| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 192/2025/04425/И |
| Дугаар | 192/ШШ2025/10895 |
| Огноо | 2025-12-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/10895
2025 12 18 192/ШШ2025/10895
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *******************, Рома хотхон *****тоот хаягт оршин байрлах ***********т ХХК /регистрийн дугаар: ************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ************************ршин суух Шарнууд овогт У************/регистрийн дугаар: ***************/-т холбогдох,
Орон сууц албадан чөлөөлүүлж, алданги 81,346,250 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүх 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь “*******************ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Р**************" ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр *****************"Орон сууц захиалгын гэрээ” байгуулж Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Рома таун хотхон,**************** орон сууцыг ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгөхөөр, захиалагч нь гэрээний нийт үнийн дүн 280,692,500 төгрөгөөс урьдчилгаа төлбөрт 100,000,000 төгрөгийг "Орон сууц захиалгын гэрээ” байгуулсан өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гүйцэтгэгч талын "Голомт банк" ХК-ийн ************* тоот дансанд үлдэх 180,692,500 төгрөгийг дээрх гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т заасан хуваарийн дагуу төлж, төлбөрийг дээрх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих үлдэгдэл төлбөрийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. *************нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан "Орон сууц захиалгын гэрээ"-ний дагуу урьдчилгаа төлбөр болох 100,000,000 төгрөг гэрээ байгуулсан тус өдөр, мөн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 18,000,000 төгрөгийг тус тус гүйцэтгэгчид төлсөн боловч үлдэх 162,692,500 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй, гүйцэтгэгчийн зүгээс ****ыг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэх тухай мэдэгдлийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 006 дугаар "Мэдэгдэл", 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 017 дугаар "Мэдэгдэл", 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 030 дугаар "Мэдэгдэл", 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 038 дугаар "Мэдэгдэл"-ийг тус тус захиалагч ****т хүргүүлсэн. Ингээд захиалагч ************* 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн нэмэлт хугацаа олгох хүсэлтийг гүйцэтгэгч талд ирүүлж, тус хүсэлтийг гүйцэтгэгч тал хүлээн авч "Орон сууц захиалгын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ"-г 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр талууд байгуулж, тус гэрээний хавсралт №1-ээр үлдэгдэл төлбөрийг төлөх хуваарийг шинэчлэн байгуулсан. Гэвч *************нь шинэчлэн байгуулсан хуваарийн дагуу төлөлт хийгээгүй тул 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байгуулсан "Орон сууц захиалгын гэрээ"-г 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн цуцлаж байгаа болохыг, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 50 дугаар албан бичгээр орон сууцыг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор чөлөөлөх тухай мэдэгдлийг тус тус ************* хүргүүлсэн. Иймд хариуцагч ************* нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн "Орон сууц захиалгын гэрээ", 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр "Орон сууц захиалгын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ"-гээр нэмэлт хугацаа тогтоосон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүртэл тус орон сууцад амьдарч байгаа тул 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн "Орон сууц захиалгын гэрээ"-г цуцалж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Рома хотхон, 8**************, 904 тоот орон сууцыг хариуцагч ****оос албадан чөлөөлүүлж, алданги 81,346,250 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиунжаргал шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “*************" ХХК-ийн нэхэмжлэлтэй ****т холбогдох 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн "Орон сууц захиалгын гэрээ"-г цуцалж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Рома хотхон, 8002 дугаар байр, 9 дүгээр давхар, 904 тоот орон сууцыг албадан чөлөөлүүлж, алданги 81,346,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хариуцагч **** нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн болно. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс татгалзлын үр дагаврыг бүрэн ойлгож байгаа болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*************" ХХК нь хариуцагч ****т холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлж, алданги 81,346,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаараа шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,
75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “*************" ХХК-ийн нэхэмжлэлтэй, ****т холбогдох орон сууц албадан чөлөөлүүлж, алданги 81,346,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 644,994 төгрөгөөс 322,497 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан /улсын төсвийн орлого/-аас 322,497 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*************" ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР