2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 192/ШШ2025/10894

 

    2025          12           18                                   192/ШШ2025/10894

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Н************айр хаягт оршин байрлах “Нийслэлийн ерөнхий боловсролын *************/регистрийн дугаар: **************/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, *******************3 тоот хаягт оршин суух ********ал /регистрийн дугаар: КЛ79062004/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ************айр, 203 тоот хаягт оршин суух Тогтох овогт Ишг*********** /регистрийн дугаар: **********/  нарт холбогдох,

 

21,816,750 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчдоос ирүүлсэн эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Нийслэлийн ерөнхий боловсролын **************” БСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч нь суралцагч Э******************* нартай 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр NEST24271001 дугаар "Ерөнхий боловсролын Н************** /ахлах анги 2024-2025/"-г байгуулсан. Дээрх сургалтын гэрээний дагуу 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл 7,500,000 төгрөг, 2025-2026 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл 14,000,000 төгрөгийг төлөөгүй байна. Сургалтын гэрээний 7.4 дэх хэсэгт төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.01%-аар алданги тооцохоор заасан. Гэрээний дагуу төлөх ёстой 7,500,000 төгрөгийн 0.01% нь 750 төгрөг болж байна. 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн 411 хоног болж байгаa бөгөөд нийт алдангийн хэмжээ нь 308,250 төгрөг болж байна. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдсон зардал 8,500 төгрөг болсон болно. Иймд ******************л нараас сургалтын гэрээний дагуу сургалтын гэрээний төлбөр, нотариатын зардалд 21,816,750 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “Миний бие ************* нь *************** нэхэмжилсэн 21,816,750 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийг төлсөн байх ба үлдэх 20,816,750 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 4,500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 2,386,125 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2,386,125 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2,386,125 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 2,386,125 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2,386,125 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2,386,125 төгрөгөөр тус тус хуваан төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Нийслэлийн ерөнхий боловсролын *******************нэхэмжлэлтэй, ******************** нарт холбогдох иргэний  хэрэгт хариуцагч ***************** гаргасан эвлэрэх саналыг хүлээн зөвшөөрч байна. Мөн хариуцагч ***************** татгалзаж байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Нийслэлийн ерөнхий боловсролын ******************нь хариуцагч И************ нарт холбогдуулан 21,816,750 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч************ холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч ***********р нь 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байх ба нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,816,750 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 4,500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 2,386,125 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2,386,125 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2,386,125 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 2,386,125 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2,386,125 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2,386,125 төгрөгөөр тус тус “Нийслэлийн ерөнхий боловсролын **************д хуваан төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Т.Энхжаргалд холбогдох шаардлагаасаа татгалзаж, “Нийслэлийн ерөнхий боловсролын *************” БСБ-ын 21,816,750 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс хариуцагч ********** нь 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийг төлсөн байх ба нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,816,750 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 4,500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 2,386,125 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2,386,125 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2,386,125 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 2,386,125 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2,386,125 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2,386,125 төгрөгөөр тус тус “Нийслэлийн ерөнхий боловсролын **********д хуваан төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267,034 төгрөгөөс Төрийн сан/100200100941/-аас 133,517 төгрөг, хариуцагч ********** 133,517 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Нийслэлийн ерөнхий боловсролын *************” БСБ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                   Б.ХИШИГБААТАР