ХХК, Б м к ХХК нарт холбогдуулан Хан-Уул дүүрэг, * тоот хаягтай 425 м.кв хэмжээтэй, 8 өрөө амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөх, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гарган өгөхийг даалгах, гэрээний алдангид 310,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч Ч к ХХК, М.Ннарт холбогдуулан 2021.8.15-ны өдрийн Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч Д.Б ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,193,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 3,257,950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ